1

Wednesday, April 20, 2016
Макро эдийн засаг
Ëåêö-1
Макро эдийн засгийн судлах зүйл
Хүн төрлөхтний түүхэн хөгжлийн урт хугацааны туршид хийсэн ажил туршилт судалгааны үйл явцад үүсэж бий болсон олон салбар шинжлэх ухааны нэг нь эдийн засгийн ухаан юм. Одоогоос 200-н жилийн өмнө эдийн засгийн ухаан нь бий даасан шу-ны хэлбэртэй болж ирсэн байна.Энэ нэр томьёо нь экономиа гэсэн үгнээс гаралтай бөгөөд ойкос- өрх гэр аж ахуй номис-хууль журам буюу анх өрхийн аж ахуй гэсэн утгатай шу-н байжээ.
Улсын нэгтсэн төсөв
Төр засгийн зүгээс өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхийн тулд иргэд байгуулага аж ахуйн нэгжийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлж түүнийг үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус хэрэгцээнд зориулан дахин хувиарлаотай холбогдсон мөнгөн харилцааг төсөв гэнэ.
Му-ын нэгдсэн төсвийн бүртгэл 4-н хэсгээс бүрдэнэ.
-Му-ын төсөв
-Орон нутгын төсөв
-Му-ыг хөгжүүлэх сангийн төсөв
-Нийгмийн даатгалын төсөв
Төсвийн орлого:
Ø Бүх төрлийн татварын орлого
Орлого ба ашиг ноогдуулах худалдааны татвар,гаалийн татвар, үл хөдлөх хөрөхгөд ноогдуулах татвар.
Ø Татварын бус орлого
Улсын өмч хөрөнгө улсын үйлдвэрийн газрууд улсын худалдаанаас орлого олдог.
Хар даваа гараг: /1929.10.28ны өдрийн хар даваа гараг /
Э.з-ийн санхүүжилтийн салбарт учруулсан хохирол:
1. Амеркийн түүхэн дэх хамгийн том хямрал
2. Үйлдвэрлэл 1/3 багассан
3. Ажиллах хүчний 25% нь ажилгүй болсон
4. 1929-1932 онд 10000 банк дампуурсан
5. банкны харилцаа хадгаламж 37% буюу 15,6$ банкны 47% буюу 19,6$ тус тус буурсан
6.2007-2009 оны санхүүгийн хямрал 2008.8сарын эцэст нийт алдагдал 510$ хүрсэн
Хар даваа гарагийн сүйрэл
Даваа гараг 1929.10.28 хөрөнгийг захын индекс 13%-иар үүссэн. Мягмар гарагийн 1929.10.29 Дараагийн сард уналт үргэлжилсээр байсан 3 жилийн дараа уналт 82% хүрсэн. 1932.10 сард хамгийн доод цэгтээ хүрсэн.
Лекц № 2
МӨНГӨНИЙ ЗАХ ЗЭЛ
Санхүүгийн зах зээлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол богино хугацааны өрийн бичгүүд арилжаалагддаг мөнгөний зах зээл юм. Мөнгөний зах зээл дээр нэг жил ба түүнээс богино хугацаатай санхүүгийн хэрэгслүүд арилжаалагддаг. Засгийн Газар, томоохон корпорациуд ба банкууд богино хугацаанд шаардагдаж байгаа хөрөнгийг мөнгөний зах зээл дээр вексель гэх мэтийн өрийн бичгүүдийг гаргах замаар олж авдаг.
Мөнгөний зах зээлийн санхүүгийн хэрэгслүүд нь ливкид чанар өндөртэй байдаг. Учир нь мөнгөний зах зээл өрийн бичгүүдийг хоёрдогч зах зээл дээр арилжаалах боломжтой. Мөн өрийн бичгүүдийг эргэн төлөгдөх хугацаа богино учир тэдгээрийг худалдан авсан хүн эрсдэлгүйгээр мөнгөө эргүүлж авах боломжтой. Эсвэл дээр дурьдсанаар богино хугацаагаар мөнгө зээлдүүлэгч буюу мөнгөний зах зээлийн шаардлага гарвал түүнийгээ хоёрдогч зах зээл дээр түргэн хугацаанд борлуулах боломжтой. Мөнгөний зах зээлийн санхүүгийн хэрэгслүүд нь бараг мөнгөтэй адил ливкид чанартай байдаг учраас энэ зах зээлийг мөнгөний зах зээл гэж нэрлэдэг байна.
Мөнгөний зах зээлийг арилжаалагдаж байгаа хэрэгслээр нь засгийн газрын, корпорацийн банк хоорондын, хадгаламжийн сертификатын гэж ангилж болно.
ЗГ-ын зах зээл: Олон тоон ЗГ-ууд сангийн вексель гэх мэтийн богино хугацааны мөнгөний зах зээлийн хэрэгслийг хэвлэн гаргадаг. ЗГ мөнгөний нийлүүлэлтэнд хяналт тавихын тулд нээлттэй зах зээлийн үйл ажиллагааг явуулдаг. Энэ нь мөнгөний зах зээл дээр богино хугацааны өрийн бичгүүдийг гарган арилжаалах замаар хэрэгждэг.
Корпорацийн зах зээл: Томоохон компаниуд богино хугацаагаар шаардлагатай байгаа хөрөнгийг арилжааны вексель буюу арилжааны бичгүүдийг гаргах замаар мөнгөний зах зээлийг ашигладаг.
Банкны хоорондын зах зээл: Энэ зах зээл дээр банкууд өөр хоорондоо зээл олгох үйл ажиллагаа явуулдаг. Хөрөнгө шаардалагтай банк хөрөнгийн илүүдэлтэй банкнаас зээл авдаг. Банк хоорондын зэх зээлийн нэг онцлог нь маш богино хугацааны дотор их хэмжээний мөнгөний зээллэг хийдэгт оршино.
Хадгаламжийн сертификатын зах зээл:
Хадгаламжийн сертификат гэдэг нь тогтоосон хугацаанд тодорхой хүүтэйгээр зарагддаг үнэт цаас юм. Хадгаламж авч буй байгууллагыг хадгаламжийн сертификатыг гаргаж буй байгууллага гэх бөгөөд энэ нь банкны байгууллага байна. Энэ хадгаламж нь сертификат гаргагч байгууллагын хувьд хөрөнгийн эх үүсвэр болно. Хадгаламжийн сертификатыг худалдан авч буй этгээд нь хадгалмжийн сертификатыг эзэмшигч болох бөгөөд энэ нь түүний хувьд орлого оруулж буй актив болно. ХС-цг эзэмшигч нь тогтоосон хугацаанаас өмнөх ХС-аа хоёрдогч зах зээл дээр гуравдагч этгээдэд зарж болно.
МӨНГӨНИЙ ЗАХ ЗЭЛ
Нийлүүлэгч
Хэрэглэгч
1. Арилжааны банк
1. Засгийн газар
2. Санхүүгийн бус корпорациуд
2. Арилжааны банк
3. Санхүүгийн компаниуд
3. Санхүүгийн бус корпорациуд
4. Хамтын сангууд
4. Санхүүгийн компаниуд
5. Засгийн газар
5. Үнэт цааны дилерүүд
6. Төв банк
6. Төв банк
Арилжааны банкны мөнгө, санхүүгийн албаны өдөр тутмын нэг гүйцэтгэдэг үүрэг нь дэлхийн мөнгө, санхүүгийн зах зээл дээр гарч ажиллах явдал юм.
Энэхүү зах зээл дээр гадаад валютуудыг зарах ба худалдан авах, мөнгөн хөрөнгийг байршуулах болон уламжлагдсан санхүүгийн хэрэгслүүдийн арилжаа явагдаж байдаг билээ.
Мөнгөний зах зээл дээр хийгддэг арилжаа нь их хэмжээний ба банк хоорондын арилжааны хүү нь харьцангуй таатай нөхцөлтэй байдаг.
US dollar, D-Mark, Sterling pound, Japanese Yen зэрэг хөрвөх чадвартай гол гол валютуудын хувьд тодорхой хязгаарлалтууд тогтсон байдаг.
Дэлхийн мөнгөний зах зээл нь 24 цагийн турш ажилладаг. Лондон, Нью-Йорк, Франкфурт, Токио, Гонконг, Сингапур зэрэг дэлхийн санхүүгийн төвүүд нь газарзүйн байрлалын хувьд мөнгөний зах зээл хоногийн ямар ч хугацаанд нээлттэй ажиллаж байх боломжийг олгодог юм.
Тухайлбал Токиогийн зах зээл хаагдаж байхад Лондонгийнх дөнгөж онгойх бөгөөд Лондонгийн зах хаагдахад Нью-Йоркийн зах зээл нээгдээд түүний ажлын цаг дуусахад Токиогийнх нээгдэж байх жишээтэй.
Онолын хувьд мэдээллийн ийм хурдан тархалт нь “үр ашигтай” зах зээлийг бүрдүүлдэг гэж үздэг боловч тухайн орон нутгийн нөхцөл байдал, гадны хүчин зүйлээс хамааран бий болох зах зээлийн тогтворгүй байдал, арилжаанд оролцогч талуудын хийж буй тодорхой рискийн түвшин зэргээс шалтгаалан арбитраж хийх буюу үнэ, ханшны хоорондын зөрүүгээс ашиг олох бололцоо зах зээл дээр хэзээд гарч ирдэг байна.
Мөнгөний зах зээл нь дараах хоёр үндсэн үүрэгтэй.
1. Дотоодын болон олон улсын худалдаа наймааг дэмжих.
Улс орын эдийн засаг улам олон улсын шинж чанартай болж буй одоо үед гадаад валют болон гадаад санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэж байна. Мөнгөний зах зээл нь гадаад валютын хэрэгцээг хангах механизмыг бий болгож байгаа бөгөөд янз бүрийн валютаар хийгдэх төлбөрийн чадварыг ханган дотоод ба гадаад худалдаа явуулах үндсэн нөхцлийг бүрдүүлдэг юм.
2. Худалдааны бус үүрэг.
Мөнгөний зах зээлийн энэ үүрэг нь уг зах зээл дээр хийгддэг нийт арилжааны 90 хүртэл хувийг эзэлдэг. Арилжаанд оролцогчид буюу диллерүүд нь зах зээлүүдийн хооронд байгаа үнэ, ханшны маш бага зөрүүг олж ашиг олох буюу арбитражийн гүйлгээ хийх ба зах зээлийн янз бүрийн эрсдэлээс хамгаалахын тулд позицийг даатгах буюу хеджинг хийх үйл ажиллагаа нь мөнгөний зах зээлийн хоёрдох үндсэн үүрэг юм.
Лекц 3
Хөрөнгийн зах зээл , Зах зээлийн тэнцвэр
Хөрөнгийн зах зээл
Хөрөнгийн зах зээлийн харилцаанд оролцогч субъект нь хүмүүс, засгийн газар, үйлдвэр, пүүс компани, банк хөрөнгийн бирж бөгөөд объект нь үнэт цаас юм.
Үнэт цаас гэдгийг хувь хөрөнгөө нийлүүлсэн болохыг түүнчлэн зээл олгосон болохыг нотлож буй гэрчилгээ гэж ойлгож болно.
Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасууд арилжаалагддаг. Үнэт цаас нь санхүүжилтийн болон хөрөнгө оруулалтын хэрэгсэл бөгөөд ирээдүйд мөнгөөр илэрхийлэгдсэн орлого оруулдаг байх ёстой. Хөрөнгийн зах зээл дээр ихэвчлэн дунд ба урт хугацааны үнэт цаасууд худалдаалагддаг юм.
Хөрөнгийн зах зээлийг зарим тохиолдолд үнэт цаасны зах зээл гэж нэрэлэдэг. Үнэт цаасыг ерөнхийд нь хувь нийлүүлсэн капитал ба өрийн капитал гэж ангилна. Хувь нийлүүлсэн капитал нь хувьцаа түүний төрлүүд өрийн капитал нь бонд түүний төрлүүд юм.
Хөрөнгийн зах зээл нь нэг талаас хувь нийлүүлсэн хүмүүсийн хуримтлалын зах зээл дээр худалдаалагдаж чадах чадвар бүхий үнэт цаас болон хувиргаж эргэлтэнд оруулах үүрэгтэй. Нөгөө талаас хөрөнгийн нэмэгдэл эх үүсвэр шаардлагатай байгаа томоохон бизнес эрхлэгчид төсвийн алдагдалтай Засгийн Газар зэрэг нь хүмүүсийн сонирхлыг татаж чадахуйц хувьцаа, бонд гэх мэт үнэт цаасуудыг гарган хөрөнгийн зах зээл дээр худалдсанаар хэрэгцээтэй мөнгөө олж авах бололцоо бүрдүүлдэг билээ. Эндээс харахад хөрөнгийн зах зээл нь хөрөнгийн илүүдэлтэй байгаа газраас хөрөнгийн дутагдалтай байгаа газарлуу хөрөнгө оруулалтын шинж чанартай хөрөнгө мөнгийг шилжүүлэн залах үүргийг гүйцэтгэж байна. Энэ нь пүүс компани ба ЗГ үнэт цаасыг зах зээл дээр гарган худалдах үйл ажиллагаагаар явагдана. Ингэж шинэ үнэс цаасыг гарган худалдах процессыг анхдагч зах зээлийн үйл ажиллагаа гэж нэрлэдэг.
Хөрөнгийн зах зээлийн дараагийн нэг чухал үүрэг бол хоёрдогч зах зээлийн үүрэг юм. Анхдагч зах зээл дээрээс үнэт цаасыг худалдан авсан хүмүүс түүнийгээ эргүүлэн зарж бэлэн мөнгө болгоод өөр нэг үнэт цаас худалдан авч болно. Энэ үйл ажиллагааг хөрөнгийн хоёрдогч зах зээл гүйцэтгэдэг. Хоёрдогч зах зээл оршиж байгаа явдал нь анхдагч зах зээлийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгодог. Учир нь хоёрдогч зах зээл үйл ажиллагаагаа явуулж байгаа нөхцөлд хувь хүмүүс ирээдүйд хүссэн цагтаа зарж болно гэдэгт итгэлтэй байдаг болохоор анхдагч зах зээлээс үнэт цаасыг худалдан авах нь илүү байдаг. Энэ нь үнэт цаас эзэмшигчдийн шаардалагтай үедээ үнэт цаасаа бэлэн мөнгө болгон хөрвүүлэх сонирхолтой холбоотой юм.
Хөрөнгийн зах зээл дээр ихэнх тохиолдолд хувь хүмүүс хөрөнгө оруулагчид болдог. Өөрөөр хэлбэл тэдгээрнь өөрсдйин хэрэглэснээс илүү гарсан хуримтлалаар хөрөнгийн зах зээл дээрээс үнэт цаасуудыг худалдан авч байгаа нь нэг ёсны хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм.
Зах зээлийн эдийн засагтай улс орон болгон өөрийн онцлог бүхий хөрөнгийн зах зээлтэй байдаг боловч хамгийн түгээмэл тархсан хэлбэр нь хөрөнгийн бирж бүхий хөрөнгийн зах зээл юм.
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ
Нийлүүлэгчид
Хэрэглэгчид
Тэтгэвэрийн сан
Аж ахуй нэгж
Даатгалын компаниуд
Хувь хүн өрх
Хувь хүн өрх
Засгийн газар
Хадгаламж зээлийн байгууллага
Арилжааны банк
Хувьцаа
Хөрөнгө оруулсан буюу хувь нийлүүлсэн болохыг гэрчилдэг үнэт цаасыг хувьцаа гэж нэрлэдэг. Хувьцааг хувь нийлүүлсэн нийгэмлэг гаргана. Ингэхдээ хувь нийлүүлсэн нийгэмлэг буюу хувьцааг компани нь анхдагч зах зээл дээ хувьцаагаа хоёр зориулалтаа гарган арилжаалдаг. Эхний тохилдолд хувьцаат компани нь өөрийн хөрөнгө буюу дүрмийн сангаа үнэлээд тодорхой тооны хувьцааг анхдагч зах зээл оруулдаг. Ингэснээр уг компани өөрий хувьцаа эзэмшигчтэй болно. Үүнээс гадна хувьцаат компани нь санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх шинэ хөрөнгө оруулалт хийхийн тулд шинээр хувьцааг анхдагч зах зээл дээр гаргадаг. Энэ үйл ажиллагааг хоёрдогч гаргалт гэж нэрлэдэг.
Одоо хувьцаа эзэмшигчийн эрхийг авч үзье.
Хувьцаа нь түүний эзэмшигчийг хувьцаат компаний өмчийн зохих хэсгийг эзэмшигч болгодог байна. Хувьцаа өмчийн зохих хэсгийг эзэмшигч болгодог байна. Хувьцаа эзэшигч нь компаний орлогоос ноогдол ашиг буюу девидентийг авдаг. Девидент гэдэг нь хувьцаа бүрд тооцож гаргасан ноогдол ашиг юм. Девидентийн хэмжээ нь тухайн компаний ашиг орлогоос хамаарна. Хувьцаа эзэмшигч дараах эрхүүдийг эдэлдэг.
ХК-ны захирлын зөвлөлөөс хувьцаа эзэмшигчиддээ девидент хуваарилах шийдвэр гаргасан тохиолдолд эзэмшиж буй хувьцааныхаа хэмжээгээр девидент авах эрхтэй.
ХК-ны захирлын зөвлөлийг сонгох шийдвэр гаргахад санал өгөх гэх мэр компанийн үйл ажиллагааг удирдахад оролцох эрхтэй.
ХК-аасаа, санхүүгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл тогтмол авч байх эрхтэй. Компани нь хувьцааны үнэнд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөх үйл ажиллагааны талаар хувьцаа эзэмшигчдээ тогтмол мэдээлж байх үүрэгтэй.
Хувьцаагаа худалдах эрхтэй.
Хувьцаа эзэмшигчдийн эдлэх эрхүүд нь тэд нарын эзэмшиж буй хувьцааны тоо хэмжээнээс шалтгаалдаг. Хувьцааг ерөнхийд нь энгийн ба шагналт хувьцаа гэж нэрлэдэг. Шагналт хувьцаа эзэмшигч нь энгийн хувьцаа эзэмшигчдийн адил хөрөнгө эзэмшигч болдог боловч ноогдол ашиг авах талаар энгийн хувьцаа эзэмшигчээс давуу эрх эдэлдэг. Энгийн хувьцааны ноогдол ашигийг захирлуудын зөвлөлөөс тодорхойлж шийддэг бол шагналт хувьцааны девиденд нь гол төлөв тогтсон хэмжээтэй ба ямарч тохиолдолд девидендийг авах эрхтэй байдаг. Харин энгийн хувьцаа эзэмшигч нь зөвхөн компанийн үйл ажиллагаанаас тодорхой ашиг орж ирсэн тохиолдол л девидендийг авдаг юм.
Одоо хувьцааг арилжаалах зах зээлийн тухай товч авч үзье. Хөгжинүй орнуудын хувьцааг арилжаалдаг хоёрдогч зах зээлийн ханш тогтоолтын системтэй зах зээл ба захиалгын системтэй зах зээл гэсэн хоёр үндсэн төрлийн зах зээл байдаг.
Ханш тогтоолтын системд зах зээл бий болгогч нар буюу трейдэрүүд хувьцааг худалдан авах ба зарах үнийг тогтоодог. Хөрөнгө оруулах сонирхол бүхий хөрөнгө оруулагчид нар нь брокеруудээр дамжуулан сонирхож буй хувьцааныхаа хамгийн ашигтай үнийг сонгож авдаг.
Лекц4
Монопольт өрсөлдөөний зах зээл
ТӨЗЗ ба монополь зах зээлүүдийг өрсөлдөөнт байдал , пүүсийн үйл ажиллагааны шинж төрхийг илэрхийлсэн туйлууд гэвэл хооронд монопольт өрсөлдөөн ба олигополь зах зээлийн хэлбэрүүд оршдог. Бодит байдалд дийлэнх бүтээгдэхүүн үйлчилгээнүүд эдгээр зах зээлүүдэд харъяалагддаг. Олон тооны үйлдвэрэгч үйл ажиллагаа явуулан нэг төрөлд хамаарах боловч нэг нь нөгөөгөөсөө аль нэг байдлаар ялагдах бүтээглэхүүнийг үйлдвэрлэдэг,зах зээлийг монопольт өрсөлдөөнд ба олигополь зах зээлийн хэлбэрүүд оршдог. Бодит байдалд дийлэнх бүтээгдэхүүн үйлчилгээнүүд эдгээр зах зээлүүдэд харъаялагдаг.олон тооны үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулан нэг төрөлд хамаарах боловч нэг нь нөгөөгөөсөө аль нэг байдлаар ялагдах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг,зах зээлд нэвтрэн ороход хязгаарлалт багатай зах зээлийг монопольт өрсөлдөөний зах зээл гэнэ.монопольт өрсөлдөөний зах зээл нь төгс өрсөлдөөнд зах зээл, монополь зах зээлийн аль алийнх нь шинжийг агуулдаг. Монопольт өрсөлдөөний зах зээлийн үндсэн шинжүүдийг авч үзье. \Төрөлжсөн зах зээл, тодорхой нэгэн үйлдвэрлэлийн салбар дээр зөвхөн ганцхан компани үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгчдийн бүх эрэлтийг хангах боломжтой байвал иймэрхүү нөхцлийг монополь үйлдвэрлэл гэж үздэг.
Монополь үүсэх хамгийн гол нөхцөл нь түүний үйлдвэрлэж борлуулж буй бүтээгдэхүүнийг орлуулах өөр төрлийн таваар үйлчилгээний хэлбэр бараг байхгүй болон бусад үйлдвэрүүд дээр уг таваарыг үйлдвэрлэх техник технологийн боломжгүй явдлаар тайлбарлагдана. Монополь гэдэг нь эдийн засгийн хувьд өрсөлдөгчгүй гэсэн утга агуулгыг илэрхийлнэ. Энэ чанараараа монополь нь чөлөөт өрсөлдөөний үйлдвэрлэлийн эсрэг хэлбэр, нөгөө туйл гэж ойлгож болно.
Хэрвээ чөлөөт өрсөлдөөний зах зээл дээр ганц нэг компанийн, үйлдвэрлэл нь зах зээлд нөлөөлөх ямар ч боломжгүй байдаг бол монополь нь зах зээл дээр ноёрхох байр суурьтай болж, үйлдвэрлэж, борлуулах бүтээгдэхүүний тоо болон таваарынхаа үнийг өөрөө, зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс тааруулж, зохицуулж тохируулах боломжтой болдог.
Нөгөө талаар монополь нь зах зээл дээр бүх хэрэглэгчдийн эрэлтийг бүрэн хангах боломжтой байдаг боловч үнийн доод түвшингийн хязгаарлалт тогтоож, үнэн хэрэг дээрээ мөн эрэлтийг хязгаарладаг онцлогтой.
Монополийн хэлбэрүүдийг дурдвал:
1) ердийн буюу байгалийн онцлог ресурстэй холбоотой монополь
2) хаалттай монополь
3) нээлттэй монополь
· Ердийн монополийн гол шинж нь үйлдвэрлэлийн асар том потенциал буюу, бүхий л салбар зах зээлийн эрэлтийг бүрэн хангахуйц үйлдвэрлэлийн цар хүрээтэй байдагт оршино. Ийм салбарт өрсөлдөгч гарвал монополь үйлдвэрлэлийн агуу их цар хүрээний нөлөөгөөр бүтээгдэхүүний үйлдвэрлэлтиин зардал нь мөн доогуур байдаг тул үнийг буурУУл* өрсөлдөгчийгөө эдийн засгийн хувьд дампууруулах боломжтой.Нөгөө талаар ердийн монополь байгалийн ховор ресурсийг анх ашиглах эрх, зөвшөөрөлтэй болсон тул түүнтэй өрсөлдөх өөр нөөц ресурс байхгүй тохиолдолд ганцаараа ноёрхоно. Үүний жишээ болгож, Монголд Эрдэнэтийн зэсийн баяжмалын үйлдвэрлэлийг дурьдаж болно.
· Хаалттай монополь ихэвчлэн хууль, эрх зүйн хязгаарлалтын дагуу үүснэ. Жишээлбэл, элдэв тендер, уралдаанаар шалгарч тодорхой зах зээл дээр давамгайлах эрхтэй болсон компаниуд. Зохиогчийн эрх ба элдэв лиценз, патентийн эрхийн дагуу үйлдвэрлэл явуулж буй компаниуд зэрэг нь хаалттай монополийн хэлбэрүүд мөн.
· Нээлттэй монополиуд ихэнх төлөвдөө түр зуурын үзэгдэл бөгөөд ямарваа нэгэн нээлт, шинэ бүтээгдэхүүнийг санаачлан бүтээсний ачаар нэг хэсэг хугацаанд зах зээл дээр ганцаараа ноёрхох боломж олсон ховорхон тохиолдол мөн.
Гэвч хэсэг цаг хугацаа өнгөрсний дараа, тэрхүү бүтээгдэхүүний үзэмж чанарыг улам сайжруулан үйлдвэрлэл явуулах боломжтой болдог. Ингэж анх санаачилсан монопольтой өрсөлдөх чадвартай үйлдвэрлэгчид гарах боломж байдаг. Амьдрал дээр монополиуд нь эдгээр дурдсан хэлбэрүүдийг бүгдийг нь ашиглаж, зах зээл дээр ноёрхох эрмэлзэлтэй байдаг. Монополь гэж чухам ямаршуу үйлдвэрлэл байдаг, түүнээс ямар ашиг, хожоо олдог вэ?
Үүний урьдчилсан хариу болгож цухас дурдвал: Зах зээл дээр монополь ноёрхол тогтоосон фирм, компаниуд нь юуны өмнө монополь үнэ тогтоож монополь өндөр ашиг олох боломжтой.
Зах зээлийн төрөл бүрийн бүтцийн загварууд нь нийтлэг ба онцлог чанартай байдаг. Тэдгээрийн нийтлэг тал нь гэвэл бүгдээрээ хамгийн өндөр ашиг олох боломж, хувилбарыг судалдаг. Үүнд: хамгийн гол шалгуур нь өндөр ашиг өгөх бүтээгдэхүүний оновчтой тоог тодорхойлох явдал байдаг. Онцлог тал нь гэвэл фирм, компанийн эдийн засгийн үйл ажиллагааны явцад тулгарах элдэв хязгаарлалтууд байдаг. жишээлбэл, чөлөөт өрсөлдөөний зах зээл дээр бол үнийн хязгаарлалт байдаг. харин монополь ноёрхлын нөхцөлд ийм хязгаарлалт байхгүй. Монополийн үйлдвэрлэл, ашгийн хэмжээг хязгаарлаж болох гол нөхцөл нь бүтээгдэхүүний эрэлтийн цар хүрээ байж болно.
Мэдээж, монополийн ноёрхлын нөхцөлд ч монополь ашгийг хязгаарлах бас нэгэн бодит нөхцөл нь бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд гарах зардал байх ёстой. Огт зардалгүй үйлдвэрлэл гэж байхгүй. Эдгээр хоёр төрлийн хязгаарлат болон монополийн зүгээс бүтээгдэхүүнийхээ үнийг өөрөө тогтоох боломж, давуу талаас үндэслэн монополь ноёрхлын загварыг авч үзье. Монополь нь тодорхой зах зээл дээр ганцаараа ноёрхох учир түүний бүтээгдэхүүний эрэлт нь тухайн зах зээлийн эрэлтийг төлөөлөх тул эрэлтийн муруй нь сонгомол хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, монополийн бүтээгдэхүүний эрэлт нь график дээр уруудах хэлбэрийн муруйгаар илэрхийлэгдэнэ.
Монополь нь богино хугацаанд хамгийн их орлого ашиг олохын тулд бүтээгдэхүүний тоо (Q) ба үнийн (Р) хамгийн оновчтой хосолборыг сонгохыг эрмэлзэнэ. Энэхүү сонголтын зарчмын бүдүүвч схемийг дараах байдлаар жишээлэн ойлгож болно.
1). Монополь нь бүтээгдэхүүнийхээ үнийг хэтэрхий өндөр тогтоовол эрэлтийн хэмжээ нь багасч, нийт орлого (ТR) ба нийт ашиг нь бага байна.
2). Бүтээгдэхүүнийхээ үнийг хэтэрхий багасгаж, салбарын эрэлтийг бараг бүгдийг нь хангах тохиолдолд, бас л нийт орлого нь багасч, ашиг нь хорогдоно.
3). Монополийн гол зорилго бол хамгийн өндөр ашиг өгөх бүтээгдэхүүний тоог тодорхойлох сонголт мөн.
Монополь ноёрхлын нөхцлийн сонголтын энэ зарчмаас ажиглахад монополь нь юуны өмнө өөрийнхөө явцуу ашиг сонирхлыг эрхэмлэдэг болох нь ойлгомжтой. Нөгөө талаар монополийн ноёрхол нь таваарынхаа үнийг өөрчлөн, борлуулалтынхаа хэмжээг зохицуулах явцад зах зээл дээр ноёрхох илрэлээ хэрэгжүүлэх бас нэгэн боломжтой байдаг. Монополь нь бүтээгдэхүүнийхээ борлуулалтын үнийн түвшинг өөрчлөхийн зэрэгцээгээр, янз бүрийн хэрэглэгчид, худалдан авагчдад тохируулан ялгавартай үнэ тогтоож болно. Үүнийг ялгавартай үнийн систем буюу, үнийн дискриминаци гэж үздэг. Ингэснээрээ монополь нь онолын хувьд эрэлтийн муруйн бүх цэгүүд дээр борлуулалт хийж, нэг ёсондоо хэрэглэгчийн илүүдэл ашиг хожооны зааг хүрээнд довтлон орж, арилжаа худалдааны гол зарчмыг зөрчиж буй хэрэг.
Гэхдээ амьдрал дээр иймэрхүү боломж нь тун хязгаарлагдмал байдаг тул бид монополийн сонголтын зарчмыг судлахдаа бүх хэрэглэгчид, худалдан авагчдад нэг ижил үнээр бүтээгдэхүүнээ борлуулдаг энгийн монополийн жишээг авч үзье. Мөн энэ жишээгээр монополь өрсөлдөөний нөхцөл дэх компанийн сонголтын зарчмыг ойлгож болно.
Лекц 5
ГАДААД ВАЛЮТЫН ЗАХ ЗЭЭЛ
Валютын зах зээл гэдэг нь валютын арилжаа наймаа худалдаа явагдаж байгаа зах зээлийг хэлнэ. Гадаад валютын арилжаа нь ам.доллараас гадна бусад орны янз бүрийн валютаар хийгдэж байдаг. Дэлхий валютын арилжааны гол төвүүдэд Лондон, Нью-Йорк, Токио ордог. Олон улсын худалдаа санхүүгийн үйл ажиллагаанд голлон оролцдог валютыг нэрлэвэл:
Амеркийн ам.доллар
Германы марк
Японы иен
Английн фунт стерлинг
Канад доллар
Францын франк
Бусад валютууд тус тус орно.
Олон улсын төлбөр тооцоонд валютыг өөр хооронд нь хөрвүүлэх шаардлагатай болдог. Жишээ нь: Францийн экспортлогч АНУ-д вино гаргадаг бөгөөд төлбөрийг ам.доллараас биш харин франкаар авах сонирхолтой. Энэ тохиолдолд импортлогчид франк шаардлагатай болох бөгөөд харицагч банк гэх мэт санхүүгийн байгууллагаас шаардлагтай валютаа худалдан авах болдог.
Валют гэж Монгол улсын үндэсний валют гадаад валют, улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлийг хэлнэ. Үндэсний валют гэж эргэлтэнд төлбөрийн чадвар бүхий Монгол улсын мөнгөн тэмдэгч- төгрөг, түүгээр илэрхйилэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийг хэрэгслийг хэлнэ.
Лекц 6
ИНФЛЯЦИЙН ТУХАЙ УХАГДАХУУН
Эдийн засагт үнийн ерөнхий түвшин байнга өсөн, мөнгө үнэгүйдэх үзэгдлийг инфляци \мөнгөний ханш уналт\ гэдэг. Үүний эсрэг үйлдлийг үнийн ерөнхий түвшин буурах үйл явц \дефляци\гэдэг.
Инфляцийн түвшин ямар байна вэ ? гэдгийг хэмжихдээ өмнөх жилийн үнийн түвшинтэй харьцуулсан хувийг ашигладаг. Уг өсөлтийн түвшинг хэрэглээний үнийн индекс гэнэ.
Тухайн онд авсан сагсны зах зээлийн үнэ
Үнийн индекс= ............................................................................. x 100%
Суурь жилийн барааны сагсны үнэ
“Барааны сагс” гэдэг нь өргөн хэрэглээний бараа, үйлчилгээнээс тодорхой тооны нэр төрлийн барааны жагсаалтны үнэ бөгөөд амжиргааны түвшиний өөрчлөлтийг хэмжихэд чиглэсэн бараа болон үйлчилгээний үнийн өөрчлөлтийг тооцох зориулалтаар авч үздэг статистикийн ойлголт юм. Дээрх зориулалтаар ХБНГУ-д сар бүр 753 төрлийн бараа, үйлчилгээний 200000 үнийн жагсаалтыг боломжит бүх хот, газруудаас цуглуулан ашигладаг. Эндээс л үндэсний эдийн засгийн хэмжээний үнийн өөрчлөлтийн дундажийг тооцон гаргана. Энэ нь мөн амжиргааны өртгийн индексийг тооцох үндэс болно. Инфляцийн түвшин гэж тодорхой хугацааны завсар дахь үнийн нийт түвшний өөрчлөлтийг хувиар\%\ илэрхийлснийг хэлнэ.
ИНФЛЯЦ
Манай эдийн засгийг өнгөрсөн жилээс идэж эхэлсэн инфляц манай мэргэн эрх баригчдад бүр гүйцэгдэхээ болив. Өнгөрсөн 2008 оны мөнгөний бодлого баталж байхдаа нэг оронтой тоонд багтаана хэмээн хөөрцөглөж, 9.5 байвал нэг оронтой гэх үү, хоёр оронтой гэх үү хэмээн тоглоом шоглоом болгож байж баталсан инфляц нь 36 хувьтай болж он дуусгасан. Дэлхийн эдийн засгийн хямрал гэж яриад улс орнууд баргар ирээдүйгээ хэдийнэ олоод харчихсан байхад манайхан мөн л мөнгөний бодлогоо батлахдаа бас л "Ёстой тэр хямрал гэж юу юм. Бидний хувьд сахлын будаа" гэх нь халгүй байгаад оны төгсгөл гэхэд 12 хувьтай болгочихно" гэсэн нь одоо хаа байхав. Монгол төгрөгийн үнэ цэнэ, ханш улам л унаад байна. Оны эхэнд 1200 төгрөг хүрэхтэй үгзйтэй байсан ам.доллар өнөөдөр 1550 болчихлоо. Монголбанк валютын ханш өсч эхлэхэд валютын ченжүүдийг буруутгаж "Тэд л ханшийг өсгөөд байна" гэж чичилж байсан. Валютаар төлбөр үйлчилгээ явуулж байгаагаас болж байна, тэднийг л хамхиад өгвөл монгол төгрөгийн ханш суга өснө гээд шалгаад л хянаад л, валютаар үйлчилгээ хийж байгаа газрыг мэдэгдэнэ үү гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байсан нь хаа байхав.
Евро 2000-ын босго давж, ам.доллар 1600 хүрэх гэж байна. Үүнийгээ дагаад гадаад төлбөр хийдэг, гадаадаас бараа оруулж ирдэг бvхий л аж ахуйн нэгж байгууллагын бараа, ажил үйлчилгээний үнэ тэнгэрт хадсан. Өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад бараа үйлчилгээний, ялангуяа өргөн хэрэглээний барааны үнэ улам өссөөр л байна. Хэрэглээний сагсан дахь бараа буюу, хүн амын өдөр тутмын хэрэгцээт зүйлийн үнэ яг үнэндээ өдөр бүр л нэмэгдэж байна.
Монголчуудын халаасаа тэмтэрдэг цагаан сарын өмнө жил бүр л ингэж нэмэгддэг хэмээн эрх баригчид тайвшруулах гэж оролдсоор байгаа ч энэ нь баяр өнгөрсөн ч хэвээр үргэлжилж инфляц манай эрх баригчдад хазаарлуулахгvй нь ойлгомжтой боллоо. Монголбанкны ерєнхийлєгчєєр томилогдох гэж байхдаа эрхэм Л.Пүрэвдорж ажлаа ч авчихвал энэ бүхнийг дор нь зохицуулна гээд байсан нь хаа байхав. Одоо бүр таг чиг болоод ичээндээ орчихлоо. Өргөс авсан юм шиг нэг хоёр өдөр, долоо хоногийн дотор бүхнийг сайжруулчихна гэж байхгүй нь үнэн ч юу хийж, ямар арга хэмжээ авч байгаа нь мэдэгдэхгрүй өнөө хүрч байна. Валютаар төлбөр тооцоо хийж байгаа газруудыг мэдээл гэсэн зараас өөр хийж байгаа ажил түүнд үнэндээ үгүй бололтой.
ИНФЛЯЦИЙН ТӨРӨЛ
Инфляцийг ил ба далд , мөлхөө, цогио, хэтрүү гэж ангилна. Тухайн нөхцөл дэх барааны хомсдол , хүн амын орлогын дутагдал зэргээс инфляци гэдэг. Төрийн мөнгөний бодлогоос хамаарч , өөрөөр хэлбэл , үний өсөлтийг төрөөс зохиомлоор дэмжих болон банкнаас зээлийг хэтрүүлэн олгосноос үүдэн гардаг инфляцийг далд буюу зохисгүй инфляци гэнэ. Үнийн өсөслтөөс хамааруулж мөлхөө, цогио , хэтрүү инфляци гэж хуваах ба үнэ аажмаар хэлбэрэлтгүй өсөж байвал инфляцийг мөлхөө, үнэ огцом түргэн бөгөөд жигд бусаар дээшилж байгаа нөхцлийг инфляцийг цогио, мөнгө өөрийн үүргүүдээ бүх талаар алдсан үеийн инфляцийг хэтрүү инфляци гэх ба энэ нөхцөлд мөнгө нь үнэт талон, купон зэрэгт байр сууриа тавьж өгөхөд хүрдэг.
ДИФЛЯЦ
Энэ хямралын дэлхий дахинаа илэрч байгаа хамгийн тод хэлбэр болох хүмүүсийн гар дээрх мөнгө хомсдож худалдан авах чадвар бууран бараа бүтээгдэхүүний гүйлгээ эрс багасах үзэгдэл манайд мөн л хүчтэй илэрч байна. Банкууд зээлийн үйлчилгээгээ нэгэн зэрэг хэсэг хугацаанд зогсоож, одоо дахин эхлүүлсэн ч тодорхой хязгаартай өгч байгаагаас иргэд гар дээрээ мөнгөгүйдэн ялангуяа тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс татгалзахад хүрлээ. Мөнгөгүйдсэн иргэд орон сууц, машин худалдан авах, өдөр тутмынхаа хоол, талх, гурил махны үнээ дийлэхгүй байна. Зах зээл дээр автомашины vнэ 3000-5000 ам.доллараар хямдарсан бол тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн зардаг томоохон дэлгүүрүүд 20-50 хувийн хямдрал зарлаж байна. Зарим нь нэг бараа авбал бас нэгийг үнэгүй дагалдуулан өгнө гэж байна. "Нарантуул" зах дээр наймаа хийдэг худалдаачид ашиг унагах нь байтугай улирлын чанартай хувцасаа алдагдалтай ч гэсэн зарж дуусгахаас аргагүй боллоо гэцгээн халаглаж сууна. Онцын шаардлага гарахгүй бол иргэд нааш цааш зорчихоо больж, энэ нь төмөр зам, агаарын тээврийнхнийг хүнд байдалд оруулж эхэллээ. Байгаа бараа бүтээгдэхүүн нь гүйхээ больсон болохоор нэмж бараа татах нь үндсэндээ зогсч ачаа тээвэр хумигдав. Үүнтэй зэрэгцээд хил гаалийн, татвар эрс буурав.
Ийнхүү бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс муудаж лангуу түгжсэнээс, аж ахуйн нэгж байгууллагуудад мөнгөний эргэлт буурч тэд зардлаа бууруулах арга эрэлхийлж эхэллээ. Үүний хамгийн эхний арга нь ажиллагсдаа цомхотгох. Томоохон аж ахуйн нэгжүүдэд цомхотгол хэдийнэ эхэлчихсэн.
Ийнхүү манайд иргэдийн худалдан авах чадвар бууран тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч дифляц болж байхад, нөгөө талд нь өргөн хэрэглээний бараа, ажил үйлчилгээний үнэ өсөн инфляц газар авч байна. Машингүй, орон сууцгүй бол хүн амьдарч болоод байх атал, гурилгүй, махгүй бол яах билээ. Зах зээл үүнийг аль хэдийнэ мэдэрч зохицуулаад монголчуудыг хоёр талаас нь шахаж эхэллээ.Монгол улсын ард иргэд миний бодлоор хямралын эсрэг хамтдаа.
ИНФЛЯЦИЙН ШАЛТГААН
Энд янз бүрийн шалтгааныг хэлж болох бөгөөд эдийн засагчид эрэлтээс үүдэлтэй инфляци , зардлаас үүдэлтэй инфляци гэсэн инфляцийн хоёр үндсэн шалтгааныг гаргаж ирдэг.
Гүйлгээнд их хэмжээний мөнгө бий болж харин түүгээр худалдаж авах барааны тоо хэмжээ бага байгаагаас барааны үнэ өсөхөд хүрдэг. Өөрөөр хэлбэл эрэлт нэмэгдээд байхад түүнийг хангах хэмжээнд үйлдвэрлэл явагдаж чадахгүй үйлдвэрлэлийн хүчин чадлын өсөлтөөс эрэлт илүү түргэн хурдацтай өсч байгаагаас үнэ өсдөг. Үүнийг эрэлтээс үүдэлтэй инфляци гэдэг. Үйлдвэрлэлийн зардал өссөнөөс үнийн түвшин өсөхийг зардлаас үүдэлтэй инфляци гэдэг. Жишээ нь хөрөнгө оруулалт болон татварын үнэ, цалин хөлсийг үндэслэлгүйгээр өсгөх зэрэг нь инфляци гарахад нөлөөлнө. Тэрчлэн гол нэр төрлийн бараа гэнэт ховордсоноос тэр барааны үнэ огцом өсөх, инфляци гарахад нөлөөлдөгийг үгүйсгэж болохгүй. Мөн инфляцийн шалтгаануудыг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг учир нь үнийн түвшинд нэг зэрэг нөлөөлөл үзүүлдэг нэлээд хэдэн хүчин зүйлс байдаг. Эдгээр хүчин зүйлсийн тус бүрийн нөлөөлөлийг тодорхойлоход хэцүү байдаг байна. Инфляцийг бүрэн дүүрэн арилгаж болно гэдэг нь эргэлзээтэй боловч нэлээд урт хугацааны туршид инфляцийн түвшинг бууруулснаар инфляцийг хяналтан доороо байлгаж болох юм. Дараах зүйлүүд инфляцийн шалгаан болж болох юм.
Эрэлт хэрэгцээ- татах хүчин зүйлс
Зардал- зардлын хүчин зүйлс
expectations-магадлал, and мөнгөний нийлүүлэлтийн өсөлт
Эрэлт хэрэгцээ- Татах инфляци- энэ нь эдийн засаг хөвөж байгаа бөгөөд нийт эрэлт хэрэгцээ нь эдийн засгийн нийлүүлэлтийн хүчин чадлаас дээгүүр байгаа үед тохиолдоно. Яагаад гэвэл, нийт эрэлт хэрэгцээ нийлүүлэлт болон үнийн өсөлтөөс илүү болсон байна. Эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийлүүлэлтийг өсгөх ёстой учраас үйлдвэрлэлийн хүчин зүйлс өсөж улмаар урамшилын хүчин зүйлс /цалин хөлс, хүүгийн түвшин г.м/ өснө. Хэрэв нийт эрэлт хэрэгцээ одоогийн хүчин чадлаас илүү байгаа тохиолдолд эрэлт хэрэгцээ- татах инфляци нь капиталын хөрөнгө орулалт хангалтгүй буюу ажилгүйдэл бага байгаа үед л зөвхөн тохиолдох ёстой боловч одоогийн байдлаар зардал- түлхэх хүчин зүйлс ч гэсэн бас нөлөөлж байна.
Зардал-Түлхэх инфляци- нийлүүлэлтээс үл хамааран үйлдвэрлэлийн зардлын хүчин зүйлс өсөж байгаа үед тохиолдоно. Үүний нэг тод жишээ бол ажилчид инфляцийн түвшин болон эрэл хэрэгцээг хооронд ньзохицуулсан цалингийн хэмжээг өсгөдөг байна. Хүүгийн хувь хэмжээ ч бас инфляцийн түвшин дээр нэмэгдэнэ.
Инпортын зардал- түлхэх инфляци- нийлэлт багассанаас ү хамааран зайлшгүй шаардлагатай инпортын бүтээгдэхүүний зардал үнэ өсөхөд тохиолдоно. /Үүний нэг тод жишээ нь: 1871 оны газрын тосны үнийн өсөлт/ мөн түүнчэн тухайн улс орны мөнгөний ханш /үнэ цэнэ/ унах нь импортын зардлыг ихэсгэнэ. Магадлалын инфляци- инфляцийн түвшин өсөж байгаа бөгөөд нөлөөлж буй хүчин зүйлс байгаа үгүй эсэхээс үл хамааран инфляци нь цаашид үргэлжлэн өсөх ба ирээдүй орж ирэх орлого хамгаалхийн тулд цалингын хэмжээ болон үнэ ирээдүйн инфляцийн түвшингийн хэмжээгээр өсөх болно. Мөнгөний нийлүүлэлт өссөны улмаас бий болсон инфляци санхүүгийн мөнгөний бодлоготон нар мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь инфляцийн шалтгаан аль эсвэл шинж тэмдэг гэдэг талаар нилээд маргаантай байдаг.
Лекц7
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ БОЛОН ИНФЛЯЦИ
Санхүү мөнгөний бодлоготон нар мөнгөний нийлүүлэлт болон инфляци нь хоорондоо шууд холбоотой бөгөөд мөнгөний нийлүүлэлтийн хувь хэмжээг багасгаснаар инфляцийг зохицуулж болно. Иймэрхүү тохиолдолд инфляци нь мөнгөний нийлүүлэлт хэтэрхий их түүнтэй харьцах бараа бүтээгдэхүүн хэтэрхий цөөнхөн байгаагаас бий болж байгаа юм. Quantity of money буюу мөнгөний тоо хэмжээ гэсэн уламжлалт болсон онлоор мөнгийг бараа бүтээгдэхүүний эрэлт болон нийлүүлэлттэй холбоотой гүйлгээг гүйцэтгэх солилцооны хэрэгслээр л зөвхөн ашигладаг гэж үздэг. Мөнгөний тоо хэмжээний онолоор мөнгөний эрэлт хэрэгцээ нь таамагласан буюу төлвөлсөн гүйлгээнд л ашиглагдана гэж үзэж байхад Кейнесийн эдийн засагчид мөнгийг ашиглах бусад өөр шалтгаанууд бий гэж маргадаг. Мөнгө нь бартерийн худалдааг ашиглахад их зохимжтой байдаг хэдий ч бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ буюу хийгдэж буй гүйлгээнд нөлөөлөл үзүүлдэггүй юм. Хэрэв эдийн засгийн хүрээнд хийгдэж байгаа гүйлгээний тоо тогтмол бөгөөд мөнгөний нийлүүлэлтээс хамааралгүй бол эдгээр гүйлгээний нийт хэмжээ РТ тэнцүү болно /үүнд Р- худалдсан болон худалдан авсан бүтээгдэхүүн ба үйлчилгээний үнэ өртөг ба Т нь хийгдсэн гүйлгээний тоо юм/. Эдгээр гүйлгээнүүдэд шаардагдах мөнгөний хэмжээ нь эрэлтийн хурдаас шалтгаална. Мөнгө нь гараамгар дамжиж явдаг. Мөнгө хүлээн авч байгаа хүн түүнийг өөр тийшээ шилжүүлэн зарцуулна.
Жишээ нь: А нь В-д Х гэдэг гүйлгээний үнэд 2000төгрөг төлнө.
В нь энэ мөнгийг С-д V гүйлгээний төлбөрт өгнө. ба
Xарин С нь Z гүйлгээний үнэд төлнө.
Нийт мөнгөний нийлүүлэлт буюу 2000 төгрөг нь энэхүү 3 гүйлгээнд өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд харин 3 удаа гар дамжсан байна. Эрэлтийн хурдац 3 MV /M-мөнгөний нийлүүлэлт, V- гүйлгээний хурдац/ 6 тэнцүү байна. Үүнээс мөнгөний тоо хэмжээний онолоор MV=PT болно. Яагаад гэвэл, MV болон PT хоёулаа нэг л гүйлгээг хэмжих өөрөөр аргууд юм. Практик дээр эргэлтийн хурдац V нь V=PT/ M томъёогоор тодорхойлогдоно.
Силванияд 1992 онд хийсэн гүйлгээний нийт мөнгөний үнэ цэнэ нь 50 тэрбум рубль ба мөнгөний нийлүүлэлт 10 тэрбум рубль, гүйлгээний хурдац 5 байсан. Үүнээс бид тодорхой мэдээлэл авч чадахгүй юм. Гэвч мөнгөний тоо хэмжээний онолоор дараах 3 таамаглал хийж болно. V нь тогтмол тоо бөгөөд цөөхөн тохиолдоход урт хугацааны туршмаш бага хэмжээгээр өөрчлөгдөнө.
Т нь гүйлгээний нийт тоо аль эсвэл хамааралгүй мөнгөний дүн /M/ юм. Т нь нийт тоо байгаагийн шалтгаан бол ажилгүйдэлгүй эдийн засгийн үед тэр нь норм байгдаг бөгөөд хэрэв нөөцөө бүрэн ашиглавал Т гүйлгээний хэмжээ тогтмол байна. М дүн нь бусад өөр хүчин зүйлсээр тодорхойлогдох ба V,T буюу ихэвчлэн P-аас хамааралгүй байна. Эдгээр таамаглалыг авч үзэхэд мөнгөний тоо хэмжээний онол нь үнийн түвшингийн онол болно. Учир нь MV=PT учраас P= /MV/ T болно. Хэрэв V болон T нь тогтмол тоо бол P нь M дүнгийн ихсэлт буюу багасалтаас шууд хамааран янз бүр болдог. Улмаар энэ нь мөнгөний нийлүүлэлтийг /M/ өөрчилсөнөөр үнийн түвшинд /P/ өөрчлөлт оруулахаас биш үнийн түвшингийн өөрчлөлт мөнгөний нийлүүлэлтэд өөрчлөлт оруулахгүй. Тиймээсинфляци нь мөнгөний нийлүүлэлтээс шууд хамаардаг ба мөнгөий нийлүүлэлт 10% өссөнөөр инфляци 10% өссөнөөр инфляци 10% өснө.
Энэ онолийг урвуулан ашиглаж болох юм. Хэрэв гарц /Т/ өсөж V тогтмол байвал үнийн бууралтаас зайлас хийхийн тулд мөнгөний нийлүүлэлтийг тохируулж хийх шаардлагатай. Энэхүү онолоос цааш нь дүгнэлт хийхэд засгийн газрын мөнгөний бодлого нь эдийн засаг хөгжиж байгаа үед мөнгөний нийлүүлэлт тодохой хэмжээгээр өсөх боломж олгох ёстой хэдий ч холбогдон үүсэх инфляцийн хандлагыг зохицуулахын тулд энэхүү мөнгөний нийлүүлэтийн өсөлтийг хязгаарлах хэрэгтэй. Тус онол ямар хэмжээнд хүчинтэй байх нь мөнгөний хурдац тогтмол байна уу үгүй юу гэдгээс хамаарна. Хэрэв мөнгөний нийлүүлэлт 10% өслөө гэхэд эдийн засгийн бодит өсөлт гүйлгээний хэмжээ нэмэгдсэн 3% байх бөгөөд эргэлтийн хурдац тогтмол байсан тохиолдолд л инфляци 7% байх болох юм.
Эргэлтийн хурдацийг зах зээлийн үнэлгээгээр /PT/үнэлсэн GNP/үндэсний бохир бүтээгдэхүүн / болон улирлын дундаж мөнгөний нөөц 2 хоорондын харьцаа маягаар тооцоолж болно. Мөнгөний янз бүрийн аргаар тооцоолж болдог учраас мөнгөний нөөцийн тодорхойлолт тус бүрээр эргэлтийн хурдацыг мөн янз бүрийн аргаар бодно. Английн эргэлтийн хурдацын хэмжигдэхүүнээс үзэхэд V нь байнгын дээш доош өөрчлөгдөн хувьсаж байдаг байна. 1980 оны үеэр нарийн мөнгөний М4 хэмжүүрийн Ү багассан байна. V–ийг өсөлтийн МО-гоор дараах 2 үндсэн хүчин зүйлээр тодорхойлж болох юм:
Санхүүгийн зах зээлийн өөрчлөлтүүд нь хувь хүмүүсийн гар дээр байгаа бэлэн мөнгөний хэмжээг багасгадаг. Зах зээлийг чөлөөтэй болгосноор хүмүүс харилцах дансуудыг их өргөнөөр ашигладаг болно. Энэ нь сүүлдээ нийгмийн том хүчин зүйлсийн хамт бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг хүмүүсийн тоог багасгадаг. 1980 оны сүүл хэсэгт хүүгийн хувь хэмжээ өссөн нь бэлэн мөнгө барих асуудлыг багасгасан өөр нэг шалтгаан юм. Учир нь бэлэн мөнгө нь хүүгийн орлого оруулж ирдэггүй юм. Урт хугацааны турш V нь нэлээд тогтвортой байх ёстой гэж үзэх нь зүйтэй боловч богино хугацаанд V-д гарч байгаа өөрчлөлтүүд нь санхүү, мөнгөний бодлоготон нарын таамаглал хэр хэмжээгээр ашигтай гэдгийг тогтооход бэрхшээлтэй.
Лекц8
Oрчин үеийн хүн ам зүй
Хүн амын асуудлаар Бухарестад 1974 онд Мексикод 1984 онд Каирт 1994 онд болсон олон улсын бага хурлаас хүн амын эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжил, эрүүл мэндийн боловсрол тэдгээрийн эдийн засгийн статусыг ахиулах ядуурлыг бууруулах улс орны хөгжлийг хүний хөгжлийн түвшинрүү тогтвортой чиглэсэн амин чухал олон асуудлыг авч хэлэлцэн чухал шийдвэр гаргана. Улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн төв нь хүн болж байна. Өөр өөр хэлбэл хүн бол нэг талаас үйлдвэрлэл үйлчилгээг эрхлхн явуулагч нөгөө талаас түүний үр шимийг хэрэглэгч болж болдог хөгжлийн цөм юм. Хүн ам түүний өсөлт цаашдын чиг хандлагын тухай сүүлийн үед хэвлэлээр өргөн сурталчилдаг болсон. Монгол улсад хөдөлмөрийн насны хүн амд 16-60 насны эрэгтэйчүүд 16-55 насны эмэгтэйчүүдийг хамруулдаг ба тэдгээрийн улс орны материал баялгыг бүрдүүлэгч хэсэг болдог. Иймээс улс орны чиг хандлагад тодорхой хүн амын асуудлыг заавал оруулдаг болжээ. Хүн ам зүйн шинжлэх ухаанд дэлхий нийтээр анхаарах болсон нэг жишээ нь-
1969 онд Н.Ү.Б хүн амын санг байгуулан ажилуулсан явдал юм. Энэхүү байгууллага нь дэлхий орнуудад хүн ам зүйн асуудалд ихээхэн анхаарах болсоон байна. Үүний нэг илрэл нь 1990 онд М.У.И.С-н харьяанд хүн ам зүйн лабротари байгуулж улмаар 1993 оноос хүн ам зүйч боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн явдал юм. Түүнчлэн 1996 оноос М.У.И.Х М.У төрөөс баримтлах хүн амын бодлогоыг баталсан ба одоо түүний хэрэгжүүлэх ажлыг холбогдох байгууллагууд хийж эхлээд байна.
Хүн ам зүйн судалгаа шинжилгээний арга
Хүн амын хөгжлийн явц цаг хугацаагаар хэмжигдэж хүн амын насны бүтэц байнга өөрчлөгдөж байдаг. Тухайлбал- төрөх чадвартай насны хүн амд 15-49 насны эмэгтэйг хамруулдаг ба тэдгээрийн тоо хэмжээ их байвал төрөлтийн хэмжээ өндөр байна гэсэн үг юм. Хүн амын нас баралтыг судлан үзэхэд тэдгээрийн дотор нэг хүртэлх насны буюу нялхас өндөр насны хүмүүс ихэнх хувийг эзэлдэг. Энгийн жишээнээс үзэхэд хүн амын дунд гарч байгаа үйл явцыг хүн амын насны бүтцээс ихээхэн хамаарах учир судалгааны гол обект нь байх ёстой. Ерөнхийд нь хүн амын насны бүтэц цаг хугацаанаас байнгын хамааралтай байдгийг судалгаандаа юуны өмнө анхаарах шаардлага аяндаа гардаг. Жишээ нь- 1979оны хүн амын тооллогоор 0-4 настай хүүхэд 263.5 мянга буюу нийт хүн амын 16.5% эзэлж байсан бол 10 жилийн дараа 1989 оны хүн амын тооллогоор тэдгээрийн тоо 255.6 мянга буюу нийт хүн амын 16.5% эзэлж байсан бол 10 жилийн дараа 1989 оны хүн амын тооллогоор тэдгээрийн тоо 255.6 буюу нийт хүн амын 12.5% болон буурч өөрчлөгдсөн байна.
Хүн ам зүйн коэфицент
Хүн ам зүйн үйл явц жилээс жилд өөрчлөгдөн хувьсаж хөгжиж байдаг. Жишээ нь 1953 онд манай улсад төрөлтийн хэмжээ 23.9 мянга байсан бол 1969 онд 46.8 мянга болсон. Өөр өөр хэлбэл төрсөн хүүхдийн нийт тоо энэ хугацаанд 195.8% өссөн байна. Хүн амын хөгжил хөдөлгөөнийг тодорхой цаг хугацаагаар тухайлбал сар, улирал, жил жилээр үеэр ажиглалт хийж хооронд нь харьцуулан гаргадаг. Үүнийг статистик хугацаат хэмжигдхүүн гэж нэрлэдэг. Хүн ам зүйн коэфицент гэдэг нь 1000 дундаж хүн амд ногдох төрөлт нас баралт гэх мэт тодорхой жишээн дээр тооцон гаргасан үзүүлэлтийг хэлдэг. Онолын хувьд авч үзвэл энэхүү харьцааг 100 мянга 10 мянга нэг хүнд ногдхоор ч гаргаж болдог. Гэхдээ хүн ам зүйн шинжлэх ухаанд голдуу 1000 хүнд ногдхоор гаргаж промиллээр хэмждэг. Промилл гэдэг нь- promillesбуюу pro-ногдох milles-1000 гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд % гэж тэмдгэлдэг. Энэ ерөнхий хандлагаас үндэслэн хүн ам зүйн судалгаа шинжилгээнд ашиглаж байгаа хүн ам зүйн ерөнхий коэфицентээр илэрхйлэх утгыг ойлгож болно. Өөр өөр хэлбэл үзүүлэлт нь 1000 дундаж хүн амд ногдох амьд төрсөн хүүхдийн тоо юм. Манай улсад 1956 онд 1000 хүн амд төрөлт 31.4 байсан бол 1990 онд 34.9 болов. Ийм аргаар нас баралтын ерөнхий коэфицентийг тооцон гаргана. Монгол улсад 1993 оны байдлаар нас баралтын ерөнхий коэфицент 7.9% болсон байна.
Төрөлтийн коэфицент
Хүний биологийн онцлогоор олон улсын практикт төрөх насны чадвартай хүн амд голдуу 15-49 насны эмэгтэйг хамруулдаг. Иймээс төрөлтийн насны бүлгийн коэфицентийг тооцохдоо нийт амьд төрсөн хүүхдийн төрөх насны буюу 15-49 насны эмэгтэйг харьцуудж мянгачилж гаргадаг. Энэ коэфицент эмэгтэйчүүдийн төрөх чадварын коэфицент буюу төрөлтийн тусгай коэфицент гэж нэрлэдэг. Төрөхийн тусгай коэфицент төрөлтийн ерөнхий коэфицентийг харьцуулан жишиж үл болох 2 өөр үзүүлэлт юм. Учир нь төрөлтийн ерөнхий коэфицентийг тооцохдоо төрсөн хүүхдийн тоог жилийн дундаж хүн амд харьцуулж байдаг. Манай улсад төрөлтийн тусгай коэфицент 1980 онд 179.82 байсан бол 1990 онд 87.68 болж буурсан. Төрөлтийн тусгай коэфицентийг насны бүлгээр авч үзвэл насны бүлэг бүрт өөр өөр байдаг. Тухайлбал 20-29 насны эмэгтэйчүүдэд энэ коэфицент өндөр байхад түүнээс дээш, доош насны бүлэгт харьцангуй бага байдгаар онцлоготой.
1990 онд нас барсан хүний тоо насны бүлгээр
Нас
Бүгд
Эрэгтэй
Эмэгтэй
Насны бүлэгт эм эзлэх хувь
1
4713
2629
2084
44.2
1-4
2321
1120
1101
47.4
5-9
252
149
103
40.9
10-14
133
86
47
35.3
15-19
210
153
57
27.1
20-24
264
159
105
40.4
25-29
319
190
129
42.9
30-34
308
176
132
40.0
35-39
298
180
118
43.2
40-44
359
204
115
36.5
45-49
496
315
181
39.6
50-54
726
446
280
39.8
55-59
926
567
359
37.8
60-64
1095
681
414
43.8
65-69
1248
702
546
50.8
70
3891
1915
1976
40.4
Дүн
17559
9775
7787
44.3
Хүн амын дундаж наслалт нас баралт
Нас
Амьд үлдсэн хүүхдийн тоо
Нас баралтын магадлал
Амьд байгаа хүүхдийн тоо
Дундаж наслалт тоо
0
100000
0.03677
97558
71.68
1
96323
0.00827
95782
73.40
2
95526
0.00372
95280
73.01
3
95171
0.00217
95031
72.20
Монгол хүний дундаж наслалт
Он
Эрэгтэй
Эмэгтэй
1956
55.1
56.7
1963
58.7
60.2
1969
60.5
61.9
1979
61.6
63.1
1989
62.5
64.1
Ардын хувьсгалын дараах үеийн хүн ам
Хүн амын өөрчлөлт хөгжил нь тухайн үеийнхээ эдийн засаг нийгмийн байдалтай нягт уялдаатай явагддаг. 20 зуунд М.У эдийн засаг нийгмийн хөгжлийн хэд хэдэн үеийг туулж ирсэн манжын колончлолын эсрэг тусгаар тогтнолын төлөө явуулсан 1911 оны хөдөлгөөний үр дүнд М.У тусгаар тогтнолоо олсон боловч манжийн бодлогын уршгаар бий болсон эдийн засаг нийгмийн хөгжлийг цаашид бие даан явуулах боломж бүрдээгүй байна. 1921 онд М.У.д ардчилсан хувьсгал ялж гадаадын түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн гарган тусгаар тогтносон замаар хөгжсөн 80 шахам жилд улс орны эдийн засаг нийгмийн хөгжилд ихээхэн ахиц гарав. Туулж өнгөрсөн энэ хугацаанд хүн амын өсөлт хөгжлийг дараах үе шатанд хуваадаг.
1921-1995 оны үе. М.У нийгэм эдийн засагт нилээд ээдрээтэй хэд хэдэн үеийг туулсан боловч хүн амыг өсгөх үндэс суурь тавигдсан.
1950-1990 оны үе. Хүн амын өсөлт хөгжилд тааламжтай нөхцөл бүрэлдэн хүн ам эрчимт өсөж улмаар тогтворжсон.
1990 оноос хойшхи үе. М.У зах зээлд шилжих шилжилтийн үед орсон төрөлт буурсан.
Тайлбар:
1921 оны ардын хувьсгалын дараа М.У-н хүн ам өсөх үндэс суурь тавьгдсан боловч тухайн үеийн монголын хүн амын хөгжлийн талбар энэ бүрэлдхүүн өмнөх бүлэгт дурьдагдсан ерөнхий төлөв байдлыг хурдтай өөрчлөх бодит боломж байхгүй нь тодорхой. Тухайн үед улс орны хөгжлийн цаашдын ханддлагын талаарх бодлогын алдаа гадны хүчний нөлөө дотоодын үймээн самуун зэрэг нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлжээ. Тухайлбал- зүүний алдаа завхралын үед тайж нарын ангын хувьд шахан устгах лам нарыг цэргийн алба болон татвараас чөлөөлөх алдаат боодлого явуулсны уршгаар лам нарын тоо 80-120 мянга хүрч гэр бүлгүй хүмүүсийн тоо өсөж байсан. Түүнчлэн 1930 онд улс төрийн хэлмэгдэл эхэлж олон хүмүүсийг хилсээр цаазлан лалын зүүний завхаарлын үед зарим зах хязгаарын аймгууд нь ард иргэд эх орноосоо дүрвэн гарах зэргээр гадаадад шилжих хөдөлгөөн ихэссэн. Хувьсгалын энэхүү бослого гарах үймээн самуун дэгдэх зэргээр дотоод улс төрийн байдал тодорхой бус байсан. 1937 онд Японы түрэмгийлэгчид Монгол оронд халдан довтолсон болон 1945 оны чөлөөлөх дайнд олон мянган эрчүүд амь эрсэдсэн гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж хүн амын өсөлт харьцангуй удааширсан байна. Түүнчлэн дайн байлдааны үед 5 эрэгтэй буюу 80 мянга хүртэл эрчүүдийг 4-5 жилийн хугацаагаар цэргийн албанд бариж байсан нь хүн ам цөөнтэй орны хувьд хүн амын өсөлтөд муугаар нөлөөлсөн юм.
1950-1960 оны хүн амын нийт дундаж өсөлт 2.15% болсон нь өмнөх 10 жилийн дунджаас 1.9% пунктээр өссөн түүнчлэн хүн амын дундаж өсөлт дараагийн 1960-1969 онд 2.8% 1969-1970 онд 2.85% 1979-1989 онд 2.5% болж өссөн. Хүн амын өсөлт ийнхүү хурд нь хүн амын төрөлт нэмэгдэж нас баралт буурах ердийн цэвэр өсөлт нэмэгдсэнтэй холбоотой. 1960 онд гэр бүлүүд тогтворжиж эхчүүдийн эрүүл мэнд сайжирч эмч нарын тоо бүтэц бүрэлдхүүн нэмэгдсэн. Үүний дүнд 1963 онд хүн амын тооллогоор М.У 1 сая 17 мянга хүрчээ.
1979 оны эхнээс байдал улам бэхжиж 1950-д онд төрсөн залуучууд хөдөлмөрийн эгнээнд шилжиж хүн амын гэр бүлийн бэхжилт улам сайжирч хүн амын нас хүйсийн бүтэц нэн зохистой байдалд хүрсэн. Энэ байдал улам тогтворжиж 1989 оны хүн амын тооллогоор М.У-д 2 сая 44 мянган хүн бүртгэгджээ. Ардын хувьсгалаас хойш М.У хүн амын хөгжлийн түүхэнд 1960 онд 43.2 байв. Түүнчлэн 1988 онд 75.8 мянган хүн ам төрсөн нь бодит үзүүлэлтээр хамгийн олон хүүхэд төрсөн орчин хэмжээ юм. Хүн амын ердийн хөдөлмөр түүний дотор 1000 хүн амд ногдох төрөлт 1960 онд хамгийн дээд хэмжээндээ хүрч түүний дараагийн жилүүдэд буюу 1970 онд өндөр түвшинд тогтмолжиж цаашдаа буурах хандлага ажиглагджээ. Хүн амын төрөлт 1950-д оны сүүлчээс эхлэн тасралтгүй нэмэгдсэн. Энэ үед харьцангуй өндөр түвшинд байсантай уялдан нийт хүн амд хүүхэд залуусын эзлэх хувь нэмэгдэж ахимаг насны хүн амын хувь буурч М.У хүн ам залуужсан.
Хүн амыг насны бүтцээр суддлан авч үзэхэд: 1956 оны тооллогоор 0-9 настай хүүхэд 195.5 мянга байсан бол 1989 онд 6000 болж 3.1% өссөн. 0-9 насны хүүхдийн эзлэх хувь 1956 онд 23.2 1989 онд 30% давуу болсон.1956 онд 10-19 насны өсвөр үеийнхэний тоо 69.8 мянга байсан бол 1989 онд 241.3 мянга буюу хоёр тооллогын хооронд 33 жилд 3.5 дахин нэмэгдсэн.
М.У хүн ам өнөөгийн байдал
Аливаа улс орныг оршин тогтнох хөгжил дэвшлийн тулгуур асуудал нь хүн амын байршил нөхөн зохистой харилцаа зөв зохистой бодлого байдаг. 1989 оны 1-р сарын 1 байдлаар М.У хүн ам 2сая 387 мянга болж өнгөрсөн оныхоос 14% өсчээ. Аймгуудаар хүн амыг өсөлтийг авч үзэхэд Улаанбаатар хот Баян-өлгий, Булган, өвөр-хангай, Орхон, Говь-сүмбэр аймгуудын өсөлт улсын дунджаас өндөр байна. Нийт хүн амын 52.2% хотсуурингазарт 47.5% хөдөө амьдарч байна. Өнгөрсөн үед академич И.М.Майскы тухайн үед явуулсан хүн ам тооллогын материалд үндэслэн 1918 онд М.У хүн амыг 647.5 мянга байсан гэж гаргажээ. Ардын хувьсгалын өмнө байсан монголын хүн ам 1950 он хүртэл 758.9 мянга хүрч дөнгөж 111.4 мянга хүнээр нэмэгджээ. Энэ үед хүн ам нэг жилийн дундаж өсөлт 0.3-1.0% хэлбэлзэж байв. 1950 оноос эхлэн 1990 оныг хүртэл хүн амын нэг жилийн дундаж өсөлт 2.1-2.9% болж 1994 оны байдлаар 2сая 250 мянга болжээ. Өөр өөр хэлбэл түүхэнд хамгийн богино хугацаа буюу 44 жилийн дотор М.У хүн амаа 3 дахин өсгөж чаджээ. Дэлхийн банкнаас улс орон хөгжлийн байдлыг нэгтгэн харьцуулсан атласаас үзэхэд 1997 оны хүн ам дундаж өсөлтийн үзүүлэлтээр М.У дэлхийн 209 орноос 124 дугаарт орж байна.
1996 онд батлагдсан М.У төрөөс баримтлах хүн амын бодлогод М.У хүн ам нэг жилийн доторх өсөлтийг хурдтай тооцвол 2050 онд М.У хүн ам одоогийнхоос 2 дахин өсөж 5 сая хүрэх буюу үүнд ойролцоогоор 50 жил шаардлагатай тоо гарсан байна.
Дэлхийн хүн амын өсөлтийг авч үзэхэд 3дээш хувь өсөлттөй орон 342.2-3.0% өсөлттөй орон 56 % 1.5-2.1% өссөн орон 34 1.0-1.4% өсөлттөй орон 22 1.0-бага өсөлттөй орон 56 байна.
Хүн амын дундаж наслалт Монголд өнөөдөр 64 жил байгаа нь бүртгэгдсэн дэлхийн 177 орноос 60т орж байна.
Хүн амын дундаж наслалт өндөр оронд
1-Япон 79%
2-Канад, Швэйд, Швецарь 78%
3-Франц, Италь, Израль, Нидерланд, Норвеги орж байхад
4-Ази, африкын орнууд орж байна.
М.У залуу хүн амтай улсын тоонд ордог. 1997 оны хүн амын нас хүйсийн бүтцийг 1989 оны төрөлтийг 1990 оноос эхлэн буурсантай холбоотой. М.У хүйсийн харьцаа харьцангуй тодорхой зөв хэлбэртэй байгаа улс орны тоонд багтдаг. 1997 оны байдлаар нийт хүн амын 49.6% эрэгтэй 50.4% эмэгтэй байна. Монголд төрсөн 100 эмэгтэй хүүхэд 10.4 эрэгтэй хүүхэд ногдож байна. 1997 онд 49.5 мянган хүүхэд төрсөн байна. Нийт төрсөн хүүхдийн 50.9% эрэгтэй 49.1% эмэгтэй байна. Улсын хэмжээнд 171 хүүхэд ихэр төржээ. Төрсөн нийт хүүхдийн 44.2% хот суурьн газарт 55.8% хөдөө 97.7% эмнэлэгт төрсөн байна. Төрөлт өндөр байгаа эхний 10 аймагт Баян-өлгий Ховд, Увс, Өмнө-говь, Баян-хонгор, Дорно-говь, Дунд-говь орж байна. Хүүхэд төрүүлсэн насны бүтцээр судлахад :
9.9%-15-19 нас
35.4%-20-24 нас
28.9-25-29 нас
15.5%-30-34 нас
7.3%-35-39 нас
2.3%-40-44 нас
0.4%-45-49 нас
0.1%-50 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд байна. Үүнээс 20-29 насны эмэгтэйн төрөлт бусдаад их байна. Хүн амын тоо өндөр зарим улсаас дурьдвал
Баладеш-836.0
Бакрейн-833.3
Өмнөд Солонгос-443.8
Голланд-368.9
М.У хүн амын тоогоор өндөр аймгаас дурьдвал
Орхон аймаг хамрийн өндөр хамгийн бага Өмнө-говь айман 0.3% байна.
М.У хүн амын харьцаа
0.3-1.0- Баянхонгор, Говь-алтай, Дорно-говь, Дорнот, Дунд-говь, Өмнө-говь, Хэнтий, Сүх-баатар
1.0-1.5-Булган, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл
1.5-2.0-Архангай, Өвөрхангай, Увс
2.0-2.5-Баян-өлгий, Говь-сүмбэр
2.5 дээш- Сэлэнгэ, Орхон, Дархан, Улаанбаатар
1997 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд 531.1 мянга өрх байгаагаас253.9 мянга хөдөө 277.2 аймгийн төв болон хот суурин газарт оршиж байна. Нэг өрхөд ногдох хүний тоо 1979 онд 5.1 1989 онд 4.4 байснаа энэ онд 4.5 болж буурсан. Нийт өрхийн тоо өнгөрсөн оныхоос 13.3 мянга нэмэгдсэн. Төрөх насны эмэгтэй 1980 онд дунджаар 6 хүүхэд 1985 онд 5 хүүхэд төрүүлж байснаа 1990 он гарсаар аажмаар буурч 1997 онд 2.4 болсон.
1997 онд 17.0 мянган хүн нас барсны 52.8 % эрэгтэй 47.2% эмэгтэй байна.
М.У хүн хиын өсөлт төлөв
Он
Өсөлт
Он
Өсөлт
Он
Өсөлт
Он
Өсөлт
2000
1.93
2005
2.18
2011
1.94
2017
1.67
2001
1.98
2006
2.14
2012
1.89
2018
1.63
2002
2.03
2007
2.14
2013
1.83
2019
1.60
2003
2.08
2008
2.14
2014
1.78
2004
2.16
2009
2.02
2015
1.76
2010
2.00
2016
1.72
1975-1980 он болон түүнээс хойшхи үед буюу хүн амын өсөлт оргил үедээ байсан үед төрсөн хүмүүс төрөх насанд шилжиж байгаа учир ойрын 10-15 жилд хүн амын өсөлт хурдан саарсан ч өсөлтийн нэг % ногдох цэвэр өсөлт буураагүй. Харин 2010 оноос цааш төрөх насны эмэгтэйн тоо буурч төрөлтийн түвшинг хадгалах нас баралт ялангуяа нялхас хүүхдийн нас баралт эрс буурах зэрэг зорилтыг хэрэгжүүлж хүн амын өсөлтийг зохих түвшинд хадгалах шаардлага гарах юм. М.У засгийн газар хүн амын өсөлтийг тодорхой хадгалах бодлого баримталж байна.
М.У хүн ам зүйн мэдээллийн тогтолцоо
1951 оноос эхлэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтөлж төрөлт нас баралтыг бүртгэж эхэлсэн нь хүн амын тоог хагас жил жилээр тооцох үндсэн суурь тавьгдсан гэж үздэг.1960 онд сайд нарын зөвлөлийн дэргэд тоо бүртгэлийн төв газар байгуулж тус улсад статистикын нэгдсэн систем тогтоож бэхжүүлэх талаар чухал арга хэмжээ авч бүртгэл статистикын төвлөрсөн аппарат олон нийтийн статистикын салбарыг буй болгосон нь хүн амыг бүртгэх мэдээллэх шинэ шатанд гарсан гэж үзэх бүрэн үндэстэй.
1935 оноос хойнхи хүн амын тооллогыг 1944 1956 1963 1969 1979 1989 онд явуулсан байна. 1935 оны хүн амын тооллогыг зуны улиралд буюу 6-р сарын 1нд
1944 оныхыг намрын улиралд буюу 10 сарын 15нд
1956 оныхыг 11 сарын 5нд
1963 оноос эхлэн хүн амын тооллогыг дэлхийн орнуудын адил өвөл 1р сарын эхний өдрүүдэд хийдэг болжээ
Лекц9
Олон улсын худалдаа дахь мөнгөний үүрэг
Олон улсын худалдаа нь улс орнуудын хооронд материаллаг үнэт зүйлс болон үйлчилгээ нийлүүлэх техник үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгжүүлэхтэй холбогдсон онол болон практикийн цогц ойлголт юм. Олон улсын хооронд шинжлэх ухаан техникийн болон хамтын ажиллагааны үр дүнг худалдаа хийх замаар бараа, үйлчилгээний хэлбэрээр нийлүүлэхэд олон улсын худалдааны агуулга оршиж байдаг. ОУХ-ны үйл ажиллагаа нь үндсэн ба олон улсын бараа эргэлтийг хангах гэсэн хоёр төрөлд хуваагдана. ОУХ -ны субьект нь тухайн орны засгийн газрын эрх бүхий байгууллагаас гадаад худалдаа явуулах эрх авсан пүүс, байгууллагыг ойлгоно. Өнөө үед ОУХ-ны үндсэн субьектийн үүргийг Үндэстэн дамнасан корпорациуд /ҮДК/ тодорхойлох болсон бөгөөд эдгээр нь дэлхийн зах зээл дээрх худалдааны шинж байдалд асар их өөрчлөлтүүдийг оруулж байна. ОУХ -ны үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах харилцан уялдаатай, арилжааны агуулга бүхий үйл ажиллагааг явуулдаг байна. Үүнд: 1. Худалдан авагчаа хайж олох өөрөөр хэлбэл түншээ эрж олох. Ингэхдээ тухайн түншийн нэр хүнд санхүүгийн чадвар зэргээс гадна тухайн түншийн орны эрх зүйн орчныг анхааралтай судалдаг байна. 2. Худалдааны гэрээ байгуулах. Энэ үед тоо хэмжээ, чанарын, гэрээнд оролцогч талуудын эрх үүрэг болон бусад олон зүйл дээр харилцан тохиролцдог 3. Гэрээг хэрэгжүүлэх зэрэг юм.
ОУХ -ны үйл ажиллагааг эрхийн тодорхой хэлбэрийн үндсэн дээр гэрээ хэлцэл байгуулах замаар хэрэгжүүлдэг. Гадаад худалдааны хэлцлийг барааны захиалга хийх, захиалгыг баталгаажуулах, ачилт хийх, төлбөр хийх /ДГБ -ын гарын авлага -с/гэсэн үе шатуудыг дамжуулан зохион байгуулдаг. Уг хэлцэл ОУ -ын байх шинж чанар нь өөр өөр оронд орших хоёр болон түүнээс дээш этгээдүүд тохиролцсон тоо хэмжээний, чанарын шаардлага хангасан бараа үйлчилгээг нийлүүлж байдагаар илэрнэ.
Олон улсын худалдааны онол нь XIX зууны эхээр Давид Рикардогийн боловсруулсан харьцангуй давуу талын үзэл баримтлалд тулгуурладаг. Хэрэв А улс нь ямар нэгэн бүтээгдэхүүнийг Б улстай харьцуулахад нөөцийн хамгийн бага зардлаар үйлдвэрлэдэг бол тэр нь туйлын давуу талтай байгаа хэрэг. Гэхдээ тухайн нэг улс бүх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ туйлын давуу талтай байгаа тэр тохиолдолд ч гэсэн бусад улстай бүтээгдэхүүний солилцоо хийх нь харилцан ашигтай байж болно. Иймд туйлын давуу тал нь олон улсын худалдааны бүтэц төрөлжилтийг тодорхойлоход онцгой үүрэг гүйцэтгэдэггүй энэ тохиолдолд зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн давуу талтай байдаг.
Хэрэв улс орны хоорондын үйлдвэрлэлийн зардлын ялгааг анхааралтай авч үзвэл тухайн барааг худалдааны түншээсээ хамгийн бага альтернатив зардлаар үйлдвэрлэх чадвартай харьцангуй давуу талтай байна. Ер нь улс орон нэг ч салбарт туйлын давуу талгүй байлаа ч гэсэн ямар нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ ямагт давуу талтай байдаг. Олон улсын төрөлжит болон чөлөөт худалдааны үр дүнд харьцангуй давуу талыг ашиглах зарчимд тулгуурлан барааны нийт үйлдвэрлэлийн нийлбэр хэмжээ нэмэгдэж харин улс оронд үйлдвэрлэлийн дотоод боломжоосоо давсан тийм хэрэглээний түвшинд хүрдэгийг судалгаанаас тогтоожээ. Засгийн газар нь дотоодынхоо үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлийн өрсөлдөөнөөс хамгаалах зорилгоор чөлөөт худалдааны янз бүрийн хориг тавьж болно. Худалдааны хэмжээг хязгаарласан ийм бодлогыг протехниционизм гэж нэрлэдэг. Худалдааны хязгаарлалт нь импортын татвар, тариф болон тарифын бус хэлбэртэй байдаг. Гаалийн татвар нь засгийн газраас импортын бараанд тогтоосон онцгой татвар юм. Тарифын бус хязгаарлалтанд импортын квот, лиценз, сайн дурын экспортын хязгаарлалт хамрагдана. Худалдааны бүх төрлийн хязгаарлалт нь импортын барааны хэмжээг бууруулан импортын барааны дотоод зах зээлийн үнийг өсгөдөг. Протекционизмыг дэмжигчид нь худалдааны хоригийг дараах үндэслэлүүдээр зөвтгөн үздэг.
- Үндэсний батлан хамгаалах явдлыг хангах зайлшгүй шаардлага.
- Ажлын байрыг хадгалах.
- Шинэ залуу салбаруудыг гадаад орнуудын өрсөлдөөнөөс хамгаалах эдгээр болно.
Эдгээр үндэслэлүүдийг түүхэн туршлага итгэлтэйгээр үүсгэж байна. Протекционист худалдааны бодлогыг практикт амьдралд хэрэгжүүлэх зардал нь түүний олж авах ашигаас давж байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй юм.
Хичээлийн зорилго
1. Олон улсын төрөлжит болон худалдааны үйл явцад харьцангуй давуу талын зарчмыг ямар маягаар ашиглах вэ гэдгийг ойлгож авах.
2. Бараа үйлчилгээг үйлдвэрлдэхэд улс орны туйлын давуу тал ба харьцангуй давуу талын ялгааг тайлбарлах.
3. Яагаад олон улсын худалдаа нь энэхүү үйл явцад оролцогч бүх улс орнуудад ашигтай вэ гэдгийг тайлбарлах.
4. Худалдааны нормын үндсэн хэлбэрүүд, импортын татвар авах, эдийн засгийн үр дагавар болон тарифын бус хязгаарлалтыг авч үзэх.
5. Протекционизмын бодлогын ашигтай талын гол үндэслэл, мөн эсрэг үндэлэлийг үнэлэх эдгээр болно.
Үндсэн нэр томъёо, ойлголт
1. Экспорт Импортын бараанд тогтоодог татвар
2. Импорт Худалдааны бусад түншүүдтэй харьцуулахад бараа үйлчилгээг нөөцийн хамгийн бага зардлаар үйлдвэрлэж чадах тухайн орны чадвар
3. Туйлын давуу тал Ямар нэгэн бүтээгдэхүүнээр төрөлжсөн түүнийгээ солилцоход /экспортолоход/ өөр бүтээгдэхүүн авч чадах улс орны хувьд сонгох боломжтой хувилбаруудыг харуулдаг.
4. Харьцангуй давуу тал Импортын квот тусгай зөвшөөрөл /лиценз/ зэрэг олон улсын худалдааны хязгаарлалтын бүх хоригууд /гаалийн татвараас бусад
5. Худалдааны боломжит сувгууд Нэг орноос бусад орны пүүс, компани иргэдэд худалдаалж буй бараа үйлчилгээ
6. Худалдааны нөхцлүүд Засгийн газраас дотоодын экспортын бараа үйлдвэрлэгчдийг урамшуулах худалдааны бодлогын хэрэгсэл.
7. Худалдааны ашиг Бусад орноос бараа оруулахдаа тоо хэмжээнд тавих лимит
8. Протекционизм Гадаад зах зээл дээр барааг өөрийн өртгөөс нь хямд үнээр худалдах
9. Импортын гаалийн татвар /тариф/ Засгийн газрын аливаа оролцоогүйгээр харьцангуй давуу талын зарчимд үндэслэсэн олон улсын солилцооны үйл явц
10. Импортын квот Бусад улсын пүүс, компани иргэдээс худалдаж авч буй бараа үйлчилгээ
11. Тарифын бус хязгаарлалт Тухайн улс орон нь бусад орны худалдааны түншүүдтэй харьцуулахад харьцангуй хамгийн бага альтернатив зардлаар бараа үйлчилгээ үйлдвэрлэх чадвар
12. Демпинг Экспортын үнийг импортын үнэд харьцуулсан харьцаа
13. Экспортын урамшуулалт Чөлөөт худалдааны замд тавих хоригууд
14. Чөлөөт худалдаа Олон улсын худалдааны үйл явцад оролцогч орнууд нь өөрсдийн дотоод үйлдвэрлэлийн боломжоосоо давсан хэрэглээний түвшинд хүрэх
15. Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр /GATТ/ Олон улсын худалдаанд байгаа янз бүрийн тарифын бус хязгаарлалтыг арилгах болон гаалийн татварыг багасгахад чиглэсэн олон улсын хэлэлцээр
Лекц10
Монгол улсын төсөв, ба төсвийн зарцуулалт
Монгол улсын төсөв нь бүрэлдэхүүний хувьд улсын төвлөрсөн төсөв орон нутгийн төсөв гэж ангилдаг.
Засгийн газрын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах монгол улсын төсвийн хэсгийг улсын төвлөрсөн төсөв гэнэ.
Засгийн газрын тусгай зориулалтын сангууд тухайлбал нийгмийн даатгалын сангуудын тухай нийгмийн даатгалын төвлөрсөн хэсэг юм. Аймаг , сум , нийслэл , дүүрэг ,засаг даргын мэдэлд төвлөрүүлэн зарцуулах монгол улсын төсвийн хэсгийг орон нутгийн төсвийн хэсэг гэнэ.
Орон нутгийн төсвийг дотор нь:
v Аймаг нийслэлийн төсөв
v Сум дүүргийн төсөв гэж ангилна.
төсвийн захирагч
Төсвийн захирагчийг:
v ерөнхийлөн захирагч,
v Төвлөрүүлэн захирагч,
v шууд захирагч гэж ангилдаг.
Төсвийн ерөнхийлөн захирагч гэж төсвийн хөрөнгийг гэж төсвтийн хөрөнгийн төвлөрүүлэх хувиарлан зарцуулах улсын төвлөрсөн төсвийн ерөнхийлан захирагч нь засаг дарга нар байна.
Төсвийн төвлөрүүлэн захирагч гэдэг нь харъяа төсөвтбайгууллагын төсвийн хөрөнгийг хувиарлан зарцуулах эрх бүхий этгээд яам агентлагууд улсын татварын ерөнхий газар, Батлан Хамгаалах Яам гэх мэт төвлөрүүлэн захирагчийн эрх мэдэл нь ерөнхийлөн захирагчаасхбагахбайна.
Төсвийн шууд захирагч гэдэг төсвийн хөрөнгийг хууль ёсны дагуу зах зээлд эрх бүхий этгээд дарга эрхлэгч нар байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч дараах бүрэн эрхийг илэрхийлнэ.
Улсын төвлөрсөн төсвийн төслийг УИХ-д орон нутгийн төсвийн төсвийг тухайн шатны ИТХ-д өргөн мэдүүлэх
Тухайн шатны төсөвтэй харьцах байгууллага аж ахуйн нэгжийг тогтоох
Төсвийн оролгын хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх
Батлагдсан төсвийн хуваарилан зарцуулах
Төсвийн хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавих
Батлагдсан төсвийн орлого зарлагад төсвийн жилийн дундуур өөрчлөлт оруулах шаардлага гарвал саналаа улсын төвлөрсөн төсвийн хувьд тухайн шатны ИТХ-д өргөн мэдүүлнэ.
Батлагдсан төсвийг төсвийн анги дэд , салбар бүлхооронд шилжүүлэх зарцуулах , УИХ тухайн шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хязгаар тогтоон баталсан төсвийн зарлагад нь заалт хамаарахгүй .
Төсвийн шууд болон төвлөрүүлэх захирагчийн төсвийн төсөл гүйцэтгэлийн тайлан хүлээн авч ашиглана.
Төсвийн төслийг боловсруулах
Төсвийн шууд захирагчийн тухайн жилийн төсөвт тусгагдсан арга хэмжээ бүрэн хэмжээгүй эсвэл норм нормативд үнэ тарифт өөрслөлт орсноор хэмнэгдсэн төсвийн хөрөнгийг хураан авч харилцагч төсөвт оруулна.
төсвийн хууль тогтоомж зөрчсөн төсвийг төвлөрүүлэн захирагч болон шууд захирагчийн данснаас санхүүгийн гүйлгээ хийхийг түр зогсооно.
Төсвийн дансны үлдэгдлийг банканд ашиглуулсны төлөө тэдгээрийг гэрээний дагуу хүү авна.
Лекц 11
Нийт нийлүүлэлт ба нийт эрэлт
Үйлдвэрлэл ба үнэ Үйлдвэрлэл өсөхийн зэрэгцээ үнэ ч бас өсдөг. Гэхдээ үнэ ба үйлдвэрлэл жигд өсч байдаггүй. Ямар хүчин зүйл байнга бодит ДНБ-ий өсөлтийг хурдасгадаг вэ? Ямар хүчин зүйл инфляцийг бий болгодог вэ? Яагаад бидэнд бизнесийн мөчлөг байдаг вэ? Макро эдийн засгийн гол сургуулиудын үзэл баримтлалын ялгаа нь юу вэ?
Макро эдийн засгийн богино ба урт хугацаа Макро эдийн засгийн урт хугацаа Макро эдийн засгийн урт хугацаа гэдэг нь бодит цалин бүрэн ажил эрхлэлтэнд хүргэхээр зохицуулалт хийх хангалттай урт хугацааг хэлнэ. Урт хугацаанд: Бодит ДНБ нь потенциаль ДНБ-тэй тэнцүү Ажилгүйдлийн түвшин хэвийн түвшиндээ хүрэх Үнийн түвшин мөнгөний тоо хэмжээнээс пропорциональ Инфляцийн түвшин мөнгөний өсөлтөөс бодит ДНБ-ий өсөлтийг хассантай тэнцүү байна.
Макро эдийн засгийн богино ба урт хугацаа Макро эдийн засгийн богино хугацаа Макро эдийн засгийн богино хугацаа гэдэг нь зарим үнэ тогтмол байж улмаар Бодит ДНБ потенциал ДНБ-тэй тэнцүү эсвэл бага болон их байж болох, Ажилгүйдлийн түвшин хэвийн түвшинтэй тэнцүү эсвэл их болон бага байж болох хугацааг хэлнэ.
Нийт нийлүүлэлт Бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээ гэдэг нь тухайн хугацааны пүүсүүдийн үйлдвэрлэхээр төлөвлөсөн бараа, үйлчилгээний нийт хэмжээг хэлнэ. Энэ тоо хэмжээ дараах хүчин зүйлсээс хамаардаг. Үүнд: Хөдөлмөрийн тоо хэмжээ Биет болон хүмүн капиталын хэмжээ Технологийн түвшин Хөдөлмөрийн зах зээл дээрх ялгаатай нөхцөл байдлаас хамааран нийт нийлүүлэлтийг дараах хугацааны хүрээнд хуваадаг. Үүнд : Урт хугацааны нийт нийлүүлэлт Богино хугацааны нийт нийлүүлэлт
Нийт нийлүүлэлт Урт хугацааны нийт нийлүүлэлт Урт хугацааны нийт нийлүүлэлт / Long-run aggregate supply / гэдэг нь бодит ДНБ потенциал ДНБ-тэй тэнцүү байх үеийн бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээ ба үнийн түвшин хоорондын хамаарлыг хэлнэ. Потенциал ДНБ үнийн түвшнээс хамаардаггүй. Тиймээс урт хугацааны нийт нийлүүлэлтийн муруй ( LAS ) потенциал ДНБ-ийг дайрсан босоо тэнхлэгтэй параллель шулуун байна.
Нийт нийлүүлэлт Зураг 27.1 -д потенциал ДНБ 12 их наяд доллар үеийн LAS муруйг харуулав. LAS муруйн дагуу бүх үнэ болон нэрлэсэн цалин ижил хувиар өөрчлөгддөг. Тиймээс харьцангуй үнэ болон бодит цалин өөрч-лөгдөхгүй хэвээр байдаг.
Нийт нийлүүлэлт Богино хугацааны нийт нийлүүлэлт Богино хугацааны нийт нийлүүлэлт / Short-run aggregate supply / гэдэг нь потенциал ДНБ, нэрлэсэн цалин, бусад нөөцийн үнэ тогтмол байх үеийн бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээ ба үнийн түвшин хоорондын хамаарлыг хэлнэ. Нэрлэсэн цалин, бусад нөөцийн үнэ өөрчлөгдөөгүй байхад үнийн түвшин өсөх нь бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээг өсгөдөг. Тиймээс богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй ( SAS ) эерэг налалттай байдаг .
Нийт нийлүүлэлт Зураг 27.2 -д богино хугацааны нийт нийлүүлэлтийн муруй ( SAS ) -г дүрслэв . SAS муруйн дагуу бодит ДНБ-ий нийлүүлэлтийн хэмжээ потенциаль ДНБ-ээс их … Эсвэл бага байж болдог .
Нийт нийлүүлэлт SAS муруй эерэг налалттай байдаг нь дараахтай холбоотой : Нөөцөд гаргах зардал өөрчлөгдөөгүй үед үнийн түвшин өсөх нь пүүсийг өндөр ахиу зардал гаргаж гарцаа нэмэг-дүүлэхийг өдөөдөг. Өмнөхийн эсрэгээр үнийн түвшин буурах нь пүүсийг бага ахиу зардалтай гарцаа цөөрүүлэхийг өдөөдөг.
Нийт нийлүүлэлт LAS ба SAS муруйн дагуух шилжилт Зураг 27.3 -д үнийн түвшний өөрчлөлтөд Нэрлэсэн цалин, бусад нөөцийн үнэ ижил хувиар өөрчлөгдсөн бол LAS муруйн дагуух цэгэн шилжилт хийх, Нэрлэсэн цалин, бусад нөөцийн үнэ өөрчлөгдөөгүй бол SAS муруйн дагуух цэгэн шилжилт хийхийг харуулав .
Нийт нийлүүлэлт Нийт нийлүүлэлтийн өөрчлөлт Потенциал ДНБ өсөхөд LAS болон SAS муруй зэрэг баруун тийш шилждэг . Потенциал ДНБ дараах гурван шалтгааны улмаас өөрчлөгддөг. Үүнд : Бүрэн ажил эрхлэлттэй үеийн хөдөлмөрийн хэмжээ өөрчлөгдөх Биет болон хүмүн капиталын хэмжээ өөрчлөгдөх Технологийн дэвшил явагдах
Нийт нийлүүлэлт Зураг 27.4 -д потенциал ДНБ-ий өсөлт хэрхэн LAS болон SAS муруйг зэрэг баруун тийш шилжүүлж байгааг дүрслэв.
Нийт нийлүүлэлт Зураг 27.5 -д нэрлэсэн цалингийн өөр-члөлтийн нийт нийлүүлэлтэд үзүүлэх нөлөөг харуулав. Нэрлэсэн цалингийн өсөлт нь Богино хугацааны нийт нийлүүлэлтийг бууруулах ба SAS муруй зүүн тийш шилжилт хийнэ . Урт хугацааны нийт нийлүүлэлтэнд нөлөө үзүүлэхгүй.
Нийт эрэлт Бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ Y гэдэг нь өрхүүд, засгийн газар, бизнес эрхлэгчид болон гадныхны худалдан авахаар төлөвлөсөн АНУ-д үйлдвэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүний зах зээлийн нийт өртөг юм. Энэ тоо хэмжээ нь төлөвлөсөн хэрэглээний зардал C , хөрөнгө оруулалт I , засгийн газрын зардал G , цэвэр экспорт X – M - н нийлбэртэй тэнцүү . Өөрөөр хэлбэл , Y = C + I + G + X – M .
Нийт эрэлт Худалдан авах төлөвлөгөө нь дараах хүчин зүйлсээс хамаардаг. Үүнд: Үнийн түвшин Хүлээлтүүд Мөнгөний болон сангийн бодлого Дэлхийн эдийн засаг
23. Нийт эрэлт Нийт эрэлтийн муруй Нийт эрэлтийн муруй (Aggregate demand) гэдэг нь үнийн түвшин ба бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ хоорондын хамаарлыг харуулдаг. Нийт эрэлтийн муруй ( AD ) нь нийт эрэлтийн хуваарь буюу ялгаатай үнийн түвшин бүрт харгалзах бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээгээр байгуулагддаг.
Нийт эрэлт Зураг 27.6 -д AD муруйг дүрслэв . AD муруй дараах хоёр шалтгааны улмаас сөрөг налалттай байдаг. Үүнд: Баялагын нөлөө Орлуулалтын нөлөөнүүд
Нийт эрэлт Баялагын нөлөө Үнийн түвшин өсөхөд бусад хүчин зүйл тогтмол байхад бодит баялаг ( мөнгө, хувьцаа гэх мэт ) буурдаг . Бодит баялагын бууралтыг нөхөхийн тулд хүмүүс хадгаламжаа өсгөж, хэрэглээгээ багасгадаг. Ингэснээр бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ буурдаг. Үүний адил үнийн түвшин буурахад бодит баялаг өсдөг. Илүү их бодит баялаг нь хадгаламжийг бууруулж, хэрэглээг өсгөж улмаар бодит ДНБ-ийг эрэлтийг өсгөдөг .
Нийт эрэлт Орлуулалтын нөлөө 1. Үе хоорондын орлуулалтын нөлөө : Үнийн түвшин өсөхөд бусад хүчин зүйл тогтмол байхад мөнгөний бодит өртөг буурч хүүний түвшин өсдөг. Хүүний түвшин өсөхөд хүмүүсийн зээл буурч бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ буурдаг. Үүний адил үнийн түвшин буурвал мөнгөний бодит өртөг өсч хүүний түвшин буурдаг . Хүүний бууралтад хүмүүс зээл авч, илүү их зардал гаргаж бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээг өсгөдөг.
Нийт эрэлт 2. Олон улсын нөлөө : Үнийн түвшин өсөхөд бусад хүчин зүйл тогтмол байхад дотоодын бүтээгдэхүүн гадаадын бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнэтэй болдог. Ингэснээр импорт өсч, экспорт буурч улмаар бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ буурдаг. Үүний адил үнийн түвшин буурахад бусад хүчин зүйл тогтмол байхад гадаадын бүтээгдэхүүнтэй харьцуулахад дотоодын бүтээгдэхүүн хямд болох ба импорт буурч, экспорт өсч улмаар бодит ДНБ-ий эрэлтийн хэмжээ өсдөг.
Нийт эрэлтийн өөрчлөлт Худалдан авах төлөвлөгөөнд нөлөөлдөг үнийн түвш-нээс бусад хүчин зүйлийн аль нэг нь өөрчлөгдөх тохиолдолд нийт эрэлт өөрчлөгддөг. Тэдгээрээс гол нөлөө үзүүлдэг нь Хүлээлтүүд Мөнгөний болон сангийн бодлого Дэлхийн эдийн засаг нийт эрэлт хүлээлтүүд Ирээдүйн орлого болон инфляци, ашгийн талаарх хүлээлт өөрчлөгдөх нь нийт эрэлтийг өөрчилдөг. Хүлээгдэж буй орлогын өсөлт нь хүмүүсийн өнөөгийн хэрэглээний зардлыг нэмэгдүүлж улмаар нийт эрэлтийг өсгөдөг. Хүлээгдэж буй инфляци өсөх нь өнөөгийн бүтээдэхүүнийг хямд болгож нийт эрэлтийг өсгөдөг. Хүлээгдэж буй ашиг өсөх нь пүүсийн хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж нийт эрэлтийг өсгөдөг.
Лекц12
Төсвийн төсөл боловсруулах үе шат
Төсвийн төсөл боловсруулах үе шат нь орлого зардлын урьдчилсан тооцоог хийхээс эхлээд хууль тогтоох байгуулгад төсвийн төсөл өргөн барих хүртлэх үеийг хамрах бөгөөд төсвийн төсөл боловсруулах удирдамж заавар гаргахад эхэлдэг.
• Хөрөнгийн оролцоо
• Төсвийг бэлтгэх зарчим
• Төсвийн нөхцөлд баригдах үнэ
• Инфляцын түвшин орон тоо нэмэх хязгаар зэргийг тогтоож өгдөг.
Манайд сангийн сайд үндэсний хөгжлийн газрын дарга 1945 оны 124 тоот хамтарсан тушаалаар батлагдсан. Төсөвт байгууллагын орлого зардлын төлөвлөгөө ерөнхий журмын дагуу төсвийн боловсруулдаг.Тухайн байгууллага уг журмын үндсэн дээр төсвийн төслөөр буюу орлого зардлаар гаргана.
Санхүүжилтын эх үүсвэр
• Өөрийн орлого
• Үндсэн үйл ажиллагааны орлого
• Туслах үйл ажиллагааны орлого
• Дээд шатны төсвөөс авах татаас
Зардлаа эцсийн хувилбараар тооцож гаргана. Ийнхүү аж ахуй нэгж төсөвт байгууллагууд дараа жилийн санхүүжилт төлөвлөсөөр жил бүрийн 7 сарын 10-ны дотор харилцан санхүүгийн байгууллага ирүүлнэ. Сум дүүргийн төсвийн ерөнхий захирагч хянан жил бүрийн 8 сарын 1-ны дотор аймаг нийслэлийн ерөнхийлөн захирагчид ирүүлнэ. Аймаг нийслэл төсвийн ерөнхийлөн захирагч сум дүүргийн өөрийн төсөвт хариуцдаг аж ахуй нэгж байгууллагуудын төсвийг хянан жил бүрийн 8 сарын 20 дотор сангийн яаманд ирүүлнэ. Сангийн яам, аймаг нийслэлийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас ирүүлсэн төсвийг хянан улсын төвлөрсөн төсвийн УТТ-с аймаг нийслэлд санхүүгийн тусламж дэмжлэгийн талаар сангийн яамтай жил бүрийн 9 сарын 20-ны дотор засгийн газарт оруулна. Засгийн газар сангийн яамнаас оруулсан төвлөрсөн төсвийг хянан хэлэлцэж авах арга холбогдол судалгаа материалын хамт 10 сарын 20-ны дотор УИХ-д өргөн мэдүүлнэ.
Төсвийн гүйцэтгэлийн тайлбар
Төсвийн гүйцэтгэлийн үе шат нь тайлан гаргах үйл явцаар дуусна.
Төсөвт тусгасан орлого зардлын НББ-р гаргасан байх ёстой
Орлого зардлын зөрүүг жил бүр тооцно
Шууд захирагч төсвийн гүйцэтгэлт тайлан улиралд жилээр гаргана. Улирлын тайлан дараа улирлын эхний сарын 15-ны дотор жилийн тайлан дараа оны 1 сарын 15-ны дотор гаргана.
Сум дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн гүйцэтгэлийн тайлангаа хагас жилийн тайлан 7 сарын 25 гаргаж аймаг нийслэлийн төслийн ерөнхийлөн захирагчид ирнэ.
Аймаг нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь 8 сарын 15-нд жилийн эцсийн тайлангаа дараа оны 2 сарын 25-ны дотор гаргаж сангийн яаманд хүргэнэ.
Төсвийн төвлөрүүлэн захирагч нь хагас жилийн тайлангаа 8 сарын 15 жилийн эцэс 2 сарын 20-нд
Тусгай зориулалтын сангийн тайлан дараа улирлын энгийн сарын 20, жилийн эцсийн тайлан 3 сарын 1-ны дотор
Төвлөрсөн төсвийн ерөнхийлөн захирагч нь хагас жилийн тайлан 9 сарын 1 жилийн эцсийн тайлан дараа оны 3 сарын 15-ны дотор гаргана.
Засгийн газар төсвийн тайлангаа УИХ-ын дараа оны хаврын чуулганд оруулж гүйцэтгэлийг батлуулна. УИХ болон аймаг нийслэл сум дүүрэг ИТХ төсвийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн баталж тогтоол гаргана.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment