1

1

Wednesday, April 20, 2016

Хөгжлийн эдийн засаг



Лекц 1
Эдийн засгийн хөгжлийн асуудал, хөгжлийг хэмжих нь

1. Хөгжлийн эдийн засгийн тухай ойлголт

2. Хөгжиж байгаа орнуудын нийтлэг шинжүүд

Хөгжлийн эдийн засгийн тухай ойлголт

Хөгжлийн эдийн засаг нь эдийн засгийн бусад бүх шинжлэх ухаан дээр тулгуурлаж тэдгээрийн цогц байдлаар судлагддаг шинжлэх ухаан юм. Хөгжилийн эдийн засаг нь улс орнуудын тэр дундаа хөгжиж буй болон гуравдагч орнуудын өмнө тохиолдож буй эдийн засгийн хөгжлийн асуудлуудыг цогц байдлаар судалж, бодлогын шийдвэрийг хэрхэн гаргадагийг авч үздэгээрээ бусдаас онцлог ялгаатай. Хөгжлийн эдийн засгийн бий болох болсон шалтгаан нь дэлхийн улс орон, тэр дундаа хүн амын амьдралын ялгаатай түвшин. Өөрөөр хэлбэл бидний зарим нь яагаад хөгжлийн түвшин нь өндөр байхад зарим нь туйлын ядуу байна вэ? тухайн улс орнуудын хөгжилд ямар ямар онцлог шинжиүүд байна вэ? гэх мэтийн маш олон асуултуудад хариулт өгөх зорилгоор энэ шинжлэх ухаан үүсэж бий болжээ. Хөгжлийн эдийн засаг нь бусадтай харьцуулахад харьцангуй залуу ШУ юм. Анх 1776 оноос эхтэй (Адам Смит) гэж үздэг хэдий ч хөгжлийн эдийн засгийн онол сүүлийн 60 орчим жил хөгжиж бөгөөд эдийн засаг улс төрийн эдийн засгийн ухааны хамгийн шинэ хөгжиж байгаа салбар шинжлэх ухаан юм. Хөгжлийн эдийн засаг нь янз бүрийн үзэл баримтлал, учир шалтгаантай, эдийн засгийн нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэ санаа шинэ хандлагыг бий болгоход чиглэгдсэн буурай, хөгжиж байгаа, хөгжингүй орнуудын хөгжлийн зүй тогтлыг судлах шинжлэх ухаан юм. Үүнийг үндэслэгч нь 1979 оны Нобелийн шагналт эрдэмтэн Артур Луйс, Теодор Шульц нар юм.
Эдийн засгийн хөгжил = эдийн засгийн өсөлт + эдийн засгийн өөр
"Хүн энэ хорвоо ертөнц дээр баяжихын тулд биш жаргахын тулд амьд явдаг”. хэмээн Стендаль хэлсэн байдаг.

Энэ ШУ нь онолын дараах үе шатуудыг дамжин өнөөг хүрч иржээ. Үүнд:
1. Уламжлалт эдийн засаг. (микро түвшин ) хязгаарлаглмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хэрхэн хангах вэ? үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг хэрхэн оновчтой хувиарлах вэ? гэдгийг судлана. Энэ нь гол асуудлаа УО ААН салбарын түвшинд авч үздэг.

2. Улс төрийн эдийн засаг. уламжлалт эдийн засгийн тулгуурлахын зэрэгцээ тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн сонирхолыг судална. Гэхдээ бүтээмж талаас нь голчлон авч үздэг байсан мөн Улс төр Эдийн засаг 2 хамтдаа хөгжилийг авч явна гэж үздэг байсан
3. Хөгжилийн эдийн засаг. Энэ дээрх хоёрыг бодвол илүү өргөн хүрээтэй Улс төр, эдийн засгаас гадна нийгмийн хүрээ, хүмүүсийн аж байдлын түвшнийг хамруулан судалдаг. Энэ үе шатын гол зорилт нь хурдацтай биш тогтвортой өсөлт гэж үздэг.


Хөгжлийн эдийн засгийн гол зорилго нь дэлхийн нийт хүн амын 2|3 –ын материаллаг амьдралыг дээшлүүлэхийн тулд хөгжингүй орнуудын эдийн засгийн сайтар судалж ойлгон танин мэдэхэд туслахад оршино. Дэлхийн улс орнуудын хөгжлийг ямар түвшинд байна гэдгийг тодорхойлох хэмжүүр, хэмжих үзүүлэлтүүд чухал ач холбогдолтой. Эдийн засгийн өсөлтийн уламжлалт онолоор нь ҮНБ-ний өсөлт эсвэл нэг хүнд ногдох орлого ба бүтээгдэхүүн өсөлтийг илэрхийлдэг. Харин эдийн засгийн хөгжил нь эдийн засгийн өсөлтөөс гадна эдийн засгийн өөрчлөлтийг багтаадаг. Улс орон өөрийн эдийн засгийн хөгжлийг тодорхойлсноор тусгаар тогтнол, оршин тогтнохын нийгмийн баялагыг зүй зохистойгоор ашиглах, орлогын тэгш хуваарилалтыг ханган хүн амын амьдралын баталгааг болгох үндэс бүрдэнэ.
Хөгжлийн эдийн засгийг судлаачид нэн буурай хөгжилтэй болон буурай хөгжилтэй орнуудад илүү анхаарлаа хандуулдаг байсан. өөр нэг асуудал бол бүтцийн өөрчлөлт юм.


Хөгжлийн эдийн засгийг судлах шалтгаанууд нь, дараах асуултуудад хариулт өгөх зайлшгүй шардлагатай байснаар тодорхойлогдоно.

1. Хөгжил гэж юу вэ? үүнийг хэрхэн ялгаатай байдлаар хөгжлийн үе шат бүрд нь тодорхойлж болох вэ?

2. Улс үндэстний болон ОУ-н ЭЗ-н өсөлтийн гол эх сурвалж нь юу вэ? ЭЗ-н өсөлтөөс хэн илүү ашиг олж чадах вэ? ядуучууд гэсэн ойлголтыг яагаад ЭЗ-н ШУ-н байнгийн дагуул гэж үздэг вэ?

3. Хөгжлийн онолуудаас аль нь илүү тохиромжтой бөгөөд илүү олон оронд амжилтай хэрэгжсэн вэ?

4. Хөгжиж буй орнуудын түүхээс юуг нь голчлон судалж үзэх ёстой вэ? хөгжиж буй орнуудын хувьд ямар ямар үндсэн төсөөтэй болон ялгаатай шинжүүд оршиж байгаа талаар

5. ЭЗ-н хөгжилд эмэгтэйчүүдийн статусыг хэрхэн авч үздэг талаарХүн амын хурдацтай өсөлт нь ЭЗ өсөлтөд хэрхэн нөлөөлдөг вэ? Өрхийн АА олон эсвэл цөөн гишүүнтэй байх нь хөгжилд нөлөө үзүүлдэг эсэх

6. Яагаад 3-дагч орнуудын ажилгүйдэлийн түвшин өндөр хөгжилтэй орнуудаас дээгүүр байгаа талаар түүнчлэн ажил олдох боломж туйлын бага байхад хөдөөнөөс хот руу шилжих шилжихт улам өргөжсөөр байгаа талаар

7. Хөгжиж буй орнуудын 70-80% нь ХАА уламжлалт АА-р тулгуурласан байгаа. Хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь салбарын өөрчлөлт мөн эсэх

8. Орчны ЭЗ-н тогтвортой хөгжил гэж юу вэ?

9. 3 дагч орнуудын боловсролын систем нь хөгжлийг бууруулагч гол хүчин зүйл болдог талаар

10. ОУХ-г өргөжүүлэх нь ядуу орнуудын хувьд хүсүүштэй зүйл мөн эсэх

11. 3-дагч орнуудын өрхийн асуудлыг хэрхэн яаж шиидвэрлэх нь зохистой вэ?

12. 3-дагч орнуудын хувьд анхдагч бүтээгдэхүүний экспорт импортыг урамшуулах шаардлагатай эсвэл хүнд аж үйлдвэр хөгжүүлэх шаардлагатай гэдгийг тодорхойлох

13. Хэзээ ямар үндсэн нөхцөл дор 3-дагч орнуудад Засгийн газрын оролцоог бий болгох нь үр ашигтай вэ? (татвар, квот, гаалийн татвар )

14. 3-дагч орнуудын хөгжилд гол түлхэц болдог хүчин зүйл нь гадаадын тусламж мөн үү? Хөгжиж байгаа орон бүр гадааын тусламж авахаар улайран хөөцөлддөг нь ямар үр дүнд хүргэж болох талаар

15. Чөлөөт ЗЗ ЭЗ-н хувьчлал нь 3-дагч орнуудын хувьд гол шийдвэрлэх ёстой асуудал мөн үү? Төрийн оролцоо ямар хэмжээтэй байх талаар

16. Санхүү мөнгөний бодлого хөгжилийг хэрхэн урамжуулан дэмждэг вэ?

17. Их хэмжээний цэрэг цагдаагын зардал нь ЭЗ-н өсөлтөнд ямар нөлөө үзүүлдэг талаар

18. Шилжилтийн ЭЗ гэж юу вэ? ЗХУ болон зүүн Европын орнуудад тохиолдсон нийтлэг бэрхээлүүд

19. 1990 оноос хойшхи хөгжилийн үндсэн хандлагын талаар хөгжиж байгаа орнуудын хувьд глобалчлалд нэгдэж эсвэл түүнээс салан тусгаарлах замын аль нь илүү тохиромжтой вэ?

Хөгжлийн эдийн засаг нь хүний хөгжлийн асуудлыг үндэс болгодог. Хөгжлийн эдийн засгийн хөшүүрэг баялаг хэдий ч түүнийг хөдөлгөгч хүч нь хүн өөрөө байна. Учир хүн нийгмийн баялагыг бий болгодог.

Аливаа эдийн засаг 2 дахин өссөн ч гэсэн ядуурал ажилгүйдлын түвшин буураагүй, орлогын тэгш бус байдал өөрчлөгдөөгүй бол тухайн улсын эдийн засгийг хөгжсөн гэж үздэггүй. Иймээс сүүлийнжилүүдэд эдийн засгийн тогтвортой өсөлт орлогын тэгш байдлыг хамтад нь үзэх хандлага зонхилж байна. Учир нь хөгжил чанарын үзүүлэлтээр хэмжигддэг амьдралын стандарт, эрүүл мэнд болон боловсролын түвшин зэрэг нь бүгд чанарын шалгуурууд бөгөөд шууд хэмжигдэхгүй. Тэдгээрийг шууд хэмжиж болохуйц тоон үзүүлэлтүүдийг хэрэглэж шууд бус арга замаар хэмжинэ.

Эдийн засгийн хөгжил нь:

Хөгжлийн 3 үндсэн үнэт чанар байна. Үүнд:
1. Үндсэн хэрэгцээг хангах чадвар
2. Өөрийгөө хүндлэх хүний ёсоор амьдрах
3. Эрх эрх чөлөө
Хөгжлийн 3 үндсэн зорилго байна. Үүнд:
1. Хүний амьдралын нэн хэрэгцээт бараа үйлчилгээ болох хоол хүнс, орон байр, эрүүл мэндийн аюулгүй байдлын хангамж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрэлцээтэй байлгах
2. Орлогын өсөлтийн хэрэгцээ ажлын байрны өсөлт боловсрол соёлын болон оюуны үнэт зүйлд ихээхэн анхаарч амьжиргааны түвшинг дээшлүүлэх
3. Бусад хүмүүс улс орноос хамааралтай байдал захирагдах байдлыг сулруулахын тулд эдийн засаг нийгэм дэх сонголтын өргөн бололцоог хувь хүн нийгэмд олгох
Хөгжлийн үндсэн тайлбар нь:
1. Үндсэн үйл ажиллагааны олонлогын үзүүлэлт үйлчилгээ ба бүтээгдэхүүний хангамж
2. Хэмжилтийн дүрэм, цогц ойлгомжтой түгээмэл цаг хугацааны туршид хэрэглэгддэг байх
3. НҮБ-ын гишүүн ихэнх орнууд НҮБ-ын албан ёсны статистикт ордог ҮНБ-ний үнэлгээг гаргадаг гэсэн хүчин зүйлсийг агуулна.
ҮНБ-ийг тооцоход зарим нэг дутагдалтай тал ажигладдаг.
1. ҮНБ нь хөгжлийн зарим нэг талын үзүүлэлт болох орлогын хуваарилалтын өөрчлөлтийг харуулдаг бөгөөд эдийн засгийн бус шалгууруудын уялдаа холбоог илэрхийлдэггүй.
2. ҮНБ үндэсний эдийн засгийн үйл ажиллагааны хэмжилт учир нь харьцуулалтыг хийхэд хүндрэлтэй байдаг.
Хөгжлийн эдийн засгийн зарим үзүүлэлтүүд болох нийгмийн үзүүлэлт нь амьдралын чанарын болон хүний хөгжлийн индексээр хэмжигддэг.
Амьдралын чанарын индексийг Д.Моррис боловсруулсан ба энэ нь 3 үндсэн үзүүлэлтийг дотроо багтаана.
1. Амьдралын түвшин буюу насжилт
2. Нялхсын эндэгдэл
3. Бичиг үзсэг тайлагдсан байдал

Эдгээр бүх үзүүлэлтүүд нь нэг орны хувьд 1-100 гэсэн түвшингээр хэмжигдэнэ.
Хөгжлийн эдийн засгийн зарим үзүүлэлтүүд болох нийгмийн үзүүлэлт нь амьдралын чанарын болон хүний хөгжлийн индексээр хэмжигддэг.


Энэ индекс нь 3 үзүүлэлтээс бүрдэнэ.
1. Насжилт
2. Боловсрол мэдлэг
3. Нэг хүнд ногдох бодит орлого
Хүний хөгжлийн индексээр нь улс орныг хөгжлийн түвшингээр ангилж болно.
0-0.50 бол хүний хөгжил доогуур улс орон





Лекц-2

Хөгжиж байгаа орнуудын нийтлэг шинжүүд
Хөгжиж байгаа орнуудын нийтлэг шинжийг хөгжлийн эдийн засгийн онолд дараахь байдлаар тодорхойлдог байна. Үүнд:
1. Амьдралын доогуур түвшин
- Орлогын тэгш хуваарилалт
- Эрүүл мэнд
- Боловсролын түвшин
2. Бүтээмжийн түвшин
3. Хүн амын хурдацтай өсөлт
4. Ажилгүйдэл, ажил эрхлэлтийн түвшин
5. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хамаарах хамаарал ба анхдагч бүтээгдэхүүний экпорт
6. Олон улсын харилцаа дахь хамааралт байдал нөлөө
Хөгжиж байгаа орнууд ерөнхийдөө ихэнх хүмүүсийн амьдралын түвшин доогуур байдаг. Өнөөгийн статистикт буурай хөгжилтэй эдийн засгийн амьдралын тодорхой талуудыг илүү хөгжсөн орнуудын эдийн засагтай харьцуулахдаа:
- Нэг хүнд ногдох үндэсний орлого
- Үндэсний болон нэг хүнд оногдох орлогын харилцан өсөлтийн түвшин
- Үндэсний орлогын хуваарилалт
- Ядуурал
- Эрүүл мэнд зэрэг үзүүлэлтийг хэрэглэж байна .
Хөгжиж байгаа орнуудын амьдралын түвшин доогуур байгааг хөдөлмөрийн бүтээмж харьцангуй доогуур түвшинтэй байгаагаар тодорхойлогдоно.
Материаллаг болон хүний оюуны хөрөнгө оруулалтын боломжийг хамгийн их байлгах өөрчлөлт зайлшгүй бөгөөд газрын шинэчлэл татварын зохицуулалт, банкны бүтэц, үр нөлөөтэй үйлчилгээ, сургалт болон боловсролын программыг зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж болно.
Дэлхийн нийт хүн ам 6.5 тэрбум байгаагын гуравны нэг нь хөгжингүй орнуудад, үлдсэн нь хөгжиж байгаа орнуудад хамаарч байна.
Хөгжиж байгаа орнуудын эдийн засаг дахь ажиллах хүчний түвшин нь дараахь 2 хэлбэрийг бий болгодог.
1. Доогуур ажил эрхлэлт- энэ нь хэвийн цагаар ажиллаж байгаа хүмүүс маш бага бүтээмжтэй ажиллаж байгаа байдлыг харуулдаг ба ажиллах цаг багасах нь нийт бүтээмжид сөрөг нөлөө үзүүлнэ.
2. Нээлттэй ажилгүйдэл-энэ нь ажиллах сонирхойлтой хүмүүст тохиромжтой ажил олдохгүй байхыг харуулдаг.
Хөгжил, хөгжлийн үндсэн үзүүлтүүд,

Судлагдсан байдал
Хөгжлийн эдийн засаг нь эдийн засгийн бусад бүх шинжлэх ухаан дээр тулгуурлаж тэдгээрийн цогц байдлаар судлагддаг шинжлух ухаан юм. Хөгжилийн эдийн засаг нь улс орнуудын тэр дундаа хөгжиж буй болон гуравдагч, дөрөвдөгч орнуудын өмнө тохиолдож буй эдийн засгийн хөгжлийн асуудлуудыг цогц байдлаар судалж, бодлогын шийдвэрийг хэрхэн гаргадагийг авч үздэгээрээ бусдаас онцлог ялгаатай. Хөгжлийн эдийн засгийн бий болох болсон шалтгаан нь дэлхийн улс орон, тэр дундаа хүн амын амьдралын ялгаатай түвшин. Өөрөөр хэлбэл бидний зарим нь яагаад хөгжлийн түвшин нь өндөр байхад зарим нь туйлын ядуу байна вэ? тухайн улс орнуудын хөгжилд ямар ямар онцлог шинжиүүд байна вэ? гэх мэтийн маш олон асуултуудад хариулт өгөх зорилгоор энэ шинжлэх ухаан үүсэж бий болжээ. Хөгжлийн эдийн засаг нь бусадтай харьцуулахад харьцангуй залуу ШУ юм. Анх 1776 оноос эхтэй (Адам Смит) гэж үздэг боловч Хөгжлийн эдийн засгийг анх удаа системтэйгээр гаргаж ирсэн хүн нь АНУ-н ЭЗ-ч Артур Левис (1979) юм. Энэ ШУ нь онолын дараах үе шатуудыг дамжин өнөөг хүрч иржээ. Үүнд:
4. Уламжлалт эдийн засаг. (микро түвшин ) хязгаарлаглмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хэрхэн хангах вэ? үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг хэрхэн оновчтой хувиарлах вэ? гэдгийг судлана. Энэ нь гол асуудлаа УО ААН салбарын түвшинд авч үздэг.
5. Улс төрийн эдийн засаг. уламжлалт эдийн засгийн тулгуурлахын зэрэгцээ тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн сонирхолыг судална. Гэхдээ бүтээмж талаас нь голчлон авч үздэг байсан мөн Улс төр Эдийн засаг 2 хамтдаа хөгжилийг авч явна гэж үздэг байсан
6. Хөгжилийн эдийн засаг. Энэ дээрх хоёрыг бодвол илүү өргөн хүрээтэй Улс төр, эдийн засгаас гадна нийгмийн хүрээ, хүмүүсийн аж байдлын түвшнийг хамруулан судалдаг. Энэ үе шатын гол зорилт нь хурдацтай биш тогтвортой өсөлт гэж үздэг.
Хөгжлийн эдийн засгийг судлаачид нэн буурай хөгжилтэй болон буурай хөгжилтэй орнуудад илүү анхаарлаа хандуулдаг байсан. өөр нэг асуудал бол бүтцийн өөрчлөлт юм.
Хөгжлийн эдийн засгийг судлах шалтгаанууд нь, дараах асуултуудад хариулт өгөх зайлшгүй шардлагатай байснаар тодорхойлогдоно.

20. Хөгжил гэж ву вэ? үүнийг хэрхэн ялгаатай байдлаар хөгжлийн үе шат бүрд нь тодорхойлж болох вэ?
21. Улс үндэстний болон ОУ-н ЭЗ-н өсөлтийн гол эх сурвалж нь юу вэ? ЭЗ-н өсөлтөөс хэн илүү ашиг олж чадах вэ? ядуучууд гэсэн ойлголтыг яагаад ЭЗ-н ШУ-н байнгийнн дагуул гэж үздэг вэ?
22. Хөгжлийн онолуудаас аль нь илүү тохиромжтой бөгөөд илүү олон оронд амжилтай хэрэгжсэн вэ?
23. Хөгжиж буй орнуудын түүхээс юуг нь голчлон судалж үзэх ёстой вэ? хөгжиж буй орнуудын хувьд ямар ямар үндсэн төсөөтэй болон ялгаатай шинжүүд оршиж байгаа талаар
24. ЭЗ-н хөгжилд эмэгтэйчүүдийн статусыг хэрхэн авч үздэг талаар
25. Хүн амын хурдацтай өсөлт нь ЭЗ өсөлтөд хэрхэн нөлөөлдөг вэ? Өрхийн АА олон эсвэл цөөн гишүүнтэй байх нь хөгжилд нөлөө үзүүлдэг эсэх
26. Яагаад 3-дагч орнуудын ажилгүйдэлийн түвшин өндөр хөгжилтэй орнуудаас дээгүүр байгаа талаар түүнчлэн ажил олдох боломж туйлын бага байхад хөдөөнөөс хот руу шилжих шилжихт улам өргөжсөөр байгаа талаар
27. Хөгжиж буй орнуудын 70-80% нь ХАА уламжлалт АА-р тулгуурласан байгаа. Хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл нь салбарын өөрчлөлт мөн эсэх
28. Орчны ЭЗ-н тогтвортой хөгжил гэж юу вэ?
29. 3 дагч орнуудын боловсролын систем нь хөгжлийг бууруулагч гол хүчин зүйл болдог талаар
30. ОУХ-г өргөжүүлэх нь ядуу орнуудын хувьд хүсүүштэй зүйл мөн эсэх
31. 3-дагч орнуудын өрхийн асуудлыг хэрхэн яаж шиидвэрлэх нь зохистой вэ?
32. 3-дагч орнуудын хувьд анхдагч бүтээгдэхүүний экспорт импортыг урамшуулах шаардлагатай эсвэл хүнд аж үйлдвэр хөгжүүлэх шаардлагатай гэдгийг тодорхойлох
33. Хэзээ ямар үндсэн нөхцөл дор 3-дагч орнуудад Засгийн газрын оролцоог бий болгох нь үр ашигтай вэ? (татвар, квот, гаалийн татвар )
34. 3-дагч орнуудын хөгжилд гол түлхэц болдог хүчин зүйл нь гадаадын тусламж мөн үү? Хөгжиж байгаа орон бүр гадааын тусламж авахаар улайран хөөцөлддөг нь ямар үр дүнд хүргэж болох талаар
35. Чөлөөт ЗЗ ЭЗ-н хувьчлал нь 3-дагч орнуудын хувьд гол шийдвэрлэх ёстой асуудал мөн үү? Төрийн оролцоо ямар хэмжээтэй байх талаар
36. Санхүү мөнгөний бодлого хөгжилийг хэрхэн урамжуулан дэмждэг вэ?
37. Их хэмжээний цэрэг цагдаагын зардал нь ЭЗ-н өсөлтөнд ямар нөлөө үзүүлдэг талаар
38. Шилжилтийн ЭЗ гэж юу вэ? ЗХУ болон зүүн Европын орнуудад тохиолдсон нийтлэг бэрхээлүүд
39. 1990 оноос хойшхи хөгжилийн үндсэн хандлагын талаар хөгжиж байгаа орнуудын хувьд глобалчлалд нэгдэж эсвэл түүнээс салан тусгаарлах замын аль нь илүү тохиромжтой вэ?


Уламжлалт эдийн засаг болон Хөгжлийн эдийн засаг

Уламжлалт ЭЗ-н гол үзүүлтүүд нь ҮНБ, ДНБ, ҮО ба тэдгээрийн нэг хүнд ноогдох хэмжээ юм. Уламжлалт ЭЗ-н хувьд ЭЗ өсөлтйих нь хувьд тодорхойлдог байсан ЭЗ өсөлтийг тодорхойлдог гол үзүүлэлт бол нэг хүнд ноогдох ҮНБ байдаг.
Хөгжлийн эдийн засгийн үндсэн хэмжүүрүүд. Уламжлалт эдийн засгийн хэмжүүрүүдийг ашиглахын зэрэгцээ ядуурал, боловсорлын түвшин, бичиг үсэгт тайлагдал, хүнсний аюулгүй байдлын хэмжээ, орлогын дахин хувиарлалт, хүн амын тэгш бус байдлын хэмжээс өсөн нэмэгдэх ажилгүйдлийн шалтгаан зэрэг нийгмийн үзүүлэлтүүдийг багтадаг.
Уламжлалт ЭЗ-н гол үзүүлтүүд нь ҮНБ, ДНБ, ҮО ба тэдгээрийн нэг хүнд ноогдох хэмжээ юм. Уламжлалт ЭЗ-н хувьд ЭЗ өсөлтйих нь хувьд тодорхойлдог байсан ЭЗ өсөлтийг тодорхойлдог гол үзүүлэлт бол нэг хүнд ноогдох ҮНБ байдаг



Хөгжиж буй орнуудын эдийн засгийн бүтэц
Хөгжиж байгаа орнуудын хөгжилийн ялгааг илэрхийлдэг 7 үндсэн үзүүлэлт байдаг
1. Тухайн орны бүтээгдэхүүн
2. Түүхэн хөгжилийн онцлог
3. Түүхий эдийн болоод хүний нөөцийн хангамж
4. Улсын ба хувийн секторын ЭЗ-т гүйцэтгэж байгаа үүрэг тэдгээрийн харьцаа
5. Үйлдвэрлэлийн бүтэц
6. Гадаад орнуудын ЭЗ, улс төрийн байдлаас хамаарах хамаарал
7. Улс орны төрийн бүтэц
Дээр өгүүлсэн хөгжлийн 3 хэрэгцээн дээр тулгуурлаад хөгжлийн тулгуур гурван ухагдухуун тодорхойлогддог









































Лекц 3
Хөгжлийн эдийн засгийн онол үзэл баримтлал
1. Эдийн засгийн өсөлтийн шугаман шатлалын онол үзэл баримтлал
2. Бүтцийн өөрчлөлтийн онол үзэл баримтлал
3. Олон улсын хамаарлын хувьсгалын онол үзэл баримтлал
4. Уламжлалт шинэ сонгодог онол үзэл баримтлал
5. Өсөлтийн шинэ онолын үзэл баримтлал
Эдийн засгийн хөгжлийг судлах үе шат нь онолын үзэл баримтлалтай болсноос хойш тэдгээрийг тодорхой хандлагуудад ажилаж үзэх шаардлагатай болсон. Хөгжлийн эдийн засаг нь эдийн засгийн шинжлэх ухааны дотроос судлахад хамгийн төвөгтэй салбар бөгөөд дан ганц материаллаг эсвэл санхүүгийн талаас нь тодорхойлох боломжгүй. Энэ утгаараа хөгжлийн эдийн засаг нь нилээд өргөн цар хүрээ хамрах бөгөөд улс орон, бүс нутаг, дэлхий нийтийн нийгмийн эдийн засгийн байдлыг харьцуулан судалдаг. Онолын хөгжлийн явцад хөгжлийн үе шатыг 5 ангилна.
1. Өсөлтийн шугаман загварын үе. Энэ үе нь 1950-1960 оныг хамрах бөгөөд энэ үеийн онолчид аливаа улс орны хөгжилд гадаад орны нөлөөлөл чухал байр суурь эзлэдэг бөгөөд гадаад орны тусламжаар 3-дагч орнуудыг хөгжилд хүргэх боломжтой гэж үздэг байсан
2. Онолын бүтцийг тодорхойлох үе. Энэ үе нь 1970 оны эхэн үеийг хамаарна энэ үед хөгжилийг идеалчилах байдал гол байр суурийг эзэлж байсан энэ хандлага бий болсноор улс орнуудын хөгжилийн түвшинг судлах, шинжилгээ хийх тэдгээрийг хооронд нь харьцуулах замаар суурь бүдүүвчийг тодорхойлж өгсөн.
3. Онолын хувьсгалын үе. Энэ үеийн онолчид нь буурай хөгжлийн үзэл санаа олон улсын зах зээл, гадаад харилцааг хэрхэн тодорхойлох эдийн засгийн онолын хэрэгжилтийн үзэл баримтлалыг тодорхойлсон. Мөн нийгэм эдийн засгийн улс төрийн шинэ систем бий болох үе шат байсан. Дээрх үзүүлтүүдийн УО-н хөгжилд нөлөөлөх үйл явдал үлс орнуудад байгаа орлогын тэгш бус байдлыг халах талаар онолын үндэслэл боловсруулсан. Энэ үеийн онолчид нь 1950-1960 аад оны үеийн онолын үндэслэлийг бүрмөсөн үгүйсгэж байсан тухайн үед 3-дагч орнуудыг баян болгох бэлтгэл нөхцөлийг онолын хувьд нотолсон гэж үздэг
4. Уламжлалт шинэ сонгодог онолын үе. Энэ хандлага нь 1980 аад оны үед хамрагдана. Энэ онолын эхэн үеийн эдийн засагчид эдийн засгийг цогц байдлаар ажилуулбал амжилтанд хүрнэ гэж үзсэн. Аливаа улс орны хөгжилд хүрэх гол нөхцөл нь чөлөөт эдийн засгийн тогтолцоо гэж тодорхойлсон
5. Өсөлтийн шинэ онолын үе. Энэ үе шатыг 1990 ээд оны эхээс өнөөг хүртэл хамааруулж үздэг. Энэ үе нь өмнөх үе шатуудаас илүү боловсронгуй онолын үзэл баримтлалуудыг ялган авсан. Гол ололт нь чөлөөт зах зээлийн тогтолцоонд хөгжилийн суурь нөхцөл бий болгохыг тодорхойлсон гэхдээ үүнд төрийн зохицуулалт хэрэгтэй гэж үзсэн
Онолын дээрх үе шатуудаас улбаалаад
• Ямар ч улс өөрийн гэсэн хөгжилийн хандлагыг бий болгох ёстой
• Улс орон ямар нэг бүтээгдэхүүн капитал хуримтлалыг бий болгох хэрэгтэй гэсэн хоёр алтан дүрэм бий болжээ.

Лекц-4

Эдийн засгийн өсөлтийн шугаман шатлалынонол үзэл баримтлал



1950-1960 оны эхэн үеийн онолчид хөгжлийн үйл явцыг бүх улсууд заавал өнгөрөөх ёстой бөгөөд улмаар эдийн засгийн өсөлтийг амжилттай үе шатуудын цуваа маягаар үзсэн. Хөгжлийн эдийн засгийн энэхүү онолын хандлага нь анхандаа илүү хөгжсөн улсуудын түүхэн эдийн засгийн өсөлтийн хэв маягийн бүх боломжуудыг ашиглан гуравдагч ертөнцийн орнуудыг хөгжүүлэхэд шаардлагатай зохистой хэмжээний хадгаламж хөрөнгө оруулалт ба гадаадын тусламжийг нэмэгдүүлэхэд чиглэж байсан. Тиймээс хөгжил нь нийгэм эдийн засгийн өсөлт хурдацтай ижил утгатай болсон. Энэ онолын үзэл санаа, дараахь загваруудад тусгагдсан байна. Үүнд:
1. Ростоугийн өсөлтийн шатлалын загвар
2. Харрод Домарын өсөлтийн шатлалын загвар
1950-1960-аад оны үед гарч ирсэн нэг онол хөгжлийн өсөлтийн үе шатны загвар юм. Үүний гол үндэслэгчдийн нэг нь Америкийн эдийн засагч Вольт Ростоу юм. Капитал хуримтлал хөрөнгө оруулалтын оновчтой бүтээгдэхүүний талаар онолын үзэл баримтлалыг АНУ-ын эдийн засагч Ростоу 1950 онд ,,ЭЗ-н Өсөлтийн үе шат ’’ гэдэг зохиолдоо капитал хуримтлал хөрөнгө оруулалтын урьдач нөхцөл нь үйлдвэрлэлийн функцыг зөв тодорхойлсоноос эхэлнэ гэж үзсэн. Ростоугын загвараар үйлдвэрлэлийн функцыг тодорхойлох үе шат түүнийг хэрхэн ашигладаг талаар дэлгэрэнгүй судалсан. Тэрээр бүх улс үндэстэнүүд буурай хөгжлөөс өндөр хөгжилд шилжих шилжилтийн тодорхой үе шатуудыг дайрч өнгөрөх ёстой гэж үзсэн. Тэрээр аливаа нийгмийнг эдийн засгийн хэмжээс болох 5 ухагдахуунаар таньж болно. Үүнд:
1. Уламжлалт нийгэм
2. Өөрийн зохицуулалт өсөлттэй шилжилтийн өмнөх нийгэм
3. Шилжилтийн нийгэм
4. Төгс боловсорч гүйцэх нийгэм
5. Өргөн хэрэглээний нийгэм
Эдгээр үе шат нь орчин үеийн нийгмийн хэрэглээний үе явцыг тодорхойлж болох төдөийгүй дотоод уялдаа холбоотой дэс дараалалтай байна. Эдгээр үе шатуудыг тодорхойлох боломжгүй бөгөөд орчин үеийн нийгмийн хөгжлийн дарааллын тухай ерөнхий тодорхой баримтыг ажиглалтын аргаар таних боломжгүй. Эдгээр нийгмүүд нь өөрийн логик болон тасралтгүй үргэлжлэх шинж чанартай. Хөгжингүй орнууд бүгд хөөрөлтийн үе шатаас өөрийн зохицуулалтад өсөлтийн үе шатад шилжсэн байдаг харин буурай хөгжилтэй орнууд хөөрөлтийн өмнөх эсвэл уламжлалт нийгмийн аль нэг үе шатанд байсаар байна.
Хөөрөлтийн нийгэмд эдийн засгийн өсөлтийг хурдасгах хүрэлцээтэй хөрөнгө оруулалтыг бий болгох дотоод ба гадаадын уялдаа хэрэгтэй. Эдийн засгийн механизм нь өсөлтийн загварт тодорхойлогдсоны дагуу илүү их хөрөнгө, өсөлтийг бий болгоно гэж үздэг.
Шугаман шатлалын онолын хүрээнд нэг загвар бол 1939 онд Харрод, 1946 онд Домар нар бие даасан эдийн засгийн өсөлтийн загварыг боловсруулсан. Энэ загвар нь хөгжиж байгаа бус харин хөгжингүй эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангахад гол анхаарлаа хандуулдаг. Загварт тодорхойлсноор капитал хуримтлал хөрөнгө оруулалтын асуудалд үйлдвэрлэлийн функцээс гадна тухайн улс орны үйлдвэрлэлийн нөөц хөрөнгө оруулалт, банк санхүү, зээл тусламжын зөв бодлого нь чухал ач холбогдолтой гэж үзжээ. Энэ нь үйлдвэрийн нөөцийн багтаамж болон ҮНБ-г нэмэгдүүлэх капитал хуримтлал бий болгох чухал ач холбогдолтой. Мөн загвараар микро түвшинд үйлдвэрлэлийн үе шатыг тодорхойлдог. Ингэж тодорхойлохдоо зардалын мэдрэмжийн коэффициентийг салбар хоорондын өргөтгөсөн загварт ашиглах боломжтойг тодорхойлсон.
Ep= MPP/APP (1.1)
Дээрх загвараар үйлдвэрлэлийн функцын 2 хэв шинжийг тодорхойлсон
Аливаа эдийн засаг өөрийн үндэсний орлогын тодорхой хэсгийг хадгалах хэрэгтэй. Шинэ хөрөнгө оруулалт капиталын нөөцийг нэмэгдүүлдэг ба капитал нь ҮНБ-ний өсөлтөд нөлөө үзүүлнэ.
Энэхүү харьцааг эдийн засагт капитал гарцын харьцаа гэнэ.Капитал гарцын харьцаа –к
Үндэсний хадгаламж гарцын харьцаа – s гээд шинээр оруулах хөрөнгө оруулалт нь хадгаламжийн хэмжээтэй тэнцүү гэе. Тэгвэл
1. Хадгаламж нь үндэсний орлогын нэгэн хэсэг гэвэлS=sY гэсэн тэнцэтгэл биелнэ.
2. Хөрөнгө оруулалт нь капиаталын өөрчлөлтөөр тодорхойлогдоно гэвэл:
I=∆K
Нийт капиталын хэмжээ нь үндэсний орлого гарцтай шууд холбоотой учраас энэ нь капитал гарцын харьцаа к-аар тодорхойлогдоно.
KY=k эсвэл ∆K∆Y=k ∆K=k∆Y
3. Үндэсний нийт хадгаламж нийт хөрөнгө оруулалтта тэнцүү байх ёстой гэдгээс доорх тэнцэтгэлийг бичиж болно
S=I энэхүү илэрхийллээс S=s*Y болох ба
I=∆K=k*∆Y S*Y=k*∆Y
Тэнцлийн хоёр талыг эхлээд Y, дараа нь k-д хуваавал:
∆Y/Y=s/k болно.



















Лекц 5
Эдийн засгийн өсөлт ба орлого хуваарилалт
1. Эдийн засгийн өсөлт түүнийг тодорхойлох загвар
2. Ядуурал ба орлогын хуваарилалт
Эдийн засгийн өсөлт түүнийг тодорхойлох загвар
1970 оны үед эдийн засгийн хөгжил сэтгэлгээний ойлголт нь нийгмийн болон хувь хүмүүсийн түвшинд нэлээд өөрчилөгдсөн энэ үеээс сэтгэгчид буурай хөгжилтэй орнууд гол анхаарлаа эдийн засгийн өсөлтөнд хандуулаад түүэний хор хохиролыг анхаарахгүй байна гэж шүүмжилсэн өөрөөр хэлбэл ядуу орон баян орон болохын төлөө тэмүүлэл нь зөвхөн эдийн засгийн өсөлтийг бий болгох ойлголт нь давтагдахад хүрсэн. Т.Малтус, Д.Рикардо нар өсөлтийн хязгаарын талаар анхны үзэл баримтлалуудыг “ахиуц өсөлт гэнэ” гэсэн тодорхойлолтыг тодорхойлсон тэдний үзлээр аливаа нийгэмд хэсэгчилсэн тэнцвэрт байдлаас гадна ерөнхий тэнцвэрийг хангах ёстой гэж үзсэн. Харин ерөнхий тэнцвэр бий болох суурь нь хэсэгчилсэн тэнцвэрт байдал гэдгийг үгүйсгээгүй анхны анхны үзэл баримтлал нь өнөөг хүртэл боловсронгуй болж хөгжсөөр ирсэн. Үүнийг ерөнхий тэнцвэрийн аж байдлын онол гэж нэрлэдэг. Эдийн засгийн өсөлтийн эсрэг чиглэсэн үндэслэлүүдийг дараах байдлаар боловсруулж тайлбарласан
1. Хүрээлэн байгаа орчны бохирдол
2. Эдийн засгийн өсөлт нь бүх асуудалыг шийдвэрлэж чаддаггүй
3. Ирээдүйдээ итгэх итгэлийг алдагдуулдаг
4. Эдийн засгийн өсөлт ба хүний үнэ цэний хамаарал
Эдийн засгийн өсөлтийн задаргаагаар өсөлтийн коэффциентийн үнэмшилтэй байдлыг тодорхойлохдоо дараах диаграмм ашиглана.

Технологийн оролцоо гэдэг нь 1 хүчин зүйлд ноогдох нийт үйлдвэрлэлийн өөрчлөлт. Анх энэ задаргааг баталж гаргасан эрдэмтэн Victor Elias (1940-1985) өсөлтийн хүчин зүйлд нөлөөлдөг олон хүчин зүйл үүний нэг нь орлогын хувиарлалт юм.
Хөгжлийн эдийн засагчид үзэхдээ тэгш бус байдал хэдий чинээ их байна ЭЗӨ тэр хэмжээгээр саардаг гэж үздэг өөрөөр хэлбэл улс орны хөгжилд хүрсэн гол хүч нь цөөхөн чинээлэг баячууд биш үнэмлэхүй олон болон масс байдаг гэж үздэг. Энэтхэг улс орлогын тэгш бус байдлаараа дэлхийд дээгүүрт ордог .
Эдийн засгийн хөгжлийн тулгуур асуудлын нэг нь эдийн засгийн өсөлт бөгөөд түүний агуулга шалтгааныг тодорхойлох нь чухал юм. Аль ч нийгэмд өсөлтийн дараахь үндсэн хүчин зүйл үйлчилнэ.
1. Тоног төхөөрөмж газар хүн капиталд оруулсан цэвэр хөрөнгө оруулалтыг багтаах капиталын хуримтлал
2. Хүн амын өсөлт ба ажиллах хүчнийг нэмэгдүүлэх тодорхой зэхээс
3. Техникийн дэвшил
Ирээдүйн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор урсгал орлогын хэсгийнг хадгалан хуримтлуулж хөрөнгө оруулалт хийснээр капиталын хуримтлал бий болно. Шинэ үйлдвэр төхөөрөмж материал зэрэг нь улс орны мэдлийн биет капиталын нөөцийг нэмэгдүүлнэ. Үйлдвэрлэлд оруулах шууд хөрөнгө оруулалтаас гадна нийгэм болон эдийн засгийн дэд бүтцэд хөрөнгө оруулдаг. Үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг дагалдах дээрх хөрөнгө оруулалт нь аж ахуйн үйл ажиллагааны нийтлэг нөхцийг хангана.
Хүн амын өсөлт зарим зэхээс бүхий хөдөлмөрийн нөөцийг эдийн засгийн өсөлтийг урамшуулагч хүчин хэмээн үздэг. Ажиллах хүчин хэдий олон байна улс орны үйлдвэрлэлийн боломж их түүний дотоод зах зээл өргөн байдаг. Хүн амын өсөлтийн үр өгөөж нь эдийн засгийн тогтолцооны шинэ ажиллагсдын хувьд ажлын байр бий болгох чадвараас эхлэнэ. Уг чадвар нь капиталын хуримтлалын хурдац өрсөлдөөнт бүтээлч ажиллагаа удирдах ажилтны мэргэжил зэрэг үйлдвэрлэлийн хүчин зүйлийн хөгжилтэй холбоотой байна.
Техникийн дэвшлийг энгийн хэлбэрээр тайлбарлавал бараа үйлдвэрлэлийн шинэ илүү үр өгөөжтэй аргууд гарч ирэхийг хэлнэ. Техникийн дэвшлийн ердийн, хөдөлмөр хэмнэх, капитал хэмнэх гэсэн 3 үндсэн төрөл байна
Хүчин зүйлийн зардлын хэмжээ бүтэц урьдын адил байхад үйлдвэрлэлийн өсөлт гарч байгаа бол ердийн техникийн дэвшил гэнэ. Жишээ нь хөдөлмөрийн хуваарь гэх мэт энгийн бөгөөд шинэ зүйл үйлдвэрлэлд гарч ирэх. Капитал болон хөдөлмөр хэмнэх дэвшил нь капитал хөдөлмөр зэрэг хүчин зүйлийн зардал хуиралтгүй үед үйлдвэрлэл нэмэгдэх боломж олгох талаараа энгийн дэвшлээс ялгаатай болно. Компьютер автомат нэхэх төхөөрөмж цахилгаан өрөм механик анжис гэх мэт нь техникийн дэвшлийн хөдөлмөр хэмнэх хэлбэрүүд мөн.
Эндээс үзэхэд эдийн засгийн өсөлтийн эх сурвалж нь янз бүрийн хүчин зүйлийн цогц бөгөөд тэдгээрийн дундаас эдийн засгийн өсөлтийг урамшуулахад биет болон хүн капиталд оруулах хөрөнгө оруулалт онцгүй чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэдгээр нь улс орны үйлдвэрлэлийн нөөцийг нэмэгдүүлээд зогсохгүй янз бүрийн зохион бүтээлт технологийн шинэчлэлийн үр нөлөөгөөртэдгээрийн үр өгөөжийг дээшлүүлнэ.

























Лекц 6
Хүн амын өсөлт ба шилжилт хөдөлгөөн эдийн засгийн хөгжлийн асуудал болох нь
1. Хүн амын өсөлтийн тулгамдсан асуудал, өсөлтийн онол
2. Хүн амын шилжих хөдөлгөөний онол үзэл баримтлал
Хүн амын өсөлтийн тулгамдсан асуудал, өсөлтийн онол
Дэлхийн нийт хүн ам 1999 онд 6 тэрбум болсон бол НҮБ-аас гаргасан 20-р зууны төгсгөлд 6.3 тэрбум 2025 он гэхдээ 8.5 тэрбумд хүрэх ажээ. Жил бүр дэлхийн хүн ам ойролцоогоор 60 саяар нэмэгдэж байгаан дотор буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнууд энэ өсөлтийн 90 орчим хувийг эзэлж байна.Хүн амын өсөлттэй холбоотойгоор дэлхийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг дараах байдлаар томъёолж болох байна. Үүнд:
1. Хүн амын өсөлтийн хурдцын хэмжээгээр буурай болон хөгжиж байгаа орнууд хүн амын амжиргааны түвшинг дээшлүүлж чадах уу? Амьдралын баталгаажих түвшинг хангахад хүн амын өсөлтийн ямар хэмжээ тохиромжтой вэ?
2. Хөгжиж байгаа орнуудад асар их хурдацтай өсөж байгаа ажиллах хүчнийг ойрын 10 жилд ажлын байраар хэрхэн хангах вэ? Одоо байгаа ажилгүйдлын түвшинг хэвээр хадгалах нь ололттой тал гэж үзэх үү?
3. Буурай хөгжилтэй орнуудад бий болсон хоол хүнсний дутагдал болон ядуурлыг хэрхэн багасгах вэ? Хүнсний нөөцийг шударгаар хуваарилахад дэлхийн хүнсний нөөц хэр хүрэлцээтэй вэ?
4. Хүн амын өсөлт эрс ихсэж байгаа нь ирээдүйд буурай хөгжилтэй орнуудад хүн бүр анхан шатны боловсрол эзэмшиж эмнэлгийн тусламж авч чадахаар боловсрол эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлж чадах уу?
5. Буурай хөгжиж байгаа орнуудын хөгжих үйл явца юу саад болэ байна. Эдгээр орнуудад өсөн нэмэгдэж байгаа хүн амаа хэрэгцээт зүйлсээр ямар хэмжээнд хангаж чадах вэ?
6. Хөгжингүй болон буурай хөгжилтэй орнууд байгалын тэнцвэртэй байдлыг алдагдуулах замаар өөрийн материаллаг баялагийг нэмэгдүүлж байгаа нь буурай хөгжилтэй орнуудын хөгжих үйл явц хүн амын өсөлтөд хэрхэн нөлөөлөх зэрэг болно .
Дэлхийн хүн амын өсөлтийг:
1. 1750 оноос өмнөх үе
2. 1750-1950 он буюу Европ, Азийн өсөлтийн үе
3. 1950-1985 он буурай хөгжилтэй орнуудын хүн амын өсөлтийн үе
4. 1985-2025 он өсөлтийн хурд буурч хүн мын тоо өсөх үе
5. 2025 оноос хойш тогтворжих үе хэмээн хуваан авч үзэж байна.
2000 жилийн өмнө дэлхийн нийт хүн ам 250 мянга байсан ба Б.Ц.Урланис судалгаагаар манай эриний эхэнд 150-200 сая байсан ба 1000 он гэхэд 300 саяд хүрсэн ба нийт хүн амын 2|3 нь Ази тивд оршин сууж байсан байна Энэ үед дэлхийн хүн амын өсөлт нь байгалийн шалгарлаар аажмаар явагдаж зарим үед өсөж зарим үед удааширч буурсан байна.
1750-1950 оны хооронд дэлхийн хүн ам урьд өмнөөс илүү хурдтай өссөн ба 1800 онд дэлхийн хүн ам 1 тэрбум, 1930 онд 2 тэрбум болсон байна. Энэ үеийн онцлог нь төрөлтийн түвшин нь өндөр тогтвортой байж аажмаар буурсан нас баралтын түвшин харьцангуй багассан нь хүн амын өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл байв. Нас баралтын бууралт нь үйлдвэржих хотжих хөдөлгөөн явагдсан шинжлэх ухааны олон салбарт шинэ нээлт гарч үйлдвэрт нэвтэрч эхэлсэн зэрэгтэй холбоотой байв.
1950-1985 онд 2.5-4.8 тэрбум бум болж 2 дахин нэмэгдсэн нь маш хурдан өсөлт юм. Энэ өсөлтийг буурай хөгжилтэй хүн амын өсөлт бий болгосон ба 35 жилийн дотор хүн ам 2.3 тэрбумаар нэмэгдсэний 61 хувийг Ази, 25 хувийг Африк Латин америк 14 хувийг Европ тив эзэлж байв. Нас баралтын огцом бууралт төрөлтийн өндөр түвшин нь буурай хөгжилтэй орнуудын хүн амыг нэмэгдүүлж улмаар хүн ам өсөх шалтгаан болсон байна.
1985-2025 оны үед хүн амын өсөлтийн хурд буурч цаашид тогтворжих хандлагатай болно. НҮБ-аас гаргасан хэтийн тооцоогоор 2025 оноос төрөлт нас баралтын түвшин бага байх бөгөөд хүн амын өсөлт буурна. 2040 он гэхэд хүн амын өсөлт зөвхөн өөрийгөө нөхөх тогтвортой хандлагад орж 2100 онд дэлхийн хүн ам 11 тэрбум болохоор тооцоо гаржээ.
Буурай болон хөгжиж байгаа орнуудад хүн амын төрөлтийн түвшин өндөр байгаа нь ямар үндсэн хүчин зүйл шалтгаанаас хамаарч байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд Мальтусын онолын үзэл баримтлалыг судлах шаардлагатай болно. Эдийн засгийн хөгжил хүн амын өсөлт нь хоорондоо харилцан уялдаа холбоотой болохыг Томас Мальтус 1798 онд гаргасан “Хүн амын хуулийн тухай оролдлого” бүтээлдээ орлого бууралтын тухай онолыг томъёолжээ. 30-40 жил тутам дахин өсөх замаар хүн ам геометр прогрессоор өсч байхад газар хүнсний хангамж зэрэг хүчин зүйлүүд нь зөвхөн арифметик прогрессоор өснө гэжээ. Ингэснээр нэг хүнд ногдох үржил шимтэй газар улам багасаж хүн амыг хоол хүнсээр хангах асуудал улам хүндэрнэ. Хүн амын өсөлттэй нэгэн зэрэг хоол хүнсний хангамж өсөж чадахгүйгээс шалтгаалан хоол хүсний хангамж нь зөвхөн хүний амийг зогсоох хэмжээнд хүрэх тул энэ нь хүн амын тоог тодорхой хэмжээнд байлгах шаардлагыг бий болгоно. Тэр үед хүн ам амьдралын доод түвшинд орж үгүйрэл хоосролд хүрнэ. Үүнээс урьдчилан сэргийлэх арга зам бол гэр бүлийн гишүүдийн тоог бага байлгах тухай ёс суртахууныг төлөвшүүлэх асуудал юм гэж Мальтус үзсэн байна.
Хүн амын өсөлтийн хурдыг нэг хүнд ногдох нийт орлогын өсөлттэй харьцуулах замаар Мальтусын загварыг авч үзэж болно. Графикийн босоо тэнхлэгт хүн ам нийт орлогын харьцааны өөрчлөлтийн утга, хэвтээ тэнхлэгт нэг хүнд ногдох орлогын хэмжээг, муруй шуга нь хүн амын өсөлтийн хурд нэг хүнд ногдох орлогын өсөлтийн түвшингийн уялдааг харуулж байна. Нэг хнүд ногдох орлогын түвшин маш бага байгаа тохиолдолд түүний өөрчлөлтийн хурд тэгтэй тэнцүү харин хүн амын тоо тогтмол байна.









Лекц-7

Хүн амын шилжих хөдөлгөөний онол үзэл баримтлал
Хүн амын шилжих хөдөлгөөнийг тодорхойлон үнэлж дүгнэлт өгөх талаар чиглэл бүрээр загвар боловсруулсан байдаг хэдий ч тэдгээрийн дотор шилжих хөдөлгөөний урсгалыг тодорхойлсон Рейвенштейний 1980-аад онд тодорхойлсон шилжих хөдөлгөөний хууль нь боломж нөхцөл багатай газар нутгаас харьцангуй илүү сайн нөхцөлтэй бүс нутаг руу хүн ам тодорхой үе шаттайгаар шилжих зүй тогтлыг тодорхойлжээ. Орон нутгаас хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний урьсгал хотоос орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг бий болгодог нөхцлийг тодорхойлсон байна. Үүнд:
1. Эдийн засгийн тааламжтай бүсээс эдийн засгийн өндөр боломжит бүс рүү шилжих суурьших газар нутгийн сонголт зайнаас хамаарна
2. Тодорхой үе шаттай явагдах шилжилт
3. Хотоос орон нутаг руу орон нутгаас хот руу шилжих
Эвирут Лий 1966 онд шилжих хөдөлгөөний татах ба түлхэх хүчин зүйлийн онолыг боловсруулан гаргаж ирсэн ба шилжих хөдөлгөөн хийхэд нөлөөлдөг хувь хүний үзэл бодол түүнийг даган дагнасан шилжих хөдөлгөөний зүй тогтлыг авч үзжээ. Энэ онолоор шилжих хөдөлгөөн шилжихн суурьших газар нутгийн ялгавартай шинж чанараас хамаарна гэж үзсэн. Тэдний уугуул газар нутгийн нөхцөл байдлаас хамаарсан түлхэх хүчин зүйлээс эсвэл шинэ газар нутгийн тааламжтай татах чадвараас үүдэн бий болно.

Түлхэх хүчин зүйлд:
1. Хүн амын хэт хурдан өсөлт бөөгнөрөл нь нөөцөөс хүртэх боломжит хэмжээ багасна
2. Байгалийн нөөцийн хомсдол
3. Техник технологийн хоцронгуй байдал, соёлын түвшин
4. Дайн самуун, байгалийн гэнэтийн өөрчлөлт
5. Нийгмийн байгуулал шашин шүтлэг улс төрийн тааламжгүй байдал
Татах хүчин зүйлд
1. Аж үйлдвэржилттэй холбогдох ажил эрхлэх өргөн боломж
2. Байгаль цаг уурын тааламжгүй нөхцөл
3. Эдийн засаг хууль эрх зүйн тааламжтай байдал
4. Техниз технологийн дэвшил
5. Дэд бүтцийн сайжиралт
6. Соёлын түвшин











Лекц8
Хөдөө аж ахуй ба хөгжлийн асуудал


1. Хөдөө аж ахуйн хөгжил дэвшил стратеги
2. Хөдөө аж ахуйн тогтолцооны бүтэц хэв маяг
3. Хөдөө аж ахуйн салбарын цогцолбор хөгжлийн асуудал


Хөдөө аж ахуйн хөгжил дэвшил стратеги
Тогтвортой хөгжиж өөрийгөө тэтгэх шинж бүхий эдийн засгийн бүрдүүлэх зорилгыг юуны өмнө хөдөө орон нутгаас хөдөө аж ахуйн салбараас эхлэх ёстой. Ядуурлын өсөн нэмэгдэж байгаа тэнцвэргүй байдал хүн амын болон ажилгүйдлын түргэн өсөлтийн үндэс нь хөдөө орон нутаг дахь зогсонги байдал эдийн засгийн идэвхи суларч байгаа явдал юм. Барууны орнуудын туршлагаас харахад эдийн засгийн хөгжлийн чухал нөхцөл нь үйлчилгээний үйлдвэржсэн хөгжингүй салбар бүхий хөдөө аж ахуын бүтцийг яаралтай өөрчлөх нь чухал болсон байна. Эдийн засгийн хөгжлийн бүх л стратеги нь гол зорилт болгон тавьж харин хөдөө аж ахуйд хүн амыг хүнсээр хангах ажиллах хүч нийлүүлэгчийн үүргийг ногдож байна.
Хөдөө аж ахуйн ажил эрхлэлтийн өсөлтөд баримжаалсан эдийн засгийн хөгжлийн стратеги нь дараах 3 үндсэн бүрэлдэхүүнтэй байна. Үүнд:
1. Технологи зохион байгуулалтын бүтцийг сайжруулж үнийн бодлогыг тогтворжуулсны үр дүнд жижиг аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авах замаар үйлдвэрлэлийн өсөлтийг хурдасгах
2. Хотын хөгжлийн стратегийг ажил эрхлэлтийн өсөлтөд тулгуурлан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дотоод эрэлтийг дээшлүүлэх
3. Хөдөө орон нутгийн хүн амд түшиглэн тэдгээрийг үйлчлэх хөдөө орон нутгийн хөдөө аж ахуйн бус салбар дахь хөдөлмөр бүтээмж ихтэй үйлдвэрлэлийг тараан хөгжүүлэх нь чухал болсон байна.
Хөгжлийн ерөнхий үйл явцын бүрэлдэхүүнд хөдөө аж ахуйн хөгжлийн болон орон нутгийн цогцолбор хөгжлийн стратегид дараах асуудлыг хамруулан авч үзэх болжээ. Үүнд:
1. Жижиг аж ахуй болон ажиллагсад газаргүй таричид шууд ашиг олдог ба өсөн нэмэгдэх хотууд хангалттай тооны хүнсний зүйлээр хангагдаж байхын тулд нэг хүнд ногдох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг мэдэдэгдэхүйц хэмжээгээр хэрхэн нэмэгдүүлж болох вэ?
2. Бүтээмж доогуур жижиг аж ахуйг ямар арга замаар өндөр үр ашигтай зах зээлийн аж ахуй болгон хувиргах вэ?
3. Өрхийн аж ахуйн хөдөө аж ахуйн ажиллагаасс хувьсал өөрчлөлтийг эсэргүйцэх нь зохисгүй ба энэ тойрон байгаа эдийн засгийн бодит зүйлээр нөхцөлдөж байгаа юу?
4. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөлтийг бүх үйлдвэрлэгчид тэнцүү хуваарилахын тулд эдийн засгийн болон үнийн хөшүүрэг хангалттай буюу түүнийг зохион байгуулалт бүтцийн хувьсал өөрчлөлтөөр нэмэгдүүлэх ёстой юу?
5. Орон нутгийн амьдралын нөхцлийг сайжруулахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх хангалттай эсвэл хөдөө аж ахуйн бус салбарт ажиллагсдын өсөлтийг хангах боловсролын тогтолцоо эмнэлгийн үйлчилгээг төгөлдөржүүлж чадах уу?



Хөдөө аж ахуйн тогтолцооны бүтэц хэв маяг
Дэлхий дахины хөдөө аж ахуйн хоорондоо их ялгаатай ба дараахь хоёр хэв маягаас бүрдэж байна.
1. Хөгжилтэй орнуудын үйлдвэрлэлийн ихээхэн боломжтой цөөн тооны аж ахуй бүх орныг тэжээх боломжтой нэг ажиллсагсад ногдох бүтээгдэхүүний өндөр үр ашигтай хөдөө аж ахуйн хав маяг
2. Доод хэмжээний нормоор хөдөөгийн хүн амыг тэжээж байгаа хөгжиж байгаа орнуудын доогуур бүтээмжтэй үр өгөөж доогуур хөдөө аж
Түүхэн хөгжлийн явцад хөгжиж байгаа олон оронд газрын ихэнх хэсэг нь газар цөөн тооны томоохон эздийн гарт төвлөрч байсан хандлага Латин Америк Азийн зарим хэсэгт илэрч байсан ба ихэнхдээ хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндэс нь өрх гэрийн аж ахуй байжээ. Латин Америк Азийн түүхэн хөгжил соёл ялгаатай боловч бүс нутаг дахь тариачны нийтлэг шинжээр илэрч байсан. Латин Атерикт тариачны ядуу байдлын үндэс нь газар томоохон болон өчүүхэн жижиг хэсэгт хуваагдсан байдал бол Азид хүн амын хэт нягтралын нөхцөлд газрын маш олон тусгаар хэсэг байгаад оршино.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дараахи 3 үе шатанд хуваан авч үзнэ.
1. Тариачны бүрэн өрхийн хэрэглээнд түшиглэсэн бүтээмж доогуур эдлэхүүний аж ахуй
2. Бүтээгдэхүүний хэсгийг хэрэглэж үлдсэнийг зах зээлд борлуулах өрхийн холимог аж ахуй
3. Зах зээлд ажиллах орчин үеийн өндөр үр өгөөжтэй аж ахуй
Хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн асуудлыг авч үзэхдээ түүний эдлэхүүний шинжтэй аж ахуйгаас өрхийн бие даасан томоохон аж ахуйд хувиргах дараа нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тэргүүлэх байр суурь эзлэх зах зээлийн томоохон аж ахуй болгох арга замыг тодорхойлох явдал юм.
Эдлэхүүний хэв шинжийн аж ахуй өрх гэрийн хэрэгцээнд ихэвчлэн ургац хураан авах ядал ба уламжлалт арга технологиор газраа боловсруулдаг тул үйлдвэрлэлийн хэмжээ бага байдаг. Хөрөнгө оруулалтын маш бага үйлдвэрлэлийн гол хүчин зүйл нь ажиллах хүч байхаас гадна эрсдэл бүхий нөхцөл нь тогтворгүй үйлдвэрлэлийг бий болгодог.
Эдлэхүүний аж ахуйгаас төрөлжсөн үйлдвэрлэлд шилжихийг бие даасан холимог аж ахуй гэж үзэх ба үндсэн таримал давамгайлахгүй зорилтод зах зээлд зориулан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэнэ.
Холимог эдийн засаг дахь зах зээлийн төрөлжсөн аж ахуй бол хувийн тухайлсан аж ахуйн дээд төгсгөлийн үе шат байна. Хөгжилтэй орнуудад ийм аж ахуй нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн давамгайлах хэлбэр болж байна. Хөдөө аж ахуйн төрөлжсөн үйлдвэрлэлд өөрийн хэрэгцээний ургац авах илүүдлээ худалдах нь гол зорилт биш харин дан ганц арилжааны ашиг олох явдал юм.





Лекц-9

Хөдөө аж ахуйн салбарын цогцолбор хөгжлийн асуудал
Хөдөө аж ахуйн нийт салбарын гол зорилт нь хөдөө орон нутагт оршин суугчдын амьдралын түвшинг юуны өмнө жижиг аж ахуй эрхлэгчдийн орлого хөдөлмөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар дэс дараатай дээшлүүлэх явдал байдаг бол хөдөө аж ахуйн салбарт гарах дэвшлийн эх сурвалж, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шаардагдах нөхцлийг тодорхойлох ёстой. Энэхүү хоёр бүлэг хүчин зүйлийг дараахи байдлаар авч үзье.
Хөдөөгийн жижиг аж ахуйн дэвшил хөгжлийн эх сурвалжид

1. Технологи шинэчлэлийн өөрчлөлт
2. Улсын эдийн засгийн тухайн бодлого
3. Туслах чанарын нийгмийн байгууламж
Хөдөө аж ахуйн салбарын хөгжил дэвшлийн хөгжлийн нөхцөлд
1. Хүнсний өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахад чухал аж ахуйн бүтцийн шинэчлэл
2. Өөрчлөлтийг дэмжих үр өгөөжтэй тогтолцоо бүрдүүлэх
3. Хүн амын амьдралын нөхцлийг сайжруулах зорилгоор хөдөөгийн дэд бүтцийг өөрчлөх
Технологийг өөрчлөх шинэ зүйл нэвтрүүлэх нь хөгжиж байгаа ихэнх орны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээг тогтвортой нэмэгдүүлэх зайлшгүй угтвар нөхцөл болно. Шинэ технологи хэрэглэхгүйгээр ашиглаагүй эдэлбэр газрыг эргэлтэнд оруулах боломж өнөөгийн нөхцөлд алга болжээ. Технологийн дэвшлийн 2 үндсэн чиглэлээр бүтээмжийг дээшлүүлж болно.
1. Ажиллах хүчний хомсдолтой газрыг эрчимтэй бусаар ашиглах нөхцөлд нэг ажиллагсад ногдох бүтээгдэхүүний хэмжээний ихээхэн өсөлтийг хангах хөдөлмөрийг хэмнэх техник хамаарна. Харин капитал хомсдолтой газар жижиг хэсгээс тогтох ажиллах хүч илүүдэлтай хөгжиж байга орнуудад өндөр бүтээмжтэй техникийг үр өгөөжтэй ашиглаж чадахгүй
2. Биологи, усны нөөц ашиглалттай, химийн шинжлэх ухааны тусламжтайгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж болно
Хөдөө аж ахуйн хөгжлийн болон орон нутгийн цогцолбох хөгжлийн хүнд хандсан стратегийг хэрэгжүүлэхийг тулд дараах 3 нөхцлийг томъёолж болно.
1. Газрын шинэчлэлт: Хөдөө орон нутгийн хүн ам технологийн дэвшлийг олотыг хүргэх хүнсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангахын тулд аж ахуйн бүтэц газрын түрээсийн тогтолцоог өөрчлөн зохион байгуулах нь чухал. Гарын шинэчлэл нь хөгжиж байгаа олон оронд хөдөө аж ахуйг хөгжүүлэх анхдагч нөхцөл болдог.
2. Шинэчлэлийг дэмжих бодлого: Хэрэв үйлдвэрлэлийн өсөлт үр өгөөжийг урамшуулан дэмжих үйлдвэрлэгчдийн эдийн засгийн боломжийг өргөтгөх нөөц олж авах талыг дэмжих тогтолцоог улсын зүгээс бий болгож жижиг аж ахуйн хөгжлийн хүссэн үр дүнд хүргэх боломжтой.
3. Цогцолбор хөгжлийн зорилго: Орон нутгийн цогцолбор хөгжил нь жижиг аж ахуйн дэвшлээс шийдвэрлэх байдлаар хамаарах ба энэ хөгжил нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн газруудыг хөгжүүлэх гар урлал боловсрол эмнэлгийн үйлчилгээг өргөжүүлэх замаар аж ахуй төдийгүй нийт хүн амын орлогыг нэмэгдүүлэх хоол хүнс, орон сууцны нөхцлийг сайжруулах, хөдөө орон нутгийн болон хотын хүн амын хоорондын эдийнзасгийн боломж болон орлогын тэгш бус байдлыг багасгах, дэвшил өөрлөлтийн хурдцыг нэмэгдүүлэх хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой дэмжих чадварыг тус тус хамаарна.

















































Лекц10
Байгаль орчин ба хөгжлийн асуудал


1. Эдийн засгийн ухаан ба байгаль орчин
2. Байгаль орчны эдийн засгийн загвар
3. Монгол улсын байгаль орчныг хамгаалах асуудал

Эдийн засгийн ухаан ба байгаль орчин
Хөгжлийн бодлогын амжилтад байгаль орчны асуудал чухал нөлөөтэйг эдийн засагчид 1980-аад оны үеэс дэвшүүлэх болжээ. Хөгжиж байгаа орнууд дахь хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон үйлдвэрлэлийн нөөцийг үр ашигтай ашиглахад гарах зардлыг нэмэгдүүлэх шаардлагаас болж байгаль орчны доройтол нь эдийн засгийн өсөлтийн хурдцыг багасгахад хүргэж байна. Байгаль орчны асудлыг шийдвэрлэх нь байгалийн нөөцийн үр өгөөжтэй ашиглалтыг дээшлүүлэх хүн амын ядуу давхаргын амьдралын нөхцлийг сайжруулахтай холбоотой юм. Байгаль орчинтрй зохицон нийцсэн тогтвортой өсөлт хангах нь эдийн засгийн хөгжлийн салшгүй хэсэг юм.
ҮНБ-ийн тооцоонд байгаль орчныг хамгаалах зардлыг орхигдуулах нь хөгжлийн эдийн засагт тэдгээрийг уламжлан үлдээх шалтгаан болж байна. Эдийн засгийн тооцоо судалгаа хийх үедээ байгальт орчны байдал түүний цаг хугацаанд гарах өөрчлөлтийг анхаарах ёстой.
Эдийн засгийн хөгжилд ургамал амьтны хоорондын харилцаа тэдгээрийн болон байгаль орчинтой үүсгэх зохицолын тухай экологийн талын асуудалд:
1. Тогтвортой хөгжлийн чиг баримтлал болон байгаль орчны харилцан холбооны асуудал
2. Тогтвортой хөгжил хүн амын нөөцтэй харилцан холбоотой байдал
3. Ядууралтай холбоотой тал
4. Эдийн засгийн өсөлт
5. Хөдөөгийн цогцолбор хөгжил
6. Хотжилт
7. Олон улсын аж ахуйтай ямар харилцан холбоотой тухай асуудлыг багтаана.
Эдийн засгийн өсөлт байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны хоорондын оновчтой харьцааг тогтоох оролдлогын явцад “тогтвортой хөгжил” нэр томъёо гарчээ. Тогтвортой хөгжлийн тодорхойлолтын олон хувилбар байгаа боловч юуны өмнө дараа үеийнхээ хэрэгцээг хохироохгүйгээр өнөө үеийнхээ хангах чадварыг илэрхийлнэ. Уг чанар нь эдийн засгийн өсөлт болон дараа үе дэх амьдралын чанар байдал нь байгаль орчны байдлаас шийдвэрлэх хамааралтайд оршино.
Үл сэргээгдэх хязгаарлагдмал нөөц нь ирээдүйн хязгааргүй хэрэгцэг хангах боломжгүйн улмаас хүн амын тооны хязгаарлагч болж байгаа нь ноцтой асуудлыг үүсгэж байна. Хөгжиж байгаа орнуудын хүн амын өсөлтийн хурдцын хор уршиг нь газар ус болон орон нутагт түлшний хомсдол эрүүл ахуйн нөхцөл цэвэр ус байхгүйгээс болж хотын хүн амын эрүүл мэндийн байдал доройтсон байна. Хөгжиж байгаа орнуудын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд байгаль орчныг сүйтгэх ажиллагааг зогсоох байгалийн нөөцийг аль болох олон хүнд хүрэлцэх байдлаар ашиглалтын үр ашгийг нь дээшлүүлэх нь чухал байна.
Төрөлт өндөр байх нь ядуу дорой байдлаас төрөн гарсан асуудлын шалтгаан гэж үздэг ба газаргүйдэл ядуурал нөөцөд хүрэх бэрхшээл зэрэг асуудлыг шийдвэрлэхгүйгээр амжилтанд хүрэх боломжгүй.
Хөгжиж байгаа орнуудын өсөн нэмэгдэх хүн амын хүнсний хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэлийг 2010 он гэхэд 2 дахин өсгөх нь чухал гэж тодорхойлсон бөгөөд боловсруулах нэгж талбайд ногдох хүн амын өндөр нягтралаас болж дээрх зорилгод хүрэхийн тулд хөдөө аж ахуйн салбарын нөөцийн хуваарилалт ашиглалтын аргад үндсэн өөрчлөлт оруулах тэдгээрийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага гарч байна.

Байгаль орчны эдийн засгийн загвар
Байгаль орчны эдийн засгийн үндсэн 2 загвар байна. Үүнд:
1. Хувийн өмчид нөөц орших загвар
2. Нийтийн өмчлөлд нөөц орших загвар
Зах зээлийн эдийн засагт хөгжсөн орнуудад дэлгэрсэн байгаль орчны харилцан нөлөөллийн эдийн засгийн зарим загварууд байдаг. Эдгээр загварт байгаль орчны зүгээс зах зээл зөрчилдөх нь дүрмийн бус харин онцгойлох зүйл гэж үздэг. Хүн амын эрүүл мэнд үйлдвэрлэлийн байгаль орчны эвдрэлийн дараахь хор уршиг байна.
1. Усны бохирдол ба дутагдал
2. Агаар бохирдох
3. Хорт хатуу хаягдал
4. Хөрсний эвдрэл
5. Ой устах
6. Биологийн олон хэв шинжит байдлын ядуурал
7. Агаарын бүрэлдэхүүн дэх өөрчлөлт

Иймээс үр ашиггүй шийдлээс зайлсхийхийн тулд неоклассик онолын үндэслэлийг хэрэглэх боломжтой гэж үздэг. Энэ онолын тусламжтайгаар байгалын нөөцийг оновчтой ашиглах нөхцөл аж ахуйн үйл ажиллагааны үр өгөөжид зах зээлийн уналтын нөлөөний шинж байдлыг тайлбарлаж болдог.
Нөөцийн зохисгүй ашиглалт нь зах зээлийн хүчний чөлөөт нөлөөлөлд саад болох өмчийн тогтолцооны тэгш бус байдлаас шалтгаалдаг гэж чөлөөи зах зээлийн онолын талынхан нотолдог. Бүх нөөцийг хувийн эзэмшилд шилжүүлэх зах зээлийн тогтолцоо нь тэдгээрийн үр ашигтай ашиглалтыг хангана. Өмчийн энэ тогтолцооны нөхцөлд ажиллах зах зээлийн 4 шинжтэй байна. Үүнд:
1. Бүх нөөц хувийн эзэмшилд орших олон талт шинж
2. Хувийн өмчинд байгаа нөөцүүдийг өөрийн сонирхолд ашиглах боломжийг бусдад олгохгүй байх боломжтой онцлог байдал
3. Нөөц эзэмшигч өөрийн үзэмжээр хандан ямарч мөчид түүнийгээ ашиглах тооцоот байдал.
4. Нөөц ашиглалтын үр өгөөжийг зах зээлийн дүрмээр нөхцөлдсөн хуваарилалт заавал хангагдах албадсан байдал.
Дээрх нөхцлийн үед нөөц эзэмшигч түүнийг худалдах буюу ашиглан дээд зэргийн ашиг олох сонирхолтой байдаг. Хэрэв 4 нөхцөл зэрэг хэрэгжихгүй бол зах зээлд зөрчилт байдал үүснэ.
Хэрэв хомс нөөц нийтийн өмчлөлд байвал тэр нь нийтээр ашиглах боломжтой байх боловч ашиг буюу монополь түрээс бий болгоа нөхцөлгүй байна. Ийм түрээс үүсгэхгүй байгаа нь нөөцийн ашиглалт муу байхад хүргэнэ гэж неоклассик онолынхон үздэг. Хөгжлийн үүднээс авч үзвэл дээрх загварын сул тал нь тэгш байдал үндсэн хэрэгцээ зэрэг амьдралын чухал асуудлыг орхигдуулдаг явдал юм. Мөн асар их баялагыг хязгааргүй ядууралтай зэрэгцүүлэн ашиглах нөхцөлд л үр өгөөж хангагдах ёстой ажээ. Хэрэв хөгжлийн гол зорилго хүмүүсийн үндсэн хэрэгцээг ханахуйц орлогын түвшин бүрдүүлэхэд оршино гэж үзвэл хомсдол нөөцийг хуваарилах нь хамгийн чухал асуудал болдог.



Монгол улсын байгаль орчныг хамгаалах асуудал


ЭРХЭМ ЗОРИЛГО: Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсоороо нөхөн сэргээгдэх боломжийг олгохуйцаар байгальд ээлтэй, нөөцөд хэмнэлттэй арга технологиор бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь өнөөгийн нийгмийн тэргүүлэх зорилтын нэг болоод байна.
Аливаа бизнесийн үйл ажиллагааг эрхлэхдээ түүхий эд, эрчим хүч, усны зарцуулалтыг дээд зэргээр хэмнэж, нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх замаар цэвэр технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэн явуулах нь өнөөгийн дэлхий дахины бизнесийн хөгжлийн шинэ чиг хандлага, өрсөлдөөний үндсэн шалгуур болоод байгааг сонор соргогоор мэдэрч, өөрийнхөө болон үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө байгаль орчинд ээлтэй, эрүүл, цэвэр, зөв бизнесийг хөгжүүлэх нь та бидний өмнө тавигдаж буй нэн чухал үүрэг гэдгийг гүнээ ухамсарлан ойлгох хэрэгцээ шаардлага бий боллоо.
Дэлхий дахин дан цэвэр технологийн үйлдвэрлэлийг дэмжих чиг хандлагаа өөрчилж “Нөөцөд хэмнэлттэй цэвэр технологийн үйлдвэрлэл” эрхлэхэд ихээхэн анхаарч байна. Өөрөөр хэлбэл “Green industry (Ногоон аж үйлдвэр), Green Growth (Ногоон өсөлт), Invest green (Ногоон хөрөнгө оруулалт), Greening the Economy (Ногоон эдийн засаг), Green business (Ногоон бизнес)” гэсэн нэр томъёо руу санамсаргүйгээр биш зайлшгүй хэрэгцээгээр ногоон технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд хүчин зүтгэх шаардлагатай болж байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь дараахь үндсэн зорилтыг хэрэгжүүлнэ:
ашигт малтмалын салбарын хөгжлийг түргэтгэжэрх зүйн орчныг шинэчлэх, ашигт малтмалын стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг бодитойгоор хэрэгжүүлж, түүнээс олсон орлогоос иргэдэд хүртээх;
Монгол Улсыг үйлдвэржүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, уул уурхайн салбарт түшиглэсэн үйлдвэрлэл, орон нутгийн түүхий эдэд тулгуурласан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх; мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүнээр, тухайлбал, мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах;
иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд онцгой анхаарах;

төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх.

Экосистемийн тэнцвэрт байдлыг хангахуйц байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх цогц бодлогыг хэрэгжүүлэн хөгжлийн тогтвортой орчныг бий болгох, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлнэ.
1. Байгалийн тэтгэх даац, чадавхийн хүрээнд нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, экологид халгүй цэвэр технологийг дэмжих бодлогыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд баталгаажуулна.Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, нүүрсийг боловсруулах, гэр хорооллыг орон сууцжуулахад зориулж инженерийн байгууламжийг өргөтгөх, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчилж хийн түлшинд шилжүүлэх замаар Улаанбаатар болон бусад хотуудын агаарын бохирдлыг бууруулна.
2. Хот, суурин газрууд дахь агаар, ус, хөрсний бохирдлыг багасгаж, иргэдийн ажиллаж, амьдрах эрүүл орчныг бүрдүүлнэ.
3. Хот, суурин газруудад хог хаягдлын шинэ менежментийг нэвтрүүлж, хог боловсруулах үйлдвэр байгуулна.
4. Усны талаархи төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, гол мөрний урсацад тохируулга хийх, хуримтлагдсан усны нөөцийг шилжүүлэн ашиглах дэд бүтцийг байгуулна.
5. Говь, хээрийн болон цөлжилт ихээр явагдаж байгаа бүсүүдэд унаган ургамлыг тарималжуулах, хур тунадас нэмэгдүүлэх, ус хуримтлуулах, хиймэл нуур, цөөрөм байгуулах замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээ авч, “Ус” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
6. Говь, хээрийн бүсийн бэлчээрийг усжуулах зориулалтаар баг бүрт нар, салхины эрчим хүчээр ажиллах тус бүр нэг худаг гаргана.
7. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх гадаад, дотоод санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
8. Хөрс хамгаалах эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, Хөрсний тухай хууль гаргаж хэрэгжүүлнэ.
9. Алтны бага нөөцтэй шороон орд болон усны хагалбар, голын ай сав газар, ойн сан, говийн баян бүрд, байгалийн онцгой тогтоц бүхий газрууд, түүний хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, олборлохыг хориглох, байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай арга технологиор уул уурхайн үйлдвэрлэл явуулахыг бүрэн зогсооно.
10. Байгаль орчныг нөхөн сэргээх баталгаагүй бол эдийн засгийн ямар ч ашигтай хөтөлбөр төслөөс татгалзана.
11. Хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримтлан уул уурхай, орд ашиглалтын хяналт, шинжилгээний хөтөлбөр, байгаль хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, даалгавар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлөлт зэрэг мэдээллийн улсын сан бүрдүүлж, түүнийг нийтэд ил тод, хүртээмжтэй байлгана.
12. Ашигт малтмалын орд газрын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгоход байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг тодорхой шалгуурын дагуу сонгон шалгаруулсан мэргэжлийн байгууллагаар хийлгэж, түүнийг үндэслэн шийдвэр гаргах журамд шилжинэ.
13. Монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлнэ.
14. Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх тогтвортой менежментийг бий болгож, мод орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, модны хэрэглээг импортоор хангах санаачилгыг дэмжинэ.
15. Амьтан, ургамлын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах менежментийг сайжруулж, тэдгээрийн байгалийн жамаар өсөж үржих, нөхөн сэргэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
16. Монгол Улсын газрын талаархи төрийн бодлого, газрын нэгдмэл сангийн оновчтой төлөвлөлтөд үндэслэсэн байгаль орчныг хамгаалах, газар, түүний хэвлийн баялгийг зохистой ашиглан хамгаалах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, газрын болон эд хөрөнгийн бүртгэлийн өнөөгийн тогтолцоог өөрчлөн бие даасан бүтэц бий болгож, газар зохион байгуулалт, газрын үнэлгээний аргачлалыг шинэчлэн мөрдүүлнэ.
17. Аялал жуулчлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах замаар жуулчдын тоог нэмэгдүүлнэ.
18. Байгаль орчны төрийн хяналтыг сайжруулан, байгалийн нөөц баялгийн халдашгүй байдлыг хангах үүрэг, хариуцлагыг чангатгана.

























Лекц11
Боловсрол ба хөгжлийн асуудал
Боловсролын талаар олон эрдэмтэн судлаачид янз бүрийн тодорхойлолт өгсөн байдгийн дотроос Солонгос улсын доктор професор Вонь Дун Ёнь, МУ-ын физикч доктор Бат-Отгон хоёрын орчин үеийн боловсролын талаарх тодорхойлолтыг авч үзвэл:
Бат-Отгон: Олон талын эерэг чадвар мэдлэг зөв хүмүүжил соёлын цогцолборыг болосрол гэх буюу эерэг сайн хөгжил нь боловсрол юм. Боловсрол эерэг сайн хөгжил болохынхоо хувьд хүнийг тодорхойлогч хүчин зүйл бүртээ холбоотой өргөн хүрээтэй гүн агуулгатай ойлголт юм. Тиймээс боловсрол нь олон салбарлах ба ерөнхийд нь дараах байдлаар багцлсан байдаг. Үүнд:
Биеийн боловсрол- Энэ нь насандаа тохирсон бие мах бодь болон биеийн зохистой харьцаа нас биендээ тохирсон хүч чадал хурд уян хатан чанар тэнцвэр тэсвэржилт чийрэгжилт авхаалж самбаа зэргийг багтаасан эрүүл саруул байдал
Оюуны боловсрол-Энэ нь сэтгэхүй сэтгэн бодох чадвар ой тогтоолт анхаарал түүний төвлөрөл ба хуваарилалт зэрэг оюуны үзүүлэлтийн түвшнээр тодорхойлогдох олон талын мэдлэг ба түүнийг амьдрал практикт бүтээлчээр хэрэглэх чадварын нийлбэр цогц юм.
Сэтгэлийн боловсрол-Энэ нь хүний өрөвдөх хайрлах энэрэх нигүүсэх уучлах өршөөх туслах аврах гэх мэт сэтгэлийн үйлдлүүдээр илрэх бөгөөд хүний зан төлөв авир араншин сэтгэлийн хөөрөл саатал сэтгэл зүйн байдал зориг тэвчээр хатуужил зэргээр тодорхойлогдоно.
Сэтгэлгээний боловсрол-Энэ нь өөртөө оюуны болон сэтгэлийн боловсролыг нэгтгэх ба хүнийг аливааг ухаарах чадвар буюу ухамсар ухаан дотоод мэдрэмж ертөнцийг үзэх үзлээр тодорхойлогдоно.
Харилцааны боловсрол-Энэ нь хүнээс байгальтай хүнээс нийгэмтэй хүнээс хүнтэй болон бусад бүх зүйлтэй харилцах харилцаагаар илрэх бөгөөд эдгээр харилцааны үр дүнд тодорхойлогдоно.

Ийм агуулгаар цогц боловсрол нь хүний амьдрах чадварыг бий болгоно.
Вонь Дун Ёнь: Боловсрол нь хүнийг амьдрах ухаанд сургаад зогсохгүй ямар хүн болох вэ? Гэдэгт шууд нөлөөдөг тул бүх талаараа боловсрогдсон өв тэгш хүнийг бэлтгэх ёстой. Иймээс сэтгэлийн тэнхээ эрүүл чийрэг бие бялдар оюуны чадамж амьдралаа зөв авч явах чадвар бусадтай харилцах гэсэн хүнд байх ёстой 5 шинжийг төлөвшүүлдэг бүх талын боловсрол олгох сургалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзээд Даймонд Калаа буюу цогц боловсорсон хүнийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Сэтгэлийн тэнхээ-Ямарч бэрхшээлийг зоригтойгоор даван туулж чаддаг өөрийн үзэл бодолтой явдгаараа бусдын итгэл найдварыг хүлээж чаддаг.
Бие бялдар-Биеэ элдэв хөнөөлт зүйлээс хамгаалан үргэлж ариун явдал мөрийг эрхэмлэдэг
Оюуны чадамж: Мэдлэг болоод мэдээллийш богино хугацаанд хүлээн авч аливаа асуудлыг ширээний араас биш гол цэг дээр нь очиж биечлэн танилцаж учир шалтгааныг нь олж тогтоон эгзэгтэй зөв үед нь оновчтой шийдвэр гаргаж чаддаг.
Амьдралаа зөв авч явах-Амьдралын үнэт зүйл блсон цагийг үр дүнтэйгээр ашиглан өдөр тутмын төлөвлөгөөнөөс эхлээд тодорхой хугацаанаас насан туршийн чиг зорилго төлөвлөгөөг боловсруулан амьдардаг.
Бусадтай харилцах-Бусдын хайрлан хүндэтгэж шаардлагатай цагт тэднийг дэмжин тусалж чаддаг. Өөрийгөө хянаж захирдаг төлөв даруу бусдаас үргэлж суралцдаг бөгөөд ямарч хувирал өөрчлөлтөнд тохирох зөв үзэл бодолтой явдгаараа аливаа асуудалд уян хатан хандаж зөв мэргэн шийдвэр гаргадаг зөв сэтгэлгээтэй бусдын төлөө үйлчлэн амьдардаг.
Дээрх хоёр тодорхойлолт нь XXI зууны шилдэг боловсон хүчин болоход шаардагдах дэлхийн стандарт хэмжүүрийн эх үндэс юм. Ийнхүү дэлхийн хүний нөөцөөс шаардаж байгаа стандарт хэмжүүр нь дараах чадвар бүхий оюуны итгэлцүүрээр тодорхойлогдоно.

IQ-Intelligence quotient-танин мэдэхүй итгэлцүүр
EQ-Emotional quotient-Сэтгэл хөдлөл итгэлцүүр
CQ-Creative quotient-Бүтээлч сэтгэлгээ итгэлцүүр
AQ-Adversity quotient-Саад бэрхшээл итгэлцүүр
BQ-Bonding quotient-Холбоо хамаарал итгэлцүүр
NQ-Net quotient-Мэдээллийн сүлжээ итгэлцүүр
FQ-Financial quotient-Мөнгө санхүү итгэлцүүр
DQ-Development quotient-Хөгжил дэвшил итгэлцүүр
SQ-Spiritual quotient-Оюун санаа дотоод ертөнц итгэлцүүр
MQ-Moral quotient-Ёс суртахууны итгэлцүүр



Боловсрол гэдэг нь эрдэм, ур чадварыг зааж, сурах процесс юм . Боловсрол олгох орчин бүрдүүлэх нь сурган хүмүүжүүлэгчийн гол ажил юм. Олон төрлийн боловсрол байдаг:
Албан ёсны боловсрол нь бага сургуулиас авахуулаад эхэлдэг, үндсэн, академийн гэх мэт боловсрол эзэмших явдал юм.
Албан ёсны бус боловсрол нь голдуу гэртээ, жишээлбэл хүүхдийн, эцэг эхээсээ хоол хийхийг заалгах боловсрол юм.


Боловсролын тодорхойлолтууд
Нийгмийн гишүүний хувьд хүний эзэмшсэн мэдлэг, шүтлэг, урлаг, ёс суртахуун, дадал зуршлын нэгдлийг соёл гэх бөгөөд түүнийг нийгмийн захиалгад нийцүүлэн нэг үеэс нөгөө үед дамжуулах хэрэгслийг боловсрол гэж ойлгоно.
Боловсрол гэдгийн дор түүхээр бий болсон, нийгмийн ухамсарт зохих хэмжээгээр суусан, ямар нэгэн төгс дүрд зориуд чиглүүлэн бие хүний оюун санаа, бие бялдар, нийгмийн шинжийг төлөвшүүлэх бүх л үйл явцыг ойлгоно.
Агуулга нь эцсийн эцэст тухайн нийгмийн нийгэм эдийн засаг, улс төрийн байгууламж, түүний материал техникийн түвшингээр тодорхойлогдох шинжлэх ухааны мэдлэг чадвар, дадал, зан суртахууны үнэт зүйл, биеэ авч явах хэм хэмжээг нийгмийн гишүүдэд эзэмшүүлэх үүрэг бүхий сургалт, хүмүүжлийн бие даасан тогтолцоог боловсрол гэж ойлгоно.
Боловсролын хөгжилд гүйцэтгэх нэг үндсэн үүрэг нь түүний гол хүчин зүйл болон мэдлэг технологын дэвшлийг хангах явдал юм. ХХI зууны хөгжлийн гол онцлог нь мэдлэгт суурилсан эдийн засаг шинжлэх ухаанд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршдог. Шинжлэх ухаан дээд боловсролын хүрээндэх мэдлэгийн үйлдвэрлэл дамжуулалт хэрэглээг дараах бүдүүвчээр харуулж болно.
Мэдлэг үйлдвэрлэх үйл явц өнөөдөр нэг талаар глобалчлагдаж нөгөө талаас улс үндэсний нүүр царайг илэрхийлсэн хөгжлийн интенсив арга замйн гол хүчин зүйл болж байна. Мэдлэгийн үйлдвэрлэлийн үр дүнд шинэ санаа сэдэл технологийн шийдэл бий болдог. Мэдлэгийн үйлдвэрлэл эрхлэх 3 төрлийн байгууллага байна. Үүнд: Их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, бизнесийн хүрээний эрдэм шинжилгээний байгууллага.
Боловсролын нийгмийн ач холбогдлыг авч үзэхдээ хүний хөгжил нийгмийн дэвшилд түүний оруулах ач холбогдлыг орхигдуулсаар ирсэн нь хүнийг эдийн засгийн үр дүнг хэрэглэгч гэсэн өрөөсгөл ойлголт байсантай холбоотой. Ийм уламжлалт нөхцлийн өөрчлөхөд 1960-аад онд Теодор Шульц онцгой үүргийг гүйцэтгэсэн байна. Хүн капиталын нөөц эдийн засгийн хөгжил хоорондын уялдааг хоёр талаас нь судлах явцад хүн капиталын гүйцэтгэдэг үүргийн асуудал шинээр тавигдаж боловсролыг нийгмийн үйлчилгээний салбарт хамруулах шинэ үзэл баримтлал гарч ирсэн. Эдийн засгийн неоклассик онолчдын гаргасан боловсрол эдийн засгийн харилцан уялдааг 1990 оны эдийн засагчид боловсрол хөдөлмөрийн зах зээлийн харилцан холбоог судлах чиглэлээр өргөтгөсөн байна.

Мильтан Фридман “Боловсролд засгийн газрын гүйцэтгэх үүрэг” нийтлэлдээ дунд боловсролд хөнгөлөлттэй санхүүжилт хийх, дээд боловсролд улсын мөнгө хөрөнгийг багасгах зорилт дэвшүүлсэн байна. Хөдөлмөрийн зах зээл хүний хэрэгцээ эдийн засгийн хэрэглээ өсөлтийн уялдааг судлахад насны үечлэл ажил эрхлэлтийн бүдүүвч чухал болохыг дэвшүүлжээ. Эдийн засгийн хөгжилд боловсролын үзүүлэх нөлөөллийг авч үзэхдээ
Бие хүн болж төлөвших шатанд боловсрол эзэмшүүлэх
Ажил эрхлэх явцад нь боловсрол тасралтгүй олгох нь болдитойгоор нөлөөлж чадна.
Эдийн засгийн хэрэглээний талаас нь авч үзвэл 60-аас дээш насны хүмүүсийн амар тайван амьдрах хэрэгцээг түүний бусад насны үечлэлд бүтээсэн хуримтлалаар хангах өөрөөр хэлбэл боловсролын үйлчилгээг өргөтгөснөөр хүн амын орлогын түвшинг дээшлүүлж түүний эдийн засгийн нөхөн үржихүйг хангах асуудал эдийн засгийн бодлогын гол зангилаа болно. Ухаажих, нас тогтох үед нь өндөр боловсрол олгох замаар амьдралынх нь хуримтлал баталгааг бий болгож байгаа нөхөн үйлдвэрлэх хэрэгцээ нь давамгайлах насанд боловсрол мэдлэг мэргэжлийн хүчин зүйлд суурилан хүн амын орлогын өсөлтийг бий болгож тэтгэвэрт гарах үйл явцыг тогтворжуулан зогсонги байдлыг хязгаарлах бодлого явуулснаар боловсрол эдийн засгийн өсөлтийн уялдаа холбоог хангана. Боловсролын тогтолцоонд дээрх зорилтыг хангахын тулд сургалтын 3 үндсэн хэлбэр бүрэлдэн тогтсон байна.





Лекц-12

Хүн капиталын тухай үзэл баримтлал
Хүн капиталын үзэл баримтлал нь боловсролын сургалтын явцад хүний орлогыг нэмэгдүүлэхэд тулгуурласан байна. Иймээс боловсролд зарцуулсан зардал нь хүний ирээдүйн орлогын эх сурвалж болдог, ерөнхий санааг гол үндэслэл болгоно. Үйлдвэрлэлийн биет хүчин зүйлд оруулсан хөрөнгө оруулалтын зэрэгцээ хүний боловсрол мэдлэгт оруулсан хөрөнгө нь капитал болдог зүй тогтлыг онолын хувьд үндэслэн төр засгийн бодлогод тусгахад энэ үзэл баримтлалын ач холбогдол оршино. Үүнээс үүдэн капиталд оруулсан хөрөнгө оруулалт чухамхүү ямар хэмжээний өртөг өгөөжтэй байна вэ гэдгийг тодорхойлох нь боловсролын эдийн засгийн нэг гол зорилт болдог.
Хөрөнгө оруулалтын өртөг өгөөжийг тооцоход өртөг өгөөж шинжилгээний аргыг, дотоод өгөөжийг тооцоход ажиллах хүчний шинжилгээний аргыг тус тус хэрэглэнэ. Бодлого боловсруулах боловсролын шинэчлэл өөрчлөлтийн үндэслэлийг тодорхойлох төлөвлөх болон боловсролын тогтолцоог бэхжүүлэхэд өртгийн шинжилгээний дараахь аргыг хэрэглэнэ. Үүнд:
Боловсролын өртөг ба боломжийн судалгаа: Боловсролын орцыг шинжлэхэд энэ судалгааны аргыг хэрэглэх ба боловсролын үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал санхүүгийн боломжийг үнэлэхэд чиглэгдэнэ. Боловсролын үйл ажиллагаанд шаардагдах өртөг зардлыг тодорхойлсноор нэгдүгээрт, үйл ажиллагаанд шаардагдах өртөг зардлын хэмжээ санхүүгийн шаардлага, хоёрдугаарт, үйл ажиллагааг найдвартай сайн хэрэгжүлэх эдийн засгийн боломж богино хугацааны болон урт хугацааны зардлын хувь хэмжээ зардлын төрлүүд тэдгээрийн бодит харьцааны талаар илүү сайн мэдээллээр хангагдана.
Өртөг зардлын бихавер судалгаа: Боловсролын орц болон боловсролын үйл ажиллагаанд нөөцийг хэрхэн ашиглаж байгаа хамтатган судлах боломжтой.
Энэ аргыг дотор нь боловсролын зарлага ба өртөг зардлын нэгжийг судлах, боловсролд нөөцийг хэрхэн ашиглаж байгааг судлах гэсэн бүлэгт авч үзнэ. Боловсролын зарлагыг судлах аргыг үндэсний хэмжээнд хийх макро судалгаанд ашиглах ба боловсролыг зардлыг түүний хангагч болон нөхцөлдүүлэгч хүчин зүйлээр тодорхойлон авч үзнэ. Хангагч хүчин зүйлд үндэсний эдийн засгийн өсөлт үйлчилгээний нэр төрлийн өсөлт багтана. Нөхцөлдүүлэгч хүчин зүйлд хүн ам зүйн өөрчлөлт үндэсний хөгжилд үзүүлэх боловсролын нөлөөлөл зэргийг авч үзнэ. Боловсролд нөөцийг хэрхэн ашиглаж байгааг судлах нь нэг талаас боловсролын байгууллагууд дахь орцын ашиглалтын түвшинг нөгөө талаас зардлын нэгжийн ашиглалт хийгээд үр өгөөжийг тодорхойлох боломж олгоно.
Хүн капиталын хөрөнгө оруулалтын талаар Засгийн газраас онцлон анхаарах 4 үндсэн чиглэл байна. Үүнд:
Хүн капиталын хөрөнгө оруулалтын шаардлагыг үндэслэн түүний хангалтыг сайжруулах чиглэл. Энэ нь үндэсний хөгжлийн хэрэгцээтэй уялдуулан хүн амд бүрэн боловсролыг олгох боломжийг бүрдүүлэх, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад оршино.
Улсын болон хувийн хөрөнгө оруулалтын зардлыг аль болох оновчтой болгох чиглэл. Энэ нь боловсролын бүх зардлыг улсын нуруунд үүрэх бус бүх нийтийн боловсролын түвшинд улсын зардлыг голлоод боловсролын бусад түвшинд хувийн хөрөнгө оруулалтыг татах эдийн засгийн механизмыг бүрдүүлэхэд оршино.
Хүн капитал дахь хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлж нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох чиглэл. Энэ нэг талаас хувийн өгөөж боловсролын үйлчилгээнээс бий болох цэвэр орлогыг нэмэгдүүлж нийгмийн өгөөжийг өсгөх, нөгөө талаар ажил хөдөлмөр эрхлэнгээ суралцах боломжийг хангаж бүтээмжийг дээшлүүлэхэд оршино.















































Лекц-13

Боловсрол хөдөлмөрийн зах зээлийн уялдаа
Боловсролын үйлчилгээ нь нэг талаас хүн амын боловсролын түвшинг дээшлүүлэх нөгөө талаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах 2 үндсэн үүрэг хүлээдэг. Энэ үүргийн аль аль нь хөгжилд ач холбогдолтой ба хүний хүчин зүйлийн талаас авч үзвэл боловсрол нь ажиллах хүчний чанараар дамжуулан эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг. Иймээс хөдөлмөрийн зах зээл ба боловсролын үйлчилгээг уялдуулан авч судлана. Хүн амыг боловсролгүй, доогуур боловсролтой, сайн боловсролтой гэж ангилах нь чухамдаа хөдөлмөрийн зах зээлийн шаардлагыг хангах шалгуур болно. Боловсролтой хүн ам нь бие дааж амьдрах чадвар өрх гэрийн аж байдал улмаар эдийн засаг дахь хязгаарлагдмал нөөцийн ашиглалтын үр ашиг зэрэгт илүү түлхэц өгдөг. Боловсролын макро эдийн засагт цалин хөлс ажиллах хүчний уядаа хамаарлын илэрхийллээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт боловсролтой ажиллах хүчний эрэлт нийлүүлэлтийн байдлыг судлах арга зүйг өргөн хэрэглэж байна. Боловсролтой ажиллагсад ба цалин хөлсний өөрчлөлтийн хамаарлын мэдрэмжийг (G) гэсэн итгэлцүүрээр илэрхийлж болно.
E1- боловсролтой ажилчдын тоо
G=(〖∆E〗_1/E_0 )/(〖∆W〗_1/W_0 ) Е0- бусад төрлийн ажиллагсад
W1 W0 - цалин хөлс
Боловсролын хэрэгцээнд өндөр өртөг бүхий ажлын байрны нөлөөллийг дээрх байдлаар судлахын зэрэгцээ боловсрол эзэмшихэд хувь хүмүүс тэдний гэр бүлээс гарах зардал түүнийг хангах орлогын эх үүсвэр хоорондын харьцааг анхаарч үздэг. Иймээс боловсролын бодлого боловсруулагчид боловсрол ажлын уялдааг хангахад чиглэсэн үзэл баримтлалыг харгалзан үзэх шаардлага гарч ирсэн Орчин үед боловсрол ба ажлын уялдааг илэрхийлсэн норматив, позитив хоёр үзэл голлож байна.
Боловсрол ажлын уялдааг илэрхийлэх норматив үзэл нь хэдийгээр боловсролын түвшин нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөтэй боловч чухамдаа хөдөлмөрийн зах зээлд ажилчдын боловсролын түвшин гол үүрэгтэй байна. Ирээдүйн ажлын байрны чиглэлийг баримталж сугалтыг зохион байгуулах явдал энэ үзлийн үндэс болно. Сургалтын ийм зохион байгуулалтыг дэвшилтэд боловсрол буюу прагматик сургалтын зохион байгуулалт гэнэ.
Боловсрол ба ажлын уялдааг илэрхийлэх позитив үзэл нь ажиллагчдын бүтээмжийг дээшлүүлэхэд тэдэнд боловсролын тогтолцоогоор мэдлэг мэргэжил олгохын зэрэгцээ ажиллах явцад нь сургах зарчмыг гол болгодог. Энэ үзлийн үүднээс албан ба албан бус боловсролын тогтолцооны зэрэгцээ ажил хөдөлмөрийн орчинд сургах дадлагажуулах чөлөөт боловсролын тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм. Ийм цогцолбор тогтолцоог уян хатан боловсрол буюу бүтээмжит сургалтын зохион байгуулалт гэж нэрлэнэ.







ЛЕКЦ 14

ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ХӨГЖЛИЙН ФИЛОСОФИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

· Монгол орны эдийн засгийн хөгжлийн түүх ба өнөөгийн байдал

· Эдийн засгийн агентын талаархи үзэл баримтлалууд

· Микро ба макро эдийн засгийн онолын тухай

Монгол орны эдийн засгийн хөгжлийн түүх ба өнөөгийн байдал


Автономитын үед дан ганц нүүдлийн мал аж ахуйн орон байсан Монгол Улс нийгмийн баримжаат, төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны жилүүдэд сайтар зохион байгуулалттай мал аж ахуй, технологжсон газар тариалан бүхий хөдөө аж ахуй давамгайлсан, уул уурхай, хөнгөн, хүнс, зарим төрлийн машин засварлах, металл боловсруулах үйлдвэрийн бүтэцтэй аж үйлдвэр хосолсон, эдийн засгийн зохих суурь бүтцийг байгуулж чадсан эдийн засагтай орон болсон байна.
Эдүгээ эдийн засгийн өсөлт гаргаж, дэвшилд хүрч чадсан боловч эдийн засгийн бүтэц, нэг хүнд ноогдох ДНБ, хөрөнгө оруулалт, шижлэх ухаан, технологийн салбарт бусдаас хамааралтай, хоцорсон хэвээр үлдэв.


Ер нь, бид хөгжиж чадсан уу гэвэл үүнд хариулт олон гарч болох юм. Нэгэнт хөгжлийн талаар философичдын санааг өмнө дурдсан болохоор одоо түүнд нийцсэн үү, үгүй юу гэдэгт хариулт эрэх нь зөв биз. Тэгэхдээ энд эдийн засгийн талыг авч үзэж байгаа болохоор "өөрийн хэрэгцээт зүйлээ хэрхэн үйлдвэрлэн хангаж, ашиглаж ирсэн болон түүнийгээ хэрхэн зохион байгуулж" байгаа нь илүү анхаарал татах зүйл юм.


Үүнтэй уялдуулан өнөө үед болоод энэ зуунд бидэнд шаардагдах хэрэгцээт зүйл маань юу вэ гэж өөртөө асуулт тавьж хариулт эрэх хэрэгтэй юм. Юуны өмнө нийгэм, эдийн засаг, оюун санааны хүрээнд их задрал болоод байна. Нийгмийн хувьд үзэл бодол, шашин шүтлэг, үнэлэмжийн хүрээ задарлаа. Эдийн засгийн ихээхэн хэсгийг хувийн өмчтөн эзэлж томоохон үйлдвэр аж ахуйн нэгжүүд задарч, мал аж ахуй бүхэлдээ хувьд шилжиж олон арван мянган аж ахуйн нэгж бий боллоо. Оюун санааны хүрээнд хүмүүсийн хувийн үнэлэмж давамгайлж, түүнийг дагаад оюуны үнэт зүйлс ч өөрчлөгдсөн ажээ. Энэ нь үндэсний ашиг сонирхолд нөлөөлж биднийг нэгтгэх хүчин зүйлийг үгүй хийж байна.


Нөгөө талаар бид ядуус олонтой хэвээр байна. Ядуусын дийлэнхийг үгээгүйчүүд биш орлогын ядууралд орсон хүмүүс эзэлж байна. Иймээс иргэдээ ядуурлаас гаргах хэрэгцээ шаардлага гарцаагүй бий боллоо.


Бид наад захын өргөн хэрэглээний хүнс, бараагаар бусад орноос хараат болоод байна. Хүнсний хэрэгцээнийхээ 70 хувийг, өргөн хэрэглээний барааны бараг 80 хувийг импортлож байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд аль эрт хүрээд байгаа билээ. Иймээс өөрсдийгээ сайн чанарын хүнс, өргөн хэргэлгээний бараагаар бүрэн хангах талаар бодох ёстой.


Эдийн засаг маань хөдөө аж ахуй, уул уурхайн үйлдвэрлэл, худалдаанаас ихээхэн хамааралтай, дэлхийн зах зээл дэх тэдгээрийн үнийн хэлбэлзэлд ихээхэн мэдрэмтгий байгаа нь эдийн засгийг олон талтай болгох шаардлага тавихын зэрэгцээ түүнийг бүс нутаг, дэлхийн зах зээлд уялдлагатай болгох, өөрийн харьцангуй давуу талыг бий болгохыг шаардаж буй.


Манай хүн ам цөөнөөс хөдөлмөр эрчимтэй шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх боломж бага учир уул уурхай, боловсруулах үйлдвэр, үйлчилгээнд байгальд халгүй, өндөр бүтээмжтэй, нарийн технологи нэвтрүүлэх хэрэгцээтэй байна.


Эцсийн эцэст үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, түүгээр дамжуулан улс орны аюулгүй, тогтвортой хөгжих үндэс суурийг тавих нь бидний чин зорилго болмоор.
Эдийн засгийн өсөлт гэдэг нь тухайн эдийн засгийн хүрээнд бүтээн бий болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ нэмэгдэхийг хэлдэг тул тэр нь дотоодын нийг бүтээгдэхүүний болон түүний нэг хүнд ноогдох хэмжээгээр илэрхийлэгдэж байдаг.


Эдийн засгийн хөгжил бол түүний өсөлтийг хангах замаар тухайн улс орны ард түмний аж байдлыг дээшлүүлж, сонголтыг нь нэмэгдүүлж чадсанаар тодорхойлогддог байна. Нийлүүлээд бодож үзвэл эдийн засгийн хөгжил өөртөө гурван чухал талбарыг агуулж байдаг аж. Тухайлбал, 1) эдийн засгийн өргөн зорилтыг шийдвэрлэх (үнэ тогтворжуулах, ажил эрхлэлтийг хангах, тогтвортой өсөлтийг хангах, төсөв санхүүгийн болон мөнгөний зохисгой бодлого явуулах гэх мэт), 2) суурь бүтцийг төгөлдөржүүлэх (зам, тээвэр, тохиромжтой орон сууцаар хангах, гэмт хэргээс хамгаалах гэх мэт), 3) ажлын байр бий болгох (бизнесийн санхүү, маркетинг, технологи дамжуулах) бодлого, хөтөлбөрийг засгийн газраас хэрэгжүүлэхийг шаарддаг байна. Энэ хувьд даяаршил янз бүрийн нөлөөтэй.


Даяаршил дан ганц эерэг талуудыг бий болгохгүй бөгөөд Эрнандо дэ Сотогийн хэлсэнчлэн "... даяаршил бол хоёр үзүүртэй зүү юм" гэснийг үндэс болговол түүний сөрөг тал, эргүүлгэд нь зүг чигээ алдахаас сэргийлэх шинжлэх ухааны болоод төр засгийн чадамж ч нэн чухал. Ийм чадамжийг бий болгох суурь нь орчин цагийн эдийн засгийн онол, арга зүйн асуудал буюу философийн үндсийг танин мэдэх явдал байх шиг. Орчин цагийн эдийн засаг ямар байдалтай болсон бэ? Бид капиталист эдийн засаг эрхлээгүй гэж үү? гэх мэт олон асуулт гарч болох. Үүнд төгс хариулт өгөх боломжгүй боловч эдийн засгийн онолын хөгжил, арга зүйн онцлогийг тоймлон үзэх нь цаашид судалгааны ач холбогдолтой байж болно.


Хэдийгээр социалист эдийн засаг Берлиний хана нурж, ЗХУ задарснаар төгсгөл болж эдгээр бүх орнууд, түүнчлэн гурав дахь ертөнцийн гэх орнууд эдийн засгаа капиталист жамаар хөгжүүлж эхэлсэн хэдий ч бас капиталист эдийн засгийн арга барил, онол ухаан нь төгс төгөлдөр биш гэдгийг харуулж эхлээд байгаа юм. Энэ нь шилжилтийн гэх эдийн засгийн эцэс гөгөсгөлгүй үргэлжлэл, даяаршлыг эсэргүүцсэн дэлхий дахины ард түмний хөдөлгөөн, ядуурлын нэмэгдэл, байгаль орчны доройтол, хэт хүчирхэг орнуудын ард иргэдийн дургүйцэл, баян хоосны хэт их ялгаа зэргээр илэрч байдаг. Гэтэл барууны эдийн засагч, удирдагчид шилжилтийн болон гуравдагч орнуудад "Валют мөнгөө тогтворжуул, яаж ч байсан бүү шантар, хоол, хүнсний төлөөх үймээнийг үл тоомсорло, тэгээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхийг тэвчээртэйгээр хүлээ" хэмээн улиг болгон номолсоор, дэлхийн капитализм урд нь юу хийх гэж оролдож ирснийг улам бүр мартсаар байна. Хамгийн дэвшилтэд технологи ашиглаж, орон зайнаас үл хамааран хоорондоо холбогдож байгаа, тогтовортой мөнгө, чөлөөт худалдаа, банкны ил тод үйл ажиллагаа болон хувьчлал явуулах нь улс орнуудын эдийн засагт мэдээж сайнаар нөлөөлж байна.


Гэвч гуравдагч орон болон хуучин коммунист орнуудад эдийн засгийн өсөлт, хөгжил нь ард иргэдийнх нь хүсэн хүлээсэн үр дүнг авчраагүй байна. Түүгээрч барахгүй "чөлөөт зах зээл нийгэмшилтэй мөргөлдөж фашизм руу хөтөлж ч болох юм" гэсэн эдийн засгийн түүхч Карл Поланийн үгийг санагалзаж, Япон эдийн засгийнхаа уналттай урт удаан хугацаанд тэмцэж, Францад "Аймшгийн эдийн засаг"-ийн тухай ярьж, Европод "гуравдах зам"-ыг амласан улс төрчдийн төлөө саналаа өгч байна.


Манай орны хувьд эдийн засгийн шилжилт төгсч байгаа, үгүй талаар, үндэсний хуримтлал, дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдсээр атал ядуурал улам бүр газар авсаар байгаа, эдийн засгийн өрөөсгөл бүтэц, гадаадын зах зээлээс хамааралтай байдал багасаагүйгээр барахгүй улам бүр лавшрах төлөвтэй болсон, хөрш орнуудаас эдийн засгийн талаар хараат байх нь нэмэгдэж байгаа, байгалийн баялгийг ашиглах нь байгаль орчинд хортой үр дагвар авчрах болсон зэрэг талаар эцэс төгсгөлгүй маргаж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг удаашруулж байгаа, авлига, хүнд суртал газар авч эдийн засагт дарамт болж байгаа талаар эдийн засагчид маргаж байгаагаар барахгүй нийгмийн тулгамдсан асуудал болж байна.


Гэтэл манай орны иргэд капиталист аж ахуй эрхлэлтийн болон овсгооч үйл ажиллагаагаараа аль ч орны иргэдээс дутахааргүйгээр "авъяас, урам зоригоороо бараг оргүй хоосноос ашиг олох чадвар"-ыг эзэмшиж, нэмүү өртөг бүтээсээр байна. Тэглээ ч тэд хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, үндэсний баялаг бүтээх гол хэрэгсэл болох капитал бий болгож чадахгүй байна. Учир юунд байна вэ?


Энэ асуултанд хариу эрэх нь улс орныхоо эдийн засгийг хөтлөх онол, арга зүй болоод практик мэдлэг эзэмших асуудал ямар байна вэ?- гэдгээс эхлэх болов уу гэж төсөөлж байна. Гэлээ ч энэ хэмжээний бичвэрийн хүрээнд капиталист, тэр тусмаа орчин цагийн капиталист эдийн засгийн ухааны философи (онол, аргазүй)-г тодорхойлон тогтооно гэдэг бол сэтгэшгүй зүйл мөн. Хэдий тийм боловч эдийн засгийн шижлэх ухааны философийн зарим асуудлыг товчхон хөндөж үзэх нь цаашдын судалгаа, шинжилгээний ажилд өчүүхэн төдий ч гэсэн тустай хэмээн үзэж байна.

Эдийн засгийн үйл ажиллагааны учир шалтгааны талаархи онолын урсгал, сургаалиуд


Эдийн засгийн шинжлэх ухааны философи нь а)оновчтой сонголт, б)эдийн засгийн байгуулал, үйл явц, үр дагаварын үнэлгээ, в)эдийн засгийн гоц үзэгдлийн онтологи, энэ талаар мэдлэг олох боломж зэрэгт хамаарах шинжилгээ, судалгаанаас бүрддэг. Хэдийгээр эдгээр нь зарим талаар давхцаж байдаг ч эдийн засгийн учир шалтгаан, сайн сайхан аж байдал, нийгмийн сонголтын онол нь үйл ажиллагааны онол, сэтгэл судлал, нийгэмшлийн болон улс төрийн философийн ерөнхий онолуудад тусгалаа олдог байна. Эдийн засгийн талаархи философийн тусгалууд ихээхэн эртний бөгөөд Аристотель өрхийн аж ахуй эрхлэх зарим асуудлаар бичиж байсан. Дараа нь схоластик философчид мөнгө бий болсонтой холбогдуулан судлаж байсан бол мерканталист философчид худалдаа хөгжиж, үндэстний улс үүссэн үеийн эдийн засгийг судлаж худалдааны тэнцэл, валютын зохицуулалтын талаар бичиж байлаа. Харин орчин цагийн эдийн засгийн философи XVIII зууны эхэнд гарсан Кантиллон (1755), Давид Юм, ялангуяа Адам Смитт нарын ажлаар илэрхийлэгддэг. Адам Смитт өмнөх үеийнхнийхээ ажлыг өргөжүүлж, нарийвчлах замаар "Үндэстний баялагийн мөн чанар, үндсэн шалтгааны судалгаа " хэмээх номоо бичиж феодалийн үе залгамжлалын талаар судалаад санамсаргүй үр дагавар гарч байгааг онцлон алдарт "үл үзэгдэгч гар"-ын талаар бичсэн юм. Цаашид эдийн засгийн үйл ажиллагаа нь цөөн учир шалтгаанаар өөрчлөгдөж байдаг бус, бусад гол болон туслах олон шалтгаан байдгийг илрүүлж Жон Стюарт Милль (1843) зэрэг хүмүүс улс төрийн эдийн засаг бол хөрөнгийн төлөох эрлийн үр дагавар болон гарч ирдэг нийгэмшлийн гоц үзэгдэл гэж үзэв. Тэрбээр хувь хүн хөрөнгө, тансаг зүйлийг эрэх, илүү хөдөлмөрлөхөөс зайлсхийхдээ алдаатай замаар явах биш харин оновчтой үйлдэл хийдэг гэж үзсэн байна. Эдийн засагт гарсан неоклассик хувьсгалын үр дүнд хэрэглээний онол гарч ухаалаг сонголтыг түүнтэй холбож өгсөн юм. Энэ онолоор бол хэрэглээний зарим объектийн үнэ нийт ашигтай зүйлтэй холбоотой бус харин түүний ахиуц ашигтай зүйлд хамаардаг гэдэг онол дэвшүүлэв. Харин Жевонс мэт неоклассик эдийн засагчид агент аль нэг хэрэглээг сонгохдоо өөрийнхээ сэтгэлийн ханамжаа дээд зэрэгт хүргэхийн төлөө байдаг гэж үзэв. Өөрөөр хэлбэл, нэг долларын "ахиуц ашигтай зүйл" хэрэглээ бүрт ижил байна гэсэн санаа юм.





Эдийн засагчид энэхүү оновчтой байдлын ерөнхий онолын амьдрах чин хүслийнх нь бүрхэвчийг XX зуунд хуулж хаяв. Эдгээр эдийн засагчид хэргэлгээг сонгогч агент нь өмнөө тулгарсан сонголтын хувилбаруудыг өөргөө нийцүүлэн зэрэглэж чаддаг гэсэн онол дэвшүүлэв. Агент өөрийн өмнө тулгарсан хэрэглээний хувилбаруудыг өөртөө тохиромжтойгоор зэрэглэж чаддаг гэж үзэв.
Капиталист эдийн засгийн талаар хамгийн тулхтай судалгааг Карл Маркс хийжээ. Карл Маркс, Гегелийн философийг шүүмжилж 1889 онд "Улс төрийн эдийн засгийн шүүмжид нэмэрлэх нь" зохиолоо бичиж эдийн засгийн ухааны философийн үндсийг тавьсан гэж судлаачид үздэг. Тухайн үедээ К.Маркс хууль зүйн шинжлэх ухаан судалж, нийгэмшлийн харилцаанд Гегелийн хууль зүйн философийг мөрдөж байв. Гэвч тэр үеийн Рейн мужид ойгоос хулгайгаар мод огтолдог тариачдын эсрэг мужийн захирагчийн явуулсан тэмцлээс үүссэн экспортын маргааны талаар сонинд нийтлэж, үүний эсрэг мөн захирагч ойн хулгай, газарт суурилсан өмчийн талаар мэтгэлцээн дэгдээсэнтэй холбогдуулан тэрээр эдийн засгийн асуудалд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Тэрбээр энэ үеээс эхлэн Гегелийн хууль зүйн философид эргэлзэж, хууль ёсны харилцаа, улс төрийн хэлбэрийн аль алиныг дангаар нь, эсвэл хүмүүний сэтгэхүйн ерөнхий хөгжил гэж нэрлэгдэх сууринд ойлгож болох хэдий ч эсрэг талаас нь авч үзвэл тэдгээр нь амьдралын материаллаг талаас нь эхлэлтэй гэж үзэв. Тэрбээр судалгааныхаа үр дүнд дараах дүгнэлтэд хүрсэн байна.


"Хүмүүс өөрсдийнхөө амьдралд нийгмийн үйлдвэрлэлд тэдний хүсэл зоригоос үл хамаарах, тодорхой зайлшгүй харилцаа, тэдний материаллаг үйлдвэрлэх хүчний хөгжлийн тодорхой шатанд тохирч байдаг үйлдвэрлэлийн харилцаанд ордог байна.Эдгээр үйлдвэрлэлийн харилцааны нийлбэр нь нийгмийн эдийн засгийн бүтэц, бодит суурийг бүрдүүлж дээр нь хууль цааз, улс төрийн давхрага сүндэрлэн, тэр сууринд нийгмийн ухамсрын тодорхой хэлбэрүүд тохирч байдаг байна. Материаллаг амьдралын үйлдвэрлэлийн арга нь амьдралын нийгэм, улс төр, оюун санааны процессуудыг ерөнхйид нь нөхцөлдүүлдэг. Хүмүүсийн ухамсар нь тэдний ахуйг тодорхойлохгүй, харин ч хүмүүсийн нийгмийн ахуй нь тэдний ухамсрыг тодорхойлно.Нийгмийн материаллаг үйлдвэрлэх хүч, оршин буй үйлдвэрлэлийн харилцаа буюу түүний зөвхөн хууль цаазны илрэл болох өмчийн харилцааны дотор хөгжсөөр яваад хөгжлийнхөө тухайн шатанд тэрхүү харилцаатай зөрчидтэй болдог байна. Эдгээр харилцаа нь үйлдвэрлэх хүчийг хөгжүүлэх хэлбэр байснаа саад болон хувирна. Тэгэхэд нийгмийн хувьсгалын үе эхэлнэ.Эдийн засгийн үндэс өөрчлөгдөхийн хамт бүх асар том давхарганд удаан, түргэн ч гэсэн эргэлт гарна" хэмээн бичсэн нь Марксын улс төрийн эдийн засгийн онол болсон байна. Эгээрийг цаашид " "Капитал" зохиолдоо хөлсний хөдөлмөр, капитал, мөнгө, нэмүү өртөг зэрэг ухагдахуунтай нэгтгэн дүнэснээр нийгэмлэгийн үйлдвэрлэлийн харилцаа буюу улс төрийн эдийн засгийн бүхэл бүтэн, цогц онол бий болгосон билээ. Энэ нь өнөөгийн шатанд ч ишлэл болсоор байгаа боловч эдийн засгийн шинжлэх ухааны хөгжлийн явцуу тухай, тухайн үе шатанд хамаарах онол, арга зүй бий болсоор ирлээ. Өнгөрсөн зууны эхнээс шинэ үеийн эдийн засгийн шинжлэх ухааны философи эхлэв.



Лекц-15

Микро ба макро эдийн засгийн онолын тухай


Орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухааны онол, арга зүй салаалж, мөчөрлөн ихээхэн олон талтай болсон. Түүгээрч барахгүй "ортодокс" болон "гол урсгал'"-ын эдийн засагчид дотроо олон хуваагдаж байна. Зарим гол урсгалын эдийн засагчид онолын түвшинд ихээхэн хүчтэй байх боловч тэр нь анхан шатны онолоосоо хамаарч заримдаа хэрэглэгдэж байдаг. Онолын болон хэргэлгээний түвшний ажлуудын аль алиныг макро болон микро эдийн засгийн шинжлэх ухаан хэмээн хувааж заншжээ.


А. Микро эдийн засаг нь бие хүн хоорондын харилцаанд төвлөрч тэд сонголтыг удирддаг цогц бөгөөд тусгалт давуу талтай байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч "солилцооны ахиуц үнэ тарифийг бууруулах", сонголтыг цөөлөх зорилгоор олон бараанаас сонголт хийхийг илүүд үздэг гэсэн үг юм. Эдийн засагчид өрсөлдөөнт зах зээлийн эдийн засагт компани, хувь хүн үнэд нөлөөлж чадахгүй гэж хамгийн өөдрөгөөр төсөөлдөг ч тусгаар бие хүний ухаалаг сонголт бие даан хийгдэж байдаг стратегийн харилцан ажиллагааг бас сонирхдог. Энэхүү стратегийн харилцан ажиллагаанд зориулж эдийн засагчид тоглоомын онол гэгчийг гаргасан бөгөөд онолын болоод хэрэглээний түвшинд ихээхэн тархаж байна. Эдийн засагчид компанийн ашиг орлогыг дээд хэмжээнд хүргэх, хувь хүмүүс өөрсдийн сонголтоо бүр сайн хангах оролдлогыг зах зээл дээр илүү эрэлт байхгүй гэж төсөөлөн тэнцэтгэлээр илэрхийлэн загварчилдаг болов. Энэ нь зах зээлээс эд зүйл худалдан авах гэж байгаа хэн бүхэнд тийм боломж бүрнээ байгаа гэсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл бараа таваар чөлөөтэй байгаа бол илүүдэл эрэлт байхгүй, илүүдэл нийлүүлэлт ч бас байхгүй гэсэн санаа.
Б. Макро эдийн засгийн онол, арга зүй нь эдийн засгийн бүрдэл хоорондын харилцаатай "ноцолддог" шинжлэх ухаан бөгөөд ялангуяа бизнесийн мөчлөг, эдийн засгийн үр дагварт мөнгө, төсөв санхүүгийн бодлого хэрхэн нөлөөлж байгаад төвлөрдөг байна. Энэ чиглэлийг Олон улсын валютын сан түүний монетарист бодлогыг дэмжигчид нилээд чухалчилж ирсэн. Гэвч гол урсгалын эдийн засагчид микро болон макро эдийн засгийг нэгтгэн авч үзэх ёстой гэж үздэг хэдий ч тэднийг цөөвтөр хүн дэмждэг.


В. Харин эдийн засгийн шинжлэх ухааны гуравдах гол салбар нь эконометрикийн ухааныг баримтлагчид юм. Тэд эмпирик тооцоо, нарийвчлал буюу төгөлдөржүүлэлт зэргийг голлох боловч зарим талаараа макро болон микро эдийн засгийн загварчлалыг туршиж байдаг.
Эдгээр гурван салбарын макро салбарт ажилладаг хүмүүсийн хооронд үзэл бодлын зөрөө микро болон эконометрикийн салбарт ажилладаг хүмүүсийнхээс хавьгүй илүү байдаг байна.
"Шинэ классик эдийн засаг"- ийн ухаан (оновчтой хүлээлтийн онол)-ы онолын гол төлөөлөгч Кейнс болон монетарист онолчид "бизнесийн бодит мөчлөг" гэгч онолын үр үндсийг тавьсан бол гол урсгалын онолчид эдийн засгийн өсөлт, санхүү, ажил эрхлэлт, хөдөө аж ахуй, байгалийн нөөц ашиглалт, олон улсын худалдаа зэрэг олон асуудлын онцлог асуудлуудад анхаарлаа хандуулж иржээ. Харин ортодокс эдийн засгийн онолчид "агентын онол", "Чикагогийн сургууль" буюу "нийтийн сонголтын онол" зэрэг олон төрлийн хандлагатай байна.


Эдгээрээс гадна онолын бусад олон салбар бий болж байна. Австрийн эдийн засгийн онолчид ортодокс салбарын сонголт болон бэрхшээлийн тухай үзлийг хүлээн зөвшөөрөх боловч түүний тодорхойгүй байдлыг зааж, түүнийг тэнцэтгэл гэж үзэж болох эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байна. Харин математик загварчлалын үнэ цэнийн талаар өөдрөг бус үзэлтэй байна. Уламжлалт байгууллагын эдийн засгийн онолчид абстракт ерөнхий онолчлолыг шүүмжилж, тодорхой байгууллагын доторхи хэм хэмжээ, зан үйлийг ерөнхийлөхийн чухалыг зааж байгаагаараа зарим талаараа хэргэлгээний ортодокс эдийн засгийн онолтой нэн төстэй байна. Тэдгээрийн саявтар гарсан ажлууд нь ажил үйлчилгээний зардал, гэрээний төгс бус байдал зайлшгүй болох, агентуудыг чиглүүлэхэд болон хяналт- шинжилгээнд тохиолдож байдаг "зарчим"-ын талаар тайлбарлахыг оролдож байна. Карл Марксын эдийн засгийн онолыг баримтлагчид уламжлалт онол, үзлээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ ортодокс эдийн засгийн онолоос авсан үзэл баримтлал (Morishima 1973, Roener 1981)-аар баяжуулахыг хичээх болов. Түүнчлэн нийгмийн харилцааны эдийн засагчид (Etsioni 1988), зан үйлийн эдийн засагчид (Веn Nеr аnd Putterman 1998), пост Кейнсийн, (Dow 1985, Кregel 1976), нео-Рикардо-ын, мэдлэгийн болон мэдлэгт суурилсан эдийг засаг, эдийн засгийн синергетик, феменист, хүний хөгжил (Amartya Sen)-ийн эдийн засаг гэх мэт шинэ салбар бий болж байна. Зөвхөн дээр дурдсанаас үзвэл эдийн засгийн шинжлэх ухааны философийн асуудал тийм ч найрсалтай бус байгаа нь харагдана. Тиймээс гүнзгийрэх тусам төөрөлдөх магад хэмээн энд төгсгөе. Харин арга зүйн асуудал нэн чухал юм. Гэлээ ч зөвхөн тоймлох төдий авч үзвэл дараах төлөвтэй байна.


Эдийн засгийн шинжлэх ухааны сургуулиудын арга зүйн талыг авч үзвэл таван гол асуудалд анхаарлаа хандуулж байна. Тухайлбал,

Позитив эдийн засгийг сөрсөн норматив эдийн засгийн арга, энд позитив арга зүй баримтлагчид "баримт"-д суурилахыг номлодог.

Норматив эдийн засагчид "ямар байх ёстой вэ" гэдэгт буюу үнэ цэнэд суурилах ёстой гэж үздэг.

Ортодокс онолчид эдийн засгийн үр дагаварыг тайлбарлах, төсөөлөхдөө оновчтой сонголтын онолыг баримталдаг боловч тэр сонголтын шалтгаан, шалтгийн аль нь сонголтыг бий болгодог талаар сөргөлдөж байна.

Социал шинжлэх ухааны натурализмын талынхан байгалийн шинжлэх ухааны онол, нотолгоо эдийн засгийн шинжлэх ухаанд ач холбогдолтой болохыг чухалчилж байгаа бол гол урсгалын эдийн засагчид эдийн засагт хэр хэмжээний хялбаршуулал, идеалчлал, хийсвэрлэл хууль ёсны байж болох талаар нотлохыг оролдож байна.

Эконометрикийн талынхан стстистикийн мэдээллээс эдийн засаг болон эконометрикст хэр хэмжээний санамсаргүй тохиолдол байж болох болон түүний аль нэг хэмжээсийн тогтмол гэж үзэж болох эсэх талаар нотолгоо хайж байна.

Монгол Улсын эдийн засгийн гоц үзэгдэл (феномен)-ийг судлахад эдийн засгийн онол, арга зүйг оновчтой сонгож хэрэглэх асуудал нэн шаардлагатай байгааг харгалзан цаашид судалгаа, шинжилгээнш эрхлэгчдийн бүтээлүүд олноор гарч, улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна.
Монгол орны хувьд дэлхийн эдийн засгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтүүдийн хүрсэн түвшинг бататгаж өөрийн хэмжээний орнуудтай харьцуулахад өрсөлдөх чадвараа улам нэмэгдүүлэх шаардлагатай байна. Төрийн зүгээс бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, далд эдийн засгийн хүрээнд эргэлдэж байгаа хөрөнгийг ил болгож эдийн засгийн өсөлтийн нэгэн хүчин зүйл болгох, улс орны эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбарыг тодорхойлж тэр салбарын гаднын болон дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эдийн засаг, хууль эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх, төсвийн ил тод байдлыг бүрдүүлж түүний зарцуулалтын хяналтыг хангах зэрэг арга хэмжээг нэн тэргүүнд авах шаардлагатай байна.









1 comment:

  1. Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр,
      Би өөрийн бөөрний 1-ийг яаж борлуулж, прадхан эмнэлэгт баялаг болохыг гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна.
    Африкт бөөрний хандивлагчдыг эрэлхийлж байна
    бөөрний борлуулалттай 100% ноцтой нь 780,000.00 ам.доллараар үнэлэгддэг сонирхолтой хандивлагчид имэйлээр хандах хэрэгтэй: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    эсвэл +91424323800802 залгах, +447031993891. эсвэл Whatsapp Үгүй: +15177971496.

    ReplyDelete