1

1

Thursday, April 7, 2016

Хүний хөгжил ба сургалт

Лекц1
Хүний хөгжлийн үзэл баримтлал, түүхэн хандлагууд
1. Хүний хөгжил – холистик хандлага болох нь
2. Хүний хөгжлийг хэмжих нь
3. Хүний ядуурал
Аливаа ард түмэн бол үндэсний жинхэнэ баялаг бөгөөд хүмүүс эрүүл саруул аж төрж, урт удаан наслах, бүтээлчээр ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлж өгөх явдал нь хөгжлийн үндсэн зорилго байдаг.
Хүн төрөлхтөн эд баялаг, материаллаг зүйлсийг бий болгохын төлөө зорьж тэмүүлэн ирсэн боловч хөгжил дэвшил бол бүхлээрээ хүний төлөө гэдгийг мартаж орхисон байдаг. Макро түвшинд эдийн засгийн өсөлтийг хангах гэж хичээхдээ хүн, ард түмний хөгжлийн тухай яриа хэлцэл, маргаан хэлэлцүүлгийг гээгдүүлсээр ирсэн. НҮБХХ-өөс 1990 онд анх “Хүний хөгжлийн илтгэл” нь дээрх хандлагыг өөрчилэ, хөгжлийг үзэх үзэл, хөгжлийг бий болгох арга замыг өөрчилсөн.
Хүний хөгжил гэдэг нь хүний сонголтуудыг өргөжүүлэх үйл явц гэж хамгийн энгийнээр тодорхойлж болно.
Хүн бүхэн өдөр бүр эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын харилцаанд их бага хэмжээгээр оролцож олон янзын сонголтыг хийдэг. Иймд хөгжлийн эцсийн зорилго бол их баялаг бүтээх сэвэл өсөлтийн өндөр түвшинд хүргэхэд бус харин сонголт хийх өргөн бололцоог хүн бүхэнд хүртээх явдал юм. Хүний хөгжил бол эцсиын үр дүн юм. Өөрөөр хэлбэл нэг талаас хүний хөгжил нь сонголтуудыг өргөжүүлэх үйл явц, нөгөө талаас тэрхүү сонголтуудыг өргөжүүлснээр хүрэх үр дүн гэж ойлгож болно. Үүнээс үзэхэд хүний хөгжил нь энгийн хирнээ алс хэтийн ач холбогдолтой.
1. Хүмүүс илүү чадавхитай, энэ чадавхиа ашиглаж илүү өргөн бололцоотой байснаар тэдгээрийн сонголтууд нь өргөжин тэлж байдаг. Хүний хөгжил нь энэ 2 хүчин зүйлийн тэнцвэртэй харьцаанд тулгуурладаг бөгөөд энэ нь алдагдвал таагүй зүйл үүснэ.
2. Хүний хөгжлийн үзэл баримтлал ёсоор эдийн засгийн өсөлт нь ердөө арга хэрэгсэл, гэхдээ чухал арга хэрэгсэл, харин хөгжлийн эцсийн зорилго хараахан биш. Орлогын ашиг тус нь хүний ахуй амьдралд нөлөөлснөөр чухал хувь нэмэр болох боловч орлогын өсөлт өөрөө эцсийн зорилго биш харин бүхийл асуудлын анхаарлын төвд нь хүмүүсбайх ёстой.
3. Хүний хөгжил нь хүний сонголтуудыг анхааран үздэг учир амьдрал ахуйд нь хамаатай ямар нэг үйл явцад хүмүүсийг өөрсдөө нөлөөлдөг байхыг заавал шаарддаг. Өөрөр хэлбэл. Хүмүүс шийдвэр гаргах нь янз бүрийн үйл явц, хийгээд эдгээр шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажиллагаанд оролцож байх ёстой
Дээрхээс хүний хөгжил гэдэг нь хүмүүсийн хөгжил, хүний төлөөх хөгжил бөгөөд хүмүүсийн өөрсдийнх нь бүтээн бий болгож буй хөгжил дэвшил юм. Хүмүүсийн хөгжилгэдэг бол хүний нөөцийг хөгжүүлэх замар хүний чадавхийг бий болгож, нэмэгдүүлэх үйл явц юм. Хүний төлөөх хөгжил гэдэг нь эдийн засгийн өсөлтийн ашиг тус хүмүүсийн амьдрал ахуйг өөд нь татаж байдаг үйл явц. Харин хүний бүтээн бий болгож буй хөгжил гэдэг нь ахуй амьдралаа төлөвшүүлэх үйл явцад тэдэнд нөлөөлж, тэднийг идэвхитэй оролцуулахыг хэлнэ.
1. Хүний хөгжил – холистик хандлага болох нь
Хөгжил дэвшлийг хүний хөгжлийн өнцгөөс авч үзэх үзэл нь шинэ зүйл биш. Нийгмийн ололтуудыг хүний сайн сайхан аж байдалд хэрхэн нөлөөлж байгаагаар нь үнхэлэх үзэл санаа эрт Аристотелийн үе эс эхтэй. “Баялаг бол бидний эрэлхийлж буй тэрхүү сайн сайхан зүйл биш харин өөр ямар нэг зүйлд л ач тустай биз” хэмээн Аристотель тэмдэглэжээ. Хүн бол бүхий л үйл ажиллагааны жинхэнэ зорилго болдог тухай ихэнх эртний гүн ухаантнууд үеийн үед давтан хэлсээр ирсэн.
1990 онд “Хүний хөгжлийн илтгэл”-ийг анх хэвлэн гаргасан нь эртний мартагдсан энэ уламжлалыг сэргээсэн юм. Энэ илтгэлд хөгжлийг дан ганц ҮНБ-ээр жишиж харьцуулдаг ойлголтыг өөрчлөн хөгжлийг үзэх үзлийг өөрчилсөн юм. 1990 оны уг илтгэл нь түүнийг ан санаачилсан хүмүүсийн бодож, төсөөлж ч байгаагүй үр дүнгүүдийг дагуулсан байна.
Хүний хөгжил нь бүсад үзэл баримтлалыг бодвол илүү холистик юм. Хүний нөөцийн хөгжлийн үзэл баримтлалаар зөвхөн хүний капиталыг чухалчилдаг бөгөөд хүмүүсийг хөгжлийн үйл явцын үр шимийг хүрвэгсэд бус харин орцнь гэж үздэг. Суурь хэрэгцээний онол нь хүмүүсийн сонголтыг бус харин тэдний наад захын хэрэгцээг авч үздэг. Хүнийг нийгмийн халамжийн онолын талаас авч үзвэл хүмүүс өөрсдийнхөө ахуй амьдралыг төлөвшүүлэх үйл явцад идэвхтэй оролцогчид бус харин ач тусыг нь идэвхгүйгээр хүртэгсэд л байдаг. Ээдгээр бүх асуудлыг бүрэн хамарч байдгаараа хүний хөгжил нь хөгжил дэвшилд хандах илүү холистик үзэл баримтлал болдог. Хүний хөгжил нь хүний эрх, хүний аюулгүй байдал, жендэрийн эрх тэгш байдал, байгаль орчны тогтвортой байдал болон мянганы хөгжлийн зорилтуудтэй нягт уялдаатай.
 Хүний хөгжил нь хүний эрхтэй нягт холбоотой бөгөөд эдгээр нь хүний эрх чөлөөний тухай ойлголтоор холбогддог. Хүний хөгжил нь хүний чадавхи болоод боломжийг өргөжүүүлснээрээ сонголт хийх эрх чөлөөг өргөжүүлэх ба хүний эрх нь тэрхүү эрх чөлөөг хамгаалахадд чиглэгддэг. Хүний хөгжил, хүний эрх нь ийнхүү харилцан бие биеэ дэмждэг.
 Аюулгүй байдлын үзэл баримтлалыг олон жил хэт явцуу байдлаар, тухайлбал, гадаадын түрэмгийллэс нутаг дэвсгэрээ хамгаалах, гадаад бодлогод үндэсний ашиг сонирхлоо хамгаалах, цөмийн сүйрлийн аюулаас дэлхий дахиныг хамгалах гэх зэргээр тайлбарлана. Энэ нь ард түмнэс илүү улс оронд хамаатай. Гэтэл өдөр тутам айх аюулгүй амьдрах гэсэн хүний зүй ёсны хүсэл эрмэлзлийг орхигдуулсан юм. Өмнө өгүүлж байсанчлан “Хүний хөгжил” бол хүний сонголтуудыг өргөжүүлэх үйл явц хэмээн тодорхойлогдсонөргөн хүрээтэй ойлголт юм. Хүний аюулгүй байдал гэдэг нь хүмүүс эдгээр сонголтуудыг хийхдээ чөлөөтэй бөгөөд өөрт аюулгүйгээр хийнэ гэсэн үг. Энэ 2-ын нэгэнд нь ахиц дэвшил гарахад нөгөөд нь тусгалаа олдог.
 Жендэрийн асуудал нь хүний хөгжлийн үндсэн асуудлуудын 1 юм. Хүйсийн эрх тэгш бус байдлыг арилгахгүй бол хөгжил дэвшилд аюултай. Хүний чадавхид жендэрийн ялгааг арилгахын тулд эмэгтэйчүүдээ чадваржуулах нь хүний хөгжилд нийцнэ. Энэ нь эмэгтэйчүүдийг зориудаар гадуурхах, тэдний эрхийг зөрчиж, заналхийлэх, тухайлбал хувийн аюулгүй байдлыг алдагдуулах, гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэх, бэлгийн дарамтанд оруулахыг эрсэсэргүүцдэг.
 Хүний хөгжил өнөөгийн хүмүүсийн сонголтыг төдийгүй ирэдүй хойч үеийнхний сонголтыг ч эрхэмлэн үздэг. Өнөө үеийнхний сонголтыг өргөжүүлэхдээ хоч үеийнхний сонголтыг хязгаарлах, эсвэл устгаж үгүй хийж болохгүй. Иймд тогтворой байдлын асуудал нь хүний хөгжлийн гол асуудлын нэг болдог.
2. Хүний хөгжлийг хэмжих нь
Аливаа ойлголт бол тэрхүү ойлголтыг хэмждэг үзүүлэлтээс илүү өргөн агуулгатай учраас хэмждэг үзүүлэлт нь тухайн ойлголтынхоо баялаг агуулга, цар хүрээг бүрэн дүүрэн агуулж чаддаггүй. Зарчмын хувьд хүний сонголтууд хязгээргүй бөгөд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Гэхдээ хөгжлийн ямар ч түвшинд хүнд эрүүл саруул байж,урт удаан наслах, мэдлэгтэй байх: амьжиргааны зохистой түвшинд шаардагдах нөөц бололцоотой байх гэсэн чухал 3 сонголт байх шаардлагатай. Эдгээр соннголтуудыг хийх боломжгүй бол бусад олог боломжуудын үүд хаалга хаалттай байна.
Хүний хөгжлийн индекс
Хүний хөгжлийн индекс нь эрүүл саруул байж,урт удаан наслах, мэдлэгтэй байх: амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн хүний амьдралын үндсэн 3 хэмжээсийг авч үздэг. ХХИ-ийн талаарх анхаарах хэд хэдэн зүйл байдаг. Үүнд:
1. ХХИ нь хүний хөгжлийг бүрэн илтгэх хэмжүүр биш
2. Энэ нь хүний хөгжлийн урт хугацааны байдлыг харуулдаг.
3. Энэ нь дундаж хэмжигдэхүүн тул улс орнуудын дотор ялгаатай, тэгш бус байдлыг харуулж чаддаггүй ерөнхий байдлыг л харуулж чаддаг
4. ХХИ-д орлого тусгагдаж байгаа нь орлого амьжиргааны зохистой түвшинг хангахад шаардагдах нөөцийн хувьд ач холбогдолтой.
Хүний хөгжлийг тоогоор илэрхийлсэн бүх төрлийн тоон үзүүлэлтүүд нь хүний хөгжлийн тооцооны систем хэмээн томъёолж болох ойлголт юм. Үүнд: хүний хөгжлийн нийлмэл үзүүлэлтээс гадна хүний хөгжлийн янз бүрийн хэмжээсүүдийг багтаасан тусгайлсан үзүүлэлтүүд багтаж байдаг. Хүний хөгжлийн байдлыг дан ганц ХХИ биш хүний хөгжлийн тооцооны системд багтдаг олон үзүүлэлтүүдийг авч үзэж илүү мэдэх боломжтой.
Хүний хөгжлийн индексийн тооцоо:
1. Дундаж наслалтын индексийн тооцоо
Энэ нь тухайн улсын хүн амын төрөлтөөс тооцсон дундаж наслалтын хүрсэн түвшинг хэмждэг. /Хамгийн бага, хамгийн их утга нь тогтмол тоо байна./
ДНИ
Утга
Энгийн утга
Эрэгтэй хүн
Эмэгтэй хүн
Max утга
85
82,5
87,5
Min утга
25
22,5
27,5
2. Боловсролын индексийн тооцоо
Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт болон бага, дунд, дээд боловсролд хамрагдалтын хүрсэн түвшинг хэмждэг. Эхлээд үзүүлэлт тус бүрийн индексийг тооцно. Боловсролын индекс нь дээрх 2 индексийн жигнэсэн дундаж юм. Ингэхдээ насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын инексийг 2/3 бүх шатны боловсролд хамрагдалтын индексийг 3/1 жинтэй авна. Монгол улсад насанд хүрэгсдийн бичиг үсэгт тайлагдалтын түвшин 97,8, бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин 82,2 байна. Иймд насанд хзрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын индекс 0,822, бүх шатны сургуульд хамрагдалтын түвшин 0,757 болно. Эндээс 2 индексийг нэгтгэсэн боловсролын индекс 0,884 байна.

Үүнийг тооцохдоо нэг хүнд ногдох засварлагдсан ДНБ-ийг ашигладаг. Орлого нь эрүүл энх, урт удаан амьдрал, мэдлэг зэргээр хэмжигдэхгүй хүний хөгжлийн бусад үзүүлэлтүүдийг орлоно.


3. Хүний ядуурал
Ядуурал нь хүмүүсийн амьдралын элдэв хомсдол гачигдлаар илэрч байдаг. Хүмүүсийн зарим хэсэг нь хатуу ширүүн, зүдгүүр зовлонтой, шаналалтай, аюултай амьдралыг туулж байадаг. Түүнчлэн хүний ёсоор амьдарч чадахгүй, өөртөө итгэлгүй, өөрийгөө болон бусдыг хүндэхгүйгээр амьдардаг хүмүүс бас байдаг. Эдгээр нь бүгд ядуурлын хэлбэр бөгөөд дэлхийд олон сая хүн аль нэг төрлийн ядууралд нэрвэгдэн зовж зүүдэрч байдаг.
Хэрэв хүний хөгжил нь сонголтыг өргөжүүлэх асуудал мөн бол ядуурал гэдэг нь хүний хөгжилд эн түрүүнд шаардлагатай бололцоо, сонголтууд, тухайлбал эрүүл энх байж, урт удаан наслах, бүтээлчээр аж төрөх, амьжиргааны боломжийн түвшинтэй байх, нэр төртэй, эрх чөлөөтэй амьдарч, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх бүхий л бололцоо сонголтыг хясан боогдуулж байдаг үзэгдэл юм.
Хүний ядуурал нь орлогын ядуурлаас илүү өргөн хүрээтэй байдаг.Амьдрал болон боломжуудын хомсдол буюу хүний ядуурал нь олон хэмжээстэй мөн олон төрөлтэй үзэгдэл юм.














Лекц2
Хүний хөгжил ба сургалт менежментийн уялдаа холбоо

1. Хүний үүсэл, өсөлт, хөгжилтийг тодорхойлох
2. Хүний нийгэмшил, төлөвшил, боловсрол, хөгжил, чадвар, дадлыг тодорхойлох
3. Хүний хөгжлийн түвшинг тодорхойлох арга, хэмжүүр үзүүлэлтийг тодорхойлох
4. Дэлхийн улс орнуудын хүний хөгжлийн өнөөгийн байдлыг судалж үзэх

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хөгжлийг тодорхойлох буюу төлөвлөх дараах үндсэн үзэл баримтлалуудыг дэлхийн улс орнууд хөгжлийн тулгуур зарчим болгож ирсэн. Үүнд:
• Эдийн засгийн өсөлтөд тулгуурласан хөгжлийн хандлага
• Хүн амын үндсэн хэрэгцээг хангахад чиглэгдсэн хөгжлийн хандлага
• Нийгмийн хэрэгцээ, хангалуун байдлыг хангахад чиглэсэн хөгжлийн хандлага
• Хүний нөөцөд тулгуурласан хөгжлийн хандлага
• Хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлага Эдийн засгийн өсөлтөнд тулгуурласан хөгжлийн хандлага: Үндэсний нийт бүтээгдэхүүний /ҮНБ/ өсөлт нь нийгмийн хөгжлийг хангах гол хөшүүрэг, хүчин зүйл мөн. Хөгжлийн талаарх энэ хандлага нь XX зууны түрүү хагасаас хөгжлийн үндсэн зарчим болж байсан хэдий ч 1950-1960 онд буурай хөгжилтэй орнуудад бий болсон нөхцөл байдал нь дан ганц эдийн засгийн өсөлтөөр хөгжлийг түргэтгэх боломжгүй болохыг харуулжээ. Өөрөөр хэлбэл хөгжил нь дан ганц эдийн засгийн өсөлтөөс шалтгаалах үйл явц биш болох нь тодорхой юм. Үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлт нь нийгмийн хөгжилд зайлшгүй ач холбогдолтой боловч бүрэн хүрэлцэхгүй гэдгийг энэ хандлага ил тавьж өгсөн. Зарим улс орнууд эдийн засаг, ҮНБ-ий өсөлтөө хангаж чадсан хэдий ч нийгмийн хөгжлийн үзүүлэлтүүдийг чанаржуулах, иргэдийнхээ нийгмийн хэрэгцээг хангах тал дээр бэрхшээлтэй тулгарч байв. Энэ нь нийгмийн тэгш хуваарилалтын зарчим үйлчлэхгүй байсантай нэг талаар холбоотой боловч нөгөөтэйгүүр улс төрийн тогтвортой байдал, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний шалгуур зарчмууд бүрэн үйлчлэхгүй байсантай шууд болон шууд бус холбоотой. Хүн амын үндсэн хэрэгцээг хангахад чиглэгдсэн хөгжлийн хандлага: Хүн амын наад захын үндсэн хэрэгцээг хангах явдал хөгжлийн үндсэн шалгуур байна. Үүнд: хоол хүнс, орон, байр, хувцас, эрүүл мэнд, ундны ус гэх мэт. Энэ хандлага нь зөвхөн хүн амын үндсэн хэрэгцээг хангах буюу хүмүүсийг дан ганц хэрэглэгчийн байр сууринаас авч үзсэн, явцуу хандлага гэсэн шүүмжлэлд өртсөн түүхтэй. Ийм учраас бодлого тодорхойлогчид, хөгжил судлаачдын анхаарлыг төдийлэн татаж чадсангүй.
Нийгмийн хэрэгцээ, хангалуун байдлыг хангахад чиглэсэн хөгжлийн хандлага: Энэ хандлага нь үүнээс өмнөх хандлагын ялимгүй боловсронгуй болгосон хувилбар байв. Нийгмийн тэгш хуваарилалтын зарчмаар хүн амын хэрэгцээг хангах, нийгмийн баталгаа бий болгоход үндсэн зорилго нь чиглэгдэж байв. Хүн амыг хөгжлийн үйл явцад оролцогч бус зөвхөн хөгжлийн үр дүнгээс хүртэгч болгох хандлагыг илэрхийлж байгаа нь нэг талаар явцуу боловч хуучин социалист системийн орнууд нийгэм, эдийн засаг, улс төрийн бодлогоо дээрх арга замаар тодорхойлж байсан гэсэн дүгнэлтэд судлаачид хүрчээ. Хүний нөөцөд тулгуурласан хөгжлийн хандлага: Эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн арга зам нь төрөөс хүний нөөцийн асуудалд онцгой анхаарал хандуулахад оршино. Үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэхийн тулд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чадвартай хүний нөөцийг бүрдүүлнэ. Ажиллах хүчин нь эдийн засгийн өсөлтийг хангах хэрэглэгдэхүүн болох учиртай. Энэ хандлага нь хүний хөгжлийн тодорхой нэг бүрэлдэхүүн хэсгийг л авч үзсэн байна. Тухайлбал, хүн амд зохих шатны боловсрол олгох, нийгэмд тодорхой мэргэжил, мэргэшилтэй боловсон хүчин бэлтгэх замаар нийгмийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах зорилт тавьж байв. Хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлага: 1990-ээд оноос хүний хөгжлийг хангах тухай хөгжлийн стратегийн шинэ хандлагыг НҮБ боловсруулж, хөгжлийг хэмжих, үнэлэх, дүгнэх, цааш нь хөтлөх үндсэн арга мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн. Дээрх загварууд НҮБ-аас баримтлах Олон Улсын Хөгжлийн Стратеги болсон.
Хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлагын үндсэн зарчим нь хүмүүсийн сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх, ингэснээрээ нийгмийн хөгжлийг түргэтгэх, хангах явдал юм. Хүний хөгжилд тулгуурласан хөгжлийн хандлага: НҮБХХ-өөс 1990 онд анх хэвлэн гаргасан “Хүний хөгжлийн илтгэл” нь хүний хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулж, хүний хөгжлийг хэмжих шинэ үзүүлэлтийг дэвшүүлж, хүний хөгжлийн төлөөх бодлогын учир холбогдлыг шүүн хэлэлцснээрээ Хүний хөгжлийн илтгэл нь хөгжлийг үзэх үзэл, хөгжлийг бий болгох арга замыг өөрчилсөн юм. 1990 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс өмнөх ололтууд дээр үндэслэн ядуурлыг бууруулах, хүний оршин тогтнолыг нийтэд нь сайжруулах асуудалтай холбогдсон олон асуудлуудыг хөндсөн хүний хөгжлийн тухай ойлголтыг гаргаж ирэв. Үүгээрээ хүний хөгжлийн өргөн тодорхойлолтыг өгсөн ба тэгэхдээ хөгжлийг анх удаа хөгжлийн зүй тогтолд олгогдсон холбогдох зүйлүүдийг хүнтэй холбон ашигласан тохиолдолд эдлэж болох боломжийн сонголтуудыг сонгосон. Анхны хүний хөгжлийн илтгэлд (1990 он) энэхүү нэр томъёог дараах үгээр тодорхойлсон байдаг: Хүний хөгжил гэдэг бол хүмүүсийн хийх сонголтыг өргөжүүлэх процесс юм. Зарчмын хувьд, эдгээр сонголт нь тоо тоймшгүй их байдаг бөгөөд цаг хугацааны туршид өөрчлөгдөж байдаг. Гэвч хөгжлийн бүх л түвшинд хүнд урт бөгөөд эрүүл энх амьдрах, эрдэм мэдлэг олж авах ба олигтойхон боломжийн амьдралын түвшинд хүрэхэд шаардагдах баялгийг хүртэхэд хүргэдэг гурван чухал сонголт байдаг. Хэрэв эдгээр сонголтыг хийх боломжгүй бол бусад олон сайхан боломжийг хүртэж чадахгүй юм. Хүний хөгжил гэдэг нь хүний сонголтуудыг өргөжүүлэх үйл явц хэмээн маш энгийнээр тодорхойлж болно1. Хүн бүхэн өдөр тутам эдийн засгийн, нийгмийн эсвэл улс төрийн гэх мэт олон янзын сонголт хийж байдаг. Иймд хөгжлийн эцсийн зорилго нь улам их баялаг бүтээх эсвэл өндөр түвшинд хүргэхэд бус харин сонголт хийх өргөн бололцоог хүн бүхэнд хүртээх явдал юм. Хүний хөгжил бол үйл явц хийгээд үр дүн юм.
     Өөрөөр хэлбэл нэг талаас, хүний хөгжил нь сонголтуудыг өргөжүүлэх үйл явц, нөгөө талаас тэрхүү сонголтуудыг өргөжүүлснээр хүрэх үр дүн гэж ойлгож болно. Тиймээс хүний хөгжил нь энгийн ойлголт атлаа алс хэтийн ач холбогдолтой. Нэгдүгээрт, хүмүүс илүү чадавхитай, энэ чадавхиа ашиглах илүү өргөн бололцоотой байснаа тэдгээрийн сонголтууд нь өргөжин тэлнэ. Хүний хөгжил нь эдгээр хоёр зүйлийн тэнцвэртэй харьцаанд тулгуурладаг бөгөөд энэ харьцаа алдагдвал таагүй байдал ч үүсч болзошгүй юм. Хоёрдугаарт, хүний хөгжлийн тухай үзэл баримтлал ёсоор эдийн засгийн өсөлт нь ердөө арга хэрэгсэл, гэхдээ чухал арга хэрэгсэл, харин хөгжлийн эцсийн зорилго хараахан биш. Орлогын ашиг тус нь хүний ахуй амьдралд нөлөөлснөөр сая чухал хувь нэмэр болох боловч орлогын өсөлт өөрөө эцсийн зорилго биш бөгөөд хөгжил дэвшлийн анхаарлын төвд хүмүүс байх ёстой. Гуравдугаарт, хүний хөгжил нь хүний сонголтуудыг анхаарч үздэг учраас амьдрал ахуйд нь хамаатай аливаа үйл явцад хүмүүсийг өөрсдөө нөлөөлдөг байхыг зайлшгүй шаарддаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс шийдвэр гаргах янз бүрийн үйл явц, хийгээд эдгээр шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажиллагаанд оролцож байх ёстой. Эндээс хүний хөгжил гэдэг нь хүмүүсийн хөгжил, хүний төлөөх хөгжил бөгөөд хүмүүсийн өөрсдийнх нь бүтээн бий болгож буй хөгжил дэвшил гэж дүгнэж болно. Хүмүүсийн хөгжил гэдэг бол хүний нөөцийг нь хөгжүүлэх замаар хүний чадавхийг бий болгож, нэмэгдүүлнэ гэсэн үг. Хүний төлөөх хөгжил гэдэг нь эдийн засгийн өсөлтийн ашиг тус хүмүүсийн амьдрал ахуйг өөд нь татаж байдаг үйл явц юм. Харин хүний бүтээн бий болгож буй хөгжил гэдэг нь ахуй амьдралаа төлөвшүүлэх үйл явцад тэдэнд нөлөөлж, тэднийг идэвхитэй оролцуулхыг хэлнэ. Иймээс хүний хөгжлийн тухай ойлголт өмнө нь өгөгдөж байсан ойлголтуудаас илүү өргөн бөгөөд гүн юм. Энэ нь гурван суурь сонголт дээр тогтдог: урт бөгөөд эрүүл энх амьдрах боломж, боловсрол олох боломж болон бараа бүтээгдэхүүн, баялгийг захиран зарцуулах боломж юм 3. Эдгээр сонголтгүйгээр хүн жишээлбэл, найдвартай хүрээлэн буй орчин эсвэл улс төрийн эрх чөлөө гэх мэт холбоотой бусад боломжийг эдэлж чадахгүй юм.
Хүний хөгжлийн хэмжүүр үзүүлэлт
Хүний хөгжлийн индекс нь хүний хөгжлийн хүрсэн түвшинг тооцох нийлмэл хэмжүүр юм. Үүгээр тухайн улсын суурь гурван хэмжүүрийн түвшинг тогтоодог.
• Эрүүл урт удаан амьдралын түвшинг дундаж наслалтаар тооцно.
• Боловсрол, мэдлэгийн түвшинг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт (2/3 жинтэй), анхан, дунд, дээд боловсролд хамрагдалтын хувь (1/3 жинтэй) гэсэн үзүүлэлтээр тооцно.
• Амьжиргааны түвшинг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр (худалдан авах чадварын тэнцлээр /ХАЧТ/ тооцсон) Хүний хөгжлийн индекс нь хүний амьдралд гарсан ахиц дэвшлийг хэмждэг бол хүний ядууурлын индекс нь хүний хөгжил дэх доройтлыг дор дурьдсан гурван үндсэн үзүүлэлтээр хэмждэг байна. Үүнд:
• Эрүүл урт удаан амьдралыг 40 хүртэлх насандаа нас барах магадлалтай хүн амын хувийг тооцох замаар харьцангуй залуу насандаа нас барах эмзэг байдлын үзүүлэлтэд тулгуурлан хэмждэг.
• Мэдлэг боловсролын түвшинг хүний унших, харилцаа холбоонд оролцох боломжид нь нөлөөлж, гадаад ертөнцөөс тусгаарлаж байдаг бичиг үсэгт тайлагдаагүй хүн амын үзүүлэлтээр хэмжинэ.
• Амьжиргааны түвшинг эдийн засгийн хувьд хүрэлцээгүй байдалд амьдарч буйг харуулах үзүүлэлтүүд болох цэвэр усаар дутагдаж буй хүн амын эзлэх хувийн жин ба жин дутуу хүүхдийн эзлэх хувийн жин гэсэн хоёр үзүүлэлийн дунджаар хэмждэг. Ерөнхийдөө эрүүл мэндийн хүртээмжийн үзүүлэлтүүд хүний амьжиргааны түвшинг хэмжиж буй үзүүлэлтэд тусгагдсан юм. Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн талаар хангалттай тоон мэдээлэл байдаггүй учраас сүүлийн хоёр үндсэн үзүүлэлтийг ашиглаж жингийн дутагдалтай 5 хүртэлх настай хүүхдийн хувийн жин, ундны цэвэр усны хэрэглээний дутагдалтай хүн амын хувийн жинг тус тус ашиглан тооцож болно. Хүний ядуурлын индекс 2-ыг өндөр хөгжилтэй орнуудын хүний ядуурлын түвшинг хэмжихэд ашигладаг. Энэхүү индексийг тооцох аргачлал нь ХЯИ-1-тэй ижил боловч нийгмийн тусгаарлал гэсэн үзүүлэлтийг давхар тооцдог.
 • Эрүүл, урт удаан амьдралыг 60 хүртэлх насандаа нас барах магадлалтай хүн амын хувийн жинг тодорхойлох замаар тооцно.
• Мэдлэг боловсролыг бичиг үсгийн бүрэн чадвар эзэмшээгүй насанд хүрсэн хүн амын хувиар тооцно.
• Амьжиргааны түвшинг ядуурлын шугамаас доогуур түвшинд аж төрж байгаа хүмүүсийн нийт хүн амд эзлэх хувийн жингээр тооцно.
• Нийгмийн гадуурхлыг урт хугацаанд ажилгүйдэлд өртсөн хүн амын (12-оос дээш сар) хувийн жингээр тус тус тооцно. ХЯИ-ийн утга хэдийчинээ өндөр байна тухайн улсын хүний хөгжлийн орчин нөхцөл хангалтгүй байгаа хүн амын хувь төдийчинээ өндөр байна гэсэн үг юм. Хоёрдугаар бүлэг сэдэв. Бие хүн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь Хүний чадавх ба боломжууд: Хөгжлийн эцсийн зорилго нь илүү их баялаг бий болгох бус, хүн бүрийн сонголтуудыг өргөжүүлэхэд оршдог. Хүний сонголтыг хөгжүүлэхийн тулд чадавхийг бий болгож, сайжруулах шаардлагатай бөгөөд тэдгээрийн хоорондын хамаарал, үр нөлөө чухал үүрэгтэй. Хүний чадавхийг бэхжүүлэхийн тулд сайн хоол тэжээл, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ,сайн боловсрол, ур чадвар ундны цэвэр усны хүртээмж болон бохир усныүйлчилгээний хүртээмж сайн байх ёстой. Бүтээлч нөөцийн хүртээмж нь хүний чадавхийг хөгжүүлэн, ашиглах боломжийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Бүтээлч нөөц маш олон төрөл байж болох боловч эдгээрээс газар, зээл болон дэдбүтэц нь хамгийн чухал бөгөөд эдгээр нөөцийг хослуулснаар хүний чадавхийг хамгийн оновчтойгоор ашиглах боломж бүрддэг. Нийгэмд хичнээн их чадавх бий болж, боломж үүссэн ч үүнээс гадуур орхигддог хүмүүс байсаар л байдаг. Өндөр настангууд, өвчтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмзэг бусад бүлгүүд нь өөрсдийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан бий болсон боломжуудыг ашиглаж чаддаггүй. Тэдний сайн сайхан амьдралын төлөө нийгмийн халамжийн сүлжээ үйлчилдэг. Энэ сэдвийн хүрээнд хүний чадавхийг бий болгох, боломжуудыг нэмэгдүүлэх, асрамж, халамжийн эдийн засаг ба нийгмийн хамгааллын асуудлуудыг тусгайлан авч үзнэ. Эдийн засгийн өсөлт ба хүний хөгжил: Ард түмэн ядуурлын эрхшээлд ордог нь амьдралын хомсдол, гачигдлаас болдог. Хүн шаардлагатай материаллаг эд зүйлсийн хомсдол төдийгүй сэтгэл хангалуун амьдрах бололцоо дутагдсанаас ядуурч, амьдрал хатуу хөтүү, зүдгүүр шаналалтай болдог. Сэдвийн хүрээнд хөгжлийн эцсийн зорилго нь юу вэ? Материаллаг баялаг уу эсвэл хүний хөгжил үү, Эдийн засгийн өндөр өсөлт, хүний хөгжил хоёрын хооронд автомат холбоо байдаг уу гэдэг асуултуудад хариулт өгч улмаар эдийн засгийн өсөлтийн дотоод зөрчлүүдийг тайлбарлана. Эдийн засгийн өсөлт ба хүний хөгжлийн хоорондын холбоосыг өөрийн болон бусад орнуудын жишээгээр бататган харуулна. Өсөлтийн олон төрлийн хэлбэрүүд тэдгээрийн дотроос ядуурлыг бууруулахад чиглэсэн хүний төлөөх өсөлтийг дэлгэрэнгүй тодорхойлж зөвхөн ядуурлыг бууруулахад чиглэсэн өсөлт тэдний амьжиргааг сайжруулж, эрсдэл эмзэг байдлаас хамгаалах боломжтой, ядуу хүмүүсийн эрхийг хамгаалснаараа тэд нийт сонголтуудыг өргөжүүлж тэгш байдлыг бий болгодог гэдгийг онолын хувьд төдийгүй практик талаас нь бататган ойлгуулна. Хүний хөгжлийн төлөөх бодлого ба институци: Хөгжил нь урсгалаараа өөрөө явагддаг зүйл биш бөгөөд түүнийг үр дүнд хүргэхийн тулд хүний хөгжлийн төлөөх бодлого, стратегийг хэрэгжүүлэх шаардлагатай.
Хүний хөгжил нь үйл явц хийгээд үр дүн юм. Бодлогын тусламжтайгаар хүмүүсийн чадавх нэмэгдэх эсэх, хүмүүсийн чадавхийг ашиглах илүү сайн боломжийг бүрдүүлж чадах эсэхийг шийдвэрлэдэг. Гуравдугаар бүлэг сэдэв. Бие хүний ёс суртахуун, зан үйл, үзэл хандлагын зөв төлөвшил Нийтийн хэлээр этика, монголоор ёс зүй хэмээх энэ үг нь эртний Грекийн "еtos" гэдэг үгнээс гаралтай. Эртний Грекийн философич Аристотель зан суртахууны үүрэгт хамааруулан ачлалт буянт хүний тухай авч үзжээ. Энэ нь зан суртахуун бол буянт сайн хүний шинж гэсэн үг. Аристотелийн хэрэглэсэн "этика" гэдэг үгийн үндэс этос нь хэвшиж заншсан оршин суух орон байр, байршил, байдал гэсэн утгатай. Эртний үеийн философид энэ нэр томьёо нь байгалийн тогтвортой байдал, физикийн ондоошил мөн зан суртахууны, нийгмийн, урлагийн үзэгдлийг тэмдэглэсэн байдаг. Жишээ нь Эмпедокл анхдагч элементийн этосын тухай, Гераклит хүний этосын тухай бичсэн байна. Хожим хүний авир ааш, ёс заншил, зан чанар, зан төлөв, ёс суртахуун гэдэг утгаар хэрэглэгдэх болсон. Цицерон Аристотелоос иш татан этостой адилхан moralis гэдэг үг хэрэглэжээ. Ёс суртахууны гэсэн тэмдэг нэрээс ёс суртахуун буюу тоralitas гэсэн жинхэнэ нэр үүссэн. Энэ нь латин хэлэнд этика гэсэнтэй адил утгатай, мөн mosааш авир, заншил, зан чанар, гэдэг үг ч байдаг.1 Грек хэлэнд "этика", латин хэлэнд "moralis", орос хэлнээ "нравственность", герман хэлэнд "sittlichkeit" гэж тэмдэглэдэг. Ёс суртахуун, зан суртахууны аль алиныг судалдаг салбар ухааныг ёс суртахууны философи, ёс зүй гэж нэрлэдэг. Ёс зүйн зорилгыг товчоор хэлэхэд хүний амьдралын ёс суртахууны үйлдэл харилцааг онолын түвшинд ерөнхийлөн дүгнэх философийн эргэцүүлэл мөн. Ёс зүйн үүсэл эртний Грекийн софистуудын /НТӨ V зуун/ үзэлтэй салшгүй холбоотой. Софистууд болон Сократын "Яриа" гэдэг зохиолд ёс суртахууны асуудлыг анх удаа судалгааны обьект болгон үзжээ. Тэд янз бүрийн ард түмний ёс заншил, ёс, хуулиудыг судалж байсан. Тэдгээр хууль, ёс нь жам ёсны болон хэв хуулийн шинжтэй байжээ. Иймд янз бүрийн хууль, ёс заншлыг харьцуулах, тэдгээрээс сонгох шаардлагатай бөгөөд ийм харьцуулалт, сонголтын шалгуур нь ёс суртахуун байна. Тухайлбал: Сократ төгс хүний буянт үйл, мэдлэгийн хооронд адил шинж байна гэж үзсэн. Түүний шавь Платон хууль, ёс заншил, хот улсын дэг журмыг шинээр авч үзэхийн тулд буяны санааг зайлшгүй мэдэх ёстой гэсэн. Буяны тухай мэдлэгийгэзэмшсэн, цэцэн мэргэн философич нийгмийн итгэмжит удирдлага мөн гэдэг байр сууринаас хандсан. Платон философийнхоо системийг бүхэлд нь ёс суртахуунд захируулан үзсэн бөгөөд ёс зүйн хэд хэдэн ухагдахууныг шинжлэх ухааны үүднээс судалжээ. Ёс зүй нь ёс суртахуун /зан суртахууны/тухай шинжлэх ухаан юм. Аристотель "Никомаховын ёс зүй, Эведемовын ёс зүй, Их ёс зүй" нэртэй гурван бүтээл бичсэнээр ёс зүйн салбарыг үндэслэсэн гэж үздэг. Хожмын философийн бүтээлүүдэд өргөн тэмдэглэгдэх болжээ. Аристотель "Аналитик", "Улс төр", "Илтгэх урлаг" бүтээлүүддээ ёс зүйн онолын, ном бүтээлийн, практик ёс зүйн тухай өгүүлжээ. Тэрбээр "Буянт үйлийг шинжлэх ухаантай адилтгах нь буруу болно. Ёс зүй ёс суртахууны тухай мэдлэг биш, хүний үйлдэл, гэхдээ өөрөө өөртөө буянгүй үйлдэл. Харин буяныг хэрэгжүүлэх ёстой. Ёс зүй онолын философоос ялгаатай практик философи. Ёс зүйн эхлэх цэг нь зарчим биш нийгмийн амьдралын туршлага" юм үзсэн. Учир нь тэрбээр математикийгтодорхой зүйлд хүрч чадахгүй, үнэн нь түүний "барагцаалсан болон ерөнхий шугам дээр" тогтдог гэдэгтэй харьцуулж ийм дүгнэлт хийжээ.































Лекц3
Хүний эрх, хүний аюулгүй байдал

Хүний эрх гэж юу вэ?
Хүн бүр төрөхөөсөө нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байдаг.
Эдгээр нь хүн болжтөрсөн хүн бүрт угаасаа заяасан ёс суртахууных нь салшгүй эрх мөн. Эрх, эрх чөлөө гэдэг бол жинхэнэ утгаараа бид өөрсдийн үйл хэргээ өөрсдийн хүслээр гүйцэтгэхдээ бусдын үйл хэргийг үгүйсгэхгүй, түүнд нь саад тотгор учруулахгүй байх явдал мөн. Жон Стюарт Миль Эрх чөлөө гэж юу вэ? Эрх чөлөө гэдэг бол хүн бүр бусдын оролцоогүйгээр хийх зүйлээ сонгох боломж мөн юм гэж хариулсан байдаг.         
Жам ёсны эрх бол уг чанараараа жинхэнэ бодит байдалд оршиж байгаа юм. Байгальд зохицож, тохирсон байна гэдэг нь ёс зүй, улс төрийн бодолго, хууль тогтоомжид буй шударга ёсны шалгуур юм.      
Хүний эрхийг жам ёсны хийгээд позитив эрх гэсэн хоёр үндсэн бүлэг байдаг.
Хүний жам ёсны эрх, эрх чөлөө нь үг хэлэх эрх чөлөө, сүсэг бишрэлтэй байх, оршин амьдрах газраа сонгох, сурч боловсрох эрх зэрэг орно.    

Хүний эрхийн үүсэл түүхэн хөгжил, үзэл баримтлал 
Хүний эрх гэдэг нь нэг талаасаа төрөлхөөс заяасан бөгөөд хамгийн эгэл утгаараа хүнд өөрт нь байдаг нийгмийн дотор заавал эдлэх боломж мөн юм. Эрх чөлөө гэж хүний эдлэх ёстой бөгөөд хүнээс салгаж үл болох боломж юм.          
Хүний эрх бол хүний аюулгүй амьдрахад шаардагдах наад захын баталгаа юм. Өөрөөр хэлбэл хүн болсныхоо хувьд эрх чөлөөтэй, эрхэмсгээр амьдрахад шаардлагатай суурь стандартууд юм.          

Хүний эрхийн түүхэн хөгжил      
НТӨ V-VI зууны үед Эртний Грекийн софистуудын боловсруулсан " Байгалиас заяасан жам ёсны буюу заяагдмал эрхийн"-ийн сургаалаас эхлэхтэй гэж үздэг.  
Энэ сургаал нь НТӨ III зууны үеийн Ромын хуульчдын жам ёсны эрх зүйн номлолоор баяжиж улмаар 1215 оны Английн " Magna Chart" буюу эрх чөлөөний Харти хэмээх баримт бичигт анхлан тусгасан байдаг .
МЭӨ 5-6 зуунд эртний Афин, Ромд хүний эрхийн тухай анхны үзэл санаа бий болж, харьяатын зарчим үүссэн нь дэвшил, эрх чөлөөнд хүрэх томоохон алхам болж, түүхийн 3 үеийг хамрахуйц их өөрчлөлт гарч өнөөг хүртэл улам боловсронгуй болсоор байсан юм. Үүнд:        
1. Хүний эрхийн нэгдэх шат нь хөрөнгөтний хувьсгалын үед анх бүрэлдэн бий болж хүн чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, амьд явах гм эрхийг хүлээн зөвшөөрчээ.
2. Хоёрдох үе нь ард түмнүүд өөрсдийн эдийн засгийн байдлыг сайжруулах, соёлын байдлаа дээшлүүлэхийн төлөө тэмцэх явцад бий болжээ.

3. Дэлхийн 2-р дайны дараа 3 дахь үе шатны үед хүний эрх бүрэн утгаараа бүрэлдэн тогтож өнөө дэлхийн хүн амын нийтээр даган мөрдөх хууль болон төлөвшсөн гэж бодохлоор ямар их цаг хугацааг туулан энэ шатанд хүрсэн эсэх нь үнэхээр гайхалтай зүйл юм.            
Хүнээс салж болшгүй хүний оршин тогтнохуйн үндэс болсон төрийн хэмжээлшгүй эрхийг хязгаарлаж, хүний ашиг сонирхолыг төрийн зүгээс хязгаарлахаас хамгаалдаг.Хүн бүхний хамгийн үнэт зүйл бөгөөд хүний эрхэмсэг оршихуйн баталгаа юм.  
Хүний эрх нь халдашгүй дархан, салшгүй баталгаагаар хангагдсан байдаг.   
Ш. Л. Монтеське - Хүн төрөлхтөн нийгэмд төрийг бий болгосноор төрийн 3 хэлбэрийн эрх үйлчлэх болсон гэж үзсэн. Үүнд: ОУ-ын эрх, улс төрийн эрх, иргэний эрх зэргээс бүрдэнэ гэж үзжээ.
1. Хүний эрхийн талаарх үзэл санаа үүсэж бүрэлдэн тогтсон үе буюу XII зууны дунд үеэс XIX зууны эхэн үе           
2. Хүний эрхийн талаарх ойлголт ШУны үзэл баримтлал болон хөгжсөн үе / XIX зууны эхэн үеэс XX зууны эхэн үе/          
3. Хүний эрхийн үзэл санааны хөгжилийн зогсонги байдлын үе буюу улс төржсөн байдлын үе /XX -зууны эхэн үеэс 1990-ээд оны үе/  
4. Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог хөгжлийн үе /1990 оноос өнөөг хүртэл/

Хүний эрх, эрх чөлөөний тэмцэл нь түүхэн 3 их давалгаанд тодорсон гэж үзжээ. Үүнд:
1-р давалгаа буюу 17-18 зууны үе дэх иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөөний төлөө тэмцсэн тэмцэл байсан бөгөөд түүний үр дүн ҮХ-т ёсыг бий болгосон 
-2-р давалгаа: XX зууны дунд үед өрнөсөн бөгөөд энэ нь нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн талаарх тэмцэл байв. 
3-р давалгаа XX зууны 2-р хагасаас эхлэн тоцогдох бөгөөд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн төлөөх дэлхий нийтээрээ нэгдэн тэмцэх тэмцлээр тодорхойлогдоно.
Аливаа тэмцэлийн үр дүн болон соёл дэвшлийн шалгуур нь хүний эрх, эрх чөлөөг хэр нэмэгдүүлснээр тодорхойлдог. Жишээ нь: Хүй нэгдлийн үеийн зэрлэгээс эртний үеийн боол илүү эрх чөлөөтэй, болоос дундад зууны хамжлагат хүн илүү эрх чөлөөтэй байх жишээтэй.        
Үндсэн хууль ба хүний эрх           
            Үндсэн хууль нь аливаа улс орны төр нийгмийн хэв маягийг тодорхойлдог утгаараа харьцангуй шинэ үзэгдэл бөгөөд энэ нь тухайн улс үндэсний болон нийгэм, эдийн засаг, улс төр, шашины зэрэг бусад онцлогуудыг хадгалсан байдгаараа улс бүрт харьцангуй өөр өөрөөр томъёологддог ч улс ард түмний бүрэн эрхийг тунхаглаж, түүийн баталгааг хангах нийтлэг шинжийг агуулсан байдаг. Үндсэн хуулийн мөн чанар нь чухам хэний эрх ашгийг илэрхийлж байна вэ гэдгээр тодорхойлогддог.     Хүн төрөлхтний хөгжлийн явцад гарч байсан түүхэн тэмцлүүд нь тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбогдон өөр өөрөөр шийдвэрлэж байсан боловч түүхэнд оруулсан түгээмэл үнэлэмж нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлагч харгис хатуу засаг төрийн дарангуйллыг эсэргүүцэж байсанд оршино.     
Хүний эрх нь хуулиар заагддаггүй           
Хуулиар баталгаажин хамгаалагддаг        
Хүний эрх нь төрөлхөөс заяагдмал учираас төр халдаж болохгүй хамгаалах ёстой

Позитив эрх 
Позитив эрхийг эдлэхийн тулд тодорхой байгууллага институтийн хувьд боломж нөхцалийг хангах, тухайн хувь хүн өөрөө сонгох боломжтой байдгаараа онцлогтой байдаг.


           


















Лекц4
Хүнийн хөгжлийн тодорхойлох үзүүлэлтүүд тэдгээрийг тооцох аргачлалууд
Хүний хөгжлийн индекс (ХХИ) нь хүний хөгжлийн үндсэн хэмжигдэхүүнийг илэрхийлж, хүний хөгжлийн урт хугацааны төлөв байдлыг илэрхийлж, ерөнхий дүр зургийг харуулах хүний хөгжлийг хэмжих нийлмэл үзүүлэлт юм. Үндэсний хэмжээнд хүний хөгжлийн индекс, жендэрийн хөгжлийн индекс, жендэрийн эрх мэдлийн хэмжүүрийг тооцоход энэхүү аргачлалыг ашиглана. Хүний хөгжлийн индекс, жендэрийн хөгжлийн индекс, жендэрийн эрх мэдлийн хэмжүүрийн тооцоо нь гурван жил тутам эрхлэн гаргадаг хүний хөгжлийн үндэсний илтгэлийн албан ёсны үндсэн тоо мэдээлэл болох бөгөөд хөгжлийн ерөнхий түвшнийг хэмжих, хянах, үнэлэхэд ашиглагдана. Үүнд:Хүний амьдрах хугацааг тодорхойлох үзүүлэлтийг 0 наснаас тооцсон дундаж наслалтаар; .Боловсролын байдлыг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт болон бүх шатны боловсролд хамрагдалтын түвшингээр;
Амьжиргааны зохистой түвшинг нэг хүнд ногдох ДНБ (худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн, ам.доллар)-ээр тус тус авч үзнэ. Жендэрийн хөгжлийн индекс нь хүн амын дундаж наслалт, боловсролын түвшин, нэг хүнд ногдох орлогын хэмжээ гэсэн 3 үзүүлэлтэд хүйсийн тэгш бус байдлыг тусгасан нийлмэл индекс юм. Үүнд:Хүний амьдрах хугацааг тодорхойлох үзүүлэлтийг 0 наснаас тооцсон дундаж наслалт, хүйсээр;Боловсролын байдлыг насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалт болон бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин, хүйсээр; Амьжиргааны зохистой түвшинг нэг хүнд (худалдан авах чадварын паритетаар ам.доллар), хүйсээр тооцож авч үзнэ. Ногдох ДНБ, илэрхийлсэн, Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр нь жендэрийн оролцооны түвшинг илэрхийлэх бөгөөд дараах гурван үзүүлэлтийг авч үзнэ. Үүнд:
·         Улс төрийн оролцоо ба шийдвэр үзүүлэлтийг үндэсний парламент эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жингээр; гаргах дахь эрх мэдлийн эмэгтэйчүүд,
·         Эдийн засгийн оролцоо ба шийдвэр гаргах эрх мэдлийн үзүүлэлтийг хууль тогтоох, удирдах болон менежерийн албан тушаалд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин, мэргэжлийн болон техникийн ажилд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жингээр;
·         Эдийн засгийн эрх мэдлийн үзүүлэлтийг ХАА-аас бусад салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн цалингийн хувийн жин, ДНБ (худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн ам.доллар) –ийг ашиглан хэмжинэ.
·         Худалдан авах чадварын паритет (ХАЧП) – Тухайн улсын мөнгөний худалдан авах чадвар гэдэг нь АНУ-д нэг америк доллараар худалдан авч болох бараа, үйлчилгээний сагсыг худалдан авахад шаардлагатай тухайн орны мөнгөний хэмжээ юм.
ХХИ, ЖХИ, ЖЭМХ-ийг тооцоход баримтлах зарчим, мэдээллийн эх үүсвэр 3.1.ХХИ, ЖХИ, ЖЭМХ–ийг дараах зарчмыг баримтлан тооцно. Үүнд:
·         Тус аргачлал нь олон улсын нийтлэг аргачлалтай нийцсэн байх;
·         Үзүүлэлтүүд өөр хоорондоо холбоо хамааралтай байх;
·         Шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх;
·         Мэдээллийн эх үүсвэр тодорхой, мэдээлэл нь тогтмол, үнэн бодитой байх;
·         Үндэсний түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн байх;
·         Хэмжих боломжтой, тодорхой үзүүлэлтийг сонгосон байх; ХХИ, ЖХИ, ЖЭМХ-ийг тооцоход шаардлагатай мэдээллийн эх үүсвэр
Дундаж наслалт- Суурин хүн амын жилийн эцсийн тайлан, Хүн амын ердийн хөдөлгөөний хагас жил, жилийн тайлан, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;  
Насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтын түвшин-Хүн ам, орон сууцны тооллого, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; Бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин- Суурин хүн амын жилийн эцсийн тайлан, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; Бүх шатны сургуульд суралцагчдын тайлан, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; Нэг хүнд ногдох ДНБ (ХАЧП-аар илэрхийлсэн ам.доллар)- Жил бүрийн ДНБ-ий гүйцэтгэл, бүс нутаг, аймаг, нийслэлээр, Суурин хүн амын жилийн эцсийн тайлан, Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага; Зээлжих тусгай эрхийн дефляторын тооцоо, Дэлхийн банк; Суурь худалдан авах чадварын паритет, Дэлхийн банк, Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийн тайлан;
Жендэрийн хөгжлийн индексийг тооцох арга зүй ЖХИ-ийг дараах гурван индексийг ашиглан тооцно. Үүнд: Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн дундаж наслалтын индексийг нийт хүн амд эзлэх хувийн жингээр жигнэж тэгшитгэсэн дундаж наслалтын индексээр;
Боловсролын тэгшитгэсэн индекс: Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн боловсролын индексийг нийт хүн амд эзлэх хувийн жингээр жигнэж тэгшитгэсэн боловсролын индексээр;
ДНБ-ий тэгшитгэсэн индекс: Нэг эмэгтэй, эрэгтэй хүнд ногдох ДНБ-ий индексийг нийт хүн амд эзлэх хувийн жингээр жигнэж тэгшитгэсэн ДНБ-ий индексээр тус тус тооцно. Жендэрийн хөгжлийн индекс тооцох ерөнхий томъёо Энд ДНТ – Дундаж наслалтын тэгшитгэсэн индекс БТИ – Боловсролын тэгшитгэсэн индекс ДНБТ - ДНБ-ий тэгшитгэсэн индекс 1. ЖХИ-ийн үзүүлэлт бүрээр эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн индексийг дараах ерөнхий томъёогоор тооцно: 2. Үзүүлэлтийн тэгшитгэсэн индексийг дараах томъёоны дагуу тооцно. Энд ХА(эр) – Нийт хүн амд эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин ХА(эм) –Нийт хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин И(эр) – Эрэгтэйчүүдийн индекс И(эм) – Эмэгтэйчүүдийн индекс - тэгш бус байдлын зэргийг илэрхийлнэ. Энэ нь их байх тусмаа тэгш бус байдлын зэрэг их байна. ЖХИ-ийг тооцоход байна. ЖХИ-ийг тооцоход үзүүлэлт бүрт харгалзах индексийн утгыг олно. Үзүүлэлт бүрийн индексийн тооцох томъёо:
Боловсролын индекс=2/3*(НХБҮТИ)+1/3*(БШБХИ)=2/3*(0.978)+1/3*(0.794)=0.917ДНБ-ий           индексийн тооцоо ДНБ-ий индексийг тооцохдоо ХАЧП-аар илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБийг ашиглана. Ингэхдээ дээд, доод болон бодит утга болгонд логарифм авч тооцооллыг хийнэ. Манай улсын тухайн жилийн ХАЧП-аар илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ $2,823.1 (ам.доллар) гэж үзвэл ДНБ-ий индекс 0.558 байна. Хүний хөгжлийн индекс (ХХИ) Үзүүлэлт бүрийн индексийг тооцож гаргасны дараа ХХИ-ийг тооцно. ХХИ=1/3*(дундаж наслалтын индекс)+1/3*(боловсролын индекс)+1/3*(ДНБий индекс)= 1/3(0.642)+1/3(0.844)+1/3(0.510)=0.679 Манай улсын тухайн жилийн ХХИ нь 0.679 байна. 2. Жендэрийн хөгжлийн индексийн тооцоо Дундаж наслалтын индекс: Бидэнд дараах холбогдох тоо мэдээлэл өгөгдсөн гэж үзье. Эмэгтэй Дундаж наслалт: 69.4 Эрэгтэй 62.8 Дээрх үр дүнд үндэслэн дундаж наслалтын тэгшитгэсэн индексийг тооцно.
Боловсролын тэгшитгэсэн индекс: Бидэнд дараах тоо мэдээлэл өгөгдсөн гэж үзвэл: Эмэгтэй Эрэгтэй Нийт хүн ам эзлэх хувийн жин 51.2 48.8 Насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын түвшин, хувь 97.5 98.0 Насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын индекс: 0.975 0.98 Бүх шатны боловсролд хамрагдалтын түвшин, хувь 83.2 75.5 0.832 0.755
 Бүх шатны боловсролд хамрагдалтын индекс: Боловсролын тэгшитгэсэн индекс нь байна. ДНБ-ий тэгшитгэсэн индекс: Бидэнд дараах холбогдох тоо мэдээлэл өгөгдсөн гэж үзье. Эмэгтэй ХАЧП-аар илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ, Эрэгтэй 2611.4 ам.доллар: 3045.6 Дотоодын нийт бүтээгдэхүүний тэгшитгэсэн индекс нь байна. 2.4. Жендэрийн хөгжлийн индекс: ЖХИ=1/3(ДНТ)+1/3(БТ)+1/3(ДБТ)= =1/3(0.683)+1/3(0.884)+1/3(0.509)=0.692 3. Жендэрийн эрх мэдлийн хэмжүүрийн тооцоо Бидэнд дараах тоо мэдээлэл өгөгдсөн гэж үзвэл: Эмэгтэй Эрэгтэй Нийт хүн амд эзлэх хувийн жин: 51.2 48.8 Парламентад эзлэх хувийн жин: 6.6 93.4 Хууль тогтоох, удирдах болон менежерийн албан тушаалд эзлэх хувийн жин: 39.2 60.8 Мэргэжлийн болон техникийн ажилд эзлэх хувийн жин: 59.9 40.1 3.1.
Парламентын төлөөллийн тэгшитгэсэн индекс: Эдийн засгийн оролцооны тэгшитгэсэн индекс: Эдийн засгийн оролцооны тэгшитгэсэн хувийн жинг хууль тогтоох, удирдах болон менежерийн албан тушаал, мэргэжлийн болон техникийн ажилд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жинг ашиглан тооцно. Эдийн засгийн оролцооны ТХЖ нь дээрх хоёр индексжүүлсэн ТХЖ-ийн дундаж юм. ДНБ-ий тэгшитгэсэн индекс: , Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр: ТХЖ-г ЖЭМХ-ийн хэмжигдэхүүн тус бүрд тооцож улмаар арифметикийн энгийн дундаж авч ЖЭМХ-ийг тооцно.
Нэг хүнд ногдох ДНБ-ийг худалдан авах чадварын паритетаар тооцох жишээ Монгол улсын 2005 оны худалдан авах чадварын паритетыг 417.22 ам.доллар гэж үзье. Энэ тоон мэдээлэл тулгуурлан 2006 оны худалдан авах чадварын паритетыг тооцож гаргая. Үүнд суурь SDR дефлятор байх бөгөөд үүнийг Дэлхийн банкны тооцоолсон үр дүнг шууд авч ашиглана. Монгол улсны байна гэж үзье.Тэгвэл бид дараах томъёогоор 2006 оны ХАЧП-ыг тооцно. Монгол улсын 2006 оны дефляторын индексийг тооцохын тулд ДНБ-ий 2006 оны дефляторыг 2005 оны ДНБ-ий дефляторт харьцуулна.Энэ аргаар 2006 оны SDR(Зээлжих тусгай эрх) дефляторын индексийг тооцно. Одоо эдгээр тоогоо ашиглан Монгол улсын 2006 оны худалдан авах чадварын паритетыг тооцъё. Монгол улсын 2006 оны худалдан авах чадварын паритет 504.09 гарч байна. Худалдан авах чадварын паритетыг ашиглан манай улсын 2006 оны нэг хүнд ногдох ДНБ-ыг худалдан авах чадварын паритетаар илэрхийлье.Худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ нь 2006 онд 2858.0 байна. Худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн ДНБ, Нийт хүн амын тоо, ХАА-н бус салбарт ажиллагч эмэгтэй, эрэгтэйчүүдийн цалингийн харьцаа, Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоог ашиглан худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ-ийг хүйсээр тооцъё. ДНБ (PPP мянган $US) 7369613.6 Суурин хүн ам, мянган хүн Эмэгтэй Эрэгтэй Эмэгтэй Эрэгтэй ХАА-н бус салбарт ажиллагч эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн цалингийн харьцаа Эдийн засгийн идэвхтэй хүн амын хувийн жин 1329.5 1265.3 0.849 0.515 0.485 ам.доллар ам.доллар Худалдан авах чадварын паритетаар илэрхийлсэн нэг эмэгтэй хүнд ногдох ДНБ нь 2006 онд 2627.4 байна. Харин нэг эрэгтэй хүнд ногдох ДНБ нь 2006 онд 3063.6 гэсэн үр дүнтэй гарчээ. ХАА-с бусад салбарт ажиллагч эмэгтэйчүүдийн орлогын хувь Нэг хүнд ногдох ДНБ(мянган ам.доллар ) 0.474 Эмэгтэй Эрэгтэй 22 2627.4 3063.6

























Лекц5
Монгол дахь хүний хөгжил
Англи, Герман, Францын нутгийг нийлүүлснээс ч том, 1565 сая км2 нутаг дэвсгэртэй Монгол улс хүн ам хамгийн сийрэг суурьшсан орнуудын нэг билээ. Далай тэнгис, зам тээврийн гол сүлжээнээс алс хол, Төв Азийн өндөрлөгт байршсан энэ уудам орны өрнийн сүрлэг уулс, дорнын уудам тал, өмнийн их говь, умардын хөвч тайга нь хүн оршин амьдрах ялгаатай орчныг бүрдүүлдэг. Цас зудтай урт өвөл, салхи шуурга ихтэй хавар, хур тундас багатай аагим халуун зун, ургамал ургах богино хугацаа зэрэг нь мал, тариалан эрхлэхэд бэрхшээл учруулдаг боловч Монголчууд энэ нутагт ээлжлэн эргэх дөрвөн улирал, байгаль цаг уурын нөхцөл байдалдаа зохицон, зуу зуун жил оршин амьдарсаар ирсэн.   
Сүүлийн дөч орчим жилд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан Монгол нутагт цөлжих, хөрсний элэгдэл идэвхжих, гол мөрөн, булаг шанд ширгэх, усны ундарга багасгах, биологийн төрөл зүйл хомсдох, агаар бохирдох зэрэг экосистемийн мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарч, эдгээр нь хот, хөдөөгийн хүн амын амьжиргаанд элдэв сөрөг нөлөөлөл үзүүлэх боллоо. Хүн амын шилжилт хөдөлгөөний идэвхжил газар нутагтаа тархан амьдарч байсан Монголчуудын уламжлал, хэв шинжийг өөрчилж, үүнээс үүдэн газар нутаг эзгүйрэх, хүн ам хэт төвлөрөх зэрэг хүний хөгжилд сөргөөр нөлөөлж болох өөрчлөлтүүд гарах болсон юм. 
Монголын нийгмийн түүхэн хөгжил
Монголчууд бол хүн төрөлхтний түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн эртний сурвалжит ард түмнүүдийн нэг билээ. МЭӨ III зууны үед Төв Азид анхны төр улсаа байгуулсан Монгол угсаат нүүдэлчин овог, аймгууд Хүннү, Сяньби, Моюун, Тоба, Жужан, Түрэг, Уйгур, Кидан, Монголын эзэнт гүрэн зэрэг хүчирхэг улс, гүрнийг байгуулан, хүн ам нь мал ахуй, газар тариалан, гар урлал эрхэлж, соёл боловсролыг хөгжүүлж, хот балгадыг байгуулан, хөрш орнуудтайгаа нийгэм, эдийн засаг, соёлын нягт харилцаатайгаар хөгжиж иржээ.
Монголчуудын түүх бол хоёр мянган гаруй жилийн туршид мандан бадарч, уруудан доройтож ирсэн ард түмний түүх билээ. XIII зууны эхэн үеэс эхлэн 100 гаруй жилийн турш хийсэн дайнаар Ази, Европ, Ойрхи Дорнодын олон улс үндэстнийг байлдан дагуулж, дэлхийн түүхэнд байгаагүй аугаа том гүрнийг байгуулж байсан Монголчууд XVII зууны сүүлч, XVIII зууны эхэн үеэс Манж Чин улсад эзлэгдэн, тусгаар тогтнолоо алдсан юм. 
Хоёр зуу шахам жил үргэлжилсэн харийн колоничлол, дайн самуун, хамжлагат ёсны дарангуйллын улмаас XX зууны эхэн үе гэхэд Монгол орон хүн төрөлхтний соёл иргэншлээс хэдэн зуун жилээр хоцрогдож, хязгааргүй албадлага, дарамт, үзэл бодлын эрх чөлөөгүй байдлын улмаас ард түмэн нь тэсэхүйеэ бэрх байдалд амьдарч байлаа. 1900-гаас 1918 оныг хүртэл хүн ам дөнгөж 0,1 хувиар өсч, шинээр төрсөн хүүхдийн тал хувь нь нэг хүртэл насандаа, төрсөн эхчүүдийн 13,2 хувь нь төрөх үедээ эндэж байв*1*. Зуун хүнээс нэг нь л бичиг үсгийн мэдлэгтэй, ард түмний амьжиргаа туйлдан доройтсон байжээ.      
Гэвч 1921 онд үндэсний ардчилсан хувьсгал ялж, улс орон тусгаар тогтнолоо зарласнаар Монгол оронд улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээг хамарсан гүн гүнзгий өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж, хөгжил дэвшлийн шинэ түүхээ бүтээх бодит боломж бүрдсэн юм.
XX зуун Монгол орны сэргэн мандалтын зуун байлаа. Социализмын жилүүдэд түүхэн ахар богино хугацаанд Монголчууд хөгжлийн олон зуун жилийн хоцрогдлоо даван туулж, хүн амын амьжиргаа, боловсрол, эрүүл мэндийн бүхий л үзүүлэлтүүд эрс дээшилжээ. Хүн амын бичиг үсгийн мэдлэгийн түвшин 97.8 хувьд хүрч, дундаж наслалт нь гурав дахин уртассан*2*. Гэвч социализмын үеийн улс төрийн тогтолцоо хувь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, нам, төрийн эрх ашгийг ард түмнийхээс дээгүүрт тавьж ирсэн тул түүнийг нураахаас өөр арга байгаагүй билээ.

1990-ээд оны эхэн үед тайван замаар явагдсан ардчилсан хувьсгалаас хойшхи богинохон хугацааны дотор Монгол орны улс төр, эдийн засгийн тогтолцоонд олон чухал өөрчлөлтүүд гарсан. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан засаглал тогтож, нийгмийн бүлгүүдийн ашиг сонирхлыг илэрхийлдэг иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд бэхжиж, хөгжил дэвшилд  оролцох олон түмний оролцоо өргөжсөн юм. Чөлөөт өрсөлдөөн, өмчийн олон хэвшилд тулгуурласан нээлттэй эдийн засгийн тогтолцоо бий боллоо. Хүний хөгжлийн талаас нь харвал, улс төр, эдийн засгийн хүрээнд хийгдсэн эдгээр өөрчлөлтүүд хувь хүн бүрийн чадавхиа дайчлан ажиллаж, амьдрах сонголтын боломжийг өргөжүүлжээ. Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих түүхэн шилжилтийн хийх явцад улс орны хүний хөгжилд зарим нэгэн ухралт гарсан боловч Монгол улс тэдгээрийг амжилттай даван туулж байна.

Хүн ам, хүн ам зүйн нөхцөл байдал
Өнгөрсөн зууны хүн амын өсөлт нь зогсонги байдалд ороод байсан Монгол орон орчин үеийн анагаах ухааныг хөгжүүлж, хүн амынхаа өвчлөл, нас баралтыг эрс бууруулж, төрөлтийн дэмжсэн пронаталист бодлого явуулснаараа 1918-2004 онуудад хүн амаа 647,5 мянгаас*3* 2533,1*4* мянга хүртэл өсгөж, эрүүл мэндийн гол үзүүлэлтүүдээрээ хөгжиж буй орнуудын дотор дээгүүр түвшинд хүрч чадсан юм.
Хөгжлийн хувьд харьцангуй сул дорой байсан XX зууны эхний хагаст Монголын хүн ам жилд дунджаар 0,3орчим өсөж байсан бол энэ өсөлт хоёрдугаар хагаст 2,3д хүрсэн байна. Тэгвэл XX зууны хоёрдугаар хагаст дэлхийн хүн ам жилд дунджаар 1,3 Азийн хүн ам 1,9иар өсөж байжээ.*6*

1970-1980 онд хүн ам түүхэнд байгаагүй өндөр хурдацтайгаар өсч, хүн амын насны бүтцийг ихээхэн залуужуулсан байна. 1980 оны байдлаар хүн ам жилд дунджаар  2,7иар өсч*7*, хүн амын голч нас 17,3-т хүртэл буурсан юм*8*. Гэвч энэ байдал олон жил үргэлжлээгүй билээ.

1990-ээд оны эдийн засгийн огцом уналт хүмүүсийг төрөлтөө цөөрүүлэх, төрөлт хоорондын зайгаа холдуулах, гэрлэх болон хүүхэд төрүүлэх насаа хойшлуулах зэрэг амьжиргааны доройтлоос сэргийлсэн зайлшгүй алхмуудыг хийхэд хүргэсэн юм. 1990-2004 онуудад хүн ам жилд дунджаар 1,1иар өссөн бөгөөд хүн амын өсөлт удааширсны улмаас хүн амд бага насны хүүхдийн эзлэх хувийн жин буурч, хүн ам хөгшрөх хандлага ажиглагдах боллоо. Мөн хугацаанд нийт хүн амд 0-14 насны хүүхдийн эзлэх хувийн жин 9,1иар буурч, 2004 оны байдлаар 0-14 насныхны  эзлэх хувь 9,1аар бууран 32,6д хүрч, 15-64 насныхан 63,9ийг, 65-аас дээш насныхан 3,5ийг тус тус эзлэх болжээ*9*.

Шилжилтийн жилүүдэд улс орны амьдралд эрс өөрчлөлтүүд гарч, гадаад харилцаа өргөжиж, хот хөдөөгийн хөгжлийн зааг ялгаа гүнзгийрсэн нь хүн амын гадаад дотоод шилжилт хөдөлгөөнд хүчтэй нөлөөлсөн юм. Олон тооны айл өрх, хувь хүмүүс боловсрол эзэмших, өндөр цалин хөлстэй ажил эрхлэх зорилгоор амьдралын илүү сайн боломжийг хайн хөдөөнөөс хот уруу, хотоос гадаад улс орнууд уруу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцжээ. Дотоод шилжилт хөдөлгөөн хөдөөгийн нийгмийн ачааллыг бууруулж байгаа боловч үүнийг дагалдан орон нутагт мэргэжилтэй боловсон хүчний хомсдол үүсэх, хотуудад нийгмийн ачаалал нэмэгдэх, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж муудах зэрэг сөрөг үр дагаврууд гарсаар байна. Шилжилт хөдөлгөөний улмаас хотуудын хүн ам түргэн хурдацтайгаар өсч, улсын нийт хүн амын 1/3-ээс илүү  хувь нь нийслэл Улаанбаатарт амьдрах боллоо. Хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, ганц биеэр болон гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдарч буй хүмүүсийн тоо нэмэгдэж, гэрлэлтийн түвшин буурсан байна. 
Монголчуудын соёл, ёс заншил, амьдралын хэв маяг

Монгол хүний оршиж, хөгжихүй нь Монгол газар шороон дээр оршин тогтнож байсан олон улс гүрэн, нүүдэлчин овог аймгуудын амьдрал, тэмцлийн үр дүнд буй болж, монгол угсаатны хэдэн арван үеийг дамжин хөгжиж ирсэн төрөлх соёлоос нь салгаж төсөөлөх боломжгүй юм.
Монголчуудын бүтээж бий болгосон соёл нь өөр хоорондоо нягт хэлхээ холбоо бүхий улс үндэстнээрээ бахархах үзэл, үндэсний хэл яриа, бичиг үсэг, шашин шүтлэг, урлаг, ёс заншил, эрхэмлэх зүйлс, амьдралын хэв маяг, хэрэглээний өвөрмөц онцлог зэрэг олон зүйлсээс бүрддэг. Уламжлал, ёс заншил Монгол хүний амьдралын хэм хэмжээг тогтоож, хэл яриа, бичиг үсэг нь хүмүүс хоорондын харилцааны хэрэгсэл болж, урлаг, шашин нь хүмүүсийн оюуныг төлөвшүүлж, итгэл үнэмшил, гоо зүйн хүмүүжил олгодог билээ. Тиймээс үндэсний соёл уламжлал нь Монгол хүний амьдралыг илүү баян, илүү өргөн утга агуулгатай болгосоор ирсэн. 
XX зуунд Монголчуудын соёл, уламжлал, ёс заншил ихээхэн өөрчлөгдсөн юм. Хүн амын зарим хэсэг нь суурин байдлаар амьдрах болж, Европын болон Орос, Зөвлөлтийн соёл жирийн иргэдийн амьдралд гүн гүнзгий шингэжээ. Социализмын жилүүдэд шашин шүтлэг, үндэсний соёл, уламжлалыг феодализмын үеийн хоцрогдсон зүйл учраас үзэл сурталд харшилна үздэг байлаа. Гэсэн хэдий ч нүүдлийн амьдралын хэв маяг, ёс заншил, зан үйл, оюун сэтгэлгээнд төлөвшсөн чанарууд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн нь манай ард түмний соёл, уламжлалаа эрхэмлэн дээдлэх үзэл, нүүдлийн соёл иргэншлийн бат бэх байдалтай холбоотой.
1990-ээд оны ардчилал хүмүүст соёлын эрх чөлөөг олгож, нэг талаас үндэсний соёл уламжлалаа хамгаалах, хадгалах гэсэн, нөгөө талаас хүн төрөлтхний соёлын дэвшилтэт ололтуудаас суралцах гэсэн эрмэлзэл бий болсон. Сүүлийн жилүүдэд Монголын нийгмийн амьдралд гарч буй өөрчлөлтүүдийн нөлөөгөөр хүмүүсийн зан төлөв, оюуны үнэт зүйлс, үнэлэмж өөрчлөгдөж байна. Эрдэм мэдлэг, хурц ухааныг үнэлдэг Монголчуудын дунд эд хөрөнгө, ганган хээнцэр байдал, тансаг амьдрал, зугаа цэнгэлийг эрхэмлэх үзэл дэлгэрэх хандлагатай болж, ураг садан, ахас ихэсээ хүндэлдэг нүүдэлчдийн уламжлалт ёс заншил алдагдах болов. Гэвч ёс заншил, оюуны үнэлэмжид гарч буй өөрчлөлтийн хурд хот, хөдөөд эрс ялгаатай байгаа бөгөөд цаг хугацааны хүчин зүйлсийг дутуу үнэлдэг уламжлалт сэтгэлгээ, арвич хямгач бус байдал, зураг тавилан, зөн совиндоо итгэсэн идэвхигүй амьдрал ялангуяа хөдөөгийнхний дунд илүү өндөр хэмжээнд байсаар байна.
Монголчуудын аливаа юманд тэвчээр хүлээцтэй ханддаг зан чанар нь төдийлөн өөрчлөгдөлгүй үлджээ. 1990-ээд онд ардчилсан өөрчлөлтүүдийг тайван замаар хийж, олон ургальч үзэл, олон шашныг хүлээн зөвшөөрч, шашин хоорондын зөрчил тэмцэлдээн гарахгүй байгаа нь үүний илэрхийлэл болов уу. Төрөлхийн сониуч зан чанар нь байгаа орчин нөхцөлдөө амархан дасан зохицох, аливаа зүйлийг хурдан түргэн ойлгож сурахад нь тусалсаар байна. Монгол хүний зан төлөвийн эдгээр онцлог нь олон үндэстний соёлоос суралцах, даяаршлын үйл явцыг хүлээн авах таатай хөрс суурь ч болж мэдэх юм.    

Монгол дахь улс төрийн тогтолцооны хөгжил :XX зууны эхэн үеийг хүртэл Монгол нутагт оршин тогтож байсан улс төрийн тогтолцоо бүхэлдээ хүн амын цөөнхийн буюу ноёрхогч ангийн эсвэл харийн дарангуйлагчдын эрх ашгийг хамгаалж байжээ.          
Гагцхүү 1921 онд үндэсний ардчилсан хувьсгал ялснаар ард түмэн төр засгийн эрх мэдлийг гартаа авсан юм. Гэвч социалист хэв маягийн ул төрийн тогтолцоо хувь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж, ноёрхогч улс төрийн хүчний эрх ашгийг ард түмнийхээс дээгүүрт тавьж байсан тул агуулгын хувьд ардчилсан тогтолцоо байгаагүй юм.  
Олон жил тогтсон тогтолцоо нийгмийг удирдан жолоодох чадваргүй болж, 1990-ээд оны эхэн үед Монголчууд улс төр, эдийн засгийн тогтолцооны аль алиныг нь тайван замаар, түргэн хурдацтайгаар өөрчилж чадсан билээ. Монголчуудын хийсэн энэ сонголтыг хүний хөгжлийн өнцгөөс харвал хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн бүх нийтийн ардчиллыг тогтоох, өмчийн олон хэвшил, өрсөлдөөнд тулгуурласан зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих, тухайн нөхцөл байдалд хийвэл зохих гарцаагүй сонголт байлаа.
Улс төрийн хүрээнд хийсэн эдгээр шинэчлэл нийгмийн гишүүдийг үзэл бодлоор нь ялгаварлах явдлыг халж, хувь хүний үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг эрх чөлөөг нь тунхагласны зэрэгцээ өмч хөрөнгөтэй байх эрхийг нь баталгаажуулж, хувь хүн бүрийн чадавхиа дайчлан ажиллаж, амьдрах эрмэлзлийг хурцалж, сонголтын боломжийг нь өргөжүүллээ.
1992 онд баталсан Монгол улсын шинэ “Үндсэн хууль”-ийн гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Хүн бүрийн цээжээрээ мэдэх болсон энэ заалтад засаглал дахь ард түмний өргөн оролцоо, олон ургальч үзэл, хувь хүний улс төрийн эрх ба эрх чөлөө, төлөөлөн удирдах ардчилсан ёс, парламентын засаглалтай холбоотой олон асуудал тусгагдсан юм.
Хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулж эхэлснээс хойш Монгол орон улс төрийн ардчилсан тогтолцоонд шилжих хамгийн чухал алхмуудаа нэгэнт хийлээ. Шинэ “Үндсэн хууль”-д заасны дагуу төрийн хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, шүүхийн эрх мэдлийг Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Дээд шүүх зэрэг төрийн институтуудад хуваарилж, бүх нийтийн чөлөөт ардчилсан сонгуулиар парламент болон ерөнхийлөгчөө сонгох болсон. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг өсч, үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд бэхэжжээ.
Улс төрийн ардчилал бол сонгуульд оролцох эрхээ эдлэхээс хавьгүй өргөн агуулгатай зүйл бөгөөд улс төрийн тогтолцоонд хийсэн буюу хийж буй, цаашид хийх гэж буй бүх өөрчлөлтүүд нь эцсийн дүндээ иргэдийн эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулах, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэж байгаа юм



























Лекц6
Сургалтын мөн чанар , үзэл баримтлалууд
1.    Сургалтын мөн чанар
2.    Сургалтын бүтэц
3.    Сургалтын үүрэг
Улс орны болон хувь хүний тогтвортой хөгжлийн үндэс нь боловсрол юм. Хүн боловсролыг дараах  3 замаар олж  авах боломжтой  байдаг. Үүнд:
1.    Ямар нэгэн сургуульд албан ёсны сургалтаар
2.    Сургуулиас гадуур явагдах албан бус сургалтаар
3.    Амьдарч буй орчноосоо.
Хүн боловсролынхоо ихэнх хэсгийг сургалтаар эзэмшдэг. Иймээс сургалт бол иргэний боловсрох гол арга зам бөгөөд  СХҮА-ны зохион байгуулалтын үндсэн хэлбэр юм. Багшийн оролцоо сургалтын гол шинж  нь  болдог. Иймд багш хүн сургалтыг зохион байгуулахын тулд энэ талаар тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Сургалт хэмээх нийгмийн үзэгдэл хүний үүсэлтэй холбоотой  бөгөөд  хүн төрөлхтний түүхэнд  анх  Энэтхэг, Хятадад  үүссэн гэж  үздэг.
            1.Сургалтын мөн чанар
Сургалт хэмээх ухагдахуун нь маш олон янзын холбоо хамаарал, харилцаа, шинж чанарыг агуулж олон хүчин зүйлүүдээс шалтгаалдаг нарийн нийлмэл үйл явц учраас бүх талаас нь бүрэн дүүрэн тодорхойлох боломжгүй учраас мөн чанарыг нь олон зүйлээр  тодорхойлж  болно.
1. Сургалт нь тогтолцоот шинжтэй үйл явц. Өөрөөр хэлбэл нарийн тогтолцоо  байдлаар хэрэгждэг.  Зорилго – агуулга - арга хэлбэр - хэрэглэгдхүүн - үр дүн гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий элементүүдээс тогтоно.
2.Хамтын шинжтэй үйл явц. Багш сурагчдын хамтарсан, бүтээлч, идэвхтэй үйл ажиллагааг  шаарддаг.
3.Динамик шинжтэй. Сургалт цаг үеэ даган байнга өөрчлөгдөж байдаг. Нийгмийн байгуулал, харилцаа, хөгжил, боломж зэрэг обьектив хүчин зүйлийн зэрэгцээ сурагчийн сонирхол, багшийн ур чадвар зэрэг субьектив хүчин зүйлийг ч  харгалзах шаардлагатай.
4. Удирдан залагддаг үзэгдэл. Багш буюу мэргэшсэн субьектийн удирдлагад явагддаг  бөгөөд тусгай төлөвлөлт, зохион байгуулалт шаарддаг.
5. Зорилго чиглэлтэй үйл явц. Тодорхой үр дүнд хүрэхийг зорьдог. Сургалтын зорилт нь эзэмшсэн мэдлэг, чадвар, дадал, үйл ажиллагааны арга барилыг практикт хэрхэн хэрэглэж  чаддаг болсноор шийдвэрлэгддэг.
6.Байнгын тасралтгүй шинжтэй. Сургалтын бүхий л түвшний нэгдмэл байдал, сургалтын  залгамж  чанараар илэрдэг.
7.Хянаж шалгагддаг үйл явц. Тодорхой үр дүнд хүрэхийг зорьж  байдаг учраас үнэлж,  оношилж  прогноз хийж болдог.
8.Бүтээлч шинжтэй. Сурагчдыг сургаж  хөгжүүлэх үйл ажиллагаа бэлэн жороор явагдахгүй бүтээлч шинжтэй байдаг. Учир нь сургалтын явцад багш шинээр гарч буй асуудал бэрхшээл, зорилтыг сурагчидтай хамтран шийдвэрлэж байдаг.  Энэ  үйл явцын эрчимтэй  байдлаар илэрдэг.  Эдгээрээс  үндэслээд:
Сургалт гэдэг нь боловсролын тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн багш сурагч 2-ын  хамтын бүтээлч үйл ажиллагаанаас бүрдэх, хоёуланд нь  чанарын өөрчлөлт гаргах зорилготой   түүний зорилго, агуулга нь суралцагчийн хэрэгцээ нийгмийн шаардлагаар тодорхойлогдож, тэдгээрийг хэрэгжүүлэх чиг хандлага, арга технологийг  багш тодорхойлж  чиглүүлэн жолоодох үйл явц юм.
Нийгмийн байгуулал хөгжиж, хүмүүсийн хэрэгцээ өргөжин туршлага хуримтлагдахын хирээр  сургалт өөрчлөгдөн түүний зорилго, агуулга, аргазүй зэрэг нь улам  боловсронгуй болж ирсэн түүхтэй. Нийгмийн хөгжилтэй уялдаж тухайн хүний нийгэмд амьдрах хувь хүнд зайлшгүй шаардагдах наад захын мэдлэг, чадвар, ур ухаан нь байнга шинэчлэгдэн  өсч  байдаг.
2. Сургалтын бүтэц  Сургалт нь өөр хоорондоо уялдаа бүхий дараах элементүүдээс  бүрдэнэ.
 А. Суралцагсдын хэрэгцээ Өнөөгийн суралцагсад шүүмжлэлтэй бүтээлчээр сэтгэж  сурах, мэдээлэлтэй ажиллах, асуудал шийдвэрлэж сурах  насан туршдаа суралцаж  хөгжиж чаддаг байх хэрэгцээтэй.
 Б.  Зорилго, зорилтууд: Сургалтын зорилго бол бие дааж сурах, ажиллаж амьдрах  чадвартай, мэдлэг чадвараа өөрөө дээшлүүлж өөрийгөө хөгжүүлэх шинийг хүлээн авах болон хийж бүтээх чадавхитай бие хүнийг төлөвшүүлэх явдал юм.  Сургалтын үндсэн зорилтуудыг ярихын тулд хүн яах гэж  сурдаг вэ? гэсэн асуултанд хариулах хэрэгтэй болов уу? Хүн орчиндоо дасан зохицож, хөгжин боловсрохын тулд насан туршдаа суралцдаг. Иймээс сурагчдад  бие дааж  сурах арга барилуудыг эзэмшүүлэх явдал юм.
·   Хүн оршин байхын тулд суралцдаг-нийгмийн шаардлагад зохицон өөрийгөө тал бүрээр хөгжүүлэхэд нь туслах
·         Хүн мэдэхийн тулд суралцдаг –стандартын шардлага хангасан мэдлэг эзмшихэд туслах
·      Хүн хийхийн тулд суралцдаг-мэдлэг эзэмшээд зогсохгүй ур чадварыг эзэмшсэн байх. Бодит чадвартай иргэн төлөвшүүлэх  асуудал чухал.
·         Хамтдаа нийгэмшин амьдрахын тулд суралцдаг. Бие хүний эрхэм чанаруудыг төлөвшүүлэх
В.  Агуулга : Шинжлэх ухааны бэлэн мэдлэг олгодог байдлаас ухарч амьдралд хэрэгтэй мэдлэг, арга барил, ур чадвар, юмс үзэгдэлд хандах хандлага эзэмшүүлэх. Өөрөөр хэлбэл академик талыг бууруулахгүйгээр прагматик талыг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж  байна. Тухайлбал агуулгад сурагчидад эзэмших мэдлэг, чадвар, ур ухаанаас гадна түүнд төлөвшүүлэх бие хүний шинж багтана.  Сургалтын агуулга нь суралцагч болоод нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдэнэ. Гэхдээ энэ нь улс нийгмийн хөгжилтэй уялдаж байнга шинэчлэгдэн  байдаг. Суралцагчийн хэрэгцээ гэдгийн цаана тухайн хүний ажиллаж амьдрахад нь зайлшгүй шаардагдаж  буй мэдлэг, ажиллах арга ухаан, ур чадварыг ойлгох ба боловсрохын утга учир нь ажиллаж, амьдрахын  арга ухааныг  эзэмшиж  өөрийгөө авч явах чадвартай болоход оршино.
Г. Багшийн сургах үйл ажиллагаа: Багшийн сурган хүмүүжүүлэх үйл арга ажиллагаа нь сурагчдад бэлэн мэдээлэл дамжуулагч, хянагч, шалгагч байх бус сурагчдын танин мэдэх үйлийг сэдэлжүүлэх, идэвхжүүлэх, хамтран ажиллах, туслан зөвлөх, хэрэгцээ онцлогийг судалдаг судлаач, сурагчдын сурч танин мэдэх төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулагч менежер байх болсон. Сургалтанд багшийн гол үүрэг нь суралцагчийн сурах үйл ажиллагааг чиглүүлж жолоодоход оршино. Багш нь сурагчдад сурах ёстой зүйлийг дамжуулан заах бус, сурах үйлдээ хандах хандлагыг төлөвшүүлж зорилго зорилтоо ухамсартай тодорхойлж хэрэгжүүлэх арга зам, хэрэглэх зүйлсээ оновчтой сонгоход нь туслан алдаа гаргахаас сэргийлж, гаргасан алдаа доголдлыг нь цаг алдалгүй засах зорилтыг тавьж  ажиллах нь чухал. Багшийн сургах үйл ажиллагааны зорилго нь суралцагсдад их хэмжээний мэдлэг чадвар эзэмшүүлэхэд бус, тэднийг цаашид бие даан суралцаж өөрийгөө хөгжүүлж нийгмийн хэрэгцээ шаардлагад зохицон ажиллаж  амьдрах чадвартай болгоход оршино. Багшийн сургах үйл ажиллагаанд сурах үйлийг хянаж, үнэлж дүгнэх элемент багтах бөгөөд юу мэдэж чадаж  байгааг үнэлэхээсээ илүү сурах үйлийн арга барил эзэмшиж буй байдал, хөгжил төлөвшлийнх нь хандлагыг оновчтой хөтлөх чиг баримжааг олохыг хичээх нь чухал.
Д. Сурагчийн сурч танин мэдэх үйл ажиллагаа. Багшийн хэлсэн ярьсан зүйлийг сонсох, сурах бичгээ унших зэргээр хязгаарлагдахгүй өөртөө хэрэгтэй мэдлэг чадварыг бүтээх, түүнээ бусадтай хуваалцах, идэвхтэй суралцах, өөрийн үйл ажиллагаагаа төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх чадвартай субьект  болсон.
Е. Сургалтын  аргазүй. Би хичээлээ яаж заах вэ? Хүүхэд яаж суралцдаг вэ? гэдэг асуултын байр солигдсон. Хэрэв хүүхэд яаж суралцдаг вэ? гэсэн асуултын хариултыг олоод тэр зүй тогтолд нийцүүлэн аргазүйгээ боловсруулбал илүү оновчтой байх болно.
Ё. Хэрэглэгдхүүн Хүн ер нь юунд суралцдаг вэ? Хүн үйлэнд суралцдаг. Тэрхүү үйлийг орчин бий болгож  байдаг. Таатай орчин: 
1. Материаллаг  орчин /анги, сургалтын хэрэглэгдхүүн/ 
2. Сэтгэлзүйн орчин /сурах, сургах  сонирхол, тэмүүэл, чармайлт, нийгмийн сэтгэлзүй, үнэлэмж/
3. Үйлийн орчин: /Багш- шавь- эцэг эхийн хамтын  үйл ажиллагаа/
З. Сургалтын үр дүн, үнэлгээ Үйл ажиллагаа явагдаж  учраас түүний явц, хүрэх үр дүн хоёрын хамаарлыг алхам тутамд хянан шинжлэх шаардлагатай. Амжилт болон доголдлын шалтгаан юу байв? гэдгийг эрт оношилж  сайжруулахад  үнэлгээ хяналт шинжилгээ чухал үүрэгтэй. Аливаа сургалтын үр дүн нь сурагчдад гарч байгаа төлөвийн өөрчлөлтөөр хэмжигдэнэ. /оюун ухаан, ур чадвар, ёс суртахуун/ Сурагчдын гүйцэтгэсэн ажлын тоог бүртгэж үнэлдэг хандлагаас гүйцэтгэх чадварт гарч буй өөрчлөлтөөр үнэлдэг, үнэлүүлэхийн тулд гүйцэтгэдэг байр сууринаас  алдаа оноог илрүүлэхийн тулд гүйцэтгэдэг байр суурь луу шилжих шаардлагатай болж  байгаа юм.  Урам хайрласан үнэлгээг эрхэмлэх явдал чухал.
3. Сургалтын үүрэг.    Сургалт  нь дараах 3 үүрэгтэй. 
1.    Боловсруулах үүрэг. Сургалтын явцад суралцагч нь оюун ухаан, гоо зүй, ёс суртахуун, сурах арга барилын хувьд боловсорч тодорхой хэмжээний мэдлэг чадвар эзэмшин, тодорхой түвшний боловсролтой болно.
2.   Хөгжүүлэх үүрэг. Сургалтын явцад сурагчийн оюун ухаан, гоо сайхан, ёс суртахуун, сурч танин мэдэх арга барил, юмс үзэгдэлд хандах хандлагын хувьд  чанарын  ахиц  өөрчлөлт гарна.
3.     Хүмүүншүүлэхүйн үүрэг. Суралцагчийн юмс үзэгдлийг үнэлэх үнэлэмж, өөртөө болоод бусдад хандах хандлага, ёс суртахууны хэм хэмжээ төлөвшиж өөрийн үйл хөдлөлийг зохицуулан жолоодох чадвар хөгжинө














Лекц.7
Сургалтыг зохион байгуулах шаардлага
·         Сургалт зохион байгуулах
1. Сургалт зохион байгуулалтын 10 арга: Анги зохион байгуулалт нь сургалтыг идэвхтэй байдлаар явуулахад тус болохоосгадна саад бэрхшээл учруулах тохиолдолд ч байдаг. Чухам ямар нөлөө үзүүлэх ньгагцхүү хэрхэн зөв зохион байгуулж чадсан эсэхээс хамаарна. Бүхэнд тохирохтуйлын сайн арга гэж байхгүй ч гэсэн тэдгээрээс сонголт хийх боломж их байдаггэдгийг мартаж болохгүй.Сургалтыг идэвхтэй байдлаар явуулахыг хүсч байгаа бол та ангиа, хүүхд үүдийгсурах хөдөлмөрт уриалан дуудсан, тэднийг аль болохоор чөлөөтэй ажиллахнөхцөл боломжийг бүрдүүлсэн байхуйц засаарай. Зарим тохиолдолд ширээ,сандал хийгээд бусад тавилга сав цөөн, сэлүүхэн байх нь илүү оновчтойхувилбар байж ч болно. Та ширээ, сандлаа дахин өөрөөр байрлуулахад аль болоххялбар байхуйцаар засахыг хичээхийн зэрэгцээ ийнхүү өөрчилж байрлуулахшаардлага гарвал сурагчдаасаа тусламж хүсээрэй. Энэ нь тэднйигидэвхижүүлэхэд өчүүхэн ч атугай түлхэц үзүүлдэг сайн талтайг үгүйсгэх аргагүй.1. U ХЭЛБЭР: Бүх сурагч нийтлэг нэгэн зорилготой ажиллаж байгаа үедхэрэглэхэд илүү тохиромжтой энэхүү хэлбэрийн давуу тал нь:
• Сурагчдын уншиж, бичиж буй үйл ажиллагаа танд ил харагдана
. • Үзүүлэн таниулах материалыг сурагчдын гол дунд байрлуулах . боломжтой.
 • Сурагчид өөр хоорондоо харилцах боломжтой.
• Сурагчид хосоороо ажиллаж болно.
 • Тараах материалаа сурагчдад хурдан түгээх боломжийг танд олгоно.
 • Та аль ч сурагчид хүрч ажиллах боломжтой. Та ширээг тэгш өнцөгт байдлаар байрлуулж болно.Хэрэв та 16-аас дээш тооны сурагчтай ажиллаж байвал U-г боулингийн тоглоомынталбай шиг засч болох юм.Мөн гүүр шиг хэлбэртэй байж болно.Хэрэв та бүх сурагчийг идэвхтэй үйл ажиллагаанд татан оролцуулж, илүү дотнохарилцахыг хүсвэл зарим сурагчийг U-гийн дотор талд суулгаж болно.Та бас дугуй юм уу тэгш өнцөгт хэлбэрийн ширээнүүдийг U дотроо хагас тойрогбайдлаар, эсвэл морины max хэлбэрээр засч болно.
2. БАГИЙН ХЭЛБЭР: Сурагчдыг илүү ойр дотно ажиллуулахын тулд таширээнүүдийг багийн бүх гишүүн бүтэн тойрч суухаар байрлуулж болно. Багшийгхүссэн тохиолдолд зарим сурагч сандалтайгаа эргэн багш руу, эсвэл самбар,дэлгэц рүү харан суух боломжтой байх хэрэгтэй.Сурагчид ширээндээ хагас тойргоор суухаар ч байрлуулж болно. Энэ тохиолдолдбүх сурагч самбар руу чөлөөтэй харах боломжтой.
3. ХУРЛЫН ШИРЭЭНИЙ ХЭЛБЭР: Дугуй, эсвэл квадрат хэлбэрийн ширээнүүдтэйбол суудлын зохион байгуулалтын энэхүү хэлбэрийг ашиглахад илүүтохиромжтой. Эл зохион байгуулалт нь багшийн үүргийг багасгаж, харинхэсгүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэг. Хэрэв та /ярилцлагыг удирдаж байгаахүн/ ширээний "толгойд"-д суувал тэгш өнцөгт хэлбэрийн ширээ нь албархуу уурамьсгалыг бий болгодог.Ярилцлагыг удираж байгаа хүн сурагчдын дунд суувал албархуу байдал арилна.Та хэдэн жижиг ширээг дараахи зурагт үзүүлсэн шиг нийлүүлэн засч болно.
4. ТОЙРОГ ХЭЛБЭР: Сандлаа тойрог хэлбэрээр байрлуулж ширээгүй ширээгүйсуух нь сурагчдад өөд өөдөөсөө харж /элдэв хаалтгүй/, шууд харьцах боломжийголгодог. Энэхүү тойргийн хэлбэрийг асуудлыг нийтээрээ хэлэлцэх шаардлагатайүед хэрэглэвэл нэн тохиромжтой.Цаг хэмнэхийн тулд та сурагчдаас ширээнийхээ дотор талд гарч, тойргоор суухыгхүсч болно.
5. ХЭСЭГ ХЭСГЭЭРХИ ХЭЛБЭР: Энэ зохион байгуулалт нь танд хэлэлцүүлэгявуулж буй хэсэгтэй харилцах, дүрд тоглох, мэтгэлцэх, ажиглах зэрэг үйлажиллагааг хэсгээр зохион байгуулах боломжийг олгоно.Сандлуудаа доорхи зурагт зурагт харуулсан шиг хос хосоор байрлуулах нь илүүтохиромжтой бөгөөд голын ширээг ашиглан нийтийг хамарсан хэлэлцүүлэг явуулжболно.
6. АЖЛЫН БАЙРНЫ ХЭЛБЭР: Энэ зохион байгуулалт нь сурагч бүрийг богинохугацаанд даалгавар гүйцэтгэх тухтай нөхцлөөр /жишээ нь, компьютер ашиглахболомж олгох г.м/ хангах шаардлагатай үед хэрэглэнэ. Сурагчид хос хосоорооижил нөхцөлд ажиллах боломжоор хангагдсан байвал тэдний үйл ажиллагагааулам идэвхжих болно
.7. ХЭСГЭЭС ГАРЧ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ БАЙХ ХЭЛБЭР:Хэрэв анги танхим тань уужим, ширээ сандлаа таны зөвлөлгөөгөөр засчбайрлуулах боломжтой бол сурагчид хэсэгтэйгээ хамтарч ажиллаж, баг хэсгээсээгаран нийтийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой байдлаар анги зохионбайгуулалтыг хийж болно. Хэсгүүд нэг нь нөгөөдөө саад болохооргүй, хоорондоохол зайтай суух шаардлагатайг мартаж болохгүй. Энэ үед хэсгүүдийн хоорондхолбоо харилцаа тогтооход бэрхшээл учирч болзошгүй.
8. "V" ХЭЛБЭР: Уламжлалт анги зохион байгуулалт нь / ширээгээ эгнүүлэнбайрлуулсан / сургалтыг идэвхтэй явуулахад төдийлөн тусалж чаддагг үй билээ.Гэвч заримдаа сурагчдыг "анги хэлбэрээр" зохион байгуулах шаардлага гардгийгүгүйсгэх аргагүй юм. Энэ үед та "V" хэлбэрийг сонгон авч болно. "V" хэлбэрээрширээ сандлаа байрлуулсан үед хүмүүсийн хоорондын зай харьцангуй бага байхби тэднийг эгц урд талаас нь харах боломжтой.Энэхүү хэлбэр нь уламжлалт анги зохион байгуулалт харьцуулахад сурагчид нэгнэгийгээ харах боломжийг илүү олгодгоороо эгнээ хоорондын зайг тохируулаххийгээд мөн эгнээнүүд төвөөс зайтай байх боломжтойгоороо давуу юм.
9. УЛАМЖЛАЛТ АНГИЙН ХЭЛБЭР: Ширээ сандлыг эгнүүлэн, нэг ширээнд хосхосоор суух боломжтой байхуйц засна. Эгнээ нь тэгш тоотой, хоорондуур нь х үнчөлөөтэй явахаар зайтай байвал зүгээр. Ийнхүү тоо тэгш байвал урд эгнээний хоснь арын хостойгоо нийлж, сурагчид дөрөв дөрвөөр ажиллах боломжтой болно.
10. ТАНХИМЫН ХЭЛБЭР: Энэ хэлбэр нь чөлөөт байдлыг /хөдөлгөөнийг/хязгаарладагаараа идэвхтэй сургалтанд сөрөг нөлөө үзүүлдэг хэдий ч одоохүртэл хэрэглэгдсээр байгаа хэлбэрүүдийн нэг юм. Хэрэв сандал нь хөдөлдөг болтэдгээрийг ойрхон зайтай эгнүүлж, сурагчид нэг нэгийгээ харах боломжтой "нум"хэлбэрээр байрлуулж болно.
Хэрэв суудал нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн бол сурагчдыг аль болохуйц төв рүүгээ ойр, тойрог байдлаар суулгахыг хичээгээрэй. Танхим хичнээн том ч байсан тасурагчдыг аль болохоор хооронд нь ойр суулгахыг чармайхын сацуу тэднийгхосоор ажиллуулах, идэвхтэй сургалтын үйл ажиллагаанд татан оруулахад суудлын энэхүү хэлбэрээ ашиглавал зүгээр.















Лекц8
Монгол хүний хөгжил дэх жендерийн тэгш байдал
Эмэгтэйчүүдийн чадавхи
XX зууны эхэн үеийг хүртэл Монголд эцгийн эрхт ёс ноёрхож, хамжлагат ёсны бурангуй тогтолцоо, эмэгтэй  хүнийг “үс нь урт, ухаан нь богино” хэмээн дорд үздэг байсан хуучин уламжлал, хоцрогдсон ёс заншил  эмэгтэйчүүдийн ахуй амьдрал, нийгэмд эзлэх байр суурийг нь хязгаарлаж, Хүннүгийн үеэс уламжлалтай нүүдэлчин ахуй, хөдөлмөрийн хуваарь зэргээс шалтгаалан эмэгтэйчүүд “эрийн боол, гэрийн зарц” мэт хүнд бэрх байдалд аж төрж байжээ.
1921 оны оны ардын хувьсгалаас хойш төр засаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг хангах асуудалд онцгой анхаарч, хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт бодлогыг хэрэгжүүлж ирсний үрээр Монголын эмэгтэйчүүдийн амьдралд тал бүрийн ахиц дэвшил гарч, хүний хөгжлийн чадавхи ба боломжийн аль аль өргөжсөн билээ. Тэд эрэгтэйчүүдийнхээ нэгэн адилаар улс орныхоо бүрэн эрхт иргэд нь байж, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэж, мэдлэг боловсрол нь дээшилж, дундаж наслалт нь уртассан юм. 

2002 оны байдлаар Монгол улс жендэрийн хөгжлийн индексээр үзүүлэлтээ өгсөн дэлхийн 144 орноос 94 дүгээрт оржээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш бус байдлыг хэмждэг жендэрийн хөгжлийн индексийн тоон утга нь хүний хөгжлийн индексийн тоон утгатай нэгэн ижил түвшинд буюу 0,664 байгаагаас үзэхэд зарим гол үзүүлэлтүүдээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдахгүй байна. Тоо баримтуудаас үзэхэд, Монгол улсын хүн амын 50.4 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ дунджаар 6.13 жилээр урт буюу 67.77 жил насалж *77*, 8-22 насны эмэгтэйчүүдийн 3/4 нь сургуульд суралцаж, эрэгтэйчүүдийнхээ олж буй орлогын 2/3 хувьтай тэнцэх хэмжээний орлого олдог *78* бөгөөд дунджаар 21.6 насандаа гэрлэж *79*,  2 хүүхэд төрүүлдэг *80*.
Хөгжлийн үйл явцад оролцох, мэдлэг чадвар эзэмших, өөртөө итгэлтэй байх, эрх мэдлээ дээшлүүлэхэд нь хамгийн чухал шаардлагатай хүчин зүйл бол боловсрол юм. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшний үзүүлэлтүүд Монголын шинэ түүхийн бүхий л үеийн туршид тасралтгүй дээшилсээр иржээ.  Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах өргөн хүрээтэй компанит ажил өрнөж байсан 1930-аад оны үед анхан шатны сургуульд хамрагдагсдын 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол энэ хувь хэмжээ алгуур өсч, 1990-ээд оны шилжилтийн жилүүдэд боловсролын бүх шатанд эмэгтэйчүүд тооны хувьд давамгайлах болжээ.
Эдүгээгээс ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа 100 сурагчийн 54 нь, мэргэжлийн сургуулийн 100 суралцагсдын 53 нь, бакалаврын дээд боловсрол олгох ангийн 100 суралцагсдын 68 нь, магистр, докторантурт суралцан цол хамгаалах гэж буй 100 хүний 62 нь эмэгтэйчүүд байна Хамгийн сүүлд явагдсан 2000 оны “Хүн ам, орон сууцны тооллого”-ын дүнгээс үзвэл, эмэгтэйчүүдийн бичиг үсгийн мэдлэгийн түвшин шилжилтийн жилүүдэд өмнөх үеэс дээшилж 97.5 хувьд хүрсэн бол эрэгтэйчүүдийнх буурч 97.6 хувьд хүрчээ *83*. Ийнхүү сүүлийн 40 орчим жилийн туршид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бичиг үсгийн мэдлэгийн түвшний зөрүү 15,7 хувиас 0.1 хувь хүртэл буурсан байна. Шилжилтийн эхэн үеийн эдийн засгийн огцом уналт, мал хувьчлалтай холбоотойгоор хөдөөгийн малтай өрхүүд эрэгтэй хүүхдээ мал маллуулах, өрхийн аж ахуйдаа туслуулах зорилгоор сургууль завсардуулж байсан зэрэг нь эрэгтэйчүүдийн бичиг үсгийн мэдлэгийн түвшин буурахад нөлөөлжээ.
Ийнхүү 1990 оноос хойш эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өмнөхөөс дээшилсэн байхад эрэгтэйчүүдийнх буурсан эсрэг дүр зураг харагдаж байна. Энэ нь нэг талаас, Монголын эмэгтэйчүүд боловсрол эзэмших асуудалдаа урьд өмнөхөөс илүү ихээр анхаарал тавих болсонтой, нөгөө талаас  ядуурал, тэгш бус байдал өндөр хэмжээнд хүрсэн хүнд бэрх цаг үед эрчүүдийн хувьд өрх гэрийнхээ амьдрал ахуйг авч явах шаардлага нь хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдах болсонтой холбоотой юм. 
Суурь боловсролыг бүх нийтээр үнэ төлбөргүйгээр эзэмших эрх нь нээлттэй хэвээр байгаа боловч шилжилтийн жилүүдэд мэргэжлийн боловсролын бүх шатны сургуулиуд төлбөртэй болж, боловсрол эзэмшихтэй холбоотой шууд зардлын хэмжээ өсчээ. Үүний зэрэгцээ “өндөр боловсрол бол охин хүүхдийн хувьд ирээдүйн амьдралынх нь баталгаа болно, харин хөвгүүд мал аж ахуй, ер нь бизнесийн аль ч салбарт хүчээ үзэх боломжтой” гэж үзэх хандлага эцэг эхчүүдийн дунд давамгайлах болсон нь эрэгтэй хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлөх болсон юм. Хөдөө нутагт хөвгүүдэд эрхлэх ажлын хүрээ өргөн байгаа нь ч үүнд нөлөөлсөн.
Шилжилтийн жилүүдэд эмэгтэйчүүдийн амьдралд эерэг сөрөг олон өөрчлөлтүүд гарсан юм. 1990-ээд оны эдийн засгийн уналт, өмч хувьчлал, орлогын хуваарилалтад үүссэн тэгш бус байдал, төсвийн секторт хэрэгжүүлсэн хэмнэлтийн бодлогын нөлөөгөөр хүн амын дунд, түүний дотор  эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал, амьжиргааны доройтол эрс нэмэгджээ.    
Малыг малчдад хувьчилж, МАА-н үйлдвэрлэл өрхөд шилжсэний зэрэгцээ эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оролцох оролцоонд нь эерэг нөлөөлөл үзүүлж байсан сургуулийн өмнөх насны хүүхдийн байгууллагууд, ахуйн үйлчилгээний төвүүд олноороо хаагдсан нь эмэгтэйчүүдийн гэр орны үнэлгээгүй хөдөлмөрийн ачааллыг эрс нэмэгдүүлжээ. Олон эмэгтэй ажилгүй болсны зэрэгцээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй ажлын орчинд, цалин хөлс багатайгаар, олон цагаар ажиллаж, эрх нь зөрчигдөх болсон байна.
Эдийн засаг, улс төрийн амьдралд оролцох эмэгтэйчүүдийн оролцоо:Монголын эмэгтэйчүүд хүний хөгжлийн олон үзүүлэлтээр эрэгтэйчүүдээсээ давж гарсан буюу ойролцоо түвшинд байгаа боловч эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн амьдралд оролцох оролцооны амьдралд оролцох оролцооны тал дээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд үлэмжхэн ялгаа оршсоор байгаа юм.

Хэдийгээр социализмын жилүүдэд эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оролцох оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн байдалд ихээхэн ахиц дэвшил гарч, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн боловсрол, цалин хөлс нь бараг ижил түвшинд дөхөж очсон боловч шилжилтийн жилүүдэд Монгол орны эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн амьдралд гарсан гүн гүнзгий өөрчлөлтүүдийн нөлөөгөөр эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлээс шахагдах, нийгмийн хамгааллын асуудал нь орхигдох, нийгмийн харилцаа, үйл явцын өөрчлөлтөд эмэгтэйчүүдийн эрх үүрэг буурах зэргээр эмэгтэйчүүдийн оролцоонд олон тооны ухралтууд гарсан.
Хүмүүс бүтээмжээ дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, цалин хөлстэй ажил эрхлэх бүрэн боломжоор хангагдсан байх, ийм боломжууд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд тэгш бүрдэж чадсан байх эсэх нь хүний эрхийн чухал шалгуур билээ. Социализмын жилүүдэд төрөөс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар дэмжих бодлого явуулж ирснээр эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо эрс дээшилж, тэдний эдийн засгийн эрх мэдэл, бие даасан байдал эрэгтэйчүүдийн нэгэн адил сайжирсан боловч тэд нийгэмд “үнэлгээтэй, цалин хөлстэй”, орон гэртээ “үнэлгээгүй, цалин хөлсгүй”-гээр хөдөлмөрлөх давхар ачааллыг үүрэх болсон юм.    
Эдийн засгийн амьдралд оролцож буй оролцоог хэмжих хамгийн чухал үзүүлэлт бол ажил эрхлэлтийн түвшний үзүүлэлт бөгөөд шилжилтийн жилүүдийн эдийн засгийн уналт, бүтцийн шинэчлэлийн нөлөөгөөр хөдөлмөр эрхлэлтийн салбарт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд бий болоод байсан  тэнцвэрт байдал алдагджээ. Нийт хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүд нийт ажиллагсдын 48 хувийг, бүртгэлтэй ажилгүйчүүдийн 55.2 хувийг эзэлж байна.
Эмэгтэй ажилтан нийгмийн хамгааллын илүү тааламжтай нөхцөл шаарддаг тул ажилд авахаас цааргалах, орон тоогоор цомхтгох явдал түгээмэл байгаа бөгөөд тэднийг баталгаатай бус орон тоон дээр, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн тааламжгүй нөхцөлд ажиллуулах, ажилд авахдаа нас, царай зүсээр нь голж шилэх зэргээр илт ялгаварлах болов. Бас хөдөлмөрийн зах зээл дээр эрэгтэй боловсон хүчний нийлүүлэлт нь бага, эрэлт нь их, эмэгтэй боловсон хүчний нийлүүлэлт нь их, эрэлт нь бага байгаагаас мэргэжлийн болон их, дээд сургууль төгсөж буй олон эмэгтэй ажлын байргүй хоцрох болжээ.
Ажилтай болох, илүү тааламжтай орчин нөхцөлд ажиллах, өндөр цалин хөлстэй ажил эрхлэх, албан тушаал ахих боломж эмэгтэй хүмүүст бага байгаа тул *84* тэдний зарим нь цалин хөлс багатай, цаг хугацаа их шаардсан, үнэлгээ багатай, мэргэжлийн ур чадвар бага шаардсан ажил эрхлэх, албан бус секторт ажиллахаас өөр аргагүй байна. Гэтэл албан бус секторт ажиллаж буй хүмүүсийн нийгмийн хамгааллын асуудал үндсэндээ орхигдсон гэж хэлж болно. Уул уурхайн олборлох үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтэц зэрэг цалин хөлс өндөртэй, түргэн хөгжиж буй эдийн засгийн тэргүүлэх салбаруудад ажиллаж буй хүмүүсийн дунд эрэгтэйчүүд гол төлөв ажиллаж байхад хөнгөн үйлдвэр, бөөний болон жижиглэн худалдаа, төрийн  үйлчилгээ зэрэг ашиг орлого багатай, цалин хөлс муутай салбаруудад эмэгтэйчүүд ажиллах болсон байна.
  





 





         

  


















Лекц9
Сургалтын төрөл арга зүй
Суралцах зорилго:
Сургагчийн зорилт сонгогчдын хэрэгцээг хангахад тус дөхөм үзүүлэхэд оршино. Иймээс сургалтын ерөнхий зорилгыг дараахь байдлаар тодорхойлж болно. Үүнд:
  • Хүний ямар эрхүүд, олон улсын ямар хэм хэмжээ байдаг тухай мэдээлэл олж авч эдгээр нь юу гэсэн утгатай болох талаар өөрсдийн мэдлэгийг дээшлүүлэх.
  • Холбогдох байгууллагууд, тэдгээрийн ажилтан, алба хаагч нар чиг үүргээ хэрэгжүүлж, үүргээ үр дүнтэй гүйцэтгэхэд хүний эрхийг зохих ёсоор сахин биелүүлэх. Эдгээр хэм хэмжээг мэддэг байх нь хангалтгүй тул чадвар, дадлагатай болохыг анхаарч, мэдлэгийг практикт хэрэглэснээр бататгах.
  • Ажилтан, албан хаагч нар хүний эрхийг сахин биелүүлэхэд туслах шаардлагатай болохыг хүлээн зөвшөөрч, практикт хэрэгжүүлдэг байхын тулд илүү мэдрэмжтэй буюу ямар нэгэн зүйлд хандах сөрөг хандлагаа өөрчлөх, эерэг хандлагаа улам бататгах. Ийм шинж чанарыг бий болгох нь урт удаан хугацаа шаардсан үйл явц бөгөөд түүнийг нэмэлт сургалт, удирдлагыг хэрэгжүүлэх зохих практик жишээгээр дэмжих хэрэгтэй.
Дээрхийг дүгнэхэд үр дүнтэй сургалтын зорилго нь зохих зан үйл бий болгоход дөхөм үзүүлэхийн тулд
  • Мэдлэг
  • Чадвар, дадал
  • Хандлагыг боловсронгуй болгоход оршино.

Сонсогчдыг идэвхтэй оролцуулдаг сургалтын арга:
Хүний эрхийн сургалтыг зохион байгуулахад анхаардаг 9 хандлагыг жагсаавал:
  • Сургалтыг хамтран ажиллагчдаар заалгах;
  • Сургагчдыг сургах;
  • Сургалтыг интерактив аргаар явуулах;
  • Практиктай уялдуулах;
  • Эрх зүйн хэм хэмжээг тал бүрээс нь авч үзэх;
  • Анхааралтай, мэдрэмжтэй хандлагыг бий болгох;
  • Сургалтын хөтөлбөрийг боловсруулахад уян хатан байх;
  • Үнэлгээний механизм ашиглах.

Сонсогчдыг идэвхтэй оролцуулдаг сургалтын аргыг боловсруулахад интерактив байдал, уян хатан байдал, хамааралтай болон олон төрөлтэй байх шаардлагатай. Эдгээрийг дор авч үзвэл:

Интерактив байдал: Сонсогчдыг идэвхтэй оролцуулдаг интерактив сургалтын аргыг хэрэглэнэ. Сургалтын үйл явцад сонсогчдод илүү бие даасан байдал олговол зааж буй зүйлийг хамгийн сайн сурдаг. Сургалт үр дүнтэй байхын тулд сонсогчид сургалтын үйл явцад бүрэн дүүрэн оролцох ёстой. Сонсогчид практик дээр ажилладаг бол сургалтын үйл явцад өөрсдийн баялаг туршлагаа нэмэрлэх бөгөөд үүнийг сургалтыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгоход идэвхтэй ашиглавал зохино.

Уян хатан байдал: Сонсогчдыг захиран тушаах аргаар сургалтад татан оролцуулах шаардлагагүй. Ийм хандлага нь сонсогчид хүлээж авахгүйд хүргэж, энэ нь сургагчаас сонсогчидтой харилцан ажиллахад саад болдог. Сургагч зохих хэмжээгээр хяналт тавих боловч юуны өмнө уян хатан байх ёстой. Сургагчид сонсогчдын аливаа асуулт, өдөөсөн болон туршсан асуулт тавихыг дэмжиж, хойш нь тавилгүй ямагт эелдгээр хариулж байх хэрэгтэй. Ажлын хуваарь, хөтөлбөрийг хэт хатуу баримтлах нь мөн сонсогчдын дургүйцлыг төрүүлж болзошгүй.

Хамааралтай байх: “Энэ чинь миний ажилд ямар хамаатай юм вэ?” гэсэн асуултыг сонсогч сургалтын туршид өөртөө тавих явдал гарч болно. Сургагчийн ажил амжилттай болох эсэх нь сургалтын туршид энэ асуултад хэр олон удаа ашиг тустай хариулт өгөхөөс хамаарна. Ийм учир сургалтын материал буюу хичээл сонсогчдын өдөр тутмын ажилд шууд хамааралтай байлгахад бүхий л хүчин чармайлт тавьж, тухайн материалын буюу сургалтын практик үнэ цэнэ илэрхий бус тохиолдолд түүнийг тайлбарлаж өгөх шаардлагатай. Ялангуяа онолын шинжтэй, хүний эрхийн зарчим, хязгаарлалт, зөрчил, ардчилсан нийгмийн үнэт зүйл зэрэг асуудал илүү нарийн боловсруулалт шаарддаг.

Олон төрөлтэй байх: Хичээл дээр сонсогчдыг идэвхтэй байлгах, идэвхийг нь хэвээр хадгалахын тулд сургалтын туршид янз бүрийн заах арга ашиглах нь тустай байдаг. Оролцогчдын ихэнх нь удаан цагаар буюу өдрийн турш хичээллэхэд дасаагүй байдаг тул хичээлийг уйтгартай, нэг хэвийн явуулснаас анхаарал нь өөр зүйлд сарнина. Тухайн үэзж буй сэдвийн хувьд боломжийн хэрээр олон төрлийн арга ашиглаж, хэлэлцүүлгийг дүрд тоглуулах, тодорхой жишээн дээр ажиллахыг “тархины шуургатай” ээлжилбэл зохино.

Дээрхийг дүгнэвэл дараахь зөвлөмжийг баримтлах нь зүйтэй:
  • Хэм хэмжээний талаарх онолын материал танилцуулах – тухайн оролцогчдын ажлын аль нэг талын асуудалд хамааралтай хүний эрх, олон улсын хэм хэмжээ хэрхэн нөлөөлдгийг ерөнхий байдлаар танилцуулах;
  • Сонсогчдыг идэвхтэй орлцуулдаг сургалтын арга ашиглах – энэ нь сонсогчдод ажлын өөрсдийн мэдлэг, туршлагыг хэрэглэх, онолын үзэл санаа, ойлголтыг практикт хэрхэн хэрэглэхийг авч үзэх, өдөр тутмын үйл ажиллагаанд ямар практик ач холбогдолтойг авч үзэх боломж олгоно;
  • Сонсогчдод бодит, тулгамдсан асууудалд төвлөрөх, сургагч багш нарт сургалтын явцад сонсогчдын хэрэгцээг илүү сайн харгалзан үзэх боломж олгодог төвлөрөл, уян хатан байдлыг хангах хэрэгтэй.

СОНСОГЧДЫГ ИДЭВХТЭЙ ОРОЛЦУУЛДАГ СУРГАЛТЫН АРГЫН ЖИШЭЭ:

1. Сургалтын материалыг танилцуулах, түүнийг хэлэлцүүлэх:
Сургалтад ашиглах материалыг танилцуулсны дараа асуудлыг тодруулах, үзэл санаа, ойлголтыг практиктай холбохын тулд албан бус байдлаар хэлэлцүүлэх нь тустай. Хэлэлцүүлгийг хичээл зааж буй багш явуулах бөгөөд түүнд бүх сонсогчдыг татан оролцуулахыг хичээнэ. Хичээл зааж буй багш хэлэлцүүлэг өдөөх асуултыг урьдчилан бэлтгэсэн байх нь тохиромжтой.
Материалыг танилцуулж хэлэлцүүлсний дараа багш түүнийг тойм хэлбэрээр нэгтгэх хэрэгтэй. Лекцэнд нэмэлт болгож урьдчилан бэлтгэсэн үзүүлэн буюу сургалтын материалыг хичээлийн өмнө сонсогчдод тараана.
2. Сургалтын материалыг мэргэжилтний бүлгийн оролцоотой хэлэлцүүлэх:
Боломжтой тохиолдолд нэг буюу хэд хэдэн багш материалыг танилцуулсны дараа холбогдох багш, мэргэжилтнээс бүрдсэн бүлэг байгуулж, боломжгүй тохиололд практик туршлагатай хүмүүс, хүний эрхийн мэргэжилтнийг оролцуулах хэрэгтэй.
Багш нараас нэг нь хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж, сонсогчдыг дээд зэргээр өргөн оролцуулах, тэдний бүх сонирхлыг хангах, хэлэлцүүлгийн эцэст ерөнхий тойм буюу резюме танилцуулах хэрэгтэй. Энэ аргыг ашигласнаар мэргэжилтнүүдийн хооронд болон мэргэжилтэн, сонсогчдын хооронд санал солилцох явдлыг хангана.
3. Бүлэгт хувааж ажиллуулах:
Сонсогчдыг 5-6 хүнтэй хэдэн бүлэгт хувааж болно. Бүлэг бүрт богино хугацаанд (50 минут хүртэл) тодорхой сэдвийг хэлэлцэх, асуудал шийдвэрлэх, тодорхой шийдвэр боловсруулахыг даалгана. Шаардлагатай бол бүлэг бүрээс нэг хөтлөгч томилно. Үүний дараа сонсогчид дахин хамт цугларч, бүлэг бүрийн хөтлөгч бүлгээрээ хийсэн хэлэлцүүлгийн дүнг танилцуулна. Дараа нь сонсогчид бүлэг бүрийн сэдэв, хариултыг хэлэлцэж болно.
4. Тодорхой нөхцөл байдлыг хэлэлцэх:
Янз бүрийн сэдвээр ярилцахаас гадна бүлгүүд тодорхой нөхцөл байдлыг хэлэлцэж болно. Ийм жишээ нь хэт төвөгтэй биш 2-3 үндсэн асуудлыг хамарсан, бодит тохиолдол байна. Тодорхой нөхцөл байдал дээр ажиллах нь сонсогчдоос өөрсдийн ажил, дадал туршлагыг олон улсын хэм хэмжээг харгалзсан байдлаар хэрэглэхийг шаардана. Удирдах ажилтнууд удирдлага, захиргааны талаарх туршлагаа хэрэглэнэ.
Хэлэлцэх нөхцөл байдлыг сонсогчдод бүтнээр буюу хэсэг хэсгээр, тэднээр хэлэлүүлэх өрнөж байгаа нөхцөл байдлын хэлбэрээр өгч болно.
5. Асуудал шийдвэрлэх (“Асуудлыг хамт олноороо хэлэлцэх”):
Ийм дасгалыг онолын болон практикийн ач холбогдол бүхий асуудлыг шийдвэрлэх эрчимтэй дасгалын хэлбэрээр хийж болно. Үүний тулд эхлээд асуудлыг задлан шинжилж, дараа нь шийдвэр боловсруулах шаардлагатай болно. “Асуудлыг хамт олноороо хэлэлцэх нь” өндөр идэвх оролцоог шаардаж, түүнд дөхөм үзүүлж, сонсогчдыг бүтээлч чадвараа дээд зэргээр ашиглахыг өдөөдөг.
Асуудлыг танилцуулсны дараа түүний талаар гарсан бүх саналыг самбар буюу том хуудсан дээр бичнэ. Энэ шатанд өгсөн хариултыг зөвхөн тэмдэглээд ямар нэгэн тайлбар шаардахгүй, хэлсэн зүйлд үнэлэлт өгөхгүй, үгүйсгэхгүй. Дараа нь хичээл удирдаж байгаа багш хариултыг ангилж задлан шинжлэх бөгөөд энэ шатанд зарим хариултыг нэгтгэх буюу хүлээж авахгүй үлдээнэ. Эцэст нь бүлэг бүр санал гаргаж шийдвэрийг боловсруулна. Бүлэг бүр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх бүх саналыг хэлэлцэх явцад сурах буюу аль нэг нөхцөл байдлыг түргэн шийдэх дадлага олж авна.
6. Дүрд тоглуулах:
Ийм дасгал нь сонсогчдоос “бодит амьдралыг” дууриалган аль нэг тодорхой нөхцөл байдалд ямар нэгэн зорилт биелүүлэхийг шаардана. Хүний эрх сэдвээр дүрд тоглуулах дасгалыг ямар нэгэн дадлага, чадварыг бататгах, эсхүл урьд өмнө мэддэггүй байсан нөхцөл байдалд хэрхэх талаар туршлага олгоход ашиглаж болно.
Нөхцөл байдлын сценарийг сонсогчдод урьдчилан тарааж өгч тус бүрт нь дүр (хохирогч, гэрч, цагдаа гэх мэт) хуваарилна. Хэнд ч хуваарилж өгсөн дүрээс ямар нэгэн шалтгаанаар татгалзахыг зөвшөөрөхгүй. Дүрд тоглуулах дасгал нь бусдын сэтгэл санаа, бодлыг ойлгох чадвар бий болгох, зарим асуудлын чухлыг ухаарахад тустай.

7. Газар дээр нь танилцах:
Сургалтын явцад холбогдох газар, байгууллагад очиж үзэх нь ихээхэн тустай байдаг. Сонсогчдод тийнхүү газар дээр очихын зорилгыг урьдчилан танилцуулж, дээд зэргийн анхааралтай байж, ажигласан зүйлээ хожим ярилцахын тулд тэмдэглэж авахыг хэлж өгөх хэрэгтэй.

8. Практик дасгал:
Практик дасгалыг хийхдээ сонсогчид сургагчийн хяналт дор аль нэг мэргэжлийн тодорхой чадвар, дадлагатайгаа харуулна. Ажилтан, алба хаагчдад тухайн байгууллагын үйл ажиллагааны аль нэгэн асуудалд хүний эрхийг сахихтай холбоотой тушаал төлөвлөхийг даалгаж болно. Боловсон хүчин бэлтгэдэг багш нарт хичээлийн төлөвлөгөө гаргах буюу сургалтын хүрээнд хичээл явуулахыг даалгаж болно.

9. Дугуй ширээний ярилцлага:
Дугуй ширээний ярилцлага явуулахын тулд мэргэжилтний хэсэг оролцуулсан ярилцлагын нэгэн адил хэлэлцэж байгаа асуудлын талаар өөр өөр үзэлтэй хэсэг мэргэжилтэн бүрдүүлэх шаардлагатай. Зорилго нь шийдэмгий, идэвхтэй хөтлөгчийн удирдлаган дор идэвхтэй ярилцлага зохион байгуулахад оршино. Хөтлөгч хэлэлцэж буй асуудлын талаар мэдлэг сайтай, мэтгэлцэх урлагийг эзэмшсэн байж тухайн нөхцөл байдалд сонсогчдод өөрсдөд нь зөв шийдвэр гаргах боломж олгоно. Түүнчлэн ийм ярилцлагад заавал байх зүйл бол таамаглал дэвшүүлэх. Хөтлөгч, мэргэжилтний хэсэг, сонсогчдын хооронд маргаан үүсгэн, сонсогчдыг зориудаар өдөөх, маргааныг түүний чиглэлийг удирдах хэрэгтэй.

10. Үзүүлэн таниулах материал:
Насанд хүрэгчдийн сургалтад самбар, өлгөдөг зурагт хуудас, эргүүлдэг хуудас, гэрэл зураг, слайд, дүрс бичлэгийн кино ашиглах нь зүйтэй.

Сургалтыг хаана явуулах вэ?
Сургалтын нөхцөл дараахь шаардлагыг хангасан байх ёстой:
a)      Сургалтыг сонсогчдын байнгын ажлын газраас гадуур явуулах;
b)      Сургалтад бүртгүүлсэн бүх хүн багтахаар хэмжээний байртай байх;
c)      Бүлгийн гишүүдийг даалгава хийхэд юу ч саад болохооргүй нөхцөлийг хангахын тулд хэд хэдэн нэмэлт жижиг өрөөтэй байх;
d)     Сандлын суудал зөөлөн, суухад тухтай байх;
e)      Сандал, ширээг сургалтын янз бүрийн арга ашиглахад өрөөн дотор зөөх боломжтой байлгах.

Сургалтыг төлөвлөхөд сонсогчдын хэрэгцээг хэрхэн харгалзан үзэх вэ?
Сургалтын үр дүн хичээлийн байрны ая тухаас ч хамаардаг. Сургалтыг төлөвлөхдөө дараахь үндсэн байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:
a)      Байрны дулаан, агааржуулалтыг тохируулах боломжтой байх;
b)      Хичээлийн байранд хэтэрхий олон хүн байх ёсгүй;
c)      Амралтын байр гаргаж өгөх;
d)     өдрийн хөтөлбөрийг өдрийн эхний хагасын дундуур 15 минутын завсарлагаа, нэг цагаас доошгүй үдийн завсарлага, хоёрдахь хагасын дундуур 15 минутын завсарлагаатай байхаар төлөвлөх;
e)      Хичээлийн үеэр сонсогчдод богино хэмжээний бие халаалт хийх. Үүнд тодорхой зайтай 2-3 минут, өдөрт хоёр удаа байхад хангалттай;
f)       Боломжийн хирээр хичээлийн ангид цэвэр ус, кофе зэрэг согтууруулахаас бусад ундаа бэлэн байлгах;
g)      Үдийн завсарлагаа сонсогчдын хувьд хэвийн цагт байх – энэ нь бүс нутаг, ажлын газраас хамаарч өөрчлөх боломжтой байх.

Багш, сургагчдыг хэрхэн сонгох вэ?
Хүний эрхийн сургалтад сонсогчдын өмнө гарах буюу материал танилцуулах хүмүүсийг шилж сонгоход дараахь шалгуурыг хэрэглэх нь чухал:
  • Тухайн салбарын мэдлэгтэй байх;
  • Мэргэжлийн сургалтад тогтсон арга зүйг, ялангуяа сонсогчдын анхаарлыг татах аргыг хэрэглэх чадвартай байх;
  • Нэр хүнд сайтай (ялангуяа хөтөлбөрт оролцож байгаа алба хаагч, ажилтнуудын дунд) байх.
Боломжтой бол сургагч багш нарын бүрэлдэхүүнд тухайн байгууллагад ажиллаж байсан хүн, хүний эрхийн мэргэжилтэн нэг байвал сайн.

Багш, сургагчдыг хэрхэн бэлтгэх вэ?
Багш, сургагч нарыг дараахь асуудлаар зохих ёсоор бэлтгэсэн байх нь чухал. Үүнд:
  • Хөтөлбөрийн хэрэгжүүлэх гэж байгаа газар орны түүх, газар зүй, хүн ам, улс төр,  эдийн засаг, нийгмийн үндсэн  мэдээлэл;
  • Тухайн орны хувьд үндсэн хуулийн болон эрх зүйн байгуулалтын талаарх үндсэн мэдээлэл;
  • Хүний эрхийн ойлголт,  тухайн улс нэгдэн орсон, эсхүл соёрхон баталсан олон улсын гэрээ;
  • Тухайн сургалт авах байгууллагын зохион байгуулалт, ажилтны тоо;
  • Тухайн хөтөлбөрт хамрагдаж байгаа байгууллагын албан тушаалын ангилал, зэрэг дэв, тоо;
  • Тухайн сургалт авах байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой санаа зовоосон тодорхой асуудлууд.

Багш, сургагч нар сургалтыг хэрхэн удирдах вэ?
Сургалтад оролцож байгаа сургагчид дараахь заавар авсан байх ёстой. Үүнд:
Сургалт эхлэхээс өмнө:
a)      Өөрийн хариуцах семинарт онцгой анхаарал хандуулж, гарын авлага, сургалтын материалыг судлах;
b)      Лекцийн товч конспект бэлдэх. Бэлдэхдээ сургалтын хөтөлбөрт тогтоосон цагийн хязгаарыг мартахгүй байх;
c)      Өөрийнхөө туршлагад үндэслэн тухайн байгууллагын ажилтны өдөр тутмын ажилд нь хүний эрхийн холбогдох хэм хэмжээг сахих талаар туслах ямар практик зөвлөмж өгч болох тухай бодох;
d)     Наад зах нь сургалт эхлэхээс нэг хоногийн өмнө нийт сургагчдын хамт урьдчилсан зааварчилгааг авсан байх.

Сургалтын үед:
a)      Бусад сургагчийн хамт өдөр тутам хичээлийн өмнө ба дараа зааварчилгаа авахад оролцох
b)      Сургалтын бүх хичээлд байлцаж оролцох
c)      Хичээл заахаар төлөвлөсөн өдрийн өмнөх өдөр өөрийн семинарын удирдагчтай уулзаж, материалыг хамтран бэлтгэх
d)     Аль нэг материалыг танилцуулахдаа хэт их зүйл ярихгүй байх, хөтөлбөрт заасан хугацааг баримтлах
e)      Нийтийн ярилцлага, ажлын хэсгээр хийх ярилцлагын үеэр болон өөрийн удирдаагүй семинарын явцад мэргэжлийнхээ туршлагаас зөвлөмж өгөх;
f)       Ажлын хэсгүүдэд удирдаж байгаа хичээл бүртээ зориулж нэг зохиомол нөхцөлтэй дасгал зохиох;
g)      Бололцооны хэрээр үзүүлэн таниулах материал ашиглах;
h)      Таны өгч байгаа анхааруулах буюу зөвлөмж болгосон зүйл олон улсын хэм хэмжээтэй зөрчилдөхгүй байхад анхаарах;
i)        Хичээл дээр оролцогчдын идэвхтэй байдал, хоорондоо ярилцахыг дэмжих;
j)        Сургалтад ашиглаж байгаа сургалтын материалын талаар зөвлөгөө өгч, анхаарах зүйлсийг тэмдэглэж байх;
k)      Сургалтын нээлт, хаалтын ажиллагаанд заавал байлцаж, мэргэжлийн сургалтын хөтөлбөртэй холбоотой бүх арга хэмжээнд оролцох.

Сургалтын дараа:
a)      Бусад сургагчдын хамт сургалтыг дүгнэхэд оролцох;
b)      Өөрийн хангалттай сайн мэдэхгүй гэж үзэж байгаа асуудлаар мэдлэгээ сайжруулахын тулд нэмэлт мэдээлэл судлах;
c)      Дараагийн сургалт бүрийн өмнө өөрийн сургалтын материалыг шинэчилж баяжуулж байх.





























Лекц10,11
Хүний чадавхийг бий болгох, боломжуудыг нэмэгдүүлэх

            Хүний сонголтыг өргөжүүлэхийн тулд чадавхийг бий болгож, сайжруулах шаардлагатай болно. Тухайн хүн нь эрүүл, мэдлэгтэй, ур чадвартай, амьжиргааны боломжийн түвшинд амьдарч байна гэдэг бол чадавхитай байна гэсэн үг. Түүнчлэн хүний нөөцийг хөгжүүлэх замаар хүмүүн капиталыг сайжруулах асуудал ч үүнд багтана. Иймд хүний чадавхийг сайжруулахын тулд сайн хоол тэжээл, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, сайн боловсрол, ур чадварыг хөгжүүлэх, ундны найдвартай усны хүртээмж болон бохир усны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай.       

Хоол тэжээл: Хүний амьдралын танин мэдэхүйн болон танин мэдэхүйн бус талууд сайн хоол тэжээлээс ихээхэн хамаардаг. Сайн хоол тэжээлтэй байх нь хүмүүсийн зөвхөн бие бялдрыг хөгжилд чухал байгаад зогсохгүй, бас тэдний оюун ухааны болон сэтгэл зүйн хөгжилд ч чухал. Хүнстэй байх, мөн хүнсийг зөв хэрэглэх нь сайн хоол тэжээлтэй байхын үндэс болдог. Өнөөдөр дэлхийд 830 орчим сая хоол тэжээлийн дутагдалтай хүн амьдарч байна.. Эдгээр хүмүүсийн ихэнх буюу 334 сая нь Өмнөд Азид, 193 сая нь Зүүн Ази, Номхон далайн орнуудад, 184 сая нь Сахар орчмын Африкийн орнуудад төвлөрөөд байна.

Хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн дунд хоол тэжээлийн хомсдол маш өндөр байгаа нь хойч үеийнхний чадавхийг сайжруулахад саад болж байна. Африкийн олон оронд (тухайлбал, Этиоп, Мали, Нигерт) таван хүүхэд тутмын хоёр нь дутуу жинтэй байна. Бангладеш, Энэтхэг, Непал зэрэг Өмнөд Азийн зарим орнуудад ч нөхцөл байдал мөн иймэрхүү байна.
Сайн хоол тэжээлтэй байна гэдэг нь хүнсний хэрэглээ, хүнсний бүтэцтэй холбоотой. Хүнсний хэрэглээ хүнсний үйлдвэрлэлээс хамаардаг боловч хүний эрхтэй илүү холбоотой. Тухайн улс орон нь хүнсний үйлдвэрлэлээрээ өөрийнхөө хэрэгцээг хангаж байгаа хэдий ч олныг хамарсан өлсгөлөн тохиолдсон түүхэн баримтуудаас олон бий. Энэ нь зах дээр хүнс байгаа хэдий ч ядуу хүмүүс түүнийг худалдаж авах чадваргүй байдагтай холбоотой бөгөөд энэ ч утгаараа хүний эрхийн асуудлыг хөнддөг. Хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон ихэнх өлсгөлөнг авч үзэхэд хүнс дутуу байсантай холбоотой биш, харин хүмүүс хүнсийг авч хэрэглэх боломжгүй байсантай холбоотой байжээ.Мэдээж байгалийн гамшиг, ган зэргээс шалтгаалан хүнсний үйлдвэрлэл доголдох тохиолдлууд олон гардаг. Эдгээр шалтгааны улмаас хүнсний хуваарилалтын тогтолцоо ч алдагддаг. Гэвч эцсийн дүндээ хүнсний аюулгүй байдлын асуудал нь үйлдвэрлэлийн асуудал болохоосоо илүү хүний эрхийн асуудал байдаг.
Хүнсний зөв бүтэц, хэрэглээний асуудал нь хоол тэжээлд, улмаар хүний чадавхийг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Хоол тэжээлийг хэмжихдээ дан ганц калори, илчлэгээр хэмжих нь буруу бөгөөд өнөөдөр дэлхийн олон улсуудад хүмүүс ядуугаасаа болоод хоосон калори хэрэглэж байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж: Урт удаан, эрүүл амьдрах нь хүний чадавхийн маш чухал суурь асуудлуудын нэг юм. Хүмүүс урт удаан, эрүүл амьдрах боломжгүй бол бүтээлч бөгөөд бүтээмжит амьдралаар амьдарч чадахгүй. Эрүүл мэндийн, ялангуяа анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нь эрүүл, удаан амьдрахын үндэс болдог. 1990-ээд оны эцэст нэн буурай хөгжилтэй орнуудын хүн амын дөнгөж 49 хувь нь эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж байв. Сахар орчмын Африкийн орнуудын хувьд энэ үзүүлэлт дөнгөж 53 хувьтай байжээ. Бенин, Руанда, Заир зэрэг орнуудад гурван хүн тутмын хоёр нь эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагддаггүй байв.

Өнөөдөр хөгжиж буй орнуудын хүүхдүүдийн 30 хувь нь корь, сүрьеэгийн урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдаж чадахгүй байна. Гамби, Непал, Танзани зэрэг орнуудад 100 мянган хүн тутамд 5 хүрэхгүй эмч ногдож байна. Азид төрөлтийн 62 хувь нь мэргэжлийн эмнэлгийн ажилтны оролцоогүйгээр явагдаж байна. Ангола, Кампучи, Гаити, Кени зэрэг орнуудад хүн амын талаас доош хувь нь наад захын чухал эмийг авч чадахгүй байна.

Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нь жендэр, орлогын бүлгүүд болон үндэстнүүдийн хувьд ялгаатай байна. Тухайлбал, суулгалт өвчнөөр өвчилсөн охидын дөнгөж 57 хувийг эмчийн үзлэгт хамруулж байхад хөвгүүдийн 64 хувийг хамруулдаг байна. Харин амьсгалын замын өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдийн хувьд энэ үзүүлэлтүүд нь охид, хөвгүүдэд харгалзан 60 ба 70 хувьтай байна. Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах байдал нь орлогын түвшингээс мөн ихээхэн хамааралтай байна. Кампучид хамгийн бага орлоготой хүмүүсийн тавны нэгт багтдаг эмэгтэйчүүдийн 56 хувь нь эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг авах боломжтой байхад хамгийн өндөр орлоготой хүн амын тавны нэгийнх хувьд энэ үзүүлэлт 75 хувьтай байна.

Эрүүл мэндийн салбарт зарцуулж буй төсвийн зарцуулалт нь ихэнх хөгжиж буй орнуудад ДНБ-ий гурав хүрэхгүй хувьтай тэнцэж байна. Конгогийн Бүгд Найрамдах Ардчилсан Улс, Энэтхэг, Нигери зэрэг орнуудад уг зардал ДНБ-ий нэг хувиас ч бага байна. Эрүүл мэндийн салбарт өгч буй татаас нь тэдгээрийг хамгийн ихээр үгүйлж байгаа хүмүүст очихгүй байна.

Сүүлийн жилүүдэд ДОХ/ХДВХ нь хүний чадавхийг сайжруулах үйл хэрэгт томоохон цохилт болж байна. Ихэнх орнуудад ДОХ-ын халдвар нь 25-45 насныхны дунд буюу ажил, хөдөлмөр хийдэг ид насанд хамгийн өндөр байна. Тухайлбал, Хэвийн тооцоогоор Замби улс 2020 он гэхэд ажиллах хүчнийхээ 20 орчим хувийг алдах төлөвтэй байна. 1985-2000 оны хооронд Бурунди, Руанда зэрэг орнуудын дундаж наслалт нь ДОХ-ын улмаас долоон жилээр хорогджээ. Хүүхдийн эндэгдлийн түвшин нь Кампучи, Коте д’Айвор, Танзанид 1990-2001 оны хооронд нэмэгдсэн байна. Төв Африкийн Бүгд Найрамдал Улсад ДОХ-ын улмаас өнчирсөн хүүхдүүдийн анхан шатны боловсролд хамрагдах хамрагдалт нь, эцэг эхтэй хүүхдүүдийнхтэй харьцуулахад 20 хувиар доогуур байна. Малавид эрүүл мэндийн ажилтнуудын дунд өвчлөл, нас баралт нь 6 дахин нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт бүхэлд нь аюул тулгараад байна. Замбид багш нарын нас баралтын хурдац нь багш нарыг бэлтгэх хурдаас илүү өндөр байгаа бөгөөд сувилагчдын нас баралтын түвшин ДОХ-ын улмаас гурван хувьд хүрчээ.

Ундны найдвартай ус, бохир усны наад захын хангамж: Ундны найдвартай ус, бохир усны наад захын хангамж нь урт удаан, эрүүл амьдрахын бас нэг үндэс юм. Хөгжиж буй орнуудад тэрбум гаруй хүн ундны найдвартай усгүй, гурван тэрбум гаруй хүн бохир усны хангамжгүйгээр амьдарч байна. Уснаас шалтгаалсан өвчний улмаас жил бүр 3 сая орчим хүн нас барж байна. Бохир усны хангамж муутайгаас олон сая ядуу хүн эрүүл орчинд амьдарч чадахгүй байна. Хүснэгт 2.3-т хөгжиж буй орнуудад ундны ус, бохир усны үйлчилгээний хангамжийн хомсдлыг харуулав. Ундны найдвартай ус, бохир усны хангамж нь хот хөдөө, жендэр болон орлогын бүлгүүдээр ихээхэн ялгаатай байна. Тухайлбал, 2000 оны байдлаар хөгжиж буй орнуудын хотын оршин суугчдын 92 хувь нь ундны найдвартай усны хангамжтай байсан бол хөдөөгийн оршин суугчдын хувьд энэ үзүүлэлт 69 хувьтай байв. Мөн хотын оршин суугчдын 77 хувь нь бохир улсны наад захын хангамжтай байсан бол энэ үзүүлэлт нь хөдөөгийн оршин суугчдын хувьд хавьгүй доогуур байжээ. Кампучид 1997 оны байдлаар хамгийн орлого багатай хүн амын тавны нэгт багтаж буй эмэгтэйчүүдийн дөнгөж 28 хувь нь всрол нь олон талын хийгээд үе дамжсан ашиг тустай. Тухайлбал, Кампучид хийгдсэн судалгаанаас үзэхэд суурь боловсролтой эмэгтэйчүүдийн орлого нь боловсролгүй эмэгтэйчүүдийнхээс 32 хувиар, дунд шатны боловсролтой бол 65 хувиар, дээд болон дундаас дээд боловсролтой бол 80 хувиар илүү өндөр байдаг. Эхчүүд нь боловсролтой бол тэдний хүүхдүүдийн сургуульд хамрагдалтын түвшин ихээхэн нэмэгддэг байна. Тухайлбал, Кампучид эхчүүд нь суурь боловсролтой бол хүүхдүүдийнх нь анхан шатны боловсролд хамрагдалтын түвшин 99 хувьтай байхад эхчүүд нь боловсролгүй хүүхдүүдийн дунд энэ үзүүлэлт 87 хувьтай байжээ. Харин дунд шатны боловсролын хувьд эдгээр үзүүлэлтүүд харгалзан 29 хувь ба 12 хувьтай тэнцэж байжээ. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нь хүүхдүүдийн болон гэр бүлийн гишүүдийн хоол тэжээлийн байдалд эерэгээр, нялхсын эндэгдлийн түвшин, төрөлтийн түвшин болон эхийн эндэгдлийн түвшинг багасгадаг нөлөөтэй гэдэг нь хэдийнээ судлагдаж, тогтоогдсон байна.

Боловсролын байдал нь бүс нутаг болон нийгмийн бүлгүүдээр ихээхэн ялгаатай байна. Тухайлбал, Непалд уулархаг нутгийн эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалт дөнгөж 13 хувьтай байхад тал нутгийн эмэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 31 хувьтай байна. Хүснэгт 2.4-т Энэтхэгт нийгмийн бүлгүүдийн боловсролын ялгаатай байдлыг харуулав.

Боловсролын салбарт зарцуулж буй төсвийн хөрөнгө нь ихэнх хөгжиж буй орнуудад маш бага хэвээр буюу ДНБ-н таван хувьд хүрэхгүй байна. Боловсролын салбарт зориулж буй татаас нь голдуу чинээлэг хүмүүст үйлчилж байна. Тухайлбал, боловсролын салбарын татаасын 37 хувь нь хүн амын хамгийн өндөр орлоготой тавны нэгт хүрсэн бол дөнгөж 13 хувь нь хамгийн бага орлоготой тавны нэгт хүрчээ. Угандагийн хувьд эдгээр үзүүлэлтүүд нь харгалзан 32 хувь ба 14 хувьтай, Мадагаскарт харгалзан 41 хувь ба 8 хувьтай байгаа нь хамгийн муу үзүүлэлт болж байна.

Хөгжиж буй олон оронд боловсролын чанар муу байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Багшлах боловсон хүчний дутагдал, сургалтын хөтөлбөр, заах арга зүйн хоцрогдол, сургуулийн байр, материаллаг бааз шаардлага хангахгүй байгаа нь боловсролын чанарт сөргөөр нөлөөлж байна. Хөгжиж буй олон оронд төрийн боловсролын тогтолцоо нь үр ашиг муутайгаас хувийн боловсролын тогтолцоогоор уг орон зайг нөхөх оролдлогууд хийгдэж байна. Гэвч боловсролын бүх түвшинд хувийн боловсролын байгууллагууд олноор байгуулагдан, энэ салбарын гол бизнес болж, зохих чанартай боловсрол олгож чадахгүй байна. Хувийн боловсролын байгууллагууд хязгааргүй өсөн нэмэгдэж байгаа нь төрийн боловсролын системийн үр ашиггүй байдлыг шийдвэрлэх арга зам биш юм.
Боловсролтой байх боломж, боловсролын байдал нь олон улс оронд тэгш бус байдлыг бий болгодог гол хүчин зүйл болсон өнөө үед боловсролд хамрагдалт нь чадавхийн тухай ойлголтод улам чухал байр суурь эзлэх болжээ. Латин Америкийн орнуудын олон судалгаанаас үзэхэд газрын хуваарилалтаас илүү боловсролд хамрагдалтын тэгш бус байдал нь нийгмийн тэгш бус байдлыг бий болгодог гол хүчин зүйл ажээ.
2) Боломжуудыг бий болгох нь
Бүтээмжит нөөцийн хүртээмж нь чадавхийг хөгжүүлж, ашиглах боломжийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр бүтээмжит нөөц нь маш олон төрөл байж болох боловч эдгээрээс хамгийн чухал нь газар, зээл болон биет дэд бүтэц юм. Заримдаа энэ гурван нөөцийг хослуулснаар хүний чадавхийг хамгийн оновчтойгоор ашиглах боломж бүрддэг.

Газар ашиглалт: Хүмүүс эдийн засгийн боломжоо ашиглаж, зах зээлд оролцохын тулд тэдэнд биет болон санхүүгийн нөөц шаардлагатай. Динамик эдийн засгийг бий болгоход хамгийн ихээр саад болдог зүйл бол газар болон бизнесийн өмч хөрөнгө хэт төвлөрсөн байдагтай холбоотой юм. Багахан хэмжээний газартай гэр бүл зөвхөн боломжийн орлого олоод зогсохгүй, өмчийн эзэн болсноороо бахархаж, бусдаар хүлээн зөвшөөрөгдөж, нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг. Гэвч хөгжиж буй олон оронд газрын хуваарилалт маш тэгш бус байна.
Газрын зоримог хуваарилалт, оршин суугч бус хүнд газар өмчлүүлэхгүй байх заалтууд, эзэмшиж болох газрын хэмжээний дээд хязгаарыг тогтоох, нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэргээр боломжийг нэмэгдүүлэх нь өмчгүй хүмүүсийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд дорвитой нэмэр үзүүлдэг. Хятад, Куба, Иемени улс зэрэг социалист орнуудад хөдөө аж ахуйн нэгдлүүд болон хоршоод байгуулагджээ. Гэвч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд уян хатан байдал, тодорхой ур чадвар шаардагддаг бөгөөд эдгээр чанарууд нь төвлөрсөн төлөвлөгөөт үйлдвэрлэлд байдаггүй тул эдгээр нэгдлүүдийн бүтээмж нь маш бага байна.
Газрыг өрхийн өмчлөлд бага хэмжээгээр хуваарилах нь илүү үр дүнтэй байдаг бөгөөд олон орон ийм төрлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх оролдлого хийж байна. Энэ чиглэлээр Бразил ба Өмнөд Африк нилээд ахиц гаргажээ. Кени улс тусгаар тогтнолынхоо дараа нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрөө эхлүүлж нилээд амжилтанд хүрсэн байна. Энд 1000 хүний эзэмшиж байсан хөдөө аж ахуйн тариалангийн газар руу 60 гаруй мянган өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Гэхдээ эдгээр хөтөлбөрүүд нь төвөгтэй бөгөөд улс төрийн бэрхшээлтэй тулгардаг нь Зимбабегийн жишээнээс харагдаж байна.        
            Газрын шинэчлэл гэдэг нь зөвхөн газрын хуваарилалтын асуудал биш юм. Мексикийн хөдөө аж ахуйн шинэчлэлийн хөтөлбөр нь хамгийн өргөн цар хүрээтэй арга  хэмжээ болсон байна. 1936 оноос эхлэн 30 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн газрын 43 орчим хувийг хуваарилж, хөдөөгийн өрхүүдийн 44 хувьд нь очсон ажээ. Гэвч энэ нь анх зорьж байсан шигээ газар тариаланчдыг эдийн засгийн, нийгмийн болон улс төрийн хувьд хангалттай эрх мэдэлтэй болгосонгүй, учир нь холбогдох газар ашиглалтын явц хангалтгүй байжээ.
Газрын хуваарилалттай холбоотой нэг чухал асуудал бол эмэгтэйчүүдийн эзэмшлийн эрх хангалтгүй байдагтай холбоотой. Хөгжиж буй ихэнх орнуудад эмэгтэйчүүд нөхрөөсөө, эсвэл эцгээсээ газрыг өвлөн авах эрхгүй байдаг тул тэдгээрийн газар эзэмшлийн эрх нь хязгаарлагдмал байдаг. Үнэндээ газар тариалангийн шинэчлэл, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн явцад эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхагддаг. Өнгөрсөн 30 жилийн хугацааны туршлагаас харахад Эль Сальвадор, Хондурас, Мексик зэрэг орнуудад газар эзэмшигчдийн 30 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байв. Төрөөс газрыг хуваарилахдаа эрэгтэйчүүдийг өрхийн тэргүүн гэж үзэн тэдэнд газрыг хуваарилжээ. Кенид эмэгтэйчүүд зөвхөн нөхөр, эсвэл хүү нь амьд байгаа тохиолдолд газар хүртдэг бөгөөд төрөөс үзүүлдэг хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээнд хамрагдах боломжууд нь хязгаарлагдмал байдаг.

Капитал ; Хувиараа ажил эрхэлдэг, жижиг бизнес эзэмшдэг, эсвэл гэр бүлийн аж ахуйн нэгж буюу фермд ажилладаг гэх мэтээр олон хүн ажил эрхлэлтийн эдгээр инкубаторуудад ажиллаж байна. Гэвч тэд албан ёсны зээлийн өчүүхэн хувийг авч байна. Филиппинд 1990-ээд онд жижиг аж ахуйн нэгжүүдэд албан ёсны зээлийн дөнгөж 8 хувь л ногдож байжээ. Ялангуяа албан бус секторын аж ахуйн нэгжүүд энэ тал дээр ихээхэн хүндрэлтэй тулгардаг. Тухайлбал, Коста Рикад тэд албан ёсны зээлийн 15 хүрэхгүй хувийг, Кенид дөнгөж 5 хувийг авч байгаа нь тэдний боломжийг хязгаарлаж байна. Гана улсын жижиг аж ахуйн нэгжүүдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд эргэлтийн хөрөнгийн дутагдлаас болж тэд хүчин чадлынхаа 50 орчим хувийг ашигладаггүй ажээ.   
Жижиг аж ахуйн нэгжүүд зарим орнуудын ажиллах хүчний гуравны хоёр хүртэлх хувийг ажлын байраар хангаж, нэмүү өртгийн дийлэнхийг үйлдвэрлэж, нилээд өндөр үр ашигтайгаар ажилладаг. Гэвч тэдгээрийн зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээ муу байдаг гэсэн шалтаг, мөн олон жижиг зээлийг олгохтой холбоотой өртөг нь өндөр байдаг гэсэн шалтгаанаар арилжааны банкууд тэдэнд зээл өгөх дургүй байдаг. Албан бус секторын жижиг фермерууд болон аж ахуй эрхлэгчид зээл авахад ихээхэн хүндрэлтэй тулгардаг. Тухайлбал, Бангладешт хөдөөгийн өрхүүдийн долоон хувийг эзэлдэг томоохон газар эзэмшигчид 1990-ээд онд албан ёсны зээлийн 37 хувийг авч байжээ. Кенид албан ёсны зээлийн тав хүрэхгүй хувь нь албан бус секторт очиж байна.
Эмэгтэйчүүдийн дунд зээлийн олдоц хамгийн муу байна. Африкийн олон оронд эмэгтэйчүүд хөдөө аж ахуйн ажиллах хүчний 60 гаруй хувь, жижиг хэмжээний хүнсний үйлдвэрлэлийн 80 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа хэдий ч жижиг фермерүүдэд олгодог зээлийн 10 хүрэхгүй хувийг, нийт хөдөө аж ахуйн салбарт олгогдсон зээлийн дөнгөж нэг хувийг авч байна. Хөгжиж буй орнуудад хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дунд эмэгтэйчүүд 18 хувийг эзэлж байгаа боловч Латин Америкт тэд албан ёсны зээлийн дөнгөж 11 хувийг, Филиппинд 10 хувийг авч байна. Олон улсын эх үүсвэртэй зээлийн хувьд мөн адил дүр зураг ажиглагдаж байна. 1990 онд олон улсын банкууд хөгжиж буй орнуудын хөдөөгийн зээлд зургаан тэрбум орчим долларыг олгосон байхад үүний дөнгөж таван хувь нь хөдөөгийн эмэгтэйчүүдэд хүрчээ. Ядуу хүмүүс албан ёсны зээл авах боломжгүй тул ломбардаас зээл авах болдог ч тэдгээрийн зээлийн хүү нь маш өндөр, бараг мөлжлөг хийхтэй адилтгаж болно. Тухайлбал, Бангладешт Грамин Банк зэрэг байгууллагууд байдаг хэдий ч хөдөөгийн зээлийн 70 орчим хувийг ломбардаас авдаг байна. Мөн олон орнуудад 5-6 гэсэн тохиролцоо үйлчилдэг. Энэ тохиролцоогоор зээлдэгч нь өглөө нь таван песо авч, орой нь зургаан песо төлдөг. Энэ нь өдрийн зээлийн хүү 20 хувьтай тэнцэж байна гэсэн үг.
Үндсэн хөрөнгийн хүртээмж нь хөгжиж буй олон орны худалдаа, тарифын тогтолцооноос болж хязгаарлагддаг. Тухайлбал, Сьерра Леонд жижиг фермерүүд том фермерүүдтэй харьцуулахад үндсэн хөрөнгийг 25 хувиар илүү өндөр үнэтэйгээр авдаг. Пакистанд энэ зөрүү 38 хувьтай байна. Филиппинд том аж ахуйн нэгжүүдийн давамгайлсан салбарууд нь 25-500 хувийн импортын татварын хамгаалалттай байдаг бол жижиг хэмжээний ажлын байрны гуравны хоёрыг бүрдүүлдэг салбаруудын тарифын хамгаалалтын үзүүлэлт бүр сөрөг утгатай байна. Түүнчлэн Малайзид үйлдвэрийн хэмжээ томрох тусам хамгаалалтын тарифын хэмжээ нэмэгддэг.

Биет дэд бүтэц ;Дэд бүтэц гэж юу вэ? Ихэнх эдийн засагчдын тодорхойлолтоор, биет хөрөнгө болон үйлчилгээнд хийж буй хөрөнгө оруулалт дэд бүтцийг бүрдүүлдэг хэмээн төсөөлдөг. Эдгээр хөрөнгө оруулалт нь үйлдвэрийн төрөл, өмчлөлийн төрлөөрөө энгийн капиталаас ялгаатай. Тодруулбал, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь цар хүрээний үр өгөөж өндөртэй, нэгэнт байгуулсан бол хүн бүр ашиглах боломжтой (эерэг дам нөлөөтэй) байдаг. Тиймээс дэд бүтэц нь ихэнхдээ (гэвч дандаа биш) төрийн эзэмшилд байдаг. Дэлхийн банкны 1994 оны Дэлхийн хөгжлийн илтгэлд биет дэд бүтцэд дараах төрлийн үйлчилгээг хамруулсан байдаг. Үүнд:

Нийтийн ахуйн үйлчилгээ        эрчим хүч, цахилгаан холбоо, төвлөрсөн усан хангамж, бохир усны хангамж ба зайлуулалт, хатуу хог хаягдлын цуглуулалт ба устгал, төвлөрсөн хийн хангамж;
 
Олон нийтийн ажил зам, газар тариалангийн услалт, үерийн хамгаалалтын томоохон ус суваг, далангууд; Тээврийн бусад салбарууд хотын болон хот хоорондын төмөр зам, хотын нийтийн тээвэр, боомт, усан зам, онгоцны буудал багтана.Иймд дэд бүтэц гэдэг нь маш өргөн хүрээтэй ойлголт бөгөөд үүнд зам, гүүр, хурдны зам, тээвэр ба усан боомт гэх мэт биет дэд бүтэц, эрчим хүч, ус, бохир ус гэх мэт нийтийн ахуйн үйлчилгээ, мөн сургууль, эмнэлэг, олон нийтийн барилгууд багтдаг. Гэвч юуны өмнө дэд бүтэц нь өөрөө байхаас илүү дэд бүтцийн үйлчилгээ нь боломжийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэдэг. Дэд бүтэц нь нүсэр, том, улсын хэмжээний байж болох боловч жижиг, орон нутгийн, орон нутгийнхны ажиллуулдаг авсаархан ч бий.

Дэд бүтцийн үйлчилгээгээр холболтын дэд бүтэц (зам, гүүр, цахилгаан холбоо) болон тодорхой цэгийн дэд бүтэц (сургууль, эмнэлэг, захууд)-ийн хооронд, мөн холболтын дэд бүтэц ба бүтээмжийг нэмэгдүүлэх дэд бүтэц (усжуулалт, газрыг сайжруулах, нөхөн сэргээх)-ийн хооронд, мөн бүтээмжийг нэмэгдүүлэх дэд бүтэц болон нийтийн ахуйн үйлчилгээний дэд бүтэц (ус, цахилгаан, бохир ус)-ийн хооронд, мөн дэд бүтцийн төрөл бүрийн төслүүдийн хооронд (усны төслүүдэд ашиглагдах цахилгаан насос), мөн төрөл бүрийн усны төслүүдийн хооронд (ундны найдвартай ус, усжуулалт, үерийн хамгаалалт г.м.) цогц холбоог (синержи) бий болгож, нэг нь нөгөөдөө тус дэм болж өгдөг. Эдгээр цогц холбоог ашиглахын тулд тодорхой орон нутгийн хэрэгцээг бүсийн болон үндэсний төслийн зохицуулалттай уялдуулах шаардлагатай.

            Биет дэд бүтэц ба боломжийг бий болгохын хоорондын харилцан хамаарал нь нарийн төвөгтэй. Дэд бүтэц нь шууд ба шууд бусаар боломж бий болгоход нөлөөлдөг. Дэд бүтцийн үйлчилгээ нь эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулснаар хүмүүст боломж бий болгодог. Гэвч энэ хоёрын хоорондох хамаарал нь автомат биш бөгөөд, нэг нь сайн бол заавал нөгөөд нь сайнаар нөлөөлнө гэсэн үг ч бас биш, харин илүү нарийн, төвөгтэй асуудлууд хамаарагддаг. Тухайлбал, дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн бус шалтгаан, үндэслэлийг ашиглах, зохих техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа, өртөг ба үр ашгийн шинжилгээ хангалтгүй байх, дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай эх үүсвэр хангалтгүй байх гэх мэт. Тиймээс дэд бүтэц болон дэд бүтцийн үйлчилгээ нь зарим тохиолдолд эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн боловч үр шим нь ихэнхдээ ядууст хүрдэггүй. Учир нь дэд бүтцийн дизайнаас, эсвэл ядуу хүмүүс эдгээр санаачлагуудыг гаргах, хэрэгжүүлэхэд оролцдоггүйгээс шалтгаалдаг. Зарим тохиолдолд дэд бүтэц нь нийгэм, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг ба ихэнхдээ эдгээр дэд бүтцийн шийдлүүд нь орон нутгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаагүйтэй холбоотой байдаг.
Дэд бүтцийн үйлчилгээ нь хөдөө аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх (тухайлбал, усжуулалтаар), тээврийн зардлыг багасгах (зам сайжруулах г.м.), ажлын байрыг нэмэгдүүлэх (жишээлбэл дэд бүтцийг барьж байгуулахад, эсвэл үржүүлэгчийн нөлөөллөөр, эсвэл хүмүүсийн шилжин нүүх боломжийг нэмэгдүүлснээр) хүмүүст орлого олох, ажил эрхлэх боломжуудыг нэмэгдүүлж өгдөг. Түүнчлэн хүмүүсийг цэвэр эрчим хүчээр хангах замаар ч боломжийг бий болгодог. Мөн дэд бүтэц нь хүмүүсийн боловрол ба эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, илүү найдвартай усны эх үүсвэрээр хангах, бохир усны хангамжийг бий болгох, мэдээлэл холбооны технологийг ашиглах боломжийг нэмэгдүүлэх зэргээр хүний чадавхийг сайжруулахад хувь нэмэр оруулдаг. Үүнээс гадна дэд бүтэц ба дэд бүтцийн үйлчилгээ нь хүмүүсийн, ялангуяа ядуу хүмүүсийн аюулгүй байдлыг сайжруулах, хүнсний аюулгүй байдал, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, хувь хүний биет аюулгүй байдал болон байгаль орчны аюулгүй байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулдгаараа хүмүүст боломжуудыг бий болгодог. Ялангуяа, мөргөлдөөн ихтэй орнуудад зөрчлийн дараах шилжилтийн үед дэд бүтэц ба дэд бүтцийн үйлчилгээ нь онцгой ач холбогдолтой.

Нийгмийн хамгааллын сүлжээ; Хичнээн ч их чадавхийг бий болгож, боломжуудыг үүсгэсэн ч энэ бүхнээс гадуур орхигддог хүмүүс байсаар л байдаг. Үүнд өндөр настнууд, өвчтэй хүмүүс, тахир дутуу хүмүүс болон эмзэг бусад бүлгүүд хамаарна. Эдгээр хүмүүс өөрийн өвөрмөц нөхцөл байдлаасаа шалтгаалан бий болсон боломжуудыг ашиглаж чаддаггүй. Тэд сайн сайхан амьдрахын тулд тэдэнд нийгмийн халамж шаардлагатай. Иймд асрамж халамжийн эдийн засаг ба нийгмийн хамгааллын асуудлууд чухал ач холбогдолтой.

Асрамж халамжийн эдийн засаг; Өндөр настнууд, өвчтэй ба тахир дутуу хүмүүс, хүүхдүүдийг асран халамжлах үйл ажиллагаа гэр бүлийн буюу хамт олны хүрээнд явагдаж ирсэн. Асран халамжлагч нар нь голдуу эмэгтэйчүүд байсаар ирсэн бөгөөд одоо ч энэ байдал хэвээр байна. Хэдийгээр зарим тохиолдолд асран халамжлах ажлын хөлс албан ёсоор буюу албан бусаар төлөгддөг ч ихэнх нь төлбөргүй байдаг. Тухайлбал, халамж шаардаж буй гэр бүлийн гишүүдийг эхчүүд, эхнэрүүд болон эгч нар асран халамжилдаг боловч хөлс авдаггүй. Энэ нь хөлсгүй асран халамжлах ажил юм. Харин хөлстэй асран халамжлах ажлын хувьд хүүхэд харах асрагч нарт төлбөр төлдөг ч энэ нь ихэвчлэн албан бус секторын хүрээнд багтдаг. Бас зарим тохиолдолд өвчтэй хүмүүсийг асран халамжлах сувилагч нарыг албан ёсны системээр дамжуулан ажиллуулж байгаа тохиолдолд энэ нь албан секторын, хөлстэй ажилд хамаарагдана. Иймд асран халамжлах ажил бүр төлбөртэй байх албагүй, бас хөлсгүй ажил бүр асран халамжлах ажилд хамаарах албагүй байдаг.

Гэвч гэр бүлийн бүтэц өөрчлөгдөх, даяаршил явагдаж буй явцад асран халамжлах эдийн засгийн тогтолцоо, динамик нь хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Орчин үеийн гэр бүл дангаараа амьдрах нь давамгайлах хандлагатай болж байна. Тиймээс ах дүүс, болон хэдэн үеэрээ хамтран амьдардаг гэр бүлийн гишүүдийн асран халамжлах үзэгдэл багасч байна. Урьд өмнө том гэр бүлийн хүрээнд эмээ өвөө нар хүүхдийг хардаг байсан бол дан гэр бүлд энэ зохион байгуулалт алдагдаж байна. 
Даяаршил явагдаж, эмэгтэйчүүдийн ажил эрхлэх боломж нэмэгдэх, эсвэл гэр бүлүүд ганц тэжээгчтэй байх нь эдийн засгийн боломжгүй болж буй өнөөгийн нөхцөлд хөдөлмөрийн зах зээлд орж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна. Үүний шалтгаан нь тэд эдийн засгийн хувьд илүү идэвхтэй байхыг эрмэлзэж байгаа, эсвэл гэр бүлд нь амь зуухын тулд орлогын хоёрдогч эх үүсвэр шаардлагатай болж байгаатай холбоотой. Энэ нь нийгмийн тодорхой бүлгүүдэд үзүүлэх асрамж халамжид сөргөөр нөлөөлж байна.

Дэлхийн олон оронд, ялангуяа Сахар орчмийн Африкийн орнуудад 100 гаруй мянган хүүхэд ДОХ-ын улмаас бүтэн өнчирсөн байна. Энэ тохиолдолд эмээ өвөө нь гол асран халамжлагч нар болж байна. Гэвч тэд өөрсдөө өндөр настай тул тэдэнд өөрсдөд нь ч асрамж шаардагдаж байна. Асрамж халамж шаардлагатай хүмүүсийг асран халамжлахын тулд төрөөс энэ үйлчилгээг зайлшгүй үзүүлэх шаардлагатай. Төв ба Зүүн Европын орнууд, ТУХН-ийн орнуудад төрийн сектор нь урьд өмнө нь асран халамжлах үйлчилгээг үзүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэвч эдгээр орнуудад шилжилтийн явцад халамжийн үйлчилгээний цар хүрээ, чанар доройтжээ. Тухайлбал, эдгээр орнуудын ихэнхэд нь улсын хүүхдийн цэцэрлэгүүд олноороо хаагджээ. Асрамж халамжийн үйлчилгээг хувийн хэвшлээс үзүүлэх тухай яриа их гардаг. Гэвч хувийн хэвшлийн үнэ төлбөр нь өндөр байдаг бөгөөд ядуу хүмүүсийн хүүхдүүд хамрагдах боломжгүй байдаг. Түүнчлэн хувийн хэвшлээс энэ үйлчилгээг үзүүлэхдээ төрийн хэвшлийнх шиг өргөн цар хүрээтэй байж чаддаггүй.

Нийгмийн хамгаалал ; Нийгмийн хамгаалал нь өндөр насны тэтгэвэр шиг нийгмийн даатгалын хэлбэртэй, эсвэл хүүхдийн төлбөр, хүнсний талон зэрэг нийгмийн халамжийн хэлбэртэй байдаг. Эдгээр үйлчилгээ нь хөгжиж буй орнуудад нэг их түгээмэл биш боловч хөгжилтэй болон шилжилтийн орнуудад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч сүүлийн үед олон оронд нийгмийн хамгааллын тогтолцоо нь томоохон хүндрэлүүдтэй тулгараад байна. Үүнд: нэгдүгээрт, хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр өндөр настай хүмүүсийн хувь хэмжээ нэмэгдэж, эдгээр орнуудын нийгмийн даатгалын төлбөрийн чадвар доройтож байна. Тухайлбал, аж үйлдвэржсэн орнуудад нийгмийн даатгалд зарцуулагдаж буй төсвийн хувь хэмжээ 1960 онд 30 хувьтай байсан бол 1995 онд 50 гаруй хувьд хүрч нэмэгджээ. Нийгмийн хамгааллын арга хэмжээнд зарцуулах зардал нь ДНБ-ий 9 хувь байснаас 20 хувьд хүрч нэмэгдсэн нь нийгмийн даатгалын зардлын өсөлтийн талаас илүү хувийг эзэлж байна. Хоёрдугаарт, даяаршлын явцад эдгээр орнуудын орлого нь багасч байна. Улмаар хөгжилтэй орнуудад татварын орлогын ДНБ-д харьцуулсан хувь хэмжээ нь 1981-1985 онд 18 хувьтай байснаас 1995-1996 онд 14 хүрэхгүй хувьд хүрч буурчээ.

Өргөн хүрээнд авч үзвэл нийгмийн хамгааллын дээрх зарцуулалт нь хэр их байх ёстой талаар ихээхэн маргаан гардаг. Хэрвээ хэмжээ нь хэт өндөр бол хүмүүс ажил хийх сонирхолгүй болно. Харин хэтэрхий олныг хамарсан бөгөөд бага хэмжээтэй бол үнэхээр шаардагдаж байгаа хүмүүсийг орхигдуулах магадлалтай. Хөгжиж буй орнуудад хоёрдахь тохиолдол нь илүү түгээмэл байдаг. Нийгмийн халамж хамгийн ихээр шаардагдаж байгаа орнуудад нийгмийн халамжийн сүлжээ нь ихэвчлэн хамгийн сул байдаг бөгөөд ДНБ-ий таван хувиас хэтэрдэггүй. Ядуу хүмүүст ялангуяа, санхүүгийн хямрал, эсвэл байгалийн гамшиг гэх мэт хямралын үед нийгмийн халамжийн сүлжээ хамгийн ихээр шаардагддаг. 1980, 90-ээд оны санхүүгийн хямралаас үзэхэд ихэнх орнууд дараах бүлгүүдийг чиглэж ажиллах шаардлагатай байдаг нь харагдсан. Үүнд:
 
*  ядуу хүмүүсийг олон нийтийн ажлын хөтөлбөрүүд болон хүнсний татаасаар дэмжих;
            
*  ядуу хүмүүст зориулсан нийгмийн суурь үйлчилгээний зарцуулалтыг бууруулахгүй байх;
  
*  ажилгүйдлийн даатгал гэх мэт албан ёсны хамгааллын тогтолцоог хэрэгжүүлэх;
         
*  хэт ихээр төсвийг хязгаарлахаас зайлсхийх;       
 
*  макро эдийн засгийн бодлогыг нийгмийн хамгааллын бодлоготой уялдуулах зэрэг асуудлыг дурдаж болох юм.
Чадавхийг бий болгож, боломжийг бүрдүүлэхийн тулд авах арга хэмжээ нь тухайн орныхоо нөхцөл байдлаас хамаарна. Тухайлбал, зарим орнуудад эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нь боловсролоос илүү ач холбогдолтой байдаг. Зарим тохиолдолд капитал хөрөнгийн хүртээмжээс илүү газрын эзэмшил чухал байдаг. Түүнчлэн, чадавхи болон боломжуудын тэнцвэр нь улс орон бүрт ялгаатай байдаг.
Эрүүл мэндийн үйлчилгээ, ундны найдвартай усны хангамжтай холбоотой нэг чухал асуудал бол хэрэглэгчийн төлбөрийн асуудал юм. Энэ асуудлыг үйлчилгээний үр ашиг болон өртгийг нөхөхтэй холбоотойгоор тавих нь олонтаа байдаг. Гэвч үр ашиг болон өртгийг нөхөх асуудал нь анхаарах ганц зүйл биш. Тэгш хүртээмж, ядуу хүмүүсийн эдгээр үйлчилгээнд хамрагдах хамрагдалтын асуудал мөн адил чухал юм. Учир нь ядуу хүмүүсийн чадавхийг сайжруулах нь нэн тэргүүний ач холбогдолтой. Зарим тохиолдолд хэрэглэгчдэд төлбөр ногдуулснаар ядуу хүмүүс нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдах боломжгүй болдог. Учир нь ядуу хүмүүс уг үйлчилгээний үнийг төлөх хүсэлгүй байдагт биш, төлбөрийн хэмжээ нь ямар түвшинд тогтоогдохоос шалтгаалдаг.
Боловсрол: Мэдлэг нь хүний чадавхийг асар ихээр хөгжүүлдэг тул мэдлэг бол эрх мэдэл юм. Уг чадавхи нь мэдээлэлтэй байхаас эхлээд өөрийн амьдралд нөлөөлдөг асуудлуудад оролцох хангалттай чадвартай байх хүртэл олон төрлийн чадавхийг хамруулдаг. Боловсрол нь мэдлэгийг бий болгож, сайжруулах гол хэрэгсэл юм. Боловсрол  хүмүүст суурь ур чадварыг төлөвшүүлдэг суурь боловсролоос эхлэн ур чадварыг бий болгоход үйлчилдэг дээд боловсрол, техник мэргэжлийн боловсрол хүртэл олон төрлийн боловсрол багтаж байдаг. Иймд бичиг үсэгт тайлагдалт нь чадавхийг бий болгох жорын гол орц нь юм. Өнөөдөр дэлхийд 800 гаруй сая насанд хүрсэн хүн бичиг үсэг мэдэхгүй аж төрж байгаагийн 300 гаруй сая нь эмэгтэйчүүд юм. Залуучуудын дунд (15-24 насны) бичиг үсэгт тайлагдаагүй хүн амын хувь хэмжээ хөгжиж буй орнуудад 16 хувьтай байхад нэн буурай хөгжилтэй орнуудын хувь 34 хувьтай байна.
Сургуульд хамрагдалт чухал ач холбогдолтой. Хөгжиж буй орнуудад сургуульд хамрагдалтын цэвэр түвшин 82 хувьтай байна. Хөгжиж буй орнуудад  сургуулийн насны 100 гаруй сая хүүхэд сургуулиас завсардаж байна. Дунд шатны боловсролд хамрагдалтын түвшин хөгжиж буй орнуудад 60 орчим хувьтай байна. Хөгжиж буй орнуудын сурагчдын 25 орчим хувь нь 5-р ангиа төгсөж чадахгүй сургуулиа орхиж байна.
Ихэнх хөгжиж буй орнуудад дээд боловсролд хамрагдалтын түвшин 20 хувьд хүрэхгүй байна. Нийт оюутнуудын тал хүрэхгүй хувь нь шинжлэх ухаан, математик, инженерийн чиглэлээр сурч байна. 1990-ээд оны дундуур хөгжиж буй орнуудын дунджаар 300 мянган хүн тутамд дөнгөж нэг шинжлэх ухаан, техник мэргэжлийн хүн ногдож байв.Боловсролын хувьд жендэрийн тэгш бус байдал өндөр байна. Хөгжиж буй орнуудад насанд хүрсэн эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалтын түвшин дөнгөж 67 хувьтай байгаа нь эрэгтэйчүүдийн энэ үзүүлэлтийн 87 хувьтай тэнцэж байна. Залуу эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт 80 хувьтай байхад нийт залуучуудын хувьд энэ үзүүлэлт 84 хувьтай байна. Суурь боловсролд хамрагдалтын түвшин охидын дунд 79 хувьтай байгаа нь хөвгүүдийнхээс бага юм.

Лекц 12
Эдийн засгийн өсөлт ба хүний хөгжил
Өнгөрсөн зууны эхэн үед Монгол улс дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орнуудын нэг байсан. Тэр үед монголчууд нүүдлийн мал аж ахуйг эрхэлж, тэр нь монголчуудын амьжиргааны гол эх үүсвэр байжээ. 1921 онд Монголын ард түмэн үндэсний ардчилсан хувьсгалыг хийж, ялалт байгуулснаар улсынхаа тусгаар тогтнолыг зарлан социализмын дэг журмыг баримтлан хөгжих болсон. 1930-аад онуудад тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын тусламжтайгаар хэд хэдэн чиглэлийн үйлдвэрүүдийг Улаанбаатар хотод, эсгийн үйлдвэрийг Хатгал сумд, нүүрсний болон хүнсний үйлдвэрүүдийг Налайхад тус тус барьсан билээ. Эдгээр үйлдвэрүүд нь монголын үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь нь болж өгсөн юм. 1950-иад оны сүүлээр бүх нийтийг хамарсан атар газрыг эзэмших далайцтай ажлыг хүчтэй өрнүүлснээр 1960 оны эхээр 260 га газарт төрөл бүрийн тариа, ногоо, малын тэжээл гэх зэрэг ургамлуудыг тарьж эхэлжээ. Социализмын үеийн он жилүүдэд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн аажим аажмаар өсч, боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний нийт аж үйлдвэрийн салбарт эзлэх хувь 1940-1990 онуудад 12 хувиас 49 хувь хүртэл өсчээ. Мөн энэ үед тээвэр, харилцаа холбоо, худалдаа, үйлчилгээний салбаруудад ч тодорхой ахиц хөгжил гарчээ. Харин мал аж ахуйн салбарын нийт эдийн засагт эзэлж байсан хувь 76 хувь байснаас 14 хувь хүртэл буурсан билээ.  

Энэ бүхнээс харахад Монголын эдийн засаг нь аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбаруудад тулгуурлаж, монголчууд нь нүүдлийн болон суурин амьдралын хэв маягийг хослуулан хөгжиж иржээ. Аж үйлдвэр, газар тариалан, тээвэр, харилцаа холбоо, үйлчилгээний салбаруудын хөгжил нь эдийн засгийн өсөлтийг түрж, хүмүүсийн хүнсний болон бусад хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой байснаар зогсохгүй хэдэн мянган ажлын байрыг бий болгосон юм.
Монголын эдийн засгийн хамгийн эрчтэй хөгжсөн үе бол 1970 оны дундаас 1980 оны дунд үе гэж судлаачид үздэг. Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоотой үеийн сүүлийн арван жилийг авч үзвэл ДНБ дунджаар найман хувийн хурдацтай өсөж байжээ. Монгол улсын хувьд тэр үеийн ЗХУ, Эдийн Засгийн Харилцан Туслах Зөвлөлийн  (ЭЗХТЗ) санхүүгийн тусламж чухал ач холбогдолтой байсан. Учир нь тухайн үеийн хөрөнгө оруулалтын ихэнх хэсгийг, хэрэглээний зардлын гучаас илүү хувийг хуучин социалист орнууудын тусламж зээлээр санхүүжүүлж байжээ. 

Өсөлт,  өсөлтийн нөөцийн хандлага
Шилжилтийн үеийн эхний жилүүдэд Монголын эдийн засаг эрс уналтанд орж, 1990-1993 оны хороонд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 20 гаруй хувиар буурсан бөгөөд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт эрс уналтанд оржээ. Зөвхөн 1990-1992 онуудад ерээд аж үйлдвэрийн нэр төрлийн бүтээгдэхүүнээс дөрвөөс бусад нь буюу 80 гаруй бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс буурсан байна. 1991-1992 онд эдийн засгийн өсөлт есөн хувиар буурчээ. Эдийн засгийн өсөлтийн уналтаас үүдэн нийт дотоодын хэрэглээ, төсвийн орлого багасаж, улмаар төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурсан. Эдгээр өөрчлөлтүүд нь дундаж хүмүүсийн амьдралд хүнд цохилт учруулж, ажилгүйдэл ядуурал огцом нэмэгдсэн юм.  Цаашилбал, төсвийн дутагдлаас болж нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээний тогтолцоо хумигдсан. Иймд хүмүүсийн амьжиргааны түвшин буурч, хүмүүс төрөлтөө багасгах, гэрлэлтээ хойшлуулах, шилжин суурьших, албан бус секторт хөдөлмөр эрхлэх гэх зэргээр өөрсдийгөө эмзэг байдлаас хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ. 

1994-2004 онуудад нэг хүнд ногдох ДНБ дунджаар хоёр хувиар өссөн билээ. Гэвч үүнийг 1989 оны ДНБ-ий өсөлттэй харьцуулбал 1,3 хувиар бага байгаа юм. Нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт нь зөвхөн эдийн засгийн өсөлтийн үр дүн бус, харин хүн амын төрөлт буурсантай бас холбоотой. 2003 онд Монголын эдийн засгийн өсөлт 5,6 хувиар өссөн. 2003 онд УИХ-аас баталсан  Нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлд “эдийн засгийн өсөтийг 5,2 хувьд хүргэнэ” гэсэн байсан нь биеллээ олсон юм. 2004 онд эдийн засгийн бодит өсөлт  10,6 хувьд хүрсэн билээ. 2003 онд ДНБ-ий нийт бодит хэмжээ 511,9 ам. доллар болж, өмнөх жилтэйгээ харьцуулбал 12,6 хувиар нэмэгдсэн байна. 2004 онд ДНБ нь 605.5 ам.доллар болж, өмнөх оноос 18,3 хувиар  илүү өндөр байв. 1995 оны зэрэгцүүлсэн үнээр авч үзвэл 2003 онд нэг хүнд ногдох бодит ДНБ нь 282,2 мянган төгрөг байсан бөгөөд өмнөх жилийнхтэй харьцуулбал энэ нь 4,4 хувиар өсчээ. 2004 оны хувьд энэ өсөлт нь 9,2 хувьтай тэнцжээ *59*.

2000 онд хөдөө аж ахуйн салбар нь Монголын ДНБ-ний 29 хувийг, аж үйлдвэрийн салбар 20 хувийг тус тус эзэлж байжээ. 2004 он гэхэд хүртэл хөдөө аж ахуйн ДНБ-д эзлэх хувь 21 хувь, аж үйлдвэрийн салбарынх 26 хувьд хүрсэн байна. Ойрын жилүүдэд худалдаа, үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой бөгөөд ДНБ-ий үндсэн хэсэг болж байна.

2003, 2004 онуудын харьцангуй тааламжтай цаг агаар нь мал аж ахуйн салбарт өсөлт гарахад эерэгээр нөлөөлжээ. Хөдөө аж ахуйн салбар 2004 онд 18,9 хувиар өссөн байна. Малын тоо 28 сая толгой болж өссөн нь хөдөө орон нутагт амьдарч буй хүмүүсийн амьжиргааг тодорхой хэмжээгээр дээшлүүлэхэд дэмжлэг болжээ. 2004 онд нийт буудайн ургац 138,5 мянган тоннд, төмснийх 80,2 мянган тонн, бусад ногооны 49,2 мянган тонн тус тус байв.   

ДНБ-д эзлэх аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хувь хэмжээ өсөж, 2004 онд 25.6 хувьд хүрсэн. Аж үйлдвэрийн салбар дотроо уул уурхайн салбар  30,8 хувиар, эрчим хүчний салбар 6,3 хувиар тус тус өссөн бол харин түүхий эд боловсруулах салбар 7,0 хувиар буурсан. Гадаад худалдааны нөхцөл байдлын улмаас нэхмэл эдлэлийн салбар буурах хандлагатай байна. Алт олборлолт 74.5 хувиар өссөнтөй холбогдуулан уул уурхайн салбарын өсөлт 31,9 хувьтай тэнцэж байв.

Үйлчилгээний салбарын нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээ 2000 онд 49 хувь хүртэл,  2004 онд 50,5 хувь хүртэл өссөн. 2004 онд гадаад жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан зочид буудал, рестораны үйлчилгээ эрс нэмэгдсэн. Үүнийг даган үйлчилгээний салбарт ажлын байр нэмэгдэж, ядуурлыг бууруулахад бодит үр дүнгээ өгсөн юм.   

Сүүлийн жилүүдийн эдийн засгийн өсөлтийг үйлчилгээний салбарын болон хөдөө аж ахуйн салбарын өсөлт түржээ. 2000-2004 онуудад үйлчилгээний салбарын өсөлт гурван хувиас илүү гарч байсан. Хөдөө аж ахуйн салбар 2000-2002 онуудад сөрөг өсөлттэй байсан бол 2003-2004 онд энэ салбарын өсөлт 1,4 хувьтай тэнцэж байжээ. 
Өсөлтөд учирч буй саад бэрхшээлүүд
Сүүлийн жилүүдэд гарч буй эдийн засгийн өсөлт нь голдуу газар тариалан, уул уурхай болон зайлшгүй байх үйлчилгээний салбаруудад тулгуурласан өсөлт байсан юм. Ийм нөхцөл байдалд өсөлт маань өөрөө тогтвортой бус бөгөөд ажлын байр ч шинээр бий болж чадахгүй. Тиймээс аж үйлдвэрийн салбарыг илүү үр ашигтай болгож хөгжүүлэх шаардлага зайлшгүй байна.
Оюуны өндөр чадамж, инженерийн мэдлэгийг ашигладаг, сүүлийн үеийн эрчимтэй техник технологи шаардсан, эдийн засгийн өсөлтөд эрчимтэй нөлөөлж чадахуйц машин, тоног төхөөрөмж, цахилгаан техник, химийн үйлдвэрүүд манай оронд өнөөдрийн байдлаар сайн хөгжөөгүй байна. Монголд сайн хөгжиж байгаа гол салбарууд нь өнөөгийн байдлаар уул уурхай болон хүнсний үйлдвэрийн салбарууд байна. Монголын экспортын ихэнх хувийг түүхий эд эзэлж байдаг. Тиймээс ч түүхий эдийн экспортын хэрэгцээг хангахын тулд байгалийн нөхөн үл сэргэгдэх нөөцийг ашиглах суурь үндэс тавигджээ. Манай улсын хувьд түүхий эдийн экспорт хийх нь хуучин социалист орнуудын төрөлжүүлэх төлөвлөгөөтөй  холбоотой байж болзошгүй. 
Эдийн засгийн өсөлтөд хамгийн их хувь нэмэр оруулж байгаа нь уул уурхайн салбар юм. 1991 оноос хойш энэ салбар жилд дунджаар 10,1 хувиар өсч иржээ. Хэдий тийм боловч уул уурхайн салбар нь капиталын багтаамж ихтэй салбар учраас ажлын байрыг олноор бий болгодоггүй. Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын ихэнх нь гадаадын компаниуд учир ихэнх орлого ашиг нь гадаад руу урсдаг. Сүүлийн жилүүдийн эдийн засгийн өсөлт уул уурхайн салбараас үүдэлтэй байгаа нь, байгалийн баялгийг шууд авч ашигласнаар байгаль орчны хувьд тогтвортой бус бөгөөд монголчуудын хойч үе, монголчуудын амьдралын чанарт ирээдүйд сөрөг нөлөөтөй байж болзошгүй. 
1990 оны дунд үеэс эхлэн инфляцийн түвшин тогтворжиж, хувийн хэвшил бэхэжсэнээр дунджаар ДНБ 3,2 хүртэлх хувиар өссөн билээ. Энэ үед ДНБ-ий өсөлтийн түвшин ихээхэн хэлбэлзэлтэй байсан ч ядуурлыг бууруулахад шаардлагатай  5,5 хувьд хүрч чадаагүй юм. Байгалийн гамшиг ган, зуд болон гадаад, дотоодын зах зээл дэх барааны үнийн хэлбэлзэл манай эдийн засгийг тогтвортой бус байдалд оруулахад нөлөөлсөн  юм.  
Шилжилтийн үеийн эхний жилүүдэд тэр үеийн засгийн газар “цочроох эмчилгээ” хэмээх бодлогыг  хэрэгжүүлсэн нь хүмүүсийн амьдралд сайн, муугаар нөлөөлжээ. Учир нь энэ үед зах зээлийн эдийн засаг руу шилжиж, үнэ, тариф валютын ханшийг чөлөөлж, өмч хувьчлалыг эхлүүлж, гадаад худалдааг чөлөөтэй болгосон билээ. Тэр үеийн Зөвлөлт холбоот улс (ЗХУ) болон Эдийн засгийн харилцан туслах зөвлөлөөс (ЭЗХТЗ) авч байсан зээл тусламж зогссон тул Монголын эдийн засгийн байдлыг илүү хүнд байдалд оруулсан юм.
Өсөлтийн мөн чанар
Социализмын үед төрийн өмч монополь байж, өмчийг нийтээрээ тэгш эзэмших тогтолцоо хүчтэй байсан төдийгүй иргэдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээ, нийгмийн хамгаалалтын сүлжээ хүчтэй байсан. Тиймээс социализмын үед хүмүүсийн амьдралын чанар дээшилж, хүмүүсийн амьдралд гарсан эерэг өөрчлөлтүүд  нь социализмын үзэл баримтлал, дэг журмыг зөв гэж үнэлэхэд хүргэж байв.
Социалист тогтолцоотой үед эдийн засгийн өсөлт нь мянга мянган ажлын байрыг бий болгож, эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүмүүст харьцангуй тэгш байдлаар хуваарилж байв. Гэвч социалист амьдралын хэв маяг нь үндэснийхээ соёл, ёс заншил, шашин шүтлэгтээ үнэнч байх, эрхэмлэн дээдлэх үзлийг сааруулж, хөгжилд хувь хүмүүсийн хувь нэмэр, дуу хоолойг хазаарлаж байсан.

Социализмын үед эдийн засгийн өсөлт нь хувь хүний амьдрал амьжиргаагаа дээшлүүлэх хүсэл мөрөөдөл, эрмэлзэл, өрсөлдөөнд тулгуурласан өсөлт биш, харин социалист үзэл баримтлал, эрх мэдэлтнүүдийн хяналтанд суурилсан эдийн засгийн өсөлт байв.  Тийм учраас социализмын үед  эдийн засгийн өсөлт хүний хөгжлийн хоорондох шууд холбоос хангалттай бат бөх байгааагүй.
1990 онд гарсан ардчилсан хувьсгал улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтүүдийг авчирснаар монгол хүн бүрийн амьдралд гүнзгий ул мөрийг үлдээжээ. Хүний эрх, хувь хүний эрх чөлөөг хуулиар баталгаажуулснаар хүмүүст улс төрийн амьдралд оролцох, нийгмийн амьдралыг өргөжүүлэх  боломжууд нээгдсэн. Тухайлбал, хүн бүрийн хувьд хувийн аж ахуй эрхлэх, гадаад, дотоод худалдаа явуулах, өмч хөрөнгө эзэмших, өөрийн эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах гэх зэрэг байдлаар эдийн засгийн эрхээ бүрэн эдлэх боломж нээгдсэн. 
Социализмын үеийн он жилүүдэд боловсрол, эрүүл мэнд, амьжиргааны түвшин, амьдралын чанарын хувьд дундаж монгол хүний амьдралд чухал эерэг өөрчлөлтүүд гарсан боловч монголын эдийн засгийн хөгжил одоог хүртэл  сайн  хөгжиж чадаагүй.  Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт өндөр байж, цаашдаа ч өсөх хандлагатай боловч хангалттай ажлын байрыг бий болгож чадахгүй байгаа тулд олон хүн өсөлтийн үр шимээс нь хүртэх боломжгүй байна. Ажлын байр байхгүй учраас орлогын хомсдолд орох, аль эсвэл бүр орлогогүй болж, улмаар өөрсдийгөө ядуурлаас урьдчилан сэргийлэх, гаргах  боломжгүй болж байна.
Эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүмүүст хүргэх нэг суваг бол улсын төсөв юм. Улсын төсвийн ихэнх хувийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээний салбарт тусгаж зориулдаг боловч нэг хүнд ногдох төсвийн зарцуулалт маш бага байгаа нь ерөнхийдөө улсын орлого бага байгаатай холбоотой юм.  Цаашилбал, эдийн засгийн өсөлт хот, хөдөө орон нутаг, бүс нутгийн хооронд болон эдийн засгийн салбарууд хооронд ч ихээхэн ялгаатай байдаг.  Үүнээс гадна эдийн засгийн өсөлт нь өөрөө тогтвортой биш байсан. Үүнийг бүс нутаг, эдийн засгийн салбаруудын хооронд тэгш бус байдал мөн эрчимтэй шилжих хөдөлгөөнийг бий болгосон гол шалтгаан гэж үзэж болох юм. Монголын “Хүний хөгжлийн илтгэл 2003”-т тэмдэглэснээр 1999-2002 онуудад нэг хүнд ногдох ДНБ хүн ам төвлөрсөн хот суурин газруудад 38 хувиар өссөн байхад хөдөө орон нутагт энэ тал дээр ямар нэгэн өөрчлөлт бараг гараагүй. Хот суурин газруудад нэг хүнд ногдох ДНБ хөдөөгийнхөөс 2,8 дахин их байгаа нь хот хөдөөгийн ялгаатай байдал хэрхэн гүнзгийрсэн байгааг харуулж байна. Аймаг сумдад хөрөнгө оруулалт дутагдалтай байгаа учир ажлын байр бий болох нөхцөл бүрдэхгүй, үүнээс улбаалан монголын хүн амын тал хэсэг нь оршин сууж амьдардаг хөдөө нутагт ажилгүйдэл ядуурал, ядуу хүмүүсийн тоо буурахгүй хэвээр байна.















                                           














Лекц13
Хүний хөгжлийн талаархи макро болон микро түвшний бодлогууд
·         Ядуурлыг бууруулах стратегиуд
                Орлогыг бий болгох, түүнийг хуваарилах үйл явцын аль алиныг нь ядуурлыг бууруулахад чиглүүлж чадах юм бол ядуурлыг бууруулах тал дээр илүү их амжилтад хүрэх нь эргэлзээгүй. Гэвч Монголын Засгийн газар нийгмийн эмзэг, ядуу хэсгийнхнийг дэмжихэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогод анхаарч, ядуурлыг бууруулахад чиглэсэн эдийн засгийн өсөлтийн бодлогыг орхигдуулсаар иржээ. Нийгмийн хамгааллын салбарт багагүй хөрөнгө  мөнгө зарцуулсаар ирсэн боловч хэт олон хүнийг хамруулж, хавтгайруулснаас үр дүн муутай байжээ.

                 Улс орны хөгжлийн түвшин дорой, орлого бага өнөөгийн нөхцөлд нийгмийн бүхий л нөөц хүчийг ядуурлыг бууруулах чиглэлд оновчтой зохион шаардлага өндөр хэмжээнд байна. Гэвч олон үндэслэл, шалтгаанаар Монгол дахь эдийн засгийн өсөлтийн бодлогыг ядуурлыг бууруулахад чиглэсэн гэж үзэх боломжгүй юм. Чухам ийм байдлын улмаас 1990-ээд оны дунд үеэс Монгол улсын ДНБ алгуур боловч тасралтгүй өсч, нийгмийн хамгааллын зардлын хэмжээ жилээс жилд өссөөр ирсэн боловч ядуу иргэдийн тоо алгуур нэмэгдсээр ирсэн юм. Баян хоосны ялгааг арилгахад чиглэсэн орлогын хуваарилалтын асуудалд хэт анхаараад, өсөлтийг орхигдуулбал улс орны хүний хөгжлийг ирээдүйгүй болгож мэднэ. Гэвч нийгмийн хамгааллын тогтолцооноос гадуур өөр ямар сувгаар дамжуулан эдийн засгийн өсөлтийг ядуурлыг бууруулах асуудалд чиглүүлэх вэ?, ядуурал ба эдийн засгийн өсөлтийг макро түвшинд хэрхэн уялдуулах вэ? гэсэн асуултууд гарах нь зайлшгүй.
                   Тэгш байдлыг хангахад чиглэсэн дахин хуваарилалтын бодлогоос гадна ядуурлыг бууруулах асуудлыг макро эдийн засгийн өсөлтийн бодлоготой холбосон “ядуурлыг бууруулах стратеги” бодлогогүйгээр дорвитой амжилт олж чаддаггүй болохыг олон улс орны туршлага харуулж байна. Ядуу хүмүүс зөвхөн эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэгчид бус, түүнд хувь нэмрээ оруулж чаддаг байх явдал чухал билээ. Тиймээс ядуу хүмүүс ямар салбарт ажиллаж байгааг, ядуу хүмүүс аль бүс нутагт амьдарч байгааг, ядуу хүмүүс үйлдвэрлэлийн ямар хүчин зүйлсийг эзэмшиж байгааг, ядуу хүмүүс ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг болохыг анхаарах нь хэрэгтэй юм.
                  “Ядуурлыг бууруулахад чиглэсэн өсөлтийн стратеги” бол ядуу хүмүүсийг ажлын байр буюу орлоготой болгох, тэднийг хямд бараа, үйлчилгээгээр хангахаас хавьгүй илүү өргөн хүрээтэй ойлголт бөгөөд тэдэнд нийгмийн чанартай үйлчилгээг хүргэх, хэрэглээний зардлыг нь хямдруулах, эмзэг ядуу нөхцөлд аж төрж буй буй хүмүүсийг хамгаалах, халамжлах, тэдэнд зах зээл, нийгэм, эдийн засгийн амьдралд оролцох өргөн боломж, давуу талыг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хамтад нь авч үзнэ. Түүний зэрэгцээ төсөв, мөнгө, нийгмийн халамж ба хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, худалдаа болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны бусад хүрээг хамарсан өргөн хүрээтэй, дээрх бүх асуудлуудыг хамарсан өргөн хүрээтэй нэгдмэл бодлого стратегийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлага бий.  
                  2003 онд баталсан “Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратеги”-ийн баримт бичгээс өмнө Монголд ядуурлыг бууруулах асуудлыг эдийн засгийн өсөлт, макро эдийн засгийн бодлоготой холбосон бодлого, стратеги үнэн хэрэгтээ байгаагүй билээ. Ийм байдлын улмаас донор орнууд, хандивлагчдын дэмжлэгтэйгээр 1994-2000 онд хэрэгжүүлсэн “Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр” 2000 он гэхэд ядуурлыг хүн амын 10 хувиас хэтрүүлэхгүй байх гэсэн үндсэн зорилтоо хэрэгжүүлж чадаагүй юм. Хэдийгээр Монгол улс төр засаг, хандивлагчид, өргөн олон нийтийн хамтын хүчин чармайлтыг ядуурлыг бууруулах асуудалд чиглүүлэхийг эрмэлзсэн, ядуурлын асуудлыг тусламж дэмжлэг буюу нийгмийн хамгааллын сүлжээгээр бус, харин эдийн засгийн өсөлт, макро эдийн засгийн шинэчлэлийн бодлогоор дамжуулан шийдвэрлэхийг зорьсон анхны баримт бичгээ боловсруулан гаргасан боловч дээр дурдсан шиг тийм өргөн хүрээтэй асуудлыг хамруулж чадаагүй. Ядуурлыг бууруулахын тулд нэг талаас хуваарилалтад тэгш байдлыг бий болгох, нөгөө талаас эдийн засгийн өсөлтийг түргэтгэх шаардлагатай бөгөөд салбарын бодлогуудад, бүс нутгийн хөгжлийн бодлогуудад эдгээрийг тусгах хэрэгтэй юм.
Ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх стратеги
Ажил эрхлэх нь хөгжил дэвшлийн үр шимээс хүртэх, орлого олох, хүн өөрийн болон өрх гэрийнхээ амьжиргааг залгуулах гол арга зам бөгөөд ажил эрхэлснээр хүн өөртөө шинэ шинэ боломжуудыг бий болгож, эрхээ эдэлж, ирээдүйдээ итгэлтэй амьдарч чаддаг. Ажил эрхлэлтийг нэмэгдүүлснээр  нийгэмд илүү тэгш бөгөөд шударга хуваарилалтыг бий болгож, хүмүүсийг ядуурлаас нь ангижруулж чадна.Тиймээс ажил эрхлэлт нь эдийн засгийн өсөлт ба ядуурлыг бууруулах үйл явцыг холбодог гол холбоос бөгөөд энэ нь зарим тохиолдолд алдагдсан байдаг. Энэ холбоос алдагдсанаас ажил эрхлэлтийн өсөлтийн хурд эдийн засагт өсөлтийн хурдаас хоцрох, заримдаа ажил эрхлэлт буурах ч үзэгдэл гардаг байна.
1990-ээд оны дунд үеэс Монгол улсын ДНБ ба нийт ажиллагсдын тооны аль аль нь өссөөр ирсэн боловч ажил эрхлэлтийн өсөлт ДНБ-ийн өсөлтөөс ямагт хоцрох хандлагатай явж иржээ. Сүүлийн 10 жилд ДНБ жилд дунджаар 3,5 хувиар өссөн бол ажил эрхлэлт дунджаар 2,1 хувиар өссөн байна .  Ядуурлыг бууруулах тал дээр ч олигтой амжилт олоогүй бөгөөд ядуурлын асуудлаар хийгдсэн судалгаануудаас үзэхэд ядуучуудын тоо нэмэгдсээр иржээ.
Дэлхийн улс орнуудын практикаас үзэхэд, эдийн засаг өндөр хурдацтайгаар өсөхийн хэрээр ядуурал тэр хэмжээнд буурч байгаагүй, нөгөө талаар эдийн засгийн өсөлт удаан байх үед ядуурал үлэмжхэн хэмжээгээр буурч байсан жишээ ч бас байдаг ажээ. Энэ нь эдийн засгийн өсөлт ядуу хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх эсэхээс, эдийн засгийн өсөлтөөс бий болсон орлогыг хүмүүст хүргэх нийгмийн үйлчилгээнд зарцуулах эсэхээс хамаардаг байна.  
                Эдийн засгийн өсөлт орлогын ядуурлыг бууруулах эсэх нь дор дурдсан гурван хүчин зүйлээс хамаардаг ажээ . Үүнд: Өсөлтийн хүчин зүйл: Эдийн засгийн өсөлт хүн бүрийн, түүний дотор ядуу хүмүүсийн орлогыг ч нэмэгдүүлдэг. Гэхдээ энэ нь орлогын дахин хуваарилалттай ямар нэгэн хэмжээгээр холбоотой. Мэдрэмжийн хүчин зүйл: Үйлдвэрлэлийн өсөлтийг дагалдан ажил эрхлэлт тоо болон чанарын хувьд нэмэгдэх эсэх нь өсөлт ажил эрхлэлтийн мэдрэмжтэй эсэхээс хамаарна. Харин энэхүү мэдрэмж нь эдийн засгийн өсөлт хөдөлмөр зарцуулалт ихтэй салбарт төвлөрсөн эсэхээс, хөдөлмөр зарцуулалт ихтэй техник технологийг ашигладаг эсэхээс, гадаад, дотоод худалдааны нөхцөл хөдөлмөр зарцуулалт ихтэй салбаруудад тааламжтай байгаа эсэхээс хамаардаг байна. Оролцооны хүчин зүйл: Ядуу хүмүүс эдийн засгийн өсөлтийн үр шимийг хүртэж чадах эсэх нь  эдийн засгийн өсөлтөөс үүдэлтэй шинэ боломжууд ядуу хүмүүсийн чадавхитай хэрхэн нийцэж байгаагаас хамаардаг. Энэ бүхнийг нэгтгэвэл, эдийн засгийн өсөлтийн үр шимийг орлогын ядуурлыг бууруулахад чиглүүлэхийн тулд: нэгдүгээрт, зохистой ажил эрхлэлтийг бий болгодог салбаруудыг хөгжүүлэх буюу салбаруудын ажил эрхлэлтийн мэдрэмжийг дээшлүүлэх; хоёрдугаарт, олон ажлын байр шинээр бий болж буй салбаруудад ядуу хүмүүсийн өрсөлдөн ажиллах чадварыг сайжруулахад анхаарах юм.
         Хөгжиж буй олон орнуудын нэгэн адилаар Монголд нийгмийн хамгааллын сүлжээ ядуу хүмүүсийг хамгаалж чадахгүй байгаа тул хүмүүс амьжиргаагаа залгуулахын тулд түр, улирлын шинжтэй, алдаг оног, цөөн цагаар ажиллаж, бүтээмж багатай салбарт, албан бус секторт хөдөлмөр эрхэлж, бага цалин хөлс авах явдал түгээмэл байна. Ийм байдлын улмаас олон хүн ажил эрхлээд ядуу зүдүү амьдарч байгаа билээ.
Зохистой ажил эрхлэлт :Хүмүүс амьдралдаа хүсэн мөрөөддөг, бүтээмж өндөртэй, зохистой бөгөөд шударга аргаар орлого олох боломжтой, ажлын байрны аюулгүйн нөхцөл нь хангагдсан, ажил эрхлэгчийн гэр бүл нь нийгмийн хамгаалалд хамрагдсан, тухайн ажлыг эрхэлж буй хувь хүн хөгжиж дэвжих, нийгмийн амьдралд оролцох боломж нь бүрдсэн ажил эрхлэхийг зохистой ажил эрхлэлт хэмээн Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас тодорхойлжээ. Зохистой ажил эрхлэлт эрэгтэй, эмэгтэй хүмүүст хөгжлийн адил тэгш боломжийг олгодогоос гадна үзэл бодлоо илэрхийлэх, өөрсдийнхөө амьдралд хамааралтай асуудлаар шийдвэр гаргахад оролцох боломжийг бүрдүүлж байх учиртай.
             Манай орны туршлагаас үзвэл, зөвхөн ажлын байрыг бий болгосноор ядуурлыг бууруулж чадахгүй нь тодорхой байна. хөгжлийн тулгамдсан асуудал болоод буй ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн олон талт үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ капитал зарцуулалт ихтэй, ажлын байрыг олноор бий болгодоггүй тийм салбаруудыг бус, харин хөдөлмөр зарцуулалт ихтэй, ур чадвар бага шаарддаг, ядуу хүмүүс өрсөлдөн ажиллах боломжтой салбарууд, тэдгээрт оруулж буй хөрөнгө оруулалтыг дэмжвэл илүү нөлөөлж болно. Ядуурал ихтэй бүс нутгуудад хөдөлмөр зарцуулалт ихтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримталж болно. Тухайлбал, ядуу хүмүүс олноороо амьдарч буй хөдөө нутагт, ХАА-н салбарыг, хот суурин газарт  эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт доогуур түвшинд байгаа тул ажлын байрыг олноор нь бий болгодог оёдлын үйлдвэрлэл, нэхмэл сүлжмэлийн үйлдвэрлэлийг дэмжиж болно. Гэхдээ эдгээр салбаруудын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, ажилтнуудын ур чадварыг сайжруулахын тулд сургалт явуулах зэрэг арга хэмжээ хамтдаа хэрэгжих юм.
              Ядуурал ихтэй орон нутагт, ядуу хүмүүс олноор ажилладаг ХАА-н салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжихдээ зээлийн хүүг бууруулах, хөдөө орон нутагт банк санхүүгийн үйлчилгээг ойртуулах зэрэг асуудлыг анхаардаг. Олон банкинд зээлийн жилийн хүү 30 хувиас илүү, зарим хадгаламж зээлийн хоршоодод 60 хувиас илүү өндөр хэмжээнд байгаа нь хөрөнгө оруулалт хийх сонирхлыг бууруулж байгаа гол хүчин зүйлсийн нэг мөн билээ. Зээлийн хүүг бууруулахаас гадна үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх замаар хадгаламжийг бууруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг ч бас ашиглах нь зүйтэй.  
              Орон нутгийн хэрэгцээ шаардлагад илүүтэй зохицон ажиллах чадвартай, олон тооны ажлын байрыг бий болгодог, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудалд онцгойлон анхаарч, түүнийг бүхий л талаар хөхүүлэн дэмжих шаардлагатай.
              Худалдааны бодлогын хүрээнд ядуучууд олноор ажилладаг ХАА, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүнийг экспортлоход саад болж буй элдэв хоригийг саадыг цуцлах буюу багасгах, гадаад орнуудад эдгээр бүтээгдэхүүнийг экспортлоход хураан авдаг татвар хураамжийг бууруулах арга хэмжээ ч байж болно. Хөдөлмөр зарцуулалт багатай салбаруудыг дотоодын бусад салбаруудтай харилцан уялдаатайгаар хөгжүүлэх замаар тэдгээр салбаруудын хүмүүст өгөх үр өгөөжийг дээшлүүлэх юм. Албан ба албан бус секторын аж ахуйн нэгжүүдийн хамтарч хоршин ажиллах үйл явцыг дэмжих нь тэдний зүгээс томоохон үйлдвэрийн газруудад бүтээгдэхүүнээ үр бүтээлтэйгээр нийлүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
            Мэдээллийн технологи, биотехнологи гэх мэт өндөр мэдлэг, ур чадвар шаарддаг салбаруудын хувьд боловсон хүчнийг салбарын хөгжлийн ирээдүйтэй холбон бэлтгэж, ийм сургалтад ядуу өрхийн хүүхэд хамрагдах боломжуудыг эрэлхийлбэл зохистой.  Боловсролын бүх шатны сургалтад хүүхэд сурлагын амжилтаасаа хамааралтайгаар дараагийн шатны боловсролд хамрагддаг журмыг хэвшүүлэх замаар ядуу өрхийн хүүхдүүдэд хөрөнгө чинээ, нийгмийн байдлаасаа үл хамааран мэргэжил, боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх нь зүйтэй
Жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ
                 Хөгжлийн бодлогын хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангахдаа хууль тогтоомж, эрх зүйн тогтолцоог жендэрийн тэгш байдлыг хангахад чиглүүлэх; төсвийг жендэрийн мэдрэмжтэй  болгох; төрөөс хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүдэд жендэрийн асуудлыг тусгаж байх; улс төрийн үйл ажиллагааны бүхий л шатанд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ хэрэгжиж буй эсэхэд үнэлгээ өгөх юм. 
Монголд ардчилал, хууль ёс, хүний эрх, эрх чөлөөг хууль тогтоомжийн хүрээнд баримтлах үндсэн зарчим хэмээн үздэг. Гэвч жендэрийн тэгш байдлыг хангах зарчмыг удирдлага болгох тухай заалтыг одоогоор ямар нэгэн хуульд тусгаагүй байна. Тиймээс жендэрийн асуудалд хамаарах үндэсний хууль тогтоомжийг олон улсын эрхзүйн хэм хэмжээнд нийцүүлэн өөрчлөх, төрийн эрх бүхий байгууллагуудаас боловсруулан гаргаж буй хууль тогтоомж, эрхзүйн баримт бичгүүдэд жендэрийн тэгш байдлыг тусгах тал дээр илүү анхаарч, хууль тогтоомжийг боловсруулах үйл явцад олон нийт, иргэний нийгмийн оролцоог бий болгож, хэрэгжилтэд нь тэдний зүгээс хяналт тавих механизмыг бүрдүүлэх нь  чухал юм.     
Жендэрийн асуудлыг тусгахЖендэрийн асуудлыг тусгана гэдэг нь гаргах гэж буй хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүд эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэрхэн нөлөөлж болохыг урьдчилан судалж үзсэний үндсэн дээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь ашиг сонирхолд нийцэх, адил тэгш байх эрхийг нь хангахуйц шийдлийг тэдгээрт тусгах үйл явцыг хэлнэ.

Төсвийн бодлого жендэрийн тэгш байдлыг хангаж чадахгүй байгаагийн улмаас төсөвт байгууллагад ажилладаг эрэгтэй, эмэгтэй албан хаагчдын хооронд цалингийн ялгаа үүсч, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнд зарцуулах санхүүгийн нөөц тодорхой бус байна. Жендэрийн мэдрэмжтэй төсвийн бодлогыг хэрэгжүүлснээр төсвийг бүрдүүлэх, хуваарилах үйл явц эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж байгааг жендэрийн өнцөгөөс дүгнэн шинжилж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тулгамдсан хэрэгцээ  шаардлагыг тодорхойлж, ингэснээрээ хөрөнгө санхүүгийн нөөцийг илүү оновчтой хуваарилах боломжийг бүрдүүлж чадах юм. Хөгжил дэвшлийн үйл явцад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүгээс оролцох оролцооны тэгш байдлыг хангах нь нийгэмд тэгш, шударга ёсыг тогтооход чухал ач холбогдолтой байдаг учраас нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлуудын нэг болно. Бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэхдээ нэгдүгээрт, бүх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж, мониторинг хийж, үнэлэхдээ жендэрийн асуудлыг тусгаж байх, хоёрдугаарт, эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан арга хэмжээг дэмжих гэсэн хоёр хандлагын аль алиныг нь хэрэгжүүлэх боломжтой.
Жендэрийн квот Жендэрийн квот бол төрийн байгууллагад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төлөөллийн хувь хэмжээг хуульчлан тогтоодог арга хэрэгсэл юм. Квот нь тэгш эрхийн талаархи орчин үеийн үзэл баримтлалд суурилдаг бөгөөд гол санаа нь улс төр дэх эмэгтэйчүүдийн хүч нөлөөг нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд тэднийг оролцоог хангахад чиглэдэг. Орчин үеийн нийгмийн хөгжлийн практикт нэгд, үндэсний хууль тогтоомждоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн эзлэх хувь хэмжээг тусгах; хоёрт, улс төрийн намууд өөрийн дүрэмдээ сонгуульд нэр дэвшүүлэх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төлөөллийн харьцааг тогтоон заах гэсэн хоёр арга хэлбэрийг ашигладаг. Олон улсын практикт хоёр дахь аргыг нь түлхүү ашиглах хандлага ажиглагдаж байна.
Сүүлийн жилүүдэд Монголд хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдэд жендэрийн үнэлгээ хийх эхлэл тавигдсан боловч жендэрийн мэдрэмжтэй статистик мэдээ, тайлангийн хомсдолтой байдлаас шалтгаалан төдийлөн ахицтай байж чадахгүй байна. Иймд статистик мэдээ, тайланг жендэрийн мэдрэмжтэй болгох ажлыг зохион байгуулж, улмаар хяналт-шинжилгээ, үнэлгээний ур чадвар, арга барилыг эзэмшүүлэх, үнэлгээний аргачлалыг боловсруулж мөрдүүлэх, мониторингийн үзүүлэлтүүдийг нарийвчлан боловсруулах, тэдгээрт үндэслэн үнэлгээ хийдэг болох нь чухал байна. Түүнчлэн жендэрийн мэдрэмжтэй бодлого боловсруулж, хэрэгжүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудыг тал бүрээр дэмжиж, төр засаг ба эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын хоорондох түншлэлийг сайжруулж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч, квотын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг нь жендэрийн тэгш байдлыг хангах арга хэмжээг бодитой хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
Нийгмийн суурь үйлчилгээний зардал
                Монгол улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой олон улс орнуудын нэгэн адилаар боловсрол, эрүүл мэндийн салбарын болон нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулж буй зардлын дийлэнх хэсгийг улсын төсвөөсөө санхүүжүүлдэг. 2004 оны байдлаар Монгол улсын нэгдсэн төсвийн зарлага ДНБ-ий 2/5 хувьтай, нийгмийн суурь үйлчилгээний зардал улсын нэгдсэн төсвийн зарлагын тэн хагастай тэнцэж байгаа нь харьцангуй хөгжиж буй манайх шиг орны хувьд харьцангуй өндөр үзүүлэлт юм. Гэвч нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ бага буурай орлоготой орнуудын түвшинд байгаагаас нэг хүнд зарцуулж буй нийгмийн үйлчилгээний зардал үлэмж доогуур хэмжээнд байгаа билээ.  
              Төсвийн бодлого нь нийгэмд тэгш, шударга ёсыг тогтоох зорилгод үйлчлэх ёстой бөгөөд энэ талаас нь харвал төсвийн бодлогын хүрээнд ядуу болон тахир дутуу иргэдийн асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай. Гэвч шилжилтийн жилүүдэд үүсэн бий болж, гүнзгийрэх хандлагатай болсон тэгш бус байдлын улмаас нийгмийн үйлчилгээнд зарцуулж буй зардлын хэмжээ хот хөдөөд, нийгмийн бүлгүүдийн дунд харилцан адилгүй түвшинд байна. Зарим нэгэн судалгаанаас үзэхэд, ядуу хүн амын эрүүл мэнддээ зарцуулж буй зардал ядуу бус хүн амынхаас гурав дахин бага, хүн амын хамгийн өндөр орлоготой 20 хувийн эрүүл мэнддээ зарцуулж буй зардал хамгийн бага орлоготой 20 хувийнхаас долоо дахин их байгаа ажээ *111*. Ядуу бус өрхийн боловсролд зарцуулж буй зардал ядуу өрхөөс илүү байгаагийн дотор анхан болон дунд шатны боловсролд тус бүр 60 хувиар илүү байна *112*.

              Хүний хөгжлийн талаас авч үзвэл, алслагдсан бүс нутгийн иргэд, нийгмийн эмзэг ядуу хэсгийнхэнд нийгмийн чанартай бөгөөд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байдаг боловч төсвөөс зарцуулж буй хөрөнгийн хувьд бодит байдал эсрэгээрээ байна. Энэ талаар 2003 оны Монголын хүний хөгжлийн илтгэлд “Алслагдсан аймгуудад нийгмийн үйлчилгээнд зарцуулах зардлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага илүүтэй байгаа боловч бодит байдал үүнтэй төдийлөн нийцэхгүй байна. Тооцооноос үзэхэд 2002 онд нийслэлээс 400 км хүртэл алслагдсан найман аймагт нэг хүнд ногдох төсвийн зарлагын хэмжээ улсын дунджаас 15 хувиар дээгүүр байгаа бол 400-900 км-т алслагдсан найман аймагт 3,4 хувь, 900-1600 км-т алслагдсан таван аймагт 0,6 хувь тус тус доогуур байлаа. Харин хүн амын нягтрал хамгийн багатай найман аймагт нэг хүнд ногдох төсвийн зарлага улсын дунджаас 11,5 хувиар дээгүүр байна. Орон нутгийн мэдээнээс харахад хотууд өөрийгөө санхүүжүүлэх түвшинд дөхөж очсон байхад, харин аймгуудын төсөв алдагдалтай, төвлөрсөн төсвөөс татаас авсан хэвээр байна *113*” хэмээн шүүмжлэн бичжээ. 
Анхаарч үзвэл зохих өөр нэг асуудал бол нийгмийн суурь үйлчилгээний зардлын үр ашгийн асуудал юм. Нэн ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулж буй зардлын ихэнх хэсэг нь цалин хөлс, цахилгаан дулаан гэх мэт зүйлст, харин багахан хувь нь ном сурах бичиг, оношлогоо эмчилгээний багаж хэрэгсэл худалдан авахад зарцуулагдаж байна.
Сургуулийг сурагчдынх нь тооноос, эмнэлгийг харьяа нутаг дэвсгэрийнх нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүний тооноос хамааруулан санхүүжүүлж буй өнөөгийн санхүүжилтийн тогтолцоо нь үйлчилгээний өртөг зардлыг бууруулах, төсөв хэмнэх үүднээс ач холбогдолтой байж болох боловч боловсрол эрүүл, мэндийн байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулж, эмч, багш нарыг урамшуулж чадахаа больсныг мэргэжлийн хүмүүс шүүмжилдэг. Үнэгүй зүйл чанаргүй байдаг. Эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж буй зардлын дийлэнх хэсэг нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд бус өвдсөний дараа эмчлэхэд чиглэж байгаагаас үр өгөөж муутай байна. Санхүүжилтийн энэ тогтолцоо  эдгээр салбарын ажилтнуудыг урамшуулж чадахгүй байгаагаас тэд өөрсдийн мэдлэг ур чадварын хэмжээнд хүртэл хичээж ажиллахгүй байгаа юм.
Нийгмийн халамжийн үйлчилгээг хэт олон хүнд хавтгайруулан үзүүлж байгаагаас хөрөнгийн өгөөж мөн л тааруухан байгаа юм. 1993 оноос хойш суурин хүн амын тоо 16,6 хувь орчим өссөн байхад нийгмийн асрамжид хамрагдсан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдсэн төдийгүй сүүлийн таван жилд нийгмийн халамжид зарцуулсан хөрөнгийн хэмжээ гурав дахин өсч, дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн хэлбэрээр тэтгэвэр, тэтгэмж, тусламж хүрдэг гэсэн баримт байна *114*. Тэтгэвэр тэтгэмж амьжиргааны баталгаажих доод түвшинтэй, бараа таваарын үнийн өсөлттэй уялдаж чадаагүйгээс олон иргэн тэтгэвэр тэтгэмж аваад ядуу амьдарч байна. Тэтгэвэр тэтгэмж аваад ядуу амьдарч байхад хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулсан гэж үзэхэд бэрхшээлтэй юм.
       Нийгмийн суурь үйлчилгээнд зарцуулж буй хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Нийгмийн үйлчилгээний салбарын санхүүжилтийг салбараар төвлөрүүлэн хийдэг өнөөгийн тогтолцоо орон нутгийн хүн амын хэрэгцээ шаардлагатай уялдахгүй байна. Цаашид төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд нийгмийн үйлчилгээний салбарт санхүүгийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, орон нутагт төсвийн төлөвлөлт, хэрэгжилтэд олон нийтийн оролцоог бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй.      
           Засаг захиргааны нэгжүүдийг томсгох замаар хөрөнгө ба хүний нөөцийн үзүүлэлтүүдээр одоогийнхоос хавьгүй илүү сургууль, эмнэлгүүдийг байгуулж, боловсрол эрүүл мэндийн чанартай үйлчилгээг хүн амд ойртуулах боломж бий. Боловсрол эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй нь холбож өгөх юм.Нийгмийн үйлчилгээний салбарт ажиллагсдын цалин доогуур хэмжээнд байгаагаас ур чадвар сайтай ажиллагсад энэ салбарт ажиллахыг хүсэхгүй байгаа бөгөөд хөдөөгийн аймаг, сумдад эмч, багш нар дутагдсан хэвээр байна. Нийгмийн үйлчилгээний салбарт ажиллагсдын цалинг өсгөх замаар мэдлэг, чадвар сайтай ажиллагсдыг татах нь энэ салбарт зарцуулж буй хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх нэг чухал арга зам юм.  


Зорилтот бүлгүүдэд чиглэсэн арга хэмжээ
              Нийгмийн тэгш бус байдал, жендэрийн ялгаварлал, хот хөдөөгийн ялгаатай байдлаас шалтгаалан хүний хөгжлийн тааламжгүй буюу хүнд нөхцөлд амьдарч буй нийгмийн тодорхой бүлгүүдийг дэмжихэд чиглэсэн зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь хувь хүмүүст хөгжлийн адил тэгш боломжийг олгох, тэгш байдлыг хангахад төдийгүй улс орны хэмжээнд хүний аюулгүй байдлыг хангах, тогтвортой байдлыг бий болгох үүднээс туйлын чухал ач холбогдолтой.
Хүний хөгжлийн хүнд бэрх нөхцөлд амьдарч буй ийм хүмүүсийн тоонд ядуу иргэдээс гадна бие даан амьдрах чадваргүй буюу бусдаас хараат байдалд аж төрдөг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд, өнчин хүүхдүүдийг оруулж болно. Монголын нөхцөлд зах зээл, дэд бүтэц хөгжөөгүй алс хязгаар нутгийн хүн ам, байгаль цаг уураас хараат, эмзэг байдалд аж төрж буй хөдөөгийн малчид, тариаланчид, хүнд хортой нөхцөлд ажиллаж буй иргэд, хүйсээр ялгаварлагдсан иргэд, хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд зэрэг хүн амын бүлгүүдийг нэмэх хэрэгтэй юм.
Хүнд бэрх нөхцөлд амьдарч буй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлууд шийдвэрлэгдээгүй, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настанд  үзүүлж буй тэтгэмж, тэтгэлэг нь хэт доогуур хэмжээнд байгаагаас тэд ядуучуудын доторх эмзэг бүлэг болон хувирч байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настныг хязгаарлагдмал чадавхи бүхий иргэд хэмээн үзэж, тусгайлан анхаарч, халамжилдаг байсан социализмын үеийн нийгмийн халамжийн тогтолцооны уламжлалыг эвдэж, тэдгээр иргэдийг идэвхижүүлэх, чадавхижуулах, хамтач арга ажиллагаанд сургах замаар амьдрах чадварыг нь бэхжүүлэх шаардлагатай боллоо.
Нийгмийн эмзэг бүлгийнхний дунд бусдын гарыг харж суудаг социализмын үеийн хуучирсан сэтгэлгээний инерци хадгалагдсаар байгаа нь нууц биш бөгөөд юуны түрүүнд үүнийг өөрчлөх нь чухал юм. Нийгмийн эмзэг бүлгийнхний амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн эрмэлзлийг тал бүрээр дэмжиж, мэдлэг. ур чадвар эзэмшүүлж, тэдэнд өөртөө итгэх итгэл, тэмүүллийг бий болгох нь нөөцийн хуваарилалтаас ч дутуугүй ач холбогдолтой зүйл билээ.
      Нийгмийн эмзэг бүлгийнхнийг дэмжиж туслахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа зөвхөн төв Засгийн газраас хариуцаж шийдвэрлэх зүйл биш бөгөөд энд орон нутаг, төрийн бус байгууллагууд, бизнесийн байгууллагуудын оролцоо, төвлөрлийг сааруулах стратеги онцгой чухал үүрэгтэй.  Ер нь тэдэнд чиглэсэн аливаа арга хэмжээг зохион байгуулахдаа хүмүүсийн зохион байгуулалттай хамтач үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, нийгмийн түншлэл зэрэгт өндөр ач холбогдол өгдөг байх нь зүйтэй.  
Шилжилтийн эхний жилүүдэд малыг хувьчилж, ХАА-н нэгдэл хоршооллыг тарааснаар малчдад нэгдлээс үзүүлдэг байсан тал бүрийн дэмжлэг туслалцаа үгүй болж, малчдын зах зээлийн харилцаанд оролцох боломж нь хумигдаж, нийгмийн амьдралд оролцох оролцоо нь суларч, тэдэнд үзүүлдэг нийгмийн үйлчилгээний чанар олон талаараа муудсан билээ. Мал маллагаа хамтын аж ахуйн хэлбэрээс өрхийн түвшинд шилжсэнээр урьд нь нэгдлийн хүчээр гүйцэтгэж байсан мал эмнэлэгийн үйлчилгээ, хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороо барих, худаг ус гаргах зэрэг ажлыг малчин өрх өөрсдөө хариуцан гүйцэтгэхэд бэрх болжээ Тиймээс байгаль цаг уураас хараат байдалтай, нүүдлийн эрчимгүй хэв шинж бүхий МАА эрхлэн амьдардаг хөдөөгийн малчдын баталгаагүй эмзэг байдал нь эрс нэмэгдэж, ган, зудтай жилүүдэд мал олноор хорогдож, малчид олон тоогоор үгүйрч ядуурах болсон юм.
Хөдөөгийн малчдын дунд хөдөлмөрийн нөхөрлөл, хоршооллыг байгуулах нь тэдэнд дангаараа хийж чадахгүй байгаа буюу хийх боломжгүй олон ажлыг хамтын хүчээр хийх нөхцөлийг бүрдүүлж, улмаар эмзэг, эрсдэлтэй байдлаа бууруулахад  ач тусаа үзүүлнэ. 
             Хөдөө орон нутагт хүмүүс бие биедээ шаардлагатай үед харилцан тусалдаг байсан эвсэг найрсаг харилцаа зарим талаар суларч байгааг үгүйсгэх аргагүй боловч Монголчуудын дунд олон зууныг дамжин уламжилж ирсэн зан заншил, ах дүү, төрөл садан, найз нөхдөө дэмжин тусалдаг тусархаг байдал, бусдад сэтгэл харамгүй, гар таталгүй тусалдаг уламжлал нь өнөөдрийг хүртэл хадгалагдсан хэвээр байна. Энэхүү уламжлалыг хамгаалж, бэхжүүлэх нь нийгмийн эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.


Лекц14
Хүний хөгжлийн нөөц бололцоо
Дотоодын нөөцийг дайчлах сангийн бодлогын саналууд
           Нөөцийн хязгаарлагдмал байдал бол Монголд хүний хөгжлийн бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх, түүний дотор ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад тулгарч буй үндсэн бэрхшээл билээ. Ийм нөхцөлд дотоодын бүхий л нөөцүүд, түүний дотор хүний, байгалийн болон хөрөнгө санхүүгийн нөөцийг дээд зэргээр дайчлан ашиглах нь бэрхшээлийг даван туулах гол арга замын нэг юм.
Эдийн засагт өсөлтийг бий болгохгүйгээр хүний хөгжил тогтвортой бөгөөд ирээдүйтэй байж чадахгүй. Тиймээс дотоодын нөөцийг дайчлах хүрээнд тавигдаж буй үндсэн зорилтуудын нэг нь тэдгээр нөөцийг өсөлтөд, өсөлтийн гол эх сурвалж болсон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Учир нь дотоодын болон гадаадын, улсын ба хувийн хөрөнгө оруулалтын дүнд бий болдог шинэ ажлын байрууд нь ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой.
1998 онд баталсан “Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль”-ийн дагуу жилд 100 сая төгрөг хүртэл борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүдээс 15 хувийн, түүнээс илүү борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүдээс 30 хувийн орлогын татвар хураан авдаг. Хоёр шатлал бүхий татварын энэ тогтолцоо ажлын байрыг олноор бий болгодог жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдэл ядуурал ихтэй, хөдөөд ажлын байр бий болгох явдлыг урамшуулж байсан тул Монгол дахь ядуурлын өсөлтийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч энэ тогтолцооны сул талыг ашиглан зарим томоохон аж ахуйн нэгжүүд олон жижиг хэсэг болон хуваагдаж, татвараа нуух гэж оролдох болсноос шалтгаалан энэхүү тогтолцоог өөрчлөх талаар ярилцаж эхэллээ. Гэвч хоёр шатлалтай тогтолцоог ашиглаж байсны дүнд олсон үр ашиг, нэг шатлалд шилжүүлснээр олж болох нэмэгдэл орлогын аль илүү байх вэ гэдгийг тооцсон тооцоолол хийгдээгүй л байна.
          Сангийн бодлогын хүрээнд төр хөрөнгө оруулалтын тааламжтай орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудалд анхаарах нь чухал байгаа бөгөөд түүнийг бүрдүүлснээр хэрэглээ буурч, хөрөнгө оруулах сонирхол нэмэгддэг. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой аль ч улс оронд сангийн бодлогын хүрээнд тавигддаг үндсэн гол асуудлууд нь төсвийг бүрдүүлэх, түүнийг хуваарилах асуудал байдаг боловч өнөөдөр түүнийг төсвийн орлогыг бүрдүүлэх, түүнийг зарцуулах гэдгээс хавьгүй өргөн хүрээнд ойлгох болсон.
             Ер нь сүүлийн жилүүдэд сангийн бодлогын хүрээнд улсын ба хувийн секторын зааг ялгаа арилах хандлагатай болсон сангийн бодлогыг төр ба зах зээл, улсын ба хувийн секторууд, гадаад ба дотоод секторууд, эдийн засгийн янз бүрийн салбаруудын үйл ажиллагааг өөр хооронд нь уялдуулан зохицуулагч механизм хэмээн үзэх болсон билээ. Учир нь засгийн газар татварын ба төсвийн бодлогоор дамжуулан нийгмийн бодлогоо хэрэгжүүлж, хувийн секторт өрсөлдөөнийг дэмжиж, үйлдвэрлэгчдэд үйл ажиллагааны үр ашиг бүтээмжээ дээшлүүлэх шаардлагыг тулгадаг.
Төсвийн орлогыг бүрдүүлэх, хуваарилах явцад үүсэн бий болдог сангийн бодлогын дээрх нөлөөллүүд хүмүүсийн амьдралд олон талаараа тусдаг. Хэдийгээр улсын сангийн бодлогыг зах зээлийн гажуудлыг засах хэрэгсэл болгон ашигладаг боловч түүний үүргийг хэт товойлгон үзсэнээр бодлогын гажуудалд хүрч болох талтай.
1998-2004 онуудад ДНБ-д аж ахуйн нэгжийн орлогын татварын эзлэх хувь  3,8 хувиас 5,4 хувь хүртэл, хүн амын орлогын албан татвар 1,2 хувь - 2,1 хувь хүртэл өсчээ *116*.(116) Татварын дарамт өсч, хөрөнгө оруулалт буурсан нь хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлыг, мөн нийгмийн салбарын зардлын буурсан нь боловсрол эзэмших, эрүүл аж төрөх боломжийг муутгасан билээ.
Төсвийн хөрөнгө хүрэлцээгүй, түүний зарцуулалт оновчтой бус байгаагаас хүний хөгжлийн олон бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Төсвийн хүрэлцээгүй байдал нь ерөнхийдөө татварын бааз суурь сул, далд эдийн засгийн нөлөөлөл их, татварын орлогыг бүрэн хураан авч чадахгүй байгаа зэрэгтэй холбоотой бол зарцуулалтын оновчгүй байдал улс орны хэмжээнд санхүүгийн урт хугацааны бодлого хөтөлбөр байхгүй, төсвийн орлогыг бүрдүүлж хуваарилахад олон нийтийн оролцоо хангалтгүй, төсвийг зарцуулах арга механизм нь боловсронгуй бус хэт төвлөрсөн, төсвийн бодлогыг улс орны өмнө тавигдаж буй хүний хөгжлийн зорилтуудтай уялдуулж чадахгүй байгаатай, түүнчлэн төрийн зарим албан хаагчид авилгалд автсан зэрэгтэй холбоотой.
Аль ч улс оронд хөрөнгө санхүүгийн нөөц нь улсын болон хувийн секторууд дахь хөрөнгө санхүүгийн нөөцөөс бүрддэг тул төсвийн болон татварын бодлогыг улсын болон хувийн секторын аль алиных нь үйл ажиллагааг хүний хөгжилд чиглүүлэх хэрэгсэл болгон ашиглах шаардлагатай. Үүний тулд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд: нэгдүгээрт, татварын бодлогын хүрээнд ажилгүйдэл ядуурал ихтэй хөдөөд, ажлын байр олныг бий болгодог хөдөлмөр зарцуулалт ихтэй салбаруудад, жижиг дунд үйлдвэрлэлд татварын хөнгөлөлт үзүүлэх; хоёрдугаарт, өрхийн болон жижиг үйлдвэрлэлийг дэмжих, ядуу буюу орлого багатай хүмүүст ажлын байрыг бий болгоход чиглэсэн зээлийн санг бий болгох замаар ашиглагдаагүй байгаа ажиллах хүчний болон материаллаг нөөцийн ашиглалтыг сайжруулах; гуравдугаарт, улсын үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд хувьчлах, менежментийн үйл ажиллагааг нь сайжруулах шаардлагатай.
Гадаад санхүүжилт – ГШХО ба хөгжлийн албан ёсны тусламж
            Дотоодын санхүүгийн нөөцийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан буурай хөгжилтэй орнуудад хүний хөгжлийг санхүүжүүлэхэд гадаад санхүүжилт чухал үүрэгтэй. Гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг ерөнхийд нь гадаадын шууд хөрөнгө оруулалт ба хөгжлийн албан ёсны тусламж гэсэн хоёр хэсэгт хувааж болох бөгөөд тэдгээр нь хүлээн авагч оронд нэвтэрч буй зорилгоороо эрс ялгаатай.
            Шууд ба шууд бус хэлбэрээр хийгддэг гадаадын шууд хөрөнгө оруулалт ерөнхийдөө бизнесийн ашиг олоход чиглэж байдаг бөгөөд түүний дийлэнх хэсэг нь хувийн секторт ногддог. Тийм учраас гадаадын шууд хөрөнгө оруулалт хүлээн авагч орны хувьд хөрөнгө санхүүгийн нөөц хамгийн ихээр дутагдаж буй тийм салбаруудад гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгддэггүй. Харин хөгжлийн албан ёсны тусламж гэдэг ойлголтын дор хандивлагч улс орнууд, олон улсын байгууллагуудаас олгодог зээл, тусламжийг хамааруулдаг юм. Зээл нь эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг бол тусламжийг буцалтгүй хэлбэрээр олгодог. Донор орнууд, олон улсын байгууллагуудаас хөгжиж буй орнуудад олгодог зээл нь урт хугацаатай, хүү багатай, үндсэн өрийг төлж эхлэх хугацаа нь урт зэрэг дээд зэргийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогддог тул үндсэндээ тусламжийн шинжийг агуулна. Зээл тусламжийг хүн ам нь орлого багатай ядуу буурай орнууд, байгалийн гамшиг, эдийн засгийн хямралд нэрвэгдсэн орнууд гол төлөв авсаар иржээ.
            Гадаадын шууд хөрөнгө оруулалт хүмүүст шинэ ажлын байр, цалин орлого бий болгож, тэдний мэдлэг чадвар, бүтээмжийг нь дээшлүүлж байдаг төдийгүй түүнээс төсөвт орох орлого нь хүн амын нийгмийн хамгаалал, нийгмийн үйлчилгээнд зарцуулагдаж байдаг тул хүний хөгжилд чухал үүрэгтэй.
           1990-ээд оны эхэн үеэс Монгол дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ түргэн хурдацтай өсч, 2004 оны байдлаар ДНБ-д ГШХО-ын эзлэх хувийн жингийн үзүүлэлтээр дэлхийд 9-р байранд орсон. Хүн ам ихтэй, өндөр орлоготой орнууд зах зээлийн багтаамжаараа хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг бол хүн ам цөөнтэй хөгжиж буй орнууд гол төлөв байгалийн нөөц баялгаараа хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг байна. Харин Монгол улсад хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалт нь байгалийн нөөц баялаг, хямд ажиллах ашиглахад чиглэсэн хөрөнгө оруулалт байсан бөгөөд оруулсан нийт хөрөнгө оруулалтын 1/2 уул уурхайн салбарт хийгджээ. Гэтэл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлагийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт бараг хийгдээгүй гэж хэлж болно. 1990-2004 онуудад Монгол улсад нийтдээ 1,28 тэрбум долларын хөрөнгө оруулалт орсон байхад дээрх салбаруудад ердөө 18,5 сая долларын хөрөнгө оруулалт хийгджээ.
Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалт дотоодын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, амьжиргааны өртөг зардлыг хямдруулдаг. Гэвч Монголд хийгдсэн хөрөнгө оруулалт түүхий эд олборлодог, капитал зарцуулалт ихтэй уул уурхайн салбарт төвлөрснөөс хүмүүсийн амьжиргааны өртгийг хямдруулж, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулаагүй. Уул уурхайн түүхий эдийг олборлох чиглэлд хийгдсэн хөрөнгө оруулалт байгаль орчныг сүйтгэж, хүний амьдрах орчныг муутгасаар иржээ. Хэдийгээр хөрөнгө оруулалт улс орныг эдийн засгийг уналтаас гарахад тусалсан боловч гол төлөв томоохон хотуудад төвлөрснөөс хот хөдөөгийн тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх болсон байна.

Төрийн зүгээс оновчтой бодлогоор зохицуулж чадвал гадаадын шууд хөрөнгө оруулалт улс орны үйлдвэрлэлийн технологийг шинэчилж, аж үйлдвэржүүлж, хүмүүст шинэ шинэ ажлын байруудыг бий болгож, бүхэлдээ хүний хөгжилд эерэг нөлөөлөл үзүүлж чадна. ГШХО-ыг татахад байгалийн нөөц баялаг, хямд ажиллах хүчнээс гадна сайтар боловсруулсан бодлого, өндөр боловсролтой ажиллах хүчин чухал үүрэгтэй. Хүн нь чадвар сайтай бол оюуны багтаамж ихтэй, өндөр технологи бүхий хөрөнгө оруулалт хийгддэг. Гэвч хүмүүсийн ур чадвар тааруухан байгаагаас хөрөнгө оруулалттай компаниудад гадаадын ажиллах хүчин ихээр ажиллаж болсон.
            Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хүний хөгжилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэхийн тулд нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогыг улс орны хүний хөгжлийн нөхцөл байдал, ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдалтай уялдуулах; хоёрдугаарт, шийдвэр гаргах түвшинд чадавхийг бэхжүүлэх; гуравдугаарт, ажиллах хүчнийг сургаж бэлтгэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Хөгжлийн албан ёсны тусламж улс орнуудын хооронд үүссэн тэгш бус байдлыг бууруулахад чухал үүрэгтэй боловч зөвхөн нэг чиглэлд урсгалтай зээл тусламж улс хоорондын түншлэлийг бэхжүүлэхэд тийм ч чухал үүрэг гүйцэтгэж чадахгүй нь тодорхой. Гэсэн хэдий ч бага буурай, хөгжиж буй орнуудын хувьд гадаадын зээл, тусламжийг авах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа.
             Монгол Улс шилжилтийн эхний жилүүдээс Япон, АНУ зэрэг хандивлагч орнууд, ДБ, ОУВС, НҮБХХ зэрэг олон улсын байгууллагуудаас хөгжлийн албан ёсны тусламжийг авч эхэлсэн бөгөөд 1990-2004 онуудад 2,1 тэрбум долларын зээл, тусламж, түүний дотор 1,2 тэрбум долларын зээл авч, түүний 50 хувийг дэд бүтцийн салбарт, 20 хувийг бодлогыг дэмжихэд зориулан зарцуулжээ. Хандивлагчдаас авсан хэт их зээл эдийн засагт багагүй дарамт учруулах болж, зээл тусламжийг үргэлжлүүлэн авах шаардлагыг бий болгож байгаа юм. Тийм учраас Монгол Улс “хөгжлийн албан ёсны зээл тусламжаас ихээхэн хамааралтай дэлхийн улс орнуудын эхний 5-рт ордог улс болжээ” *117*. 2003 оны байдлаар Монгол улс хүлээн авсан ХАЁТ-ийн ДНБ-д эзлэх хувийн жингээр дэлхийн 177 орноос 16-р байрт орсон байна.
            Олон улсын туршлагаас үзэхэд зээл, тусламжийг төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх болон салбарыг санхүүжүүлэх гэсэн хоёр хэлбэрээр олгодог байна. Өнөөдрийг хүртэл хандивлагчдын зүгээс Монголд үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламж нь тодорхой салбарыг бус, харин төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх байдлаар хэрэгжиж иржээ. Салбарыг санхүүжүүлэх хэлбэр нь тухайн салбарт хэрэгжүүлж буй төрийн бодлого, хөтөлбөрийг эрчимжүүлэхийн зэрэгцээ тухайн салбарын зардлыг макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбох боломжийг олгож, доноруудын хүчин чармайлтыг нэгэн зүгт чиглүүлж, уялдуулж өгдөг сайн талтай гэж судлаачид үздэг.
             Өөр хоорондоо уялдаа холбоогүй олон төсөл хөтөлбөрүүдэд тусламжийн хөрөнгийг үр ашиггүй байдлаар зарцуулсаар ирсэн нь үндэсний чадавхийн сул дорой байдал, макро эдийн засгийн хөтөлбөрийн боловсронгуй бус байдал зэрэгтэй шууд холбоотой. Гэсэн хэдий ч 1990-ээд оны эхэн үеэс эхлэн хандивлагчдын зүгээс Монголд үзүүлсэн зээл, тусламж шилжилтийн үеийн бэрхшээлийг зөөллөх, түүнийг гэтлэх, эдийн засагт өсөлтийг бий болгоход чиглэж ирсэн тул бүхэлдээ улс орны хүний хөгжилд эерэг нөлөөлөл үзүүлсэн гэж үзвэл зүйд нийцнэ.
              Хүний хөгжилд зээл тусламж хэрэгцээтэй боловч түүний зарцуулалт нь дээд зэргийн оновчтой байж сая үр өгөөжөө өгч чадна. Тусламжийн хувьд тусламж авагч нь тусламжийн зориулалтаа мэддэг, эдийн засгаа зөв чиглэлд эргүүлэх эрүүл бодлоготой байвал үр өгөөжтэй байдаг гэсэн дүгнэлт олонтаа тааралдаж байна. Зээл тусламжийн хүний хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэхийн тулд Монгол улс өөрийн орны хэмжээнд хүний хөгжлийн талаар тавигдаж буй урт хугацааны зорилго зорилтуудыг зөв тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалт, түүнд хяналт тавих олон нийтийн оролцоо бүхий механизмыг бүрдүүлэн, гадаад болон дотоод санхүүжилтийн хэрэгцээ шаардлагаа зөв тооцох шаардлагатай юм. Хэрэв шаардлагаа зөв тооцвол донорууд тодорхой төсөл хөтөлбөрийг буюу салбарыг бус, харин засгийн газрын төсвийг ч санхүүжүүлж болох талтай.
           Хэдийгээр зээл тусламж хөгжлийн гарц биш боловч түүнийг илүү үр өгөөжөө өгч чадах зүйлд л зарцуулдаг байх нь туйлаас чухал. Үүний тулд дор дурдсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд: хүний хөгжлийн бэрхшээлтэй асуудлууд болох ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн оновчтой бодлогыг боловсруулан гаргах; зээл, тусламжийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулах, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийх, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар завсрын уулзалтуудыг зохион байгуулах; зээл тусламжийн тэргүүлэх чиглэлийг чиглэлийг санаачлах, томьёолох, хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшний болон олон нийтийн оролцоог бий болгох хэрэгтэй байна.
Төсвийн зарлагыг шинээр зүглүүлэхүй
            Хүн амд хүргэж буй нийгмийн суурь үйлчилгээг санхүүжүүлж, төрд алба хааж буй олон мянган хүний цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, улсын хөрөнгө оруулалтаар дамжуулан олон тооны шинэ ажлын байр бий болгож байдаг улсын болон орон нутгийн төсөв нь хүний хөгжилд зарцуулагддаг хөрөнгө мөнгөний үндсэн эх үүсвэрүүдийн нэг юм. 
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр социализмын жилүүдэд 100 хувь төрөөс санхүүжүүлж байсан нийгмийн үйлчилгээний салбарын санхүүжилтэд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, өргөн хүрээнд хэрэгжүүлсэн эдийн засгийг либеральчлах бодлого, өмч хувьчлалын шууд нөлөөгөөр төсвийн зарлага үлэмжхэн хэмжээгээр буурсан юм. Хэдийгээр нийгмийн үйлчилгээг санхүүжүүлэх өөр эх үүсвэрүүд бий болж байгаа хэдий ч улсын төсөв хүн амд хүргэж буй боловсрол, эрүүл мэндийн болон нийгмийн бусад үйлчилгээг санхүүжүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн хэвээр байна. Тоо баримтаас үзэхэд сүүлийн арван жилд Монгол улсын ДНБ-ий 27,1-44.2 хувийг төсвөөр дамжуулан зарцуулж, ДНБ-д нийгмийн салбарын зардал 12,3 – 22,5 хувийг, төсвийн зарлагад нийгмийн үйлчилгээний салбарын зардал 44,3 – 54,9 хувийг тус тус эзэлсээр иржээ.
           Шилжилтийн жилүүдийн эдийн засгийн огцом уналт, төсөв хөрөнгөний хүрэлцээгүй байдал зэрэг нь нийгмийн үйлчилгээг бага зардлаар хүргэх шаардлагыг бий болгож байгаа боловч боловсрол эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж буй зардлын дийлэнх хэсэг нь цалин хөлс, халаалт дулаанд зарцуулагдаж, боловсрол, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай сүүлийн үеийн ном сурах бичиг, компьютер, тоног төхөөрөмж, интернетийн үйлчилгээнд багахан хэсгийг зарцуулж байна. Хүн амд бага, дунд боловсролын үйлчилгээг үзүүлэхэд зарцуулж буй зардлын бүтцийг авч үзвэл, хичээлийн болон дотуур байрны барилгын ашиглалттай холбоотой дулаан, цахилгаан, ус, тээврийн зардал нийт зардлын 28,9 хувийг, багш ажилчдын цалин, нэмэгдэл хөлсөнд 55 хувийг, хичээлийн зардалд 0,2 хувийг зарцуулжээ.
            2003 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай” хуулийн дагуу төсвийн бүхий л эрх мэдлийг салбарын дээд удирдлагад шилжүүлсэн нь  төвлөрлийг сааруулах, нутгийн захиргааны байгууллагуудын эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар урьд өмнө дэвшүүлсэн зарим зорилтуудтай зөрчилдөж, асуудлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэх боломжид муугаар нөлөөлөх болсон юм. Төсвийн зарцуулалтыг шинэчлэх бодлогын хүрээнд нэгдүгээрт, орон нутагт төсөв хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдлийг өргөжүүлж, үндэсний болон орон нутгийн түвшинд төсвөөс ямар үйл ажиллагааг санхүүжүүлэх эсэхийг зааглах; хоёрдугаарт, төсвийн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх асуудлуудыг авч үзэх хэрэгтэй байна. Орон нутагт төсвийг төлөвлөх, захиран зарцуулах эрх мэдэл дутмаг байгаагаас төсвийн төлөвлөлт ба нийгмийн амьдралын практик нөхцөл байдлын хооронд зөрүү гарч, хөрөнгө мөнгө үр ашиг муутай зарцуулагдах болсны зэрэгцээ төсвийн төлөвлөж, зарцуулахад олон түмний зүгээс оролцох оролцоо хязгаарлагдах болжээ.  
             Монгол улс 1990-ээд оны дунд үеэс боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын тулд боловсролын салбарт нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг индексжүүлэн тогтоож, түүнийгээ нийт сурагчдынх нь тоогоор үржүүлэх замаар сургуулийн санхүүжилтийн хэмжээг тогтоох болсон. Эмнэлэгүүдийн санхүүжилтийг харьяа нутаг дэвсгэрийнх нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан хүний тооноос хамааруулж тогтоох болжээ. Гэвч энэ тогтолцоо боловсрол эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагын орлого, ажиллагсдынх нь цалин хөлсийг үзүүлсэн үйлчилгээнийх нь чанартай холбоож чадахгүй байгаа билээ. Ийм нөхцөлд төсвийн хөрөнгө үр өгөөжтэй зарцуулагдаж  байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Хэдийгээр Монгол улсад нийгмийн үйлчилгээг үзүүлэхэд адил тэгш байх зарчмыг баримталдаг боловч алс хязгаар нутгийн хүн ам, нийгмийн эмзэг ядуу бүлгийнхэн нийгмийн үйлчилгээнээс адил тэгш хүртэж чадахгүй байгаа нь удаа дараагийн судалгаагаар нотлогдсон. Тиймээс төсвийн хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд тэдгээр хүмүүст үйлчилгээг хүргэх үр ашигтай арга замыг олж тогтоох шаардлагатай байгаа юм.

Лекц15
Хүний хөгжлийг хангах орчныг бий болгох нь
Биет дэд бүтцийг хөгжүүлэх нь
Хүйтэн сэрүүний улиралд хот, суурингийн оршин суугчдад илч дулааныг түгээж, хүн ам нь сийрэг тархан суурьшсан өргөн уудам Монгол орны хот хөдөөг холбож байдаг дэд бүтцийн салбар Монголчуудын амьдралд олон талаараа чухал үүрэгтэй. Дэлхийн далай тэнгис, улс орнуудаас алслагдсан Монгол оронд, ялангуяа алс бөглүү хязгаарт эдийн засаг, нийгмийн амьдралын хязгаарлагдмал хүрээнд амьдарч буй хөдөөгийн иргэдийн амьжиргаа, хүртэж буй нийгмийн үйлчилгээ, хүний хөгжлийн бүхий л боломж нь дэд бүтцээс шууд хамааралтай.       
Эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл холбоо, нийтийн ахуйн үйлчилгээ гэх мэт үйл ажиллагааны асар өргөн хүрээг хамардаг дэд бүтцийн салбарыг социализмын жилүүдэд өртөг бүтээгддэггүй, үр ашиг муутай, хөрөнгө оруулалт үлэмж шаарддаг үйлдвэрлэлийн бус салбар хэмээн үзэж, түүнийг хөгжүүлэхэд бага анхаарч ирсэн бөгөөд эдийн засгийн хямралд нэрвэгдсэн шилжилтийн эхний жилүүдэд байдал бүр ч дордсон юм. 1990-ээд оны түвшинд хөгжиж буй орнууд зөвхөн тээврийн салбарт ДНБ-ийхээ 2-3.5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бол энэ үзүүлэлт Монгол улсад ердөө л 0.8 хувьтай тэнцэх хэмжээнд байв.
Сул хөгжсөн дэд бүтцийн улмаас эрчим хүч, усан хангамж, тээвэр, гадаад, дотоод худалдаа, үйлдвэрлэл гэх мэт Монголчуудын амьдралын бүхий л хүрээ нь өндөр өртөг зардлыг шаардаж, шийдвэрлэхэд бэрхшээлтэй олон асуудлыг бий болгосоор байна. Дэд бүтцийг хөгжүүлснээр хүний, түүний дотор алслагдсан хөдөө орон нутгийн иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалж, тэдэнд нийгмийн амьдралд илүү идэвхтэй байр сууринаас оролцох боломжийг хангаж чадна.
Дэд бүтцийн хөгжилт ба эдийн засгийн өсөлт өөр хоорондоо шууд харилцан хамааралтай бөгөөд дэд бүтэц хөгжихийн хэрээр эдийн засгийн өрсөлдөх чадвар, худалдаа ба хөрөнгө оруулалтын орчин нөхцөл сайжирч, эдгээрийг дагалдан хүмүүсийн амьдрах орчин сайжирч, сонголтын боломж өргөжин амьжиргааны түвшин дээшилдэг. Гэвч дэд бүтцэд зарцуулдаг хөрөнгө оруулалт татвар болон төсвийн хуваарилалтаар дамжин хүмүүсийн амьжиргаанд дарамт учруулж болох тул дэд бүтцийг хөгжүүлэхдээ эдийн засаг ба нийгмийн бодлогын тэнцвэрийг хадгалах асуудалд анхаарах нь чухал юм.
Алслагдмал ба хязгаарлагдмал байдлын нөлөөллийг арилгаж, хот хөдөөгийн хүмүүст хөгжлийн адил тэгш боломж олгох зорилгоор сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын эх үүсвэрээс дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр ДНБ-д эзлэх хувь зөвхөн 1999-2003 онуудад 16,3 хувиас 20,9 хувь хувь хүртэл өсч, олон тооны шинэ ажлын байр бий болжээ. Засгийн газар “Мянганы зам”, “Эрчим хүчний нэгдсэн сүлжээ”, “Мэдээлэл холбооны салбарыг хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн нь төв рүү чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг сааруулах, бизнесийн тааламжтай орчин бүрдүүлэх зэрэгт зохих хэмжээгээр нөлөөлөх болов.
Хүн ам цөөн, хэт сийрэг тархан суурьшсан Монгол орны хувьд дэд бүтцийн салбарт хийгддэг хөрөнгө оруулалт зардлаа нөхөх магадлал тааруухан байдаг боловч үүнийг хүний хөгжлийн хувьд үр ашиггүй гэж ойлгож төсөөлж болохгүй юм. Монгол улсын хувьд дэд бүтцийн салбарт зах зээлийн харилцааны нөхцөлд хамгийн менежмент муутайд тооцогддог улсын сектор давамгайлсан хэвээр байна. Иймээс түшмэдүүд авилгал хээл хахуульд автсан нөхцөлд дэд бүтцийн салбарын хүмүүст өгөх үр өгөөж буурч, түүнд зарцуулсан хөрөнгө хүмүүст дарамт учруулж болзошгүй юм.
Дэд бүтцийн салбарын хүмүүст өгөх үр өгөөжийг нь дээшлүүлэхийн тулд энэ салбарын бүтэц, зохион байгуулалт, удирдлага төлөвлөлт, үйл ажиллагааг зах зээлийн харилцаанд нийцүүлж шинэчлэн өөрчлөх шаардлага бий. Дэд бүтцийн салбарын бодлого, стратегийг улс орны хүний хөгжилд нийцүүлэхдээ бодлогын түвшинд дараах асуудлуудад түлхүү анхаарал хандуулах болдог. Үүнд: дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн аливаа төсөл, хөтөлбөрийг боловсруулахдаа олон нийтийн оролцоог хангах, тэдгээр нь нийт иргэдэд, ялангуяа амьдралын түвшин доогуур ядуу иргэдийн хөдөлмөр эрхлэх, орлого олох, боломжоо ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд нөлөөлж буй эсэхэд түлхүү анхаарах; дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн аливаа төсөл хөтөлбөрийг боловсруулахдаа эдийн засгийн үр өгөөжөөс гадна хүмүүсийн, түүний дотор ядуу хүмүүсийн сонголтын боломжийг өргөжүүлж, амьжиргааг дээшлүүлэх, амьдрах орчны тогтвортой байдлыг хамгаалах, бүс нутгууд, хот хөдөөгийн болон нийгмийн бүлгүүдийн хүний хөгжлийн боломжийг ойртуулах замаар тэгш байдлыг хангах зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж, нийгмийн үр ашиг, үр дагаврыг тооцно.
Өргөн уудам нутагт сийрэг тархан суурьшсан суурьшил, ээлжлэн эргэх өвөл, хавар, зун, намрын улирал, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал зэрэг байгаль орчны хүчин зүйлс Монголчуудын амьжиргааг илүү түвэгтэй, өндөр өртөгтэй болгодог. Байгалиас хараат, гамшгийн өртөнгө ихтэй бэлчээрийн мал аж ахуй, эрчимжээгүй газар тариалан эрхэлдэг хөдөөгийн хүмүүсийн амьжиргаа байгаль орчноос үлэмж хамааралтай, туйлын эмзэг байдалд байгаа бөгөөд эко системд гарч буй аливаа өөрчлөлтөд тэд бусдаас илүүтэй нэрвэгддэг. Ган, цас зуд, түймэр, үер ус, хүчтэй салхи шуурга зэрэг гамшгийн улмаас хүний амь нас эрсдэх, мал сүрэг хорогдох, малчид ядуурах, ургац алдах, хүнсний аюулгүй байдал алдагдах явдал гарсаар байна.
Хүрээлэн буй орчин хүний амьдралд олон талаар нөлөөлдөгийн адилаар хүмүүсийн үйл ажиллагаа эх орны байгалийн онгон төрх байдлыг эвдэж, байгаль орчныг доройтуулах боллоо.   
Сүүлийн жилүүдийн хүн амын болон үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, нийгмийн хөгжлийн хамгийн тулгамдсан асуудал болоод буй ядуурал ба тэгш бус байдал, олборлох үйлдвэрлэлийн өсөлт, энэ салбарын өсөлтөд тулгуурласан гадаад худалдааны өргөжилт, үйлдвэрлэлийн үрэлгэн арга барил, хоцрогдсон технологи, зарим түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, дэлхийн цаг уурын дулаарал зэрэг дотоод, гадаад орчны олон хүчин зүйлс олон төрлийн нөөцийг хомсдуулж, монголчуудын амьдрах орчныг муутгах хандлагатай болжээ.   
Хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас Монгол орны ойн нөөц багасч, бэлчээр ус талхлагдаж, гол горхи, булаг, шанд ширгэж, байгалийн төрөл зүйл хомсдож байгаагийн зэрэгцээ нийслэл хотод агаар, ус, хөрсний бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин давжээ. 
Ойн нөөц багасч байгаагаас хүмүүс орон сууцаа барих модон материал, түлшээр хомсдох болсон бол хөрсний элэгдэл ихэсч, үржил шим нь муудаж байгаагийн улмаас хөдөөд нутаг бэлчээр хомсдох, бэлчээрийн гарц муудах, малын ашиг шим буурах, хураан авах ургацын хэмжээ жилээс жилд буурах зэрэг хандлагууд ажиглагдах болжээ. Усны нөөцийн хомсдол хур тунадаснаас хамааралтай мал тариалан эрхэлдэг хөдөөгийнхөн, усан хангамж муутай говь хээрийн бүсийн иргэдийн амьжиргаанд бусдаас илүүтэй нөлөөлж байгаа бөгөөд хөдөөгийн аймаг сумын төвүүдэд, нийслэлийн захын хороололд ундны усаар гачигдах явдал гарсаар байна. Хотуудад, нийслэл Улаанбаатарт ус, агаар, хөрсний бохирдол өндөр хэмжээнд хүрснээс элдэв халдварт болон амьсгалын замын өвчний өвчлөл төдийлөн буурахгүй байгаа юм.         
Хүмүүст ажиллаж амьдрах хөгжлийн таатай орчныг бүрдүүлэх үүднээс төдийгүй бидний хойч үеийнхний эрх ашгийн үүднээс, ирээдүй хойч үедээ амьжиргааных нь эх булаг болсон шаардлагатай нөөцүүдийг үлдээхийн тулд хүрээлэн буй  байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах шаардлагатай. Байгаль орчныг хамгаалахын тулд хүмүүс яагаад байгаль орчныг сүйтгэх болсон шалтгааныг нь тодруулах хэрэгтэй юм.
Нийгэмд буй болсон тэгш бус байдал, амьжиргааны доройтол, ядуурал байгаль орчны доройтлын шалтгаан болж байгааг олон арван баримтууд гэрчилж байна. Нэг талаас орлого багатай, ядуу айл өрхүүд өөрсдийн амьдралд нэмэр болох бага ч гэсэн орлого олох, хоол хүнс, түлээ түлшнийхээ хэрэгцээг хангахын тулд, нөгөө талаас хүн амын өндөр орлоготой, чинээлэг давхаргынхан зарим төлөөлөгчид нөөц баялгийг олборлох чиглэлээр бизнес эрхэлж, байгаль орчныг нөхөн сэргээх талаар санаа тавихгүй байгаагаас нийтийн эзэмшилд байдаг байгалийн нөөц баялаг устаж үгүй болж байна. Байгаль орчны доройтлын гол хохирогчид нь байгалиас хараат үйлдвэрлэл эрхэлдэг хөдөөгийн малчид тариаланчид, байгалийн нөөц баялагийг амьдрал ахуйдаа ашигладаг орлого багатай ядуу иргэд юм. Байгаль орчны доройтол, нөөц баялагийн хомсдол нь өөрөө ядуурлын шалтгаан болж буйг ч үгүйсгэх аргагүй болжээ.     
Монголд байгаль орчныг хамгаалах нь зайлшгүй тулгарч буй асуудал юм. Байгаль орчныг хамгаалах институцийг хөгжүүлж, байгаль орчны асуудлаарх шийдвэрт олон түмний оролцоог бий болгох; экологийн даацанд нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэлж, экологийн даац хэтэрсэн нутагт хүн амын төвлөрөл суурьшлыг багасгах; бэлчээр, ойн баялгийг нутгийн иргэдэд урт хугацаанд түрээслүүлэн ашиглуулж, тэднээр хамгаалуулах; сэргээгдэх эрчим хүч, байгалийн хийг энергийн эх үүсвэр болгон ашиглах технологи, арга ажиллагаа, санаачилгыг дэмжиж, органик түлшийг орлуулах арга хэмжээ авах; хоцрогдсон технологи, үйлдвэрлэлийн үрэлгэн арга ажиллагааг халахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх; байгалийн нөөц баялгийг ашиглах, байгаль орчныг бохирдуулахтай холбоотой төлбөр, хураамжийн хэмжээг нэмэгдүүлж, байгалийг хэн илүү бохирдуулсан нь, мөн нөөц баялгийг хэн илүү ашигласан нь илүү төлөх зарчмыг нэвтрүүлэх замаар нөөц баялгийн зохисгүй хэрэглээг бууруулна.
Зах зээлд хүрэх гарц
            Хуучин тогтолцооны үеэс уламжлагдан ирсэн цөөн нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр төрөлжсөн эдийн засгийн бүтэцтэй, үйлдвэрлэл, хэрэглээ нь гадаад орнуудаас хараат байдалтай, далай тэнгисээс алслагдсан Монгол орны хувьд зах зээлд гарах гарцын асуудал хүний хөгжлийн амин чухал асуудлуудын нэг юм. Хүн амынх нь багагүй хэсэг дан ганц нүүдлийн эрчимгүй мал аж ахуй эрхэлж, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ нийслэлээс татан авч, үйлдвэрлэсэн түүхий эдээ нийслэлд гол төлөв хүргэж худалдаалдаг Монголын хөдөөд хүмүүсийн амьжиргаа зах зээлээс их хамааралтай. Тээвэрлэлтийн өндөр өртөг зардлаас шалтгаалан төв суурингаас алслагдах тутамд хүн амынх нь худалдан авдаг барааны үнэ нэмэгдэж, үйлдвэрлэсэн түүхий эдийн үнэ буурдаг Монголын хөдөөд төвөөс алслагдах тутамд хүний хөгжлийн үзүүлэлтүүд муу, ажилгүйдэл ба ядуурал өндөр хэмжээнд байна.
Хөдөөгийн айл өрхүүд мал хөрөнгөтэй, мөнгөн орлоготой мэт харагдах боловч хэрэг дээрээ орлого нь хотынхноос эрс доогуур, хэр баргийн барааг худалдан авах чадвар муутай, орлого нь улирлын шинжтэй, ихэнх тохиолдолд гар дээрээ мөнгөгүй, өөртөө ашиггүй бараа солилцооны наймаа хийх байдлаар амь зууж байна. Хөдөөгийнхөн хэрэглээний бараагаа ХАА-н түүхий эдээр сольж, худалдан авах явцад хөдөөд бүтээгдсэн нэмүү өртөг гадаад, дотоод худалдаагаар дамжин хотынхны орлого болон хувирч, хот хөдөөгийн орлогын зааг ялгаа нэмэгдэж, тэгш бус байдал газар авах болсон.
Монголын хөдөөгийнхөн бол далай тэнгисээс алслагдсан орны алс бөглүү хязгаарт амьдарч буй иргэд билээ. Тийм ч учраас зах зээлд хүрэх гарцын асуудал ялангуяа хөдөөд, аймгаас суманд, сумаас багт оршин суугаа хүмүүсийн хувьд илүү хурцаар тавигддаг. Гэвч төв суурин болон зам тээврийн сүлжээнээс алслагдсан байдал, нүүдлийн ба суурин амьдрал хосолсон амьдралын хэв маяг, өргөн уудам нутаг дэвсгэрт сийрэг тархан суурьшсан хүн ам, эдийн засгийн болон нийгмийн амьдралын хязгаарлагдмал хүрээ зэргээс шалтгаалан Монголын хөдөөд зах зээл хөгжих боломж тааруухан байна. Хөдөөд мэдээллийн хүртээмж муу, боловсролын түвшин доогуур, сэтгэлгээний өөрчлөлт удаан, хөдөөгийнхөн зах зээлийн харилцааны мөн чанарыг сүүлдэж ойлгож, зах зээлийн харилцаа илүү удаан төлөвшиж байгаа нь бүр ч нэрмээс болж байгаа юм.
Хөдөөд зах зээлийг хөгжүүлж, зах зээлийн харилцааг төлөвшүүлэхийн тулд хөдөөгийн хүн амын мэдээллийн хүртээмжийг сайжруулах, боловсролын түвшинг дээшлүүлэх зэрэгт анхаарахаас гадна бодитойгоор оршин байгаа бэрхшээлтэй асуудлууд болох газарзүйн алслагдмал байдал, зах зээлийн багтаамж, хүн амын нягтаршил ба суурьшил, бэлэн мөнгөний хомсдол зэрэгт анхаарал илүү хандуулж болно. Засаг захиргааны илүү том нэгжүүдийг байгуулан бүсчлэн хөгжүүлэх, бүсийн тулгуур хотуудыг байгуулах замаар орон нутагт хүн амын төвлөрөл, зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх, орон нутагт зам харилцааны болон санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөөгийн хүн амын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг хамтатган шийдвэрлэх шаардлагатай байна. 
Эрх тэгш бус харилцаа
              Хүний хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагаа төр засаг хийгээд микро түвшин дэх өрх, хамт олон, хувь хүмүүсийн хамтын идэвх чармайлтаар илүү амжилтад хүрэх боломжтой. Тиймээс макро микро түвшинд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүдийг амжилтад хүргэхийн тулд дээрээс доош, доороос дээш чиглэсэн эсрэг урсгал бүхий харилцаа холбоог бий болгох нь чухал. Ийм холбоос нь удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хөрөнгө мөнгө, мэдлэг, мэдээлэл зэрэгт тулгуурлан бий болдог.
             Макро ба микро түвшний хоорондох холбоос нь нөөц хүчийг дайчлан ашиглахад ихээхэн ач тустай зүйл юм. Макро ба микро түвшний хоорондох холбоосыг бэхжүүлэхийн тулд төр ба иргэний хоорондох харилцааг боловсронгуй болгоход чиглэсэн захиргааны арга ба төр ба иргэний хоорондох мэдээллийн солилцоог боловсронгуй болгоход чиглэсэн судалгаа шинжилгээний аргыг хослуулан ашигладаг байна. Захиргааны арга нь мэдээлэл, харилцааны нээлттэй байдлыг дэмжих, иргэний нийгмийн болон улс төрийн институцийг бэхжүүлэх, засаг захиргааны шинэчлэл хийх замаар, харин судалгаа шинжилгээний арга нь макро бодлогын өрх гэр, хувь хүн болон микро түвшний бусад субьектуудад үзүүлэх нөлөөллийг үнэлж, үр дүнг нь  бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд ашиглах замаар тус тус хэрэгждэг байна. 
            Засаглалын тогтолцооны хэт төвлөрөл, төрийн төв болон орон нутгийн байгууллагуудын хооронд үүссэн эрх мэдэл, хөрөнгө санхүүгийн эрх тэгш бус харилцаа, түүнчлэн “хууль, бодлогын шийдвэр гаргах үйл явцын “хагас” нээлттэй байдал, иргэд, олон нийттэй зөвлөлдөх явдал хагас дутуу хийгддэг” байдал *127* зэрэг нь Монгол улсад макро ба микро түвшний хооронд холбоосыг сулруулж байдаг. Хүмүүст аливаа арга хэмжээг өөрсдөө бие даан гүйцэтгэх эрх мэдлийг олгохгүйгээр тэдний төлөө зарцуулж буй ямар ч хөрөнгө хүч, мэдлэг, мэдээлэл үр ашигтайгаар зарцуулж, хөгжлийн аливаа бодлого хөтөлбөрүүд, нийгмийн үйлчилгээг микро түвшинд хүргэж, хэрэгжүүлэх боломжгүй.

           Монголд макро болон микро түвшний хоорондох холбоосыг бэхжүүлэхдээ төр иргэний хооронд үүссэн тэгш бус харилцааг өөрчлөх, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг мэдрэх, хүмүүст эрх мэдлийг олгоход төвлөрөлийг сааруулах бодлого чухал үүрэгтэй тул орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хөтөлбөрүүд, түүний дотор бүсчилсэн хөгжлийн үзэл баримлалыг хэрэгжүүлэх; засаглалын харилцаанд ардчилал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлэх, хүнд суртлыг багасгах, авилгал хээл хахуультай тэмцэх; төрийн албан хаачдын, түүний дотор орон нутгийн төрийн албан хаагчдын ажил хэргийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх; иргэдийн, түүний дотор ядуу иргэдийн ашиг сонирхлыг хамгаалдаг сонирхлын бүлгүүд, төрийн бус байгууллагыг бэхжүүлж, оролцоог нэмэгдүүлэх замаар бодлогод иргэдийн эрх ашгийг тусгах, төр ба иргэний нийгмийн хоорондох түншлэлийг бэхжүүлэх; хэвлэлийн эрх чөлөөг дэмжих, хэвлэл мэдээллийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих замаар төр ба иргэний хоорондох мэдээлэл, харилцаа холбооны нээлттэй байдлыг дээшлүүлэх олон асуудлууд тулгарна

1 comment: