1

1

Wednesday, April 20, 2016

Төслийн менежмент



Лекц1

Арилжааны банкны үүсэл хөгжил

Банк нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн явцад бий болсон томоохон ололтын нэг юм. Хүй нэгдлийн нийгэм задарч мөнгө хүүлэх, капитал үүсэх үед банкны үйл ажиллагааны анхны үр хөврөл бий болсон байна.

Эзэндээ тодорхой хэмжээний хүүгийн орлого авчирдаг, мөнгөн капиталын гүйлгээ өргөжиж, зохион байгуулалтанд орох болсон нь банкны үйл ажиллагааны эхлэл болжээ. Банкны зарим үйл ажиллагааг гүйцэтгэх тусгай байгууллага ч бий болсон байна.

Судлаачид банк гэдэг нь “Banko” орчуулбал “Вандан” гэсэн утгатай Итали гаралтай үг гэж үздэг. Түүхийн ном хэвлэлд тэмдэглэснээс үзэхэд эртний Вавилон, Грек, Египет, Римд XIV-XV зууны үед банкны үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд анх гарч ирж комиссын гүйлгээнээс эхлээд зээл олгох хүртэл ажил эрхэлж эхэлсэн байна.

Манай эриний өмнөх 8 дугаар зууны Вавилоны банк мөнгөн хадгаламж авч, зээл олгохын зэрэгцээ “гуду” гэдэг нэртэй цаасан мөнгө гүйлгээнд гаргаж байжээ. Мөн эртний Вавилонд мөнгө хүүлэх, арилжих явдал их дэлгэрсэн байв. Иймээс засгийн зүгээс иргэдийн хоорондын зээлийн харилцааг зохицуулах, мөнгө хүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах оролдлого хийж байсан.

Грект банкны үйл ажиллагааг сүсэгтэнгүүд гүйцэтгэж байв. Худалдаа, наймааны үйл ажиллагаа ихээхэн өргөжих болсон нь банкны гүйлгээ хөгжихөд түлхэц болжээ. Зээлийн хэрэгцээ их гарах болсон нь мөнгө зээлдүүлэх банкны гүйлгээ хөгжих эхлэл болжээ.

Бага хэмжээний зээлийн гүйлгээ гол төлөв гар дамжиж, зарим үед жижиг лангуу (трапеза), тусгай байранд төвлөрөн хийгдэж байв. Гар үйлдвэр эрхлэгчид лангууныхаа ард суугаад худалдаа наймаа хийж, мөнгө солих, зээлдүүлэх ажил эрхэлж байсан бөгөөд үүнээс Грекийн “трапеза” буюу “лангууны ард суугаа хүн” гэсэн утгатай үг гаралтай ажээ. Харин томоохон хэмжээний зээл олгох, мөнгө солилцох гүйлгээ Грект сүм хийдэд хийгдэж байжээ. Ер нь сүм хийд нь банкны гүйлгээ хийдэг болон мөнгөө хадгалдаг гол газар буюу нэг ёсны банкны үүргийг гүйцэтгэдэг байжээ.

Эртний Грекийн 30 гаруй хотод трапезийн буюу лангуугаар мөнгө солих гүйлгээ хийдэг байсан. Сүм хийдэд ард түмэн итгэдэг байсан тул тэнд байрлаж байгаа мөнгөний лангуу, конторт мөнгөө хадгалуулах, худалдах, худалдан авах, солилцох гүйлгээ хийхэд хамгийн тохиромжтой газрын нэг байв.

Манай эриний өмнөх 3 дугаар зууны үед Грекүүд зоосон мөнгө цутгаж гүйлгээний хэрэгсэл болгон ашигласан бөгөөд энэ нь арилжаа наймааны ажилд том өөрчлөлт гаргасан байна. Сүүлдээ сүм хийдийн мөнгөний гүйлгээ өргөжиж, тэндээс зээл олгох, улсын болон худалдаачдын мөнгө, эд хөрөнгийг хадгалах, зоосон мөнгийг солилцох, гүйлгээг зуучлах, мөнгөний гүйлгээний данс, бүртгэл хөтлөх болж, түүний үйл ажиллагаа нь банкны ажлын хэв шинжид ихээхэн ойртсон байна.

Улс хоорондын худалдаа хөгжихийн хэрээр зоосон мөнгөний гүйлгээ өсч, тэдгээрийг худалддаг, худалдан авдаг тусгай конторууд ажиллах болсон байна. Энэ нь орчин үеийн банкны эхлэл байжээ. Ялангуяа дундад зууны үед Италид ийм конторууд их дэлгэрч, тэдгээрийг Италиар “banko” гэж нэрлэж байжээ. Үүнээс үзэхэд “банк” гэдэг үг нь Итали үгнээс гаралтай байж болох юм.

Гэхдээ банк гэдэг үгний гарал үүслийн талаар хоёр таамаглал байдгийн эхнийх нь дээр дурьдсан Итали үг болох “banko” буюу мөнгөний контор, мөнгөний авдар гэсэн утгатай. Харин хоёрдахь таамаглал нь мөнгөний арилжаа хийдэг хүмүүсийн байрладаг “контор” буюу лангуу гэдэг үгтэй холбоотой ажээ.

XII-XIII зууны үед Италийн Генуя, Рим, Флоренц, Милан зэрэг хотуудад арилжаа наймаа бусдаас илүү хөгжиж, мөнгө хүүлэх үйл ажиллагаа их дэлгэрсэнтэй уялдаж, мөнгө хүүлэгчид нөхөрлөл байгуулж, мөнгө зээлдүүлэх, хадгаламж авах болжээ.

Орчин үеийн банкны хэв шинжийг агуулсан банк 1407 онд Италийн Генуя хотод “Ариун Георгия” нэртэйгээр анх байгуулагдсан байна.

Энэ банк нь хадгаламжийн хоршоо, нөхөрлөлүүдийн хэлбэрээр улсын оролцоотойгоор байгуулагдсан. Энэ үеэс Италид барьцаалж зээл олгодог ломбардууд үүсчээ. Мөн 1587 онд Венецид улсын буюу жиробанк болох “Banco di Rielto” байгуулагдаж, хожим нь түүнээс салбарлан хадгаламжийн банк, кассууд, орон сууцны банк зэрэг жиробанкууд байгуулагдсан байна. 1893 онд Италийн үндэсний банк байгуулагдаж, 1923 оноос эмиссийн онц эрхтэй болж, төв банкны үүрэг гүйцэтгэх болжээ.

XVI-XVII зуунд Нидерланд, Германд банкны үйл ажиллагаа явуулж байсан банкны контор, мөнгөний болон зээлийн хоршоо зэрэг нь банкууд болж гарч ирсэн байна. Германы банкны хөгжлийн түүх мөн л бусад орныхтой адил байсан бөгөөд 1648 онд “Гемайн-Кредит” нэртэй анхны банк байгуулагдаж байсан бол 1870 он гэхэд 30 гаруй банк үйл ажиллагаа явуулж байжээ. Харин 1875 оноос эмиссийн гүйлгээ алхам алхамаар улсын хяналтад орох болжээ. ХХ зууны эхэн үе гэхэд банкны тоо 400 гарч, Рейхсбанкны (Бундесбанк буюу Төв банкийг өмнө нь ингэж нэрлэж байжээ) үүрэг ихээхэн нэмэгдсэн байна. 1934 онд зээлийн системийн тухай хууль, 1939 онд Рейхсбанкны тухай хууль тус тус гарч орчин үеийн банкны эрх зүйн үндэс бүрдэж эхэлсэн байна.

Англид 1664 онд “Английн банк” нэртэй анхны банк байгуулагдсан байна. Английн төв банкийг анх 1200 гаруй хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөр байгуулсан бөгөөд алт, мөнгө худалдах, худалдан авах, вексель гаргах, зээл олгох зэрэг үйл ажиллагаа эрхэлж байв. 1972 оноос Төв банк эмиссийн онц эрхтэй болж, орчин үеийн төв банкны хэв шинжрүү шилжих эхлэл нь тавигдсан байна. Америкт XVIII зууны дунд үеэс банкны үйл ажиллагаа эрхлэх явдал бие даасан зохион байгуулалтанд орсон байна. 1781 онд Филадельфид “Хойт Америкийн банк” нэртэй анхны банк байгуулагдсан бөгөөд 1800 онд 29, 1820 он гэхэд 300 гаруй арилжааны банк ажиллах болж тэдгээр нь эдийн засгийн чухал дэд бүтэц болсон байна. 1863 - 1864 онд Америкт Үндэсний Валютын тухай болон Арилжааны Банкны тухай хуулиуд гарч, банкны систем ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн байна.

Орос улсад XVII зууны дунд үе хүртэл бие даасан банкны байгууллага байсангүй. Харин 1729-1733 онд банкны үйл ажиллагаа эрхлэх мөнгөний контор нэртэй байгууллага бий болж, алт мөнгийг барьцаалан богино хугацаатай зээл олгох болжээ. Хожим нь 1754 онд хатан хаан Елизавете Петровнагийн захирамжаар Москва, Санкт-Петербург хотод контор бүхий Улсын банкийг хөрөнгөтэй хүмүүст зориулан байгуулж, тэр нь 1785 он хүртэл ажиллажээ.

Оросын банкны хөгжлийн түүхэнд болсон томоохон үйл явдал нь одоогийн төв банкны үндэс болох улсын банк 1860 онд байгуулагдсан явдал юм. Харин 1991 оноос банкны тухай шинэ хуулиар арилжааны банкууд бие даасан эрхтэй болсны гадна хувийн болон хамтын өмч дээр суурилсан арилжааны банкууд байгуулагдах болов.

Монгол туургатан эрт дээр үеэс металл болон цаасан мөнгө гарган гүйлгээнд хэрэглэж байсан түүхтэй. Мөнх хааны үед буюу 1253 онд цаасан мөнгөн тэмдэгт гаргаж, мөнгөний хэрэг эрхлэх газар байгуулан ажиллуулж байжээ. Хубилай хаан Хархорумд 1260 онд мөнгө тушаах банк байгуулж, 1282 оноос “Олон замд тэгшитгэх банк” нэртэй банкны салбаруудыг байгуулан ажиллуулж байсан ажээ.

Харин Манж, Хятадын дарлалын үед энэ түүхэн уламжлал тасарч Монголын зах зээл дээр Хятад, Оросын зэрэг валютууд өргөн хэрэглэгдэж байсны дээр 19 дүгээр зууны сүүлээр Нийслэл хүрээ, Улиастай зэрэг газар Хятад, Оросын зарим банкны салбар ажиллаж байжээ. Харин 1921 оны ардын хувьсгалын дараа Монголд үндэсний банк, зээлийн систем хөгжих боломж бүрдсэн байна

Лекц2

Арилжааны банкны эх үүсвэр, түүний бүтэц,

Банк бол бусдын хөрөнгийг өөрийн нэрийн өмнөөс гүйлгээнд гаргаж байдаг санхүүгийн зуучлагч юм. Иймээс бусдаас хөрөнгө татах нь банкны удирдлагын гол чиглэл байдаг бөгөөд үүнийг амжилттай хийснээр банкинд үйл ажиллагаа явуулах мөнгөн хөрөнгийн эх үүсвэр бүрдэнэ. Том (цөөн тооны их хэмжээний харилцагчидтай), жижиг (жижиг хэмжээний олон харилцагчидтай) хэмжээний банкуудын хооронд мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг татах хүрээнд өрсөлдөөн явагддаг ба тэдгээрт хамгийн их анхаарал хандуулж байдаг.

Бусдаас татсан хөрөнгө, түүний удирдлагын зарчим

Банкны мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь банкны тайлан тэнцлийн баруун талд бичигдэнэ. Энэ хэсгийг бусдаас татсан хөрөнгө ба өөрийн хөрөнгө гэж ангилна. Бусдаас татсан хөрөнгө нь нэг ёсондоо өр төлбөр бөгөөд тэдгээрийг бүхэлд нь депозит гэж нэрлэнэ.

Пассив гэдэг нь хадгаламж, харилцах данс банкны өөрийнх нь авсан зээлийг нийтэд нь хэлдэг. Бусдаас татсан хөрөнгө, түүний удирдлагын гол зорилго нь банкны зорилгыг харилцагчдын сонирхолтой оновчтой хослуулах явдал юм.

Пассивын удирдлагын банкны зорилго нь:

1. Орлого оруулдаггүй эх үүсвэр татан авахгүй байх,

· Богино болон урт хугацаанд байршиж чадахгүй, хэрэгцээнээс илүү эх үүсвэр татан авахгүй байх

· Их хэмжээний нөөц шаардагддаг депозитын төрлийг аль болох бага байлгах

2. Активын үйл ажиллагааг өргөжүүлэх болон банкны өр төлбөрийг барагдуулж чадах хэмжээний зээлийн эх үүсвэр хайх, түүнийг татахыг илүүд үзэх,

3. Чанар сайтай зардал багатай эх үүсвэр татах,

4. Урт хугацааны хүү, хүү нь бага хэлбэлздэг эх үүсвэр татах,

5. Хялбархан татан авч болох эх үүсвэрийг бэлэн байдалд байлгах, түүнийг барьж байх,

6. Эргэлзээтэй эх үүсвэрт шинжилгээ хийх,

7. Хөрөнгө татан төвлөрүүлж байхдаа хяналт тавихад бүрэн боломжтой хөрөнгийг хадгаламж, татан төлөрүүлсэн хөрөнгөнд татахыг эрмэлзэх гэх мэт асуудлууд багтана.

Пассивыг удирдах банкны эдгээр зорилгыг банкны хэрэглэгчдийн ерөнхий шаардлага сонирхол болсон орлоготой байх, найдвартай хадгалагдаж байх, эргэн төлөгддөг байх зэрэгтэй байнга нийцүүлэх хэрэгтэй.

Пассивт нөлөөлдөг дараах гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг анхаарах хэрэгтэй.

· Улс орны мөнгөний эргэлтийн байдал, мөнгөний чөлөөт эх үүсвэрийн хомсдол,

· Банкны хяналт шалгалт, зохион байгуулалтын удирдлагын чиглэл,

· Банк хоорондын өрсөлдөөн,

· Банкны үйл ажиллагаа, зах зээлийн нөлөө зэрэг юм.

Эдгээр орчны нөлөөллийг саармагжуулахад пассивын удирдлага чиглэгдэж байх ёстой байна. Банкны пассивын бүтээгдэхүүний шинж чанарыг дээрх нөхцөл байдалтай уялдуулан засвар хийж байх нь пассивын удирдлагын нэг хүрээ болдог. Пассивын удирдлагын үндсэн чиглэл нь далайц, ач холбогдол зэргээрээ ялгаатай боловч ерөнхийдөө дараах асуудлыг хамардаг. Үүнд:

· Татан төвлөрүүлж байгаа хөрөнгийн хэмжээ, эргүүлэн төлөх зарчим,

· Хөрөнгө татан төвлөрүүлж байгаа хугацаа,

· Хадгаламж эзэмшигчдийн төрөл, салбар, бүс нутаг,

· Хүүгийн түвшин, түүнийг өөрчлөхөд хүргэх шалтгаан,

· Банкны пассивын бүтээгдэхүүний бичиг баримтыг боловсруулах, авах, шимтгэл хураамж, төлбөр,

· Пассивын бүтээгдэхүүнийг нэгээс нөгөөд шилжүүлэх, шинж чанарыг нь өөрчлөх боломж, нөхцөл,

· Хугацаанаас нь өмнө хадгаламж татахаас сэргийлэх журам гэх мэт асуудлууд хамардаг.

Пассивын бүтээгдэхүүний удирдлага дээрх асуудлуудын хүрээнд хийгдэхдээ банкны тавьж буй зорилготой нягт уялдах зайлшгүй шаардлагатай. Банкны барьж буй бодлого актив, пассивын удирдлага дараах хоёр чиглэлээр хийгдэнэ. Үүнд:

· Банкны аль нэг тодорхой бүтээгдэхүүний чанарыг удирдах,

· Банкны бүтээгдэхүүний багцын удирдлага юм.

Банк бүтээгдэхүүний чанарыг удирдахдаа тухайн бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт оруулах, энэ өөрчлөлт нь зайлшгүй байдлаас эсвэл хүчээр хийгддэг.

Удирдлагын энэ үйл ажиллагаа бүтээгдэхүүн гаргах эхний үе шатанд хийгдэнэ. Бүтээгдэхүүний чанар нь банкны хяналт шалгалт, зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой. Ингэхдээ хямралын үеийн байдлыг анхаарах хэрэгтэй бөгөөд гол нь хэрэглэгчдийн үндсэн шаардлага, сонирхолтой холбоотой байх шаардлагатай юм.

Багцын удирдлага нь тодорхой чанарын үзүүлэлт багахан хугацааны туршид тогтвортой байхад чиглэгдэнэ. Пассивын багцанд багтаж байгаа бүтээгдэхүүнийг нарийн шинжилгээний үндсэн дээр сонгон авч багцын бүтцийг тодорхойлох хэрэгтэй. Банкны бодлого, түүний зорилгод нийцэхгүй, гэмт хэргийн шинжтэй, өндөр эрсдэл бий болгох гэх мэт банкны ажилчдаас онцгой нарийн мэргэжлийн ажиллагаа шаардсан, одоогийн байгаа түвшингөөрөө хийж чадахгүй бүтээгдэхүүнийг багцанд хийж болохгүй юм. Пассивын багцын бүтээгдэхүүн байнга өөрчлөгдөж байдаг нь пассивын багцын удирдлагад хүндрэл учруулдаг байна.

Пассивын багцын бүтээгдэхүүний эзлэх хувийн жинг тогтоох, бүтээгдэхүүнийг чанарын үзүүлэлтүүдээр нь бүлэглэх, гадаад орчны нөлөөллөөр тэдгээрийн эзлэх хувийн жин өөрчлөгдөх зэрэг нь тодорхой таамаглал, шинжилгээний нарийн ажиллагаа, мэргэжлийн өндөр түвшинг шаарддаг байна.



























Лекц3

Харилцах дансны удирдлага

Банк нь мөнгөн хөрөнгийн олон төрлийн эх үүсвэртэй байдаг. Банкууд мөнгөн хөрөнгийнхөө ихэнх хэсгийг аж ахуйн нэгжүүдийн харилцах данс болон хадгаламжаас бүрдүүлдэг уламжлалтай. Ингээд пассивын төрөл бүрийн удирдлагын төрлөөс авч үзвэл өндөр хөгжилтэй оронд банкуудын пассивын ихээхэн хэсгийг харилцах данс эзэлдэг бөгөөд манай орны банкуудын хувьд энэ тал дээр нэлээд анхаарч шинэ бүтэээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж байна. Харилцах дансууд нь банкны хувьд зардал багатай эх үүсвэрийн нэг байдаг. Иймээс актив, пассивын удирдлагад харилцах данс чухал байр суурь эзэлдэг байна.

Харилцах дансыг удирдахдаа, харилцах данс эзэмшигчдэд түүнийг юунд ашигладаг, ямар байлгах сонирхолтой байна вэ? гэдэг дээр үндэслэн ажиллах ёстой. Харилцах дансны ерөнхий үүрэгт дараах чиглэлүүд хамаарагдана. Үүнд:

1. Харилцах данс нь төлбөр тооцоо хийх хэрэгслэл болох. Төлбөр тооцоог түргэн шуурхай хийх,

2. Харилцах данс нь мөнгөний аюулгүй байдлыг хангадаг байх,

3. Харилцах дансны мөнгө нь өсч нэмэгдэж байх,

Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд банкинд харилцах данс нээхдээ дээрхи хэрэгцээнүүдийг ерөнхийд нь хангах хүсэлтэй байдаг. Иймээс харилцах дансыг удирдахдаа дээрх чиглэлийг барьж ажиллах хэрэгтэй. Харилцах данс нь аливаа төлбөр тооцоог түргэн шуурхай, мөнгийг аюулгүй найдвартай анхны шаардлагаар гаргаж авах боломжтой байхаар харилцах дансыг удирдах нь хамгийн чухал асуудал юм.

Харилцах дансны үлдэгдэлд ихэвчлэн хүү төлдөггүй, төлсөн ч хүү нь хадгаламж шиг өндөр байдаггүй. Иймээс харилцагчид харилцах дансандаа өөрийн өдөр тутмын хэрэгцээнээс илүү их хөрөнгө хадгалах сонирхолгүй байдаг.

Харин банкны хувьд бол харилцахаар татсан хөрөнгө нь хамгийн хямд эх үүсвэр болдог учир харилцах дансандаа тогтвортой үлдэгдэлтэй, санхүүгийн хувьд тогтвортой, найдвартай сайн харилцагчдад ихээхэн анхаар ч бусад нэмэгдэл үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах замаар харилцагчдыг татахыг хичээнэ.

Нау данс: Энэ нь банк ба харилцагчийн харилцан тохиролцсон хэмжээгээр хүү төлдөг харилцах дансны нэг хэлбэр бөгөөд харилцах данснаас ялгарах нэг төрөл нь:

· Чек бичихгүй хэрэв бичвэл сард бичих чекийн тоо хязгаартай байна.

· Дансанд байж болох хүү төлөгдөхгүй хамгийн бага болон дундаж үлдэгдэл, хүүгийн хэмжээтэй шууд хамааралтай байхаар тогтоогддог явдал юм.

Хадгаламжийн удирдлага, түүний ерөнхий аргууд

Олон улсын банкны сурах бичгүүдэд хадгаламж гэдэг нь иргэд, аж ахуйн нэгжийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл иргэд аж ахуй нэгжүүдийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө болгон нь хадгаламж болдог. Эндээс харахад хадгаламж нь иргэд аж ахуйн нэгжүүдийн банкинд хугацаатай, хугацаагүй гэсэн 2 төрлийн хадгаламжаас гадна харилцах дансыг хамарч байдаг.6

Хугацаатай хадгаламж гэдэг нь: Банк тодорхой хугацаа, хүү зааж, гэрээ байгуулан мөнгөн хөрөнгийг хадгалж буй хэлбэрийг хугацаатай хадгаламж гэх бөгөөд энэ эх үүсвэр нь банкны харьцангуй тогтвортой эх үүсвэр болдог тул түүнд хугацаагүй хадгаламжаас илүү их өндөр хүү төлдөг. Хэрэв гэрээнд заасан хугацаанаас өмнө хадгаламжаасаа зарлага гаргавал түүний хугацаатай байх зарчим алдагдаж энэ нөхцөлд хүүгийн хэмжээг бууруулна.

Хугацаагүй хадгаламж гэдэг нь: Тодорхой хугацаа заагаагүй зөвхөн хүүг тохиролцсон, хэзээ ч авч болохоор байршуулсан мөнгөн хөрөнгийг хэлнэ. Банкны хөрөнгө татан төвлөрүүлсэн нэг арга нь сертификат, вексель, облигаци зэрэг өөрийн өрийн бичиг гаргах явдал юм. Банкны эх үүсвэрийн томоохон чухал хэсэг нь харилцах данс, хадгаламжаар татсан хөрөнгө мөн боловч гадны буюу харилцагчдын үйл ажиллагаа, зах зээл дээрхи хүүгийн түвшнөөс шууд хамаарсан эх үүсвэр дээр дангаар түшиглэн ажиллах нь хүндрэлтэй юм.

Тиймээс төрөл бүрийн хадгаламжийн сертификат, банк хоорондын болон төв банкны зээл зэрэг хүссэн цагтаа шаардлагатай хэмжээгээрээ олж авч болох нэг үгээр хэлбэл тэдгээрийг удирдаж болох эх үүсвэрийн онцлог нь харьцангуй өндөр хүүтэй байдаг учраас банк зах зээл дээрхи хүүгийн түвшний өөрчлөлтөнд туйлын мэдрэмжтэй байх төдийгүй, мэдээллээр бүрэн хангагдсан байх ёстой.

Хүүгийн арга: Хадгаламжийг нэмэгдүүлэхийн тулд түүний хүүгийн түвшинг өндөр болгоно. Эсрэгээрээ хадгаламжийн хүү буурахад хадгаламж багасна. Хадгаламжийн удирдлагын хүүгийн энэ ерөнхий арга нь нэлээд зөрчилтэй арга байдаг. Хадгаламжийн хүү нь банкны зардлын нэг нь бөгөөд тэр тусмаа нийт зардалд нэлээд их хувь эзэлдэг тул хэтэрхий нэмэгдүүлэх бодлого банкинд тэр бүр байдаггүй. Нөгөө талаар төв банкны мөнгө зээлийн бодлогод хадгаламжийн хүү уялдаж байдаг. Хадгаламж болон зээлийн хүү, бараа, үйлчилгээний үнэ, инфляцитай нягт холбоотой учраас төв банкнаас хадгаламжийн хүүг бууруулах замаар зээлийн хүү, инфляцийг бууруулах бодлого барьж эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэхийг зорино.

Хадгаламжийн хүү өсөхөд гарах үр дагавар

Хадгаламжийн хүү өсөхөд гарах үр дагавар


Д/д

Эерэг

Сөрөг


Микро түвшинд (Арилжааны банкны түвшинд)

Хадгаламжийн хэмжээ өснө

- Зардал өснө.

- Ашигт ажиллагаа буурна.


Макро түвшинд (Төв банкны бодлогоор эдийн засагт)

Банкнаас гадуурх мөнгө багасна

- Хөрөнгө оруулалт буурна.

- Зээлийн хүү өснө.

- Инфляци нэмэгдэнэ.


Хадгаламжийн зайлшгүй байх бага үлдэгдлийн хэмжээг тогтоох үүгээр дамжуулан банкууд хадгаламжаа удирддаг байна. Хадгаламжийн зайлшгүй байх хамгийн бага үлдэгдлийн хэмжээ өндөр биш байвал хадгаламж хэлбэртэй эх үүсвэр татах бодлогыг банк баримтлаж байна гэж ойлгоно. Эсрэг тохиолдолд банк хадгаламж авах бага сонирхолтой байна гэсэн үг юм. Хадгаламжийг хүүгийн аргаар удирдахаас гадна түүний төрөл, хугацаагаар дамжуулж удирддаг. Мөн янз бүрийн урамшууллаар дамжуулан удирддаг.























Лекц4

Удирдагддаг пассивууд

Хадгаламж харилцах данс нь банкны гол тэргүүлэх эх үүсвэрүүд бөгөөд тэдгээрийг үндсэн депозитууд гэж нэрлэнэ. Банк нь татан төвлөрүүлэх хөрөнгөө олохын тулд харилцагчид өөрсдөө хүрээд ирэх болов уу гээд сууж болохгүй юм. Үндсэн депозитуудыг татахын тулд тодорхой хэмжээний хүндрэлтэй тулгарна. Учир нь банкууд өрсөлдөөнтэй орчинд үйл ажиллагаагаа явуулдаг юм. Харилцах данс, хадгаламж татах нь тухайн банкны үйл ажиллагаа явуулж байгаа бүс нутгаас, мөн иргэдийн санхүүгийн чадавхи зэргээс хамаарна. Нэгдсэн мөнгөн хөрөнгө татахын тулд удирддаг пассив нэртэй санхүүгийн хөшүүрэг ашиглана. Үүнд: Том хэмжээний депозитын сертификат, төв банкны зээллэг, эргүүлж худалдан авах тухай хэлэлцээртэйгээр үнэт цаас худалдах, гадаадаас зээллэг авах зэрэг үйл ажиллагаа хамаарна.

Депозитын бус эх үүсвэр нь:

· Банкны тодорхой харилцагчдад хамаардаггүй /зах зээл дэхь өрсөлдөөний үндсэн дээр бий болдог./

· Тухайн банкны хөрөнгө төвлөрүүлэх санаачлагын үндсэн дээр бий болдог шинжүүдээр депозитын эх үүсвэрээс ялгагдана.

Сертификатыг гол төлөв томоохон банкуудаас гаргадаг бөгөөд банкны томоохон найдвартай эх үүсвэр нь болно. Сертификатыг нэгнээс нөгөөд дамжуулан худалдаж болохын зэрэгцээ, бие биедээ бэлэглэж ч болно. Сертификат нь тодорхой хугацааны дараа сертификат эзэмшигчид төлөх хүү болон мөнгөн хөрөнгийн хэмжээг тодорхойлсон өрийн бичиг юм. Харин үзүүлсэн ажил үйлчилгээ, нийлүүлсэн барааны үнэ төлөх төлбөрийн болон тооцооны хэрэгслэл болж чадахгүй.

Хуулийн этгээдүүдэд зориулан гаргасан сертификат нь шилжих, шилжих эрхгүй гэсэн 2 төрөлтэй.

Шилжих эрхгүй сертификат нь түүний хугацаа дуустал тухайн эзэмшигчид хадгалагддаг бол шилжих эрхтэй сертификатыг хоёрдогч зах зээл дээр худалдан борлуулах замаар нөгөө этгээдэд шилжүүлж болдог. Банкны татан төвлөрүүлэх нэгэн хэлбэр нь банкны вексель бөгөөд энэ нь тодорхой хугацааны дараа вексель эзэмшигчид банк тодорхой хэмжээний мөнгө төлөхийг баталж бичсэн өрийн бичиг юм. Банкны вексель нь үзүүлсэн ажил үйлчилгээ, ачуулсан барааны үнэ төлөх хэрэгсэл, зээлийн барьцаа болох хөрвөх чадвартай үнэт цаас бөгөөд төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж болох юм.

Депозитын үнэ бүрдэх аргууд

Банк татан төвлөрүүлсэн хөрөнгөнд /депозит/ ямар хэмжээний хүүг төлж, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэдий хэмжээний хөлс авахаа өөрсдөө тогтоох эрхтэй байдаг. Хэдийгээр татан төвлөрүүлсэн хөрөнгөнд төлөх хүүгийн хувь хэмжээ нь зах зээлийн хүүгийн түвшин ерөнхий чиг хандлагаар тогтоогддог боловч тухайн үеийн зорилго, нөхцөл байдалдаа тохирсон хүүгийн бодлого баримтлана. Банкны удирдах үйл ажиллагааг өргөтөгөх үү ? ашгаа нэмэгдүүлэх үү? гэсэн асуудалтай байнга тулгарч байдаг. Хэрэв банкны үйл ажиллагааг өргөтгөх шаардлагатай гэж үзвэл харьцангуй өндөр үнээр нэмэлт хөрөнгө татан төвлөрүүлж, ашиг орлого олох боломж буурна.

Энэ нь депозитын хүүгээ өндөр, үйлчилгээнийхээ хөлсийг багаар тогтооно гэсэн үг юм. Харин арилжааны зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлэх зорилго тавигдсан үед дээрхээс эсрэгээр хүү болон үйлчилгээний хөлсөө тогтоох юм. Энэ нөхцөлд харилцагчдаа бусад банкуудад алдахад хүрэх аюултай. Банк депозитонд төлж буй хүүгийн зардлыг зээл үнэт цаасны хүүгээр, бүх ажил үйлчилгээтэй холбогдон гарах ажиллагааны болон нэмэлт зардлыг үйлчилгээний хөлсөөр нөхөх ерөнхий чиг хандлага барьдаг байна.

Зээллэг: Арилжааны банкны хөрөнгийн эх үүсвэрийн нэг бүрэлдэхүүн хэсэг бол түүний авсан зээл байдаг. Арилжааны банк, Төв банк, бусад арилжааны банк, гадаадын банк зэрэг субъектүүдээс зээл авдаг.

Банк хоорондын зээл: Зарим арилжааны банкуудад заавал байх нөөцөөсөө илүүдэл нөөц бий болсон байхад зарим банкинд хөрөнгийн нэмэгдэл хэрэгцээ бий болж илүүдэлтэй банкнаас дудагдалтай банк зээл авах шаардлага гардаг. Банк хоорондын зээлийн хүүгийн дээд, доод хязгаар, хэмжээний талаар харьцангуй чөлөөтэй тохиролцох бололцоотой байдаг. Гэхдээ энэ зээл нь харьцангуй богино хугацаатай, банкны хөрвөх чадварыг шуурхай зохицуулах хэрэгслэл болдог. Бусад эх үүсвэрийг бодвол хүү өндөртэй учраас болгоомжтой хандвал зохимжтой.

Төв банкны зээл: Эрсдэл багатай хөрвөх чадвар сайтай активыг барьцаалан бусдаас хөрөнгө татан төвлөрүүлэх шаардлага гарна. Энэ нь үнэн чанартаа барьцаатай, хугацаатай зээлийн нэг төрөл бөгөөд нэг хоногоос хэдэн сарын хугацаатай байж болно. Арилжааны банк нь хөрөнгийн түр зуурын нэмэгдэл хэрэгцээ үүссэн үед төв банкнаас зээл авна. Гэхдээ энэхүү зээлийн нийт хэмжээ нь мөнгөний нийлүүлэлтийн хэмжээтэй уялдан хязгаартай байхын зэрэгцээ байршуулсан үнэт цаас, мөнгөн хөрөнгөө барьцаална. Төв банкнаас энэ зээлийг авах боломжгүй нөхцөлд банк хоорондын зээл авч зохицуулах боломжтой юм. Төв банкнаас арилжааны банкинд олгодог зээлийн төрлүүд:

· Эмиссийн зээл

· Клирингийн зээл

· Улиралын чанартай зээл

· Векселийн зээл

· Дахин санхүүжилтийн зээл гэх мэт.

Улиралын чанартай зээл нь: Үйлдвэрлэл, үйлчилгээг санхүүжүүлэх зорилгоор тусгай зориулалтын зээл, сургалтын, ноос, ноолуур, мах бэлтгэхэд зориулсан зээл гэх мэт байдаг бөгөөд энэ зээл нь хүү багатай байвал үр өгөөжтэй байна. Иймд энэ төрлийн тусгай зориулалттай зээлийг салбаржуулан байршуулж зээл олгохдоо энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг харилцагчиддаа олгох нь илүү үр дүнтэй юм.

Дахин санхүүжилтийн зээл: Энэ зээл нь өмнө нь авсан зээлийг төлөхөд зээлдэгчээс хамааралгүй хүндрэл гарах үед өмнөх зээлийг төлүүлэх зорилгоор олгогддог зээл юм. Өөрөөр хэлбэл харилцагч зээл аваад авч ашиглах бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ нь өсөөд өөрийн авч чадах хэмжээндээ хүрэхээ больсон үед нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор олгож байгаа зээл юм.

Эмиссийн зээл: Эмиссийн зээл буюу үнэт цаасны зээл нь хөрөнгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор гаргаж буй үйл ажиллагаа юм.

Векселийн зээл нь: Эх үүсвэрийг нэмэгдүүлэх зориулалттай орчин үеийн нэг төрлийн зээл юм. Тодорхой хугацаанд эргэн төлөгдөх өрийн бичгийг барьцаалан олгодог зээл.

Өөрийн хөрөнгө, бүрэлдэхүүн, удирдлага.

Өөрийн хөрөнгө нь банк эзэмшигчдийн хувьцаа хэлбэртэй байгаа хувь нийлүүлсэн хөрөнгөөс бүрдэнэ. Энэ нь банкны пассивын хэмжээтэй харьцуулахад ерөнхийдөө тийм ч их биш байдаг ба банкны ашигт ажиллагаа ба санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулах хөрөнгийн дотор чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрийн хөрөнгийн удирдлага нь түүнийг хангалттай байлгахад чиглэгдэнэ. Банкны өөрийн хөрөнгийн мөрдөх нормативууд:
Эрсдэлээ тооцсон актив,
Банкны авсан зээл,
Нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ,
Иргэдээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн хүү,
Банкны гаргасан батлан даалт,
Үүсч болох магадлалтай алдагдлыг нөхөх сангийн хэмжээ (эрсдэлийн сан)

Хөрөнгийн удирдлага нь активын эрсдэл, авсан зээл, бусад шаардлагын хүрээнд банк хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх, түүнийг нэмэгдүүлэх арга, хэрэгслэлтэй байхад чиглэгддэг. Арилжааны банкны өөрийн хөрөнгө нь дүрмийн сан, хуваарилагдаагүй ашиг, янз бүрийн сангууд, зээлийн болзошгүй эрсдэл зэргээс бүрдэнэ.

Дүрмийн сан гэдэг нь: Тухайн бизнесийг эхлэхэдзайлшгүй байх шаардлагатай мөнгөн хөрөнгийг хэлнэ. Манай орны арилжааны банкны дүрмийн сан 1993 онд 50,0 сая, 1996 онд 400,0 сая, 2000 онд 1,0 тэрбум, 2002 оноос 2,0 тэрбум, 2004 оноос 4,0 тэрбум, 2006 оноос 8,0 тэрбум төгрөг болж өөрчлөгдөж одоог хүртэл мөрдөгдөж байна. Арилжааны банкны дүрмийн сан өөрчлөгдөх шалтгаан нь юуны өмнө арилжааны банкны харилцагчид томорсон учир тэдэнд санхүүгийн хувьд үйлчилж чадах том банк шаардлагатай болсон. Мөн банкны дампуурал, хямралаас хамгаалах гол хэрэгсэл нь болдог. Учир нь алдагдлаа өөрийнхөө хөрөнгөөр төлдөгтэй холбоотой гэх мэт сайн талуудаас гадна банкны дүрмийн санг нэмэгдүүлж банкны тоог цөөрүүлж банкны хүрээн дэхь өрсөлдөөн багасах муу талтай.

Хуваарилагдаагүй ашиг: Банк ашгаасаа хөгжлийн санг бүрдүүлэх зорилгоор авч үлдэж байгаа хэсгийг хэлнэ. Энэ хэмжээг хувь нийлүүлэгчдийн хурлаас шийдвэрлэнэ. Банкны ашгаас ноогдол ашиг хуваарилсны дараа үлдэх хэсгийг хэлнэ. Хуваарилагдаагүй ашгийн зориулалт нь банкны үйл ажиллагааны өргөтгөл хийх бодлогод хуваарилагдана. Учир нь салбар нээх нь эргээд ашигт ажиллагааг хангаж байдаг байна.

Хөгжлийн сангууд: Эдгээр ангиуд нь ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглагддаг. Дотор нь:

· Нийгмийн сан,

· Хэрэглээний сан гэж ангилдаг.

Нийгмийн хэрэглээний санг хамт олноороо хэрэглэдэг хэрэгцээг хангахад ашиглана. Жишээ нь: Заал, хоол, амралтын газар, хүүхдүүдийнх нь цэцэрлэг гэх мэт. Харин хэрэглээний нийгмийн санг ганцаарчилсан хэрэглээнд зориулан санхүүжилт гаргадаг. Жишээ нь: Шагнал, урамшуулал, сургалт гэх мэт.

Зээлийн болзошгүй алдагдлаас хамгаалах сан: Зээл төлөгдөхгүй болох үед нөхөх зориулалттай сан бөгөөд зээлийн чанарын ангилал дээр суурилан тооцоологддог. Энэ сангийн эх үүсвэр нь банкны ашиг боловч хөрөнгө байрласан гэсэн утгаар банкны балансын актив талд бичигддэг
Монголын банкуудын жагсаалт
Голомт банк
Капитал банк
Капитрон банк
Кредит банк
Төрийн банк (хуучнаар Зоос банк)
Тээвэр хөгжлийн банк
ХААН банк (Хөдөө аж ахуйн банк)
Хадгаламж банк
Хас банк
Худалдаа хөгжлийн банк
Улаанбаатар хотын банк
Чингис хаан банк
Эрэл банк
Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Дампуурсан, татан буугдсан банкууд
Ард банк
Анод банк
Монгол бизнес банк
Монгол шуудан банк (Хадгаламж банктай нэгдсэн)
ХОТШ банк (Хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлийн банк)













































Лекц5

Арилжааны банкны чиг үүрэг:

Мөнгө өсгөж үржүүлэх үүрэг:

Энэ үүрэг нь зээлжүүлэлт болон хөрөнгө оруулалтын замаар хэрэгжиж байдаг. Банкууд зээл олгох боломжгүй буюу зээл олголтоо зогсоовол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрнэ. Иймээс энэ үүрэг эдийн засагт чухал ач холбогдол үзүүлдэг.

Төлбөр тооцооны үүрэг:

Энэ үүрэг нь төлбөр тооцоонд чек, зээлийн карт зэрэг төлбөрийн хэрэгслүүдийг хэрэглэх болсон үеэс ач холбогдол нь өсөх болсон. Аж ахуйн нэгж хоорондын төлбөр тооцооны ихэнх нь банкаар дамжин нэг данснаас нөгөө дансанд хийгдэж байдаг. Сүүлийн үед барууны орнуудад чекийн тооцоог багасгах, түүнийг электрон мөнгө дамжуулах системээр солихыг илүүд үзэх болсон.

Хадгаламж хуримтлуулах үүрэг:

Арилжааны банкууд нь түр зуурын хөрөнгийн илүүдлийг хадгалах ба нэг талаар мөнгөн хөрөнгийн аюулгүй байдлыг хадгалж, төлбөр тооцоо хийх боломж бүрдүүлэх, нөгөө талаар баялгийн үнэ цэнийг алдагдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлэхэд тусалж байдаг.

Зээлжүүлэлтийн үйл ажиллагаа:

Банкны пассив нь бусдад өгөх өглөг, өрөөс бүрддэг. Хадгаламж хуримтлуулахтай холбогдсон зардал ихэнх хувийг эзэлдэг ба энэ зардлыг бүрэн нөхөөд ашиг олох нь арилжааны банкуудын үндсэн зорилго бөгөөд тэр нь зээл олголтын үйл ажиллагаа юм. Зээлдэгч нь тодорхой хугацаанд мөнгөн хөрөнгийн дутагдалд орсон бизнесийн байгууллага, хувь хүн, засгийн газар зэрэг байж болно.

Арилжааны банк нь олон чухал үйл ажиллагаа гүйцэтгэж байдаг. Үүнд:

· Мөнгөн хөрөнгийг дансанд хийх,

· Зээл олгох,

· Төсвийн орлого зарлагыг шилжүүлэх,

· Зээл, төлбөрийн баталгаа гаргах,

· Үнэт металл, валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах,

· Гадаад төлбөр тооцоо хийх,

· Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах,

· Хууль тогтоомжоор хориглоогүй бусад гүйлгээ,

· Үнэт зүйл худалдах зэрэг орно.

Банк нь дор дурьдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
Дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох,
Газрын зах зээл дээр ажиллах,
Ашиг олох зорилгоор банкны бус үйл ажиллагаа эрхлэх гэх мэт.

Арилжааны банкны баримтлах үндсэн чиг үүрэг
Банк хуулийн хүрээнд өөрийн тогтвортой байдлыг хамгаалах бодлогыг баримтална.
Банкны байгууллагын үйлчилгээ нь бизнесийн үйл ажиллагааг дэмжин иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгцээнд оновчтой нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүнийг цогц хэлбэрээр үзүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон дэд бүтцийн орчныг сайжруулах ажлыг зохион байгуулна.
Банкны харилцагч, хадгаламж эзэмшигч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, банкны байгууллагын үйлчилгээний шударга, ил тод байдлыг сайжруулах, банкны ажилтнуудын ёс зүйн зарчмыг мөрдөн ажиллуулах.
Олон Улсын Төлбөр Тооцооны Банкны дэргэдэх Базелын Санхүүгийн тогтвортой байдлын хорооноос гаргасан банкны хяналт, шалгалтын үндсэн зарчмыг бүрэн хэрэгжүүлснээр банк санхүүгийн байгууллагууд олон улсын зах зээлд хүрч ажиллах, хямд, урт хугацаатай хөрөнгө татан төвлөрүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эрсдэлийг үнэлж хязгаарлах ажлыг хэрэгжүүлэх.
Эрсдэлд суурилсан зохистой харьцааны үзүүлэлт ба санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх арга хэрэгслийг хослуулан хэрэглэх, түүнийг боловсронгуй болгох замаар санхүүгийн зах зээлийн ил тод байдлыг дээшлүүлэх.
Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх бололцоо бүрдүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх.
Ипотекийн анхдагч ба хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх.
Монгол улсын төлбөр тооцооны системийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төлбөр тооцооны үйл ажиллагаанд хяналт тавих, найдвартай шуурхай байдлыг хангахад шаардлагатай дэвшилтэт технологийг нэвтрүүлэх болон бэлэн бус төлбөр тооцооны системийг нэмэгдүүлэх.
Хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн хадгаламжийн даатгалын болон банкны хяналт шалгалтын нэгдсэн тогтолцооны нэгдсэн тогтолцоог бүрдүүлнэ.
Жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай зээлийн хэмжээг нэмэгдүүлэх гэх мэт болно.





























Лекц6

Арилжааны банкны зээлийн үйл ажиллагааны үндэс, удирдлага, зохион байгуулалт, ангилал

Банкны зээлийн бодлого нь ямар төрлийн нөөцийг гол эх үүсвэр болгоод хэнд ямар хугацаатайгаар, ямар нөхцөл, хүү шимтгэлтэйгээр, хэчнээн хэмжээтэй зээл олгохтой холбогдож үүссэн бүхий л харилцааг зохицуулах ажиллагааг хэлнэ.

Зээлийн бодлогын эцсийн зорилго нь арилжааны банкийг санхүү, төлбөрийн чадварын хувьд сайн байлгаж, ашигтай ажиллуулж зээлийн алдагдлаас хамгаалахад оршино.

Зээлийн бодлогыг шинээр зээл олгох, урьд олгосон зээлийг зохицуулан удирдаж, эргэн төлүүлэх, цаашилбал хугацаа хэтэрч, баталгаа алдсан чанаргүй зээл үүсэж бий болохоос урьдчилан сэргийлэхэд ашигладаг.

Зээлийн бодлогод зээл олгох, төлүүлэх үеийн үйлдэл болгоныг зааварчилж өгөхөөс гадна зээлтэй холбоотой дараах асуудлуудыг нарийн тусгадаг.
Зээлийн газрын зохион байгуулалт
Зээлийн эрх буюу зээлийн соёл
Зээлийн хавтас, түүний зориулалт, хавтсанд байх баримтуудын жагсаалт, зээлийн хавтсыг хадгалах болон шалгах эрх, мөн хэн, хэзээ, ямар тохиолдолд түүнийг ашиглах эрхийн талаар маш тодорхой дэлгэрэнгүй зааврууд
Зээлийн хүү шимтгэлийг тогтоох бодлого. Зээлийн хүү тооцох аргачлал, зээлийн шимтгэлүүдийн төрөл, даатгалын асуудлууд

Зээлийн бодлогын хүрээнд:
Зээлийн эрсдэл
Зээлийн хүүгийн эрсдэл

Төлбөрийн чадварын эрсдэлд онцлон анхаарч түүнийг бууруулахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Банкны зээлийн бодлого нь тухайн банкны хүрээнд үйл ажиллагааны хэм хэмжээг тодорхойлж, зээлийн үйл ажиллагааны бүхий л харилцааг зохицуулах журмын эмхтгэл, зээлийн ажиллагааг зохицуулж зохион байгуулж, хэрэгжүүлж буй ажилтнуудын үйл ажиллагаандаа заавал мөрдөх, хэрэгжүүлэх баримт бичгүүд юм.

Зээлийн бодлого нь үндсэн гурван бүлгээс бүрдэнэ. Үүнд:
Зээлийн бодлогын зорилтууд болон стратегийг тодорхойлно.
Зээл олголт ба хөтлөлтийн техникийн зарчмууд болон журмыг тусгана.
Зээлийн тусгай төрөлд зориулагдсан журмыг нарийвчлан тодорхойлно.

4. Зээлийн бодлогыг боловсруулахад нөлөөлөх объектив субъектив хүчин зүйлүүд:
Макро эдийн засгийн хүчин зүйлүүд:

5. Тухайн улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал

6. Төв банкны мөнгө зээлийн бодлого

7. Төрийн сангийн бодлого

8. Орон нутгийн болон бүс нутгийн хүчин зүйлүүд:

9. Бүс нутгийн эдийн засгийн ерөнхий бүтэц, үйлдвэрлэлийн чиглэл

10. Харилцагчдын бүтэц, тэдгээрийн зээлийн эрэлт

11. Тухайн бүс нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа банкууд

12. Банкны дотоод хүчин зүйлүүд:

13. Банкны өөрийн хөрөнгийн болон нийт хөрөнгийн хэмжээ

14. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн бүтэц

15. Банкуудын ажлын туршлага, чадвар

16. Зээл олгох үе шат, зээлийн бодлогын элементүүд


Үе шатууд

Үйл ажиллагааг зохицуулах баримт бичгүүд


1. Зээл олгохоос өмнөх үе шат

- Харилцагчийг тодорхойлох

- Зээлийн төрлийг тогтоох

- Зээлийг зориулалтаар нь ашиглах хөрөнгийн хэмжээг тодорхойлох

- Харилцагчийн зээлдэх боломжийг үнэлэх шалгуурыг тодорхойлох

- Зээлийн хүүг тодорхойлох

- Зээлийн буцаан төлөлтийг идэвхижүүлэх, хамгаалалтыг сонгож ашиглах

- Зээл олгохоос өмнөх үйл явцад банкнаас тавих хяналт


2. Зээл олгох үе шат

- Зээлийн харилцааг зохицуулах үндсэн баримт бичгүүд

- Зээл олгох үйл явцыг хэрэгжүүлэх

- Зээл олгохтой холбоотой үйл ажиллагаанд банкнаас тавих хяналт


3. Зээлийг удирдах үе шат

- Зээлийн багцыг удирдах

- Зээлийн хэлцлүүдийн биелэлтэнд хяналт тавих

- Зээлийн хэлцлийн хугацааг сунгах, зээлийн гэрээг шинэчлэх

- Зээлийн үйл ажиллагаанаас учирч болзошгүй хохирлыг хязгаарлах

- Зээлийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих






Зээл олголт нь доорхи зарчмууд дээр үндэслэгдэнэ. Үүнд:

· Тодорхой хугацаатай

· Хүүтэй

· Эргэн төлөгдөх нөхцөлтэй

· Барьцаа баталгаатай

· Зорилго чиглэлтэй байна.

Зээлдэгч нь зээл авах өргөдлөө банкинд гаргана. Өргөдөлд зээлийн зориулалт зээлийн хэмжээ, зээл төлөх хугацааг тодорхой заасан байх ба эрх бүхий хүмүүс гарын үсэг зурж тамга дарсан байна.

Зээлдэгч зээлдүүлэгч хоёр талын харилцан тохиролцсоныг баталж байгаа баримт бичгийг хэлнэ. Зээлийн гэрээнд дараах нөхцлүүд тусгагдсан байна.

1. Зээлийн нэр төрөл, хэмжээ, зориулалт, зээл төлөгдөх хугацаа

2. Хүү болон шимтгэлийн хураамж түүнийг төлөх нөхцөл

3. Зээлийн барьцаа баталгаа

4. Зээл олгох өдөр, арга хэлбэр, нөхцөл

5. Зээлийн төлбөр тооцоотой холбогдсон 2 талын харилцан хүлээх үүрэг хариуцлага

6. Тусгайлан заах нөхцөл, хориглолт ба хязгаарлалт

7. Гэрээ зөрчигдсөн тохиолдолд авах арга хэмжээ хувьцаа худалдан авах баталгаа зэргийг тусгана.

Зээлийн орчил гэдэг нь тухайн банкны зээлийн бодлоготой уялдан зээлдэгчийн зүгээс банкинд зээл олгохыг хүссэн өргөдөл өгснөөс эхлэн зээлээ төлж дуусах хүртэлхи хугацааг хамрах үйл явц юм. Зээлийн орчил нь 5 үе шаттай.

1. Шаардлагыг хянах

2. Төслийг үнэлэх ба батлах

3. Зээл олгох

4. Хяналт

5. Зээлийн эргэн төлөлт

Зээлийн ангилал, төрөл

Зээлийг зориулалтаар нь

a. Үл хөдлөх хөрөнгийн

b. Иргэдийн

c. Үйлдвэрлэлийн

d. Хөдөө аж ахуйн

e. Арилжааны

f. Орон нутгийн

Зээлийг хүүгээр нь:

a. Хөвөгч хүүтэй

b. Тогтмол хүүтэй

Зээлийг хэмжээгээр нь:

a. Том /50саяаас дээш/

b. Дунд /5-50 сая хүртэл/

c. Жижиг /1-5 сая хүртэл/

Зээлийг төлөгдөж байгаа хэлбэрээр нь:

a. Зээлийн хугацаа дуусмагц үндсэн зээл нь хүүгийн хамт төлөгдөх

b. Сар бүр хүүгээ төлөх, үндсэн зээлээ хугацаа дуусмагц төлөх

c. Сар бүр үндсэн зээлээ хүүгийн хамт хэсэгчилэн төлөх

Зээлийг хугацаагаар нь:

a. Богино хугацаат

b. Дунд хугацаат

c. Урт хугацаат

Богино хугацаат зээлийг:

a. Улирлын зээл /Хөдөө аж ахуйн зориулалтын/

b. Түрээсийн төлбөр урьдчилан төлөх зориулалттай зээл

c. Овердрафтын зээл

d. Факторингийн зээл

e. Арилжааны зээл

f. Эргэлтийн хөрөнгийн зээл

g. Цалингийн зээл

h. Худалдааны зээл

i. Зээлийн картын зээл

Дунд хугацаат зээлийг:

a. Үйлдвэрлэлийн шинэ тоног төхөөрөмж худалдан авах

b. Шинэ бизнесийг санхүүжүүлэх

c. Байнгын хэвийн үйл ажиллагааг санхүүжүүлэх

d. Дунд хугацааны зээл нь богино хугацааны зээлийг бодвол хүү багатай, үнэлүүлж даатгуулах барьцаа хөрөнгө шаарддаг.

Урт хугацаат зээлийг:

a. 10 жилээс дээш хугацаатай

Зээлийн чанарын ангилал

a. Ангилагдаагүй – Энэ нь үнэлэгдэх шатандаа явж байгаа зээл

b. Дээд зэргийн – Зээлийн өндөр зэрэглэлтэй зээлдэгчийн зээл, зээлээ цаг хугацаанд нь төлж байсан, мөнгөн хөрөнгийн урсгал сайтай сайн чанарын барьцаа хөрөнгөтэй

c. Өндөр чанартай – Санхүүгийн хувьд сайн, зээлийн сайн түүхтэй боломжийн барьцаатай

d. Хангалттай – Санхүүгийн хувьд хүлээн авч болохуйц зээлээ төлж байсан хүлээн авч болохуйц барьцаатай

e. Эргэлзээтэй– Энэ нь сулавтар зээлдэгч, хангалттай барьцаагүй, зээлдэгчийн хөрөнгөтэй харьцуулахад авсан зээлийн хэмжээ нь хамаагүй их, байнгын хяналт, нэмэлт баталгаа шаарддаг

f. Найдваргүй– Энэ нь зээл төлөх нь эргэлзээтэй, тусгай ажиллагаа шаардсан, банкны хянагч нараас найдваргүй гэж үнэлэгдсэн

g. Алдагдал – Энэ нь зээлийн багцаас хасагдсан төлбөр орж ирнэ гэж найдахаа байсан магадгүй бага багаар төлөгдөх зээл















Лекц7

Арилжааны банкны эрсдэл, зээлийн эрсдэлийн удирдлага, түүнийг бууруулах арга зам

Банкны бизнес нь бусдын эрсдэлийг өөртөө хүлээх замаар үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Банк нь бусад бизнесийн байгууллагыг бодвол хүлээх эрсдэл нь илүү өндөр байдаг. Банкны бизнесийн үндсэн үйл ажиллагаа нь эрсдэлийг удирдах явдал юм. Банкны активын дийлэнх хэсэгт зээл олгосон байх тохиолдолд зээлийн эрсдэлийг зохистой удирдах нь банкны үйл ажиллагааны амжилтын үндэс болдог байна.

Банкны эрсдэл нь эдийн засгийн эрсдэлийн тогтолцоонд багтдаг өөрийн мөн чанараараа нэлээд нарийн асуудал юм. Эдийн засгийн эрсдэлийн тогтолцооны хүрээнд багтдаг боловч эдийн засгийн бусад эрсдэлийн нөлөөг багагүй хүлээдэг банкны эрсдэл нь өвөрмөц биеэ даасан эрсдэл юм.

Банкны эрсдэл гэдэг нь удирдлага болон шийдвэр гаргахад шаардлагатай мэдээлэл тодорхойгүйгээс үүсэн бий болсон нөхцөл байдлыг хэлнэ.

Банкны тогтолцооны тухай сонгодог сургаал нь банкны заавал харгалзаж мөрдөх ёстой дараах 3 үндсэн шалгуураас урган гарна. Энэ нь:
Хөрвөх чадвар
Ашигт ажиллагаа
Аюулгүй байдал

Банкны үйл ажиллагааны практикт эдгээр зорилтын ач холбогдлыг нэг түвшинд авч үзэх, эсвэл хөрвөх чадварыг зохих түвшинд, аюулгүй байдлыг тооцон ашгийг дээд хэмжээнд хүргэх зарчмыг чухалчилна.

Эрсдэлийн гүн агуулга утга түүнийг тогтоох аргууд нь байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байдгийг гадаад орнуудын туршлага гэрчилж байна. Үүнд олон шалтгаан нөлөөлдөг бөгөөд эдгээрээс дараах бүлэг шалтгааныг тодруулан авч үзье. Үүнд
1. Зах зээлийн бүтцийн өөрчлөлт:

· Өрсөлдөөн ширүүсэх

· Банк нийтлэг үйл ажиллагаатай болох

· Салбарууд хэтэрхий олширох

· Харилцагчдын бүтэц тэнцвэржих

2. Гадаад хүчин зүйлс шалтгаалсан хүүгийн хэлбэлзэл: Үнийн болон мөнгөний бодлогоос, банк бус өрсөлдөөн хүчтэй болсноос гэх мэт.
3. Харилцагчдын их өндөр шаардлагууд: Эдгээр нь үнийн өсч буй мэдрэмж ба банкны үйлчилгээнд илүү ялгавартай эрэлт хүсэх зэрэгт илэрнэ.
4.Банкнызардлын өсөлт
5. Банкны нийтлэг эрсдэл тооны болон ач холбогдлын хувьд байнга нэмэгдэх

Банкны эрсдэл нь банкны үйл ажилагааны бүх талыг хамардаг. Банкны эрсдэлийн ангиллын бүтэц нь эдийн засгийн эрсдэлийн үзэл санаан дээр суурилна.











Лекц8

Зээлийн эрсдэл, түүний мөн чанар

Зээлийн эрсдэл гэдэг нь зээлийн харилцаанд оролцогч талууд зээлийн гэрээг тодорхой буюу бүхэлд нь биелүүлэхгүй байх, мөн харилцагч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүний төлбөрөөс санаатай буюу санамсаргүйгээр зайлсхийхийг хэлнэ.

Зээлийн эрсдэл нь банкны ашгийн хэмжээг бууруулах, банкны төлбөрийн чадварыг илэрхийлэгч гол үзүүлэлт болсон хөрвөх чадварыг алдагдуулах үндсэн нөхцөл болдог.

Арилжааны банкны зээлийн эрсдэлийн үйл ажиллагааг дараах байдлаар ангилна.
Xүүгийн эрсдэл: Зээлийн хүүг зах зээлийн эрэлт хэрэгцээ, ханшийн өөрчлөлт, харилцагчийн ажиллагааны түвшин зэргээс хамааруулалгүйгээр өндөр тогтоосон, хадгаламжийн хүүд тухайн банк бодит байдлаас өндөр хүү төлсөн зэргээс хүүгийн орлого нь зарлагаа нөхөх бололцоогүй болж учрах алдагдал юм.
Зах зээлийн эрсдэл: Тухайн байгууллагад учирч болох гадаад хүчин зүйл буюу зах зээлийн орчноос хамаарч байгаа эрсдэл юм.
Гэмт үйлдлийн эрсдэл: Банкны ажилтнуудын хууль бус үйл ажиллагаа мэдлэг чадвар сул, ажлын хариуцлага хангалтгүй байгаа зэргээс шалтгаалан үүсдэг алдагдал юм.
Зээлийн эрсдэл: Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болон гадаад, дотоод мөн бусад хүчин зүйлүүдийн нөлөөллөөр зээллэгийн нөхцөл өөрчлөгдсөнөөс банкинд учрах алдагдал юм.
Ашгаа олж чадахгүй байх эрсдэл: Тухайн банк хүүгийн орлогоо оруулах буюу олж авч чадахгүй байх, байгууллагын ерөнхий үйл ажиллагаанаас, мөн эдийн засгийн хүчин чадал доройтсоноос ашгаа зохих хэмжээнд бүрдүүлж чадахгүйтэй холбоотой гарах эрсдэл юм.
Төлбөрийн чадварын эрсдэл: Төв банкинд заавал байлгах нөөцийн хэмжээг зөрчих, хадгаламжийн ихэнх хэсгийг зээлд оруулах, эрсдэл өндөртэй салбарт ихээхэн хөрөнгө байршуулах зэргээс харилцагчдын анхны шаардлагаар гүйлгээ хийж чадахгүйд хүрснээс үүсдэг алдагдал юм.

Зээлийн эрсдэлийн ангилал

Зээлийн эрсдэлийг:

1. Банкны дотоод эрсдэл

2. Зээлдэгчээс хамаарах эрсдэл

Банкны дотоод эрсдэлийг дотор нь:

a. Зээлийн үндсэн төлбөрийн эрсдэл

b. Зээлийн хүүгийн эрсдэл

c. Зээлийн алдагдлын хөрвөх эрсдэл

d. Зээлийн үйл явцын зохион байгуулалтын эрсдэл

e. Зээлийн хамгаалалтын эрсдэл

Зээлдэгчээс хамаарах эрсдэлийг дотор нь:

a. Харилцагч зээлийн төлбөрөөс санаатайгаар зайлсхийх

b. Эдийн засгийн нөхцөл байдлаас үүсэх эрсдэл

c. Ханшийн эрсдэл

d. Төлбөрийн эрсдэл

Зээлийн эрсдэл бий болох үндэс нь гадаад дотоод хүчин зүйлээс шалтгаалдаг.

Гадаад хүчин зүйлсэд:
Харилцагчийн үйл ажиллагаа
Гадны хүчин зүйлс /Улс төр, хууль тогтоомж, нийгэм соёл, эдийн засаг, технологи/
Урьдчилан тооцоолох боломжгүй хүчин зүйлсээс хамааран гардаг алдагдал /зээл авсан харилцагч нас барах, сураггүй алга болох/

Дотоод хүчин зүйлсэд:
Зээлийн ажилтны тооцоогүй хандлага зээлийн шинжилгээ дутуу хийсэн, буруу дүгнэлт гаргасан, олгох ёсгүй зээл олгосон, зээлийн ажилтны мэдлэг чадвар муу гэх мэт
Банкны зүгээс хамаарах зохион байгуулалтын болон бодлогын асуудлуудын алдаа хамаарагдана.

Зээлийн эрсдэлд нөлөөлөх нөлөөллийг мөн:
Объектив
Субъектив хүчин зүйлс гэж ангилна.

Субъектив хүчин зүйлсэд: Зээлдэгч, зээлдүүлэгчийн үйл ажиллагаанаас хамаарч зээлийг эрсдэлтэй болоход нөлөөлдөг хүчин зүйлс хамаарагдана. Үүнд:
Зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлж чадахгүй байхтай холбоотой гарч байгаа зээлдэгчийн эрсдэл. Зээлдүүлэгчээс хамаарч байгаа хүчин зүйлүүдэд банкны дотоод зохион байгуулалт, зээлийн газрын зохион байгуулалт, зээлийн эдийн засагчийн мэдлэг, чадвар, туршлага, банкны зээлийн бодлого, зээл олгох аргачлал, үйл явц гэх мэт зүйлс хамаарагдана. Эдгээрийг нийтэд нь банкны үйл ажиллагааны эрсдэл гэнэ.
Олгосон зээлийн хүү болон үндсэн өр төлөгдөхгүй байгаатай холбоотой гарч ирж байгаа зээлдүүлэгч банкны эрсдэл. Зээлийн эрсдэлийг мөн санаатай болон санамсаргүй гэж ангилна. Санаатай гэдэг нь авсан зээлээ зориуд төлөхгүй байх санаа агуулахыг хэлнэ. Харин зээл авахдаа хийсэн тооцоо буруу, зах зээлийн нөхцөл байдал хувирснаас зээлээ төлж чадахаа болихыг санамсаргүй эрсдэл гэнэ.

Объектив хүчин зүйлс: Байгалийн гамшиг, эдийн засгийн хямрал, хууль эрхийн болон улс төрийн орчин гэх мэт хүчин зүйлс хамаарагдана. Үүнд:
Байгалийн үзэгдлийн нөлөөлөл. Байгалийн гэнэтийн гамшиг: Ган, зуд, үер, түймэр, газар хөдлөлт, хар салхи зэрэг нь зээл авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хүндрэлд оруулж зээлийг эрсдэлтэй болгодог.
Улс орны эдийн засгийн хямрал. Эдийн засгийн хямралд орвол үйлдвэр, аж ахуйн газруудын борлуулалт буурч, зардал өсч, үндэсний мөнгөн тэмдэгт үнэ цэнээ алдаж, эцсийн дүндээ тэдгээрийн орлого, ашгийг бууруулдаг ба энэ үед зээлдэгч зээлээ эргүүлж төлөх магадлал багасч, эрсдэл үүсч байдаг. Энэ нь эдийн засагт мөн дарамтыг учруулж хүндрэлийг бий болгож байдаг.
Хууль эрх зүйн орчин. Хэрвээ татвар өндөр байвал эрсдэл өндөр байна. Мөн янз бүрийн хууль, эрх зүйн актууд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нөлөөлж байдаг.
Улс төрийн тогтвортой байдал. Хэрвээ улс төр тогтворгүй байвал үйлдвэр, үйлчилгээний газруудын ирээдүй тодорхой бус болж, ашгаа нэмэгдүүлэх арга хэмжээ авахаас зайлсхийнэ. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь идэвхгүй болж ирдэг.

Зээлийг эрсдэлтэй болгодог бодит хүчин зүйлсийг банкны хүчин чармайлтаар тэр болгон шийдвэрлэж чадахгүй учир аливаа зээл ямар нэгэн хэмжээгээр эрсдэлтэй байна.

Зээлийн эрсдэлийн сан – Энэ нь зээлийн эрсдэлээс банкийг хамгаалж, түүний тогтвортой байдал, ашигт ажиллагааны түвшинг хангахад зээлийн эрсдэлийн сан нь чухал үүрэгтэй. зээлийн эрсдэлийн санг банк өөрийн зардлаар шууд байгуулдаг ба түүнийг зөвхөн зээлийн эрсдэлийг нөхөхөд зарцуулдаг.

Зээлийн эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааг
Банкны зээлийн оновчтой багцыг бий болгох замаар зээлийн эрсдэлийг удирдах
Банк зээлдэгчтэй хамтран ажиллаж, хамтын удирдлагын зарчмаар зээлийн эрсдэлийг удирдах
Засаг захиргааны зүгээс эрсдэлд хяналт тавих замаар хэрэгжүүлнэ.

Эрсдэлийн удирдлага гэдэг нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэрэгслүүдийн цогц юм.











































Лекц9

Арилжааны банкны удирдлага, зохион байгуулалтын бүтэц, түүний ангилал

Арилжааны банкны удирдлага зохион байгуулалтын бүтэц нь шаталсан хэлбэртэй байдаг ба хэрвээ хувь нийлүүлсэн бол хувь нийлүүлэгчдийн хурал нь арилжааны банкны дээд удирдлага болдог.

Энэ хурал нь банкны дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, дүрмийн сан, түүнд оруулах өөрчлөлт, хувь нийлүүлэгч, банкны удирдлагын болон дотоод хяналт шалгалтын зохион байгуулалтын бүтэц, эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлж бүрэн эрхийн хугацааг тогтоох, мөн банкны жилийн орлого, зарлагын төсөв, жилийн тайлан тэнцэл, ашиг алдагдлын тайлан, ашгийн хуваарилалтыг батална. Төлөөлөн удирдах зөвлөл нь дотоод хяналтын албыг байгуулах, өөрчлөх асуудлыг шийдвэрлэнэ.

Дотоод хяналтын алба нь банкны өөрийн бүхий л үйл ажиллагаа, дүрэм журам, зааврыг хэрэгжиж байгаа эсэх талаар хяналт тавин ажилладаг. Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны захирлыг томилон үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг. Гүйцэтгэх захирал нь хууль эрхзүйн хүрээнд банкны өдөр тутмын ажлыг удирддаг байна.

Банкны зөвлөл: Банкны мөнгө зээлийн бодлогыг тодорхойлох, банкны захирлыг томилох, банкны салбар төлөөлөгчийн газар байгуулах татан буулгах зэрэг асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл зарим банк нь банкны зөвлөл байгуулалгүйгээр банкны захирал нь дээрх үүргийг биелүүлж байдаг.

Арилжааны банкны ангилал

Манай улсад арилжааны банк нь доорх төрлөөр зохион байгуулагдаж байна.

1. Дүрмийн сангийн өмчлөлөөр нь:
Төрийн өмчийн
Хувийн өмчийн
Xолимог гэж ангилна.

2. Үүсгэн байгуулагдсан хэлбэрээр нь:
Хувьцаат банк: Нэг бүрийн нэрлэсэн үнэ бүхий, тодорхой тоо хэмжээний хувьцаанаас бүрдсэн дүрмийн сантай, хувьцаа эзэмшигч нь захиалсан хувьцааныхаа нийт үнийн хэмжээгээр хариуцлага хүлээдэг банкийг хувьцаат банк гэнэ.
Хязгаарлагдмал хариуцлагатай банк нь хувьцаа гаргах эрхгүй байдаг.

3. Банкны үйл ажиллагаа явуулах хэлбэрээр нь:
Нийтлэг
Төрөлжсөн гэж 2 ангилна.

Энэ нь тухайн банкны эрхэлж буй үйл ажиллагааных нь хүрээгээр ангилж байгаа ангилал юм. Манай улсын хувьд ихэнх банкууд нийтлэг төрлийн үйл ажиллагааг эрхэлж байна.

Арилжааны банкийг олон улсын практикт янз бүрийн үзүүлэлтүүдийг үндэслэн хэд хэдэн төрлөөр ангилж үздэг. Тухайлбал, хөрөнгийг өмчилж буй орноор нь, газарзүйн хүрээнд үйл ажиллагаа явуулах байдлаар нь, салбарын төрөлжилтөөр нь, үйл ажиллагааных нь үүргээр нь, хамаарах зэрэглэлээс нь шалтгаалж, үүслийн хувьд, төрөлжилтийн үүргээр нь, үйл ажиллагааных нь шинж чанараар, үүсгэн байгуулалтын хэлбэрээр нь мөн өмчийн хэлбэрээс нь хамаарч гэх мэтээр ангилдаг.

Лекц10

Арилжааны банкны санхүүгийн үйл ажиллагаа, түүний удирдлага

Арилжааны банкны тайлан тэнцэл нь банкны бус бизнесийн байгууллагынхаас нэлээд өөр байдаг.Банк нь санхүүгийн зуучлагч байгууллага учраас түүний ашигт ажиллагаа нь тайлан тэнцлийн санхүүгийн бүтцээс нягт хамааралтай байдгаараа санхүүгийн бус байгууллагуудаас онцлог юм. Бизнесийн байгууллага ба арилжааны банкны тайлан тэнцлийн харьцуулалт


Компани

Банк


Эргэлтийн актив

Актив


Банкны харилцах

5.00%

Бэлэн мөнгө + Үнэт цаас

15.67%


Авлага

16.40%

Зээл

60.84%


Бараа материалын үнэ бүхий зүйлс

26.00%

Арилжааны активууд

12.74%


Урьдчилж гарсан төлбөр

2.60%


Нийт эргэлтийн хөрөнгө

50%


Цэвэр үндсэн хөрөнгө

37.90%


Бусад активууд

12.10%

Бусад активууд

12.75%


Нийт актив

100.0%

Нийт актив

100.0%


Эргэлтийн пассив

Пассив


Банкны зээл

3.40%


Урсгал өрүүд

4.50%


Өглөг

20.70%

Өглөг

75.89%


Хойшлогдсон өр

9.30%

Эргэлтийн пассив

12.41%


Нийт эргэлтийн пассив

37.90%


Урт хугацаат өр

27.70%

Өрийн бичгүүд

5.25%


Хойшлогдсон татвар

1.50%


Бусад

1.60%

Зээлийн капитал

2.24%


Капитал

31.30%

Капитал

4.21%


Нийт эх үүсвэр

100.0%

Нийт эх үүсвэр

100.0%


Банкны тайлан тэнцлийн үндсэн ялгагдах онцлогуудыг дурьдвал:
Хөрөнгө болон эх үүсвэрийг урт ба богино хугацаагаар ялгахгүй,
Санхүүгийн хөшүүргийн зэрэг илүү өндөр,
Богино хугацааны төлбөрийн чадвар өндөр,
Дебет ба кредит нь хамгийн чухал 2 бүрдэл хэсэг болдог.

Арилжааны банкны тайлан балансын нэгтгэл

Арилжааны банкны тайлан балансын нэгтгэл




Актив



Пассив


1.

Касс

1.

Аж ахуйн нэгжийн харилцах дансны үлдэгдэл


2.

Монгол банкин дахь харилцах

2.

Хадгаламж (байгууллага, иргэд)


3.

Зээл

3.

Монгол банкнаас авсан зээл


4.

Үндсэн хөрөнгө

4.

Хөрөнгө (дүрмийн сан)


5.

Бусад актив


Баланс

Баланс


Банкны актив, пассивыг дотор нь задлан авч үзвэл эрсдэлийн хүчин зүйлүүд нь илүү тодорхой харагддаг.

Банкны санхүүжилтийн бүтцийн эрсдэлийг илүү тодорхой болгохын тулд банкны зээл ба депозитийг хугацааны хувьд задлан шинжлэх хэрэгтэй болдог. Банкны актив ба пассивын хугацаа хоорондоо тохирохгүй учир энэ нь банкны үйл ажилллагаанд дараах төрлийн эрсдэлийг бий болгодог. Үүнд:
Богино хугацааны төлбөрийн чадварын эрсдэл,
Зээлийн хүүгийн эрсдэл,
Валютын ханшны эрсдэл юм.

Банкны актив, пассивын бүтэц нь:
Ашигт ажиллагаанд хүчтэй нөлөөлнө.
Банкны үйл ажиллагаанд учрах янз бүрийн эрсдэлд нөлөөлнө.
Ашигт ажиллагааг нэмэгдүүлэх болон тайлан тэнцлийн зохистой харьцааг бий болгох идэвхитэй удирдлагыг шаардана.
Дотоодын болон гадны зохицуулалтын шаардлагуудыг хангахын тулд тогтмол хяналтыг бий болгох шаардлагатай.

Арилжааны банкны орлогын үндсэн хэсэг нь банкны уламжлалт үүрэг болох санхүүгийн зуучлал буюу хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг татан авч зээлдэгч нарт олгох зээлээс бүрдэж байдаг.

Арилжааны банкны орлогын гол эх үүсвэрт:
Хүүгийн орлого,
Шимтгэл, хураамж буюу хүүгийн бус орлого,
Диллерийн үйл ажиллагаанаас бий болох ашиг орно.

Хүүгийн орлого

Хэдийгээр хүүгийн орлого ба зарлагын хэмжээ жил бүр нэлээд хэмжээгээр өөрчлөгдөх боловч хүүгийн цэвэр орлогын өөрчлөлт харьцангуй бага хэмжээтэй байдаг. Хүүгийн бодит хувь хэмжээнд нөлөөлөх дараах гадаад хүчин зүйлс байдаг. Үүнд:
Инфляцийн хүлээлт,
Засгийн газрын бодлого,
Мөнгөний нийлүүлэлт,
Валютын ханшны өөрчлөлт,
Төлбөрийн чадварын байдал зэрэг юм.

Хэрвээ гадаад нөхцөл байдал хэвийн тогтвортой байвал хүүгийн орлого ба зарлагын хэмжээ нь эдийн засгийн орчноосоо хамааран өсч буурах болно. Хатуу тогтоосон ба хөвөх хүүтэй актив, пассивын өгөгдсөн тодорхой хольцлын хувьд банкинд хамгийн чухал нь олж авч буй ба төлж байгаа хүүгийн хоорондох ахиуц хэмжээ юм. Үүнийг хүүгийн цэвэр орлого хэмээн нэрлэдэг. Хүүгийн цэвэр орлогод дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнд:
Зээлийн хүүгийн нийт түвшингийн өгсөх буурах хандлага,
Харилцагчийн дансан дахь чөлөөт үлдэгдлийн хэмжээ зэрэг юм.

Хүүгийн ахиуц хэмжээг удирдан зохицуулах нь банкны мөнгө санхүүгийн албаны үүрэг бөгөөд үүнийг хэр зэрэг оновчтой хийхээс банкны ашигт ажиллагаа ихээхэн хамаарч байдаг.































































Лекц11

Шимтгэл хураамжийн орлого буюу хүүгийн бус орлого

Янз бүрийн үйлчилгээнээс олох шимтгэл, хураамжийн орлогын хэмжээ нь тайлан тэнцлийн хэмжээтэй шууд уялддаггүй байна. Хүүгийн бус орлогын хэмжээнд нөлөөлөх олон хүчин зүйлс байдгаас заримыг нь дурдвал:
Банкны захирлын зөвлөлөөс тодорхойлсон бодлого стратеги,
Тодорхой эрсдэл агуулсан санхүүгийн үйлчилгээнүүдийг эрхлэх банкны сонирхол ба боломж,
Өрсөлдөх чадвартай хүүгийн бус орлого авчрах үйлчилгээнүүдийн хэмжээ, төрөл,
Үйлчилгээг нийтэд хүргэх системийн үр ашигтай байдал,
Суурь капиталын хэмжээ зэрэг болно.

Хөрөнгийн өгөөжийн хэмжээг хангалттай түвшинд хүргэхийн тулд банк нь эрсдэлийг хамгийн бага түвшинд, хүүгийн бус өгөөжийг аль болох нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Үйлчилгээг зах зээлд гаргах системийг боловсронгуй болгохын тулд ихэнхдээ урт хугацааны хөрөнгийн эх үүсвэр шаардагддаг бөгөөд энэхүү хөрөнгийг дараах замаар олж авч болох юм. Үүнд:
Ашгаас хөрөнгө хуваарилах,
Шинээр хувьцаа гаргах,
Зээлийн хөрөнгө олж авах,
Бонд гаргах,
Хөвөх хүүтэй өрийн бичгүүд гаргах зэрэг болно.



Диллерийн үйл ажиллагааны ашиг

Энэ нь банк өөрийн хөрөнгөөр, эсвэл харилцагчийн нэрийн өмнөөс гадаад валютын, мөнгөний, үнэт цаасны, уламжлагдсан зах зээл дээр хийх арилжаа, гүйлгээнээс бий болох ашиг юм. Банкны орлогын эдгээр гурван үндсэн бүрдэл хэсгийн хэмжээ нь дараах хүчин зүйлүүдээс ихээхэн хамаарна. Үүнд:
Харилцагчид,
Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл хэмжээ, шинж чанар,
Мэдээллийн технологи, ажиллах хүчний оролцоо, хөрөнгө оруулалт шаардагдах бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах чадвар,
Зээлжих өндөр чадвар,
Найдвартай суурь капитал зэрэг орно.

Санхүүгийн зах зээл нь олон улсын шинж чанартай, маш өндөр хурдацтай, ахиуц хэмжээ багатай болсон өнөө үед өгөөжийг нэмэгдүүлэх ямар нэгэн боломж гармагц л түүнрүү хөрөнгө их хэмжээгээр урсах болсон. Иймээс төлбөрийн чадварын өндөр түвшинг хангахын сацуу тодорхой хэмжээний эрсдэлийг хийж банкны мөнгөн хөрөнгийг оновчтой удирдан, түүнд хяналт тавих үүрэг хариуцлага банкны мөнгө, санхүүгийн албанд ноогддог.







Лекц12

Арилжааны банкны бүтээгдэхүүн үйлчилгээ,

Банкны найдвартай ажиллагааны систем нь эдийн засгийн өсөлт хөгжлийн чухал хөшүүрэг байдаг. Үйлчлүүлэгчдийн тодорхой ашиг сонирхлыг хангахын тулд банкнаас явуулж байгаа тодорхой төрлийн үйл ажиллагааг банкны үйлчилгээ гэдэг. Ямар ч банкны бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэн нэгний хэрэгцээг зайлшгүй хангах шаардлагаас үүссэн байдаг.

Банкны уламжлалт үйлчилгээ нь хадгаламжийг хуримтлуулан түүнийгээ эх үүсвэр болгон зээл олгох үйл ажиллагаа байдаг. Банкны энэхүү үйлчилгээ нь ашиг олох гол нөхцөл нь болж өгдөг.

Зөвхөн энэ хоёр үйлчилгээний хүрээнд арилжааны банк олон төрлийн үйлчилгээний хэлбэрүүдийг боловсруулан хэрэгжүүлж болдог. Банкууд нь үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээгээрээ өрсөлдөхөөс гадна тэдэнд үзүүлэх үйлчилгээний шинэ дэвшилтэт хэлбэрүүдийг цаг ямагт эрэлхийлж байх шаардлагатай байдаг. Энэхүү нэмэлт үйлчилгээ нь нэг талаас харилцагчдын хэрэгцээг хангах, нөгөө талаас банкны орлогыг нэмэгдүүлэх нэг эх үүсвэр нь болдог.

Үндсэн үйлчилгээ болох зээл, хадгаламж, төлбөр тооцооны үйлчилгээнүүдээс гадна орчин үед арилжааны банкууд нь санхүүгийн зөвлөгөө өгөх, брокерийн үүрэг гүйцэтгэх гэх мэт шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг илүү нэвтрүүлэх болсон.

Банкны үйлчилгээ нь дан ганц банкны ажилтнуудаас бус харилцагч, үйлчлүүлэгч, хадгаламж эзэшигч, банкны ажилтнууд нэгэн цогц болж байж банкны үйлчилгээ бий болдог байна.

Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг:

· Уламжлалт

· Уламжлалт бус гэж ерөнхийд нь хоёр ангилдаг.

Уламжлалт үйлчилгээ гэдэг нь эрт дээр үеээс уламжлагдан ирсэн үйлчилгээ юм. Харин уламжлалт бус үйлчилгээ нь дэлхий дахинд өмнөх зуунд бий болж хөгжиж ирсэн, мөн орчин үед шинээр гарч ирж буй бүтээгдэхүүн үйлчилгээг хэлдэг.

Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг:

· Хадгаламжийн үйлчилгээ

· Хөрөнгө оруулалтын үйлчилгээ

· Зээлийн үйлчилгээ

· Төлбөр тооцооны үйлчилгээ

· Бусад үйлчилгээ гэж ангилдаг.

Өнөөдөр Японы банкууд харилцагчиддаа 300-аад нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлдэг байна. Зарим банкуудын хувьд нэлээд олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагчдад хүргэдэг байхад, зарим банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл нь маш цөөхөн байдаг. Иймээс банкуудыг санхүүгийн лангуу гэж нэрлэх тохиолдол бий.











Лекц13

Банкны франчайзингийн тухай

Анх 2007 онд Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүн Батзандан франчайзингийн холбоог үндэслэн байгуулсан. Энэхүү үйлчилгээ нь банкны хувьд бага хүүтэй, урт хугацаатай зээлийг бизнес эрхлэгчид олгож, эрсдэлийг бууруулах зорилготой. Франчайзингийн талаарх товч ойлголтыг доор танилцуулъя.

Франчайзингийн талаарх товч ойлголтууд ба нэвтрүүлэх зөвлөмж:

Дэлхий даяар франчайзингийн бизнест дараах нэр томъёог хэрэглэдэг.

· Franchise – Франшиз буюу лицензa

· Franchisor – Франчайзер буюу франшиз /лиценз/ худалдагч компани

· Franchisee – Франчиз буюу франшиз худалдан авагч

Франчайзинг гэдэг нь тодорхой нэр төрлийн бараа үйлдвэрлэгч эсвэл ямар нэг үйлчилгээ үзүүлдэг компани нь амжилт олмогц өөрийн үйл ажиллагааны хүрээг тэлэхийг эрмэлздэг. Тухайн компани өөрийн салбар, нэгжүүдийг янз бүрийн газар нээхийн оронд аж ахуй эрхлэх туршлага, зах зээлийн өндөрлөгт хүрсэн нэр хүндийг бусад компани болон хувь хүмүүст худалддаг. Өөрөөр хэлбэл франчайзер болно.

Банкны франчайзинг гэдэг нь дүрмийн санг өсгөх, салбар сүлжээг өргөтгөх, харилцагчдын санг өргөтгөх, банкны үйл ажиллагаанд тавих хяналтыг алдахгүй, нэмэлт зардал гаргахгүйгээр банкыг томруулах үйл ажиллагаа юм.

Франчайзингийн үндэс нь 500 гаруй жилийн өмнө тавигдсан гэж үздэг. 1933 онд хэвлэгдсэн англи хэлний Оксфордын толь бичигт Franchising гэдэг нь 1559 онд хамба ламд хааны зүгээс эрх, чөлөө хайрласныг хэлнэ гэж тайлбарлажээ.

Франчайзингийн давуу тал: Бизнест түргэн хугацаанд дадлагажин, хэрэглэгчдийг өөртөө татаж, эрсдэлгүй ажиллан их ашиг олоход оршино.



Франчайзингийн төрөл:
Бараа бүтээгдэхүүний
Үйлдвэрлэлийн
Үйлчилгээний
Бизнесийн франчайзинг гэсэн 4 төрөл байдаг.

Франчайзингийн зээлийн баталгаа дараах хэлбэртэй байна.
Улсын баталгаанд үндэслэж франчайзид зээл олгох,
Франчайзер компаний брендийг барьцаалж зээл олгох,
Франчайзинг холбооны баталгаагаар зээл олгох,
Үйл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох зэрэг юм.



Франчайзингийн зориулалттай зээлийн үйлчилгээ бий болгох зөвлөмж

Жижиг бизнесийн зээл хамгийн их эрсдэлтэй зээл гэж банкны салбарын мэргэжилтнүүд үздэг. Учир нь жижиг бизнес эрхлэгчдийн дампуурах нь их байдаг. Харин франчайз компани дампуурч, төлбөрийн чадваргүй болох нь ховор. Үүнээс үзэхэд франчайзингийн зээл олгоход зээлийн эрсдэл бага байдаг тул давуу талтай. Худалдааны концессийн механизмын дагуу ажилладаг компаний зөвхөн 14% нь л үйл ажиллагааныхаа эхний 2-3 жилд ямар нэг шалтгаанаар дампуурдаг гэсэн судалгаа байдаг. Иймд франчайз компанийг санхүүжүүлэх бага хүүтэй, урт хугацааны зээлийн үйлчилгээг шинээр бий болгох нь жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх болон банкны ашгийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Банкны хувьд дараах төрлийн зээлийн шинэ бүтээгдэхүүнийг санал болгож болох юм. Энэхүү зээлийн хүү, хугацаа, баталгаа зэргийг хэд хэдэн хувилбартайгаар доорх хүснэгтэд харуулав. Зээлийн шинэ бүтээгдэхүүн нь франчайзийн эрх худалдан авагчдад зориулагдана.



Фрайнчайзингийн төрөл


Зээлийн төрөл

Зээлийн хэмжээ /төгрөгөөр/

Зээлийн хугацаа

Зээлийн хүү

Барьцаалах зүйл

Ямар хүмүүст олгох






Франчайзингийн зээл





Франчайзингийн зээл

1.000.001-5.000.000

3-5 жил

1.2%-1.5%

Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох

Франчайзийн эрх худалдан авагчдад


5.000.001-10.000.000

3-5 жил

1.2%-1.5%

Франчайзингийн холбооны баталгаагаар зээл олгох

Франчайзийн эрх худалдан авагчдад


10.000.001-50.000.000

5-10 жил

1.0%-1.2%

Франчайзер компаний брендийг барьцаалж зээл олгох

Франчайзийн эрх худалдан авагчдад


50.000.001-300.000.000

5-10 жил

1.0%-1.2%

Улсын зээлийн баталгаагаар зээл олгох

Франчайзийн эрх худалдан авагчдад




1. Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох. Энэ хөрөнгө оруулалт нь компаний үл хөдлөх хөрөнгийн өсөлтөөс орлого авах зориулалттай хөрөнгө оруулалт юм. Энэ нь манай орны хувьд хамгийн түгээмэл хэрэглэгддэг зээл юм. Манай орны санхүүгийн байгууллагууд ихэвчлэн зээлийн баталгаанд үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг.

2. Франчайзингийн холбооны баталгаагаар зээл олгох. Манай улсад 2007 онд Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүн Батзандан франчайзингийн холбоог бий болгосон боловч үйл ажиллагааг нь тодорхой хэмжээгээр явуулахгүй байгаа учир цаашид энэ үйл ажиллагаа нь хэрэгжих боломжгүй гэж бодож байна.

3. Франчайзер компаний брендийг барьцаалан зээл олгох. Гадны брендийг барьцаалж зээл олгох нь хэцүү боломжгүй асуудал. Харин манай улсад үйл ажиллагаа нь тогтвортой ажиллаж томоохон бизнесийн компанийг барьцаалж зээл олгох. Одоохондоо манай улсад брендийн үнийг тодорхойлох франчайзер компани байхгүй ч ойрын хугацаанд бий болно гэж бодож байна.

4. Улсын баталгаанд үндэслэж франчайзид зээл олгох. Үйл ажиллагаа нь тогтвортой дэлхийд нэр нь түгсэн, нэртэй брендийг франчайзингийн хэрэглэгчийн дагуу Монголд оруулж, улсаас баталгаа гаргуулж өгөх нь манай орны хувьд ашигтай юм.

Энэ зээлийн бүтээгдэхүүнийг бий болгоход бизнес эрхлэгчид ч зээл олгогч байгууллагад маань ч ашигтай, эрсдэл багатай гэсэн үүднээс франчайзингийн зээлийн бүтээгдэхүүн бий болгох санал зөвлөмж боловсруулахыг зорилоо.

Франчайз компанийг санхүүжүүлэх бага хүүтэй, урт хугацааны зээлийн үйлчилгээг шинээр бий болгох нь жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх болон энэ байгууллагын ашгийг нэмэгдүүлэхэд ач тустай гэж үзэж байна.

Манай орны хувьд сүүлийн жилүүдэд банкуудын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл маш олноор нэмэгдэж, түүнийхээ хэрээр өрсөлдөөн улам ширүүсч байна

























































Лекц14

Арилжааны банкны актив, түүний бүтэц, удирдлага

Банкны тайлан балансын чухал бүрэлдэхүүн хэсэг болох активын үндсэн гурван элементэд касс дахь бэлэн мөнгө, монгол банкин дахь харилцах дансны үлдэгдэл, арилжааны банкин дахь харилцахууд орно.

Эдгээр нь анхдагч нөөцүүд гэж нэрлэгддэг бөгөөд хадгаламжаас мөнгө шилжүүлэх, мөнгө гаргах тохиолдолд хамгийн баталгаа сайтай активууд юм. Энэ гурван актив нь хүүгийн орлого авчирдаггүй буюу бараг авчирдаггүй активууд юм.

Анхдагч нөөцийн дараа банкны гол актив нь зээл, үнэт цаас хоёр юм. Үнэт цаасны хувьд одоо Монголд үнэт цаасны зах зээл зохих түвшинд хөгжөөгүй тул туйлын бага бараг байхгүй байна. Энэ хоёр активын онцлог нь хүүгийн орлого олдог явдал юм.

Банкууд голчлон аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл худалдааны зориулалтаар зээл олгож байна. Үүнээс гадна хэрэглээний зориулалтаар зээл олгодог. 1990 оноос өмнө зээл олголтын үйл ажиллагаа засгийн газраас зохицуулалттай, батлагдсан төлөвлөгөөний үндсэн дээр явагддаг байсан.

Банкны хөрөнгө байршуулах үйл ажиллагааны үр дүнд активууд бий болдог. Өөрөөр хэлбэл бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө болон өөрийн хөрөнгийг орлого олж авах зорилгоор, хөрвөх чадвараа хангаж чадахуйц байршуулна гэсэн үг юм. Манай арилжааны банкны тайлан балансад активуудыг дараах төрөл зүйлээр ангилдаг. Үүнд:

1. Мөнгөн хөрөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө,

2. Богино хугацаат хөрөнгө оруулалт,

3. Зээл,

4. Өмчлөх буюу үл хөдлөх хөрөнгө,

5. Бусад хөрөнгө,

6. Үндсэн хөрөнгө,

7. Урт хугацаат хөрөнгө оруулалтууд юм.

Банкны нөөцийн ангилал: Арилжааны банкны тайлан тэнцлийн эхний мөрөнд байгаа актив нь банкны нөөц нэртэй байна. Нөөц нь арилжааны банкны төлбөрийн чадварыг хангах зориулалтай. Нөөцийг дотор нь:

· Заавал байх нөөц,

· Илүүдэл нөөц,

· Хоёрдогч нөөц гэж ангилдаг.

Заавал байх нөөц гэдэг нь Төв банкнаас арилжааны банкуудад түүний бусдаас татсан хөрөнгийг тодорхой хувьд барьж байх ёстой нөөцийг хэлнэ. Заавал байх нөөц нь хүүгийн орлого авчирдаггүй активууд юм. Түүнээс гадна банкинд дараах гурван төрлийн хүүгүй үлдэгдлүүд ордог.

· Төв банкин дахь дансны үлдэгдэл,

· Хураалтын явц дахь чек болон бусад төлбөрийн баримтууд,

· Корреспондент банкуудын дансанд байгаа үлдэгдлүүд юм.

Банк нь тодорхой шалтгааны улмаас энэ активууддаа хөрөнгө барьж байдаг.

Заавал байх нөөц нь хоёр үүрэгтэй байдаг. Үүнд:
Заавал байх нөөц байснаар банкны хадгаламж эзэмшигч, харилцагчид банкнаас өөрийн мөнгийг авах, хэрэглэх үед саадгүй гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
Төв банкны мөнгө, зээлийн бодлогын хэрэгслэл болдог. Учир нь төв банкнаас гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээг өөрчлөх замаар нөлөөлж байдаг. Хэрэв төв банкнаас гүйлгээнд байгаа мөнгийг багасгах бодлого барьж байвал заавал байх нөөцийн хувийг нэмэгдүүлнэ. Харин эсрэгээрээ гүйлгээнд байгаа мөнгийг нэмэх бодлого барьж байгаа бол нөөцийн хэмжээг багасгана.

Иймээс заавал байх нөөцийн хэмжээг төв банк тогтоох ба арилжааны банкуудын төлбөрийн чадвар, төлбөр тооцооны хэлбэрүүдээс хамаарч өөрчлөн тогтоож болно. Манай орны хувьд заавал байх нөөцийн хэмжээ хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг юм. 1993 онд 12,5%, 15%, 17% болж байсан бол одоо мөрдөгдөж байгаа зарчмаар нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 14%-иар заавал байх нөөцийн хэмжээг тогтоож өгсөн тухай дээр цухас дурьдсан. Заавал байх нөөцийн хэмжээ нь тооцоход бэрх байдаг ба эх үүсвэрүүдэд цаг, минут бүрт өөрчлөлт орж байдаг. Энэ бэрхшээлийг даван туулах нэг арга бол заавал байх нөөцийг тооцох, түүнийг барьж байх хугацааг аль болох богиносгох арга юм.

Заавал байх нөөц нь хоёр хэлбэртэй байдаг.
Банкинд байгаа бэлэн мөнгө (валют) зоосыг хэлнэ.
Төв банк нь арилжааны банкуудын эцсийн зээлдүүлэгч болохын хувьд арилжааны банкууд төв банкинд харилцах данстай байдаг.

Арилжааны банк нь харилцагчдын бэлэн мөнгөний хэрэгцээг хангахын тулд кассандаа тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй байхаас гадна кассанд байгаа бэлэн мөнгө нь, валютын чек, Монгол банк болон бусад банк дахь харилцах, хадгаламжийн дансанд байгаа бэлэн мөнгө, замд яваа мөнгө (инкасс), алт болон бусад үнэт металл тус тус хамрагдаж эдгээрээс хамгийн их орлого оруулдаг актив нь зээл болно. Хадгаламжаас бусад хөрөнгийн хувьд орлого оруулдаггүй активууд болно.

Иймд банкууд мөнгөн хөрөнгийн хэлбэрээр хөрөнгө байршуулахдаа харилцагчдын өмнө хүлээсэн төлбөрийн чадварын үүргийг хангаж чадахуйц хамгийн бага хэмжээг тогтоож баримтлах нь хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж олгож байдаг.



Илүүдэл нөөц

Энэ нь арилжааны банкны нөөцийн нэг хэсэг нь бөгөөд энэ нь заавал байх нөөцөөс давсан нөөц юм. Илүүдэл нөөц нь банкны балансад тусдаа тэмдэглэгдэхгүй. Гэхдээ эдийн засгийн агуулгаараа олон талын чухал ач холбогдолтой. Илүүдэл нөөц бий болох шалтгаан нь хоёр янз байдаг.

Санамсаргүй бий болсон илүүдэл нөөц: Энэ нь банкинд орж байгаа мөнгө, гарч байгаа мөнгөнөөс их байгаа үед заавал байлгах нөөцөөс илүү нөөц бий болдог. Ийм илүүдэл нөөцийг санамсаргүй бий болсон илүүдэл нөөц гэнэ.

Санаатай бий болсон илүүдэл нөөц гэдэг нь хэрвээ арилжааны банк заавал байлгах нөөцийн хэмжээг түүний төлбөрийн чадварыг хангахад хангалтгүй гэж үзэж байгаа тохиолдолд илүүдэл нөөцийг барьж байдаг. Үүнийг санаатайгаар барьж байгаа илүүдэл нөөц гэнэ.

Хоёрдогч нөөц, түүний ангилал, удирдах нь

Хоёрдогч нөөц гэдэг нь маш богино хугацаанд мөнгө болж хувирах чадвартай активуудыг хэлнэ. Бүх активууд мөнгө болж хувирах боломжтой ч түргэн хугацаанд мөнгө болж хувирах чадвартай активуудаас бүрдэнэ. Банкны бүх төрлийн активууд мөнгө болж хувирдаг боловч гол төлөөлөгч нь үнэт цаас юм. Төлбөрийн чадвар сайтай аж ахуйнуудад олгосон зээлийг борлуулж банк төлбөрийн чадвараа хангадаг. Үнэт цаас нь дотроо депозитын үнэт цаас, төв банкны үнэт цаас, арилжааны үнэт цаасн, засгийн газрын өрийн бичиг гэж ангилагдана. Өөрөөр хэлбэл үнэт цаасаар хөрөнгө оруулалт олж авч буй хэлбэр юм.

Активуудыг дараах шинж чанараар нь ангилж болно. Үүнд:

1. Агуулгаар нь,

2. Хөрвөх чадвараар,

3. Эрсдэлийн түвшингээр,

4. Байршуулсан хугацаагаар,

5. Субьектээр гэх мэт













































Лекц15

Арилжааны банкны актив пассивын хосолсон удирдлага

Актив пассивын хосолсон удирдлага нь банкны үйл ажиллагааны хамгийн гол үндсэн асуудал юм. Актив пассивын удирдлага гэдэг бол актив, пассивын уялдаа холбоог бий болгож зохистой багц болон үнийг бүрдүүлэн, хүүгийн эрсдлээс хамгаалах замаар явагддаг банкны найдвартай, тогтвортой, ашигтай үйл ажиллагааг хангах зорилгод чиглэгдсэн банкны үйл ажиллагааны хамгийн чухал удирдлага юм. Энэ хүрээнд актив, пассивын удирдлага нь банкны хөрвөх чадварыг сайжруулах, хөрөнгөө зохих түвшинд барьж байх асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгддэг. Энэ нь банкны хөрөнгө оруулалтын багцанд активуудыг хэрхэн сонгох, мөнгөний захаас хэчнээн мөнгө, хэрхэн олох, депозитоо хэрхэн байршуулах, хэзээ, хэдэн төгрөгийн зээл олгох зэрэг асуудлуудыг хамарна.

Банкны хөрөнгийн удирдлага 1960 оноос эхэлсэн гэж үздэг байна. Энэ үед хадгаламж, харилцах данс, банкны зээлж байгаа мөнгөн хөрөнгийн дүн нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагатай холбоотой гэж үздэг байсан. Өөрөөр хэлбэл олон нийт өөрсдөө харилцах данс нээх, нээхгүй, хадгаламжаа хугацаатай хийх, эсвэл хугацаагүй байлгах уу гэдгээ шийддэг байсан болохоор банк иргэдэд нөлөөлж чаддаггүй байжээ. Иймд үед банкны удирдлагын шийдвэр депозиттой холбоогүй зөвхөн активаа удирдах боломжтой байжээ. Гэхдээ энэ нь банк хэдэн төгрөгний зээл, ямар нөхцөлтэйгөөр олгох вэ? гэдэг үүднээс депозитын урсгалд хяналт тавьдаг байсан.

Активын удирдлагын стратеги нь банк өөрийн активын ихэнхийг хөрвөх чадвартайгаар барьж байх замаар хэрэгжинэ гэсэн үзэл бодол дээр үндэслэгдэж байв. Хөрвөх чадвараа хангахад чиглэгдсэн банкны удирдлага нь зээлийн удирдлагаар хязгаарлагдаж байсан. Иймээс энэ үед банкны ихэнх зээл нь богино хугацаатай байснаас гадна харилцагчдын улирлын хэрэгцээг хангахад чиглэгдэн олгогдож байсан. Банк хөрвөх чадвараа хангах нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдвал түүнийг засгийн газрын бонд болон түргэн борлогддог үнэт цаасаар дамжуулан хэрэгжүүлдэг байжээ.

Энэ нь хөрөнгө татах хүрээнд өрсөлдөөн эхэлснээр илэрсэн. Банкны эзэд шинэ хөрөнгийн эх үүсвэрийг хайх талаар ихээхэн анхаарах болсон ба урт хугацаатай хөрөнгийн өртөг болсон бүтцэд ихээхэн анхаарах хэрэгтэй болсон. Энэ үеэс пассивын удирдлага явагдаж эхэлсэн.

Пассивын удирдлагын гол зорилго нь хамгийн бага зардалтай эх үүсвэр татахад чиглэсэн байна. Мөн пассивын удирдлагын өөр нэг зорилго нь активын бүтэц, хэмжээг хүсч байгаа түвшинд хангаж чадахуйц эх үүсвэртэй болох явдал байсан. Иймээс банк татан төвлөрүүлж байгаа хөрөнгийн бүтцийг сонгох хэрэгтэй болсон. Татан төвлөрүүлэх хөрөнгийн бүтцийг ухамсартайгаар сонгох болсон нь пассив удирдагдаж байгаагийн илрэл мөн.

Пассивын удирдлагын үед ихэнх тохиолдолд өндөр эрсдлийн урт хугацаатай хөрөнгө оруулалт хийж өндөр орлоготой актив эзэмших боломж бүрдсэн юм. Пассивын удирдлагын гол хөшүүрэг нь хүүгийн түвшин байсан ба мөн эх үүсвэр татах шинэ нөхцөл санал болгох арга байсан. Жишээ нь: Зээлийн эрэлт өссөнтэй холбоотой хөрөнгө татах хэрэгцээ гарлаа гэж бодвол мөнгөний захын санал болгож байгаа хүүгийн нормоор хөрөнгө татан авч болно. (зөвхөн активаа удирддаг байсан үе шигээ) гэхдээ түүнийг өндөр ашигтайгаар байрлуулж чадахгүй байж болно (энэ нь пассивын удирдлагыг зайлшгүй болгож байгаа нэг шалтгаан нь юм) . Энэ үед татаж байгаа хөрөнгийн хүүд нөлөөлөх арга зам хайх хэрэгтэй болдог.

Удирдлагын шинэ хандлагыг хөрөнгийн удирлагын стратеги гэж нэрлэсэн. Хөрөнгийн удирдлагын гол зорилго нь хүүгийн эрсдэлээс хамгаалах явдал юм. Энэ арга орчин үед өргөн хэрэглэгдэж байна. Энэ арга нь актив, пассивын хосолсон удирдлагын нилээд тогтвортой арга юм. Үр ашигтай зохицуулалт нь активаас орох орлого, пассивтай холбоотой гарах зардлын хоорондох ялгааг эерэг утгатайгаар байж болох хэмжээгээр нэмэгдүүлэх боломж олгодог. Актив, пассивын эцсийн зорилго нь банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлж, ашгийг өсгөн нэмэгдүүлж, тогтвортой түвшинд байлгахад оршино.

Актив, пассивын хосолсон удирдлага

Актив, пассивын хосолсон удирдлагын гол агуулга нь банк өөрийн актив, пассивын багцыг нэгдсэн нэг бүхэл гэдэгт анхаарлаа төвлөрүүлэхийг шаарддаг. Актив, пассивын нэгдсэн удирдлага явуулахын тулд банкны зорилгыг хангаж чадах актив пассивын багцыг бүрдүүлэх зааварчилгаатай байх ёстой болж байна. Учир нь өнөө үед банк санхүүгийн байгууллагуудын хооронд нэг талаас хүчтэй өрсөлдөөн явагдаж байгаа нөгөө талаараа санхүүгийн хямралтай байгаа байдлаас болж алдагдал хүлээх магадлал өндөрсөж байгаа зэрэг шалтгаан бий болж байна.

Актив, пассивын хосолсон удирдлагын мөн чанар нь банкны стратегийн зорилготой нь тохирсон банкны балансын бүтцийг бий болгож актив, пассивын удирдлагын үндсэн зорилго хүүгийн зөрүүг (хүүгийн орлого, хүүгийн хоорондох зөрүүг) хүлээж болох эрсдэлийн түвшинд тогтвортой байлгахад чиглэгдэнэ. Олох орлогоо нэмэгдүүлэхийн тулд орж ирж байгаа хөрөнгийг ямар байдлаар байршуулах вэ? Шинэ зээл, шинэ үнэт цаасанд байршуулах уу? Эсвэл зардлаа багасгахын тулд хадгаламжаа төлөх үү? гэх мэт асуултуудад шийдвэр гаргахдаа дараах зүйлсийг тооцож үзэх шаардлага гардаг байна. Үүнд: Хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ болон бүтэц нь хөрөнгө байршуулах аргад нөлөө үзүүлдэг учир урт болон дунд хугацаатай хөрөнгө татсан банк энэ хөрөнгийг байршуулахдаа харилцах дансны мөнгө болон мөнгөний зах зээл дээрх зээлээр өөрийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа банкнаас өөр удирдлага явуулах хэрэгтэй. Үүнийг тооцоолж байгаа удирдлагыг ерөнхийд нь актив, пассивын хосолсон удирдлага гэж нэрлэж байгаа юм.

Актив пассивын хосолсон удирдлагын хэд хэдэн загвар арга байдаг.

1. Хөрөнгийн эх үүсвэрийг нэгтгэх арга буюу нэгдсэн сангийн арга,

2. Хуваарилах арга,

3. Шугаман программчлалын арга,

4. Балансын арга,

5. Duration буюу хугацаан дээр суурилсан арга юм.



No comments:

Post a Comment